Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2023/00192

 

 

 

 

 

 

 

 

 

                             2023          01            05

                     184/ШШ2023/00192

              

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

    Нэхэмжлэгч: ******************** тоот хаягт оршин суух, *********** овогт **************** ************ /РД:*************/-ын  нэхэмжлэлтэй,

 

    Хариуцагч: ********************** тоот хаягт оршин суух, ************* овогт ************ийн ************ /РД:***********/-д холбогдох

 

15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.************, хариуцагч Б.************, хариуцагчийн өмгөөлөгч А.Г, нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие Д.************ нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд Б.************ гэдэг хүнтэй ажил хэргийн шугамаар танилцаж түүнээс хойш найзууд болсон. Б.************ нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр намайг ажил дээр байхад ирээд эргэлтийн мөнгөгүй болчихлоо мөнгө байвал зээлээч 10 хоногийн дараа өгье гэсэн. Би нөхрөөсөө нуугаад Б.************т 15,000,000 төгрөг зээлсэн, данс руу нь шилжүүлсэн. Мөнгө зээлснээс хойш 10 хоногийн хугацаа өнгөрсөн боловч Б.************ нь зээлээ төлөөгүй өнөөдрийг хүрээд байна. Би цемент буулгаад маргаашаас нь зарсан мөнгөө Б.************т буцааж шилжүүлсэн. Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаас болж 2020 оны 7 сарын 3-ны өдөр хамгаалах байранд орсон, түүнээс хойш ************тай цементийн наймаа хийгээгүй. 15,000,000 төгрөг цементэд ямар ч хамаагүй, харин түүний хүсэлтээр зээл өгсөн. Энэ хэргийн талаар 3 жил хөөцөлдөөд явж байна. Иймд Б.************аас зээлүүлсэн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

2. Хариуцагчаас хариу тайлбартаа:

“...Би Д.************аас 15,000,000 төгрөг авч 2020 оны 06 дугаарс арын 09-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ын гарамд байрлах Д.************йн хашаанд 48 тонн цемент, 2022 оны 06 дугаар сарын 07-нд тухайн газарт 32 тонн цемент, 2020 оны 06 дугаар сарын 07-нд Саппород 10 тонн цемент, 2020 оны 06 дугаар сарын 08-нд 10 тонн цемент, 2020 оны 06 дугаар сарын 12-нд 10 тонн цемент тус тус ачиж нийт 100 тонн цемент буулгаж өгсөн. Тухайн цементийг ачиж аваачиж буулгаж өгсөн жолооч гэрчилж байгаа. 15 сая төгрөгийн цемент нийлүүлсэн, түүнээс зээл аваагүй. Иймд би нэхэмжлэгчид 15,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй” гэжээ.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж 233,000 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банкны дансны хуулга, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн албан бичиг.   

3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Тэмдэглэлийн дэвтэр.

3.3. Талуудын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт. Үүнд: Гэрч асуусан шүүх хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын Хаан банкны дансны хуулга.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.************аас хариуцагч Б.************т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.************ нь хариуцагч Б.************ын хүсэлтийн дагуу 15,000,000 төгрөг зээлсэн, дансруу нь шилжүүлсэн, энэ мөнгө нь цементтэй хамааралгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч над руу шилжүүлсэн 15,000,000 төгрөг нь цементийн үнэ бөгөөд 100 тонн цемент нийлүүлсэн, түүнээс мөнгө зээлээгүй гэж мэтгэлцдэг.

 

3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан ба нэхэмжлэгчээс зээлийн гэрээ /аман хэлцэл/ байгуулан 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн бол хариуцагч зээлийг буцаан төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

4. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчээс хариуцагчийн данс руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч хүлээн авсан болох нь баримтаар тогтоогддог ба энэ талаар маргадаггүй. Харин тухайн 15,000,000 төгрөг зээл үү, цементийн үнэ үү гэдэг асуудлаар талууд маргадаг ба нэхэмжлэгч талаас 100 тонн цементийн үнийг тусад нь тухай бүр төлөөд явж байсан, зээл 15,000,000 төгрөгт хамаарахгүй гээд өөрийн банкны дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан Хаан банкны дансны хуулга, тэмдэглэлийн дэвтэр, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан үнэн зөв тайлбар гаргах үүрэг, тухайн тайлбар бодит үнэнд нийцсэн байх шаардлагын хүрээнд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзэхэд:

 

5.1. Нэхэмжлэгч Д.************ын Хаан банкны 5125073142 дугаарын данснаас хариуцагч Б.************ын Хаан банкны 5057327865 дугаарын данс руу 2020 оны 6 сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөг шилжүүлжээ.

 

5.2. Хаан банкны 5125073142, 5057327865 дансуудад орлого орсон, зарлага гарсан байдлын хувьд

Огноо-07/02/20, хуулгын агуулга-мандах цемент, зарлага /орлого/-1,200,000

Огноо-07/02/20, хуулгын агуулга- мандах цемент, зарлага /орлого/-3,000,000

Огноо-07/01/20, хуулгын агуулга-цемент, зарлага /орлого/-2,000,000

Огноо-06/29/20, хуулгын агуулга-мандах сүүгий, зарлага /орлого/-1,500,000

Огноо-06/28/20, хуулгын агуулга-цемент, зарлага /орлого/-2,200,000

Огноо-06/27/20, хуулгын агуулга-цемент сүүгий, зарлага /орлого/-2,300,000

Огноо-06/27/20, хуулгын агуулга-мандах, зарлага /орлого/-1,000,000

Огноо-06/25/20, хуулгын агуулга-цемент сүүгий, зарлага /орлого/-3,000,000

Огноо-06/25/20, хуулгын агуулга-цемент, зарлага /орлого/-3,000,000

Огноо-06/25/20, хуулгын агуулга-цемент, зарлага /орлого/-3,000,000

Огноо-06/22/20, хуулгын агуулга-цемент сүүгийн, зарлага /орлого/-3,000,000

Огноо-06/22/20, хуулгын агуулга-цемент сүүгийн, зарлага /орлого/-3,000,000

Огноо-06/22/20, хуулгын агуулга-цемент сүүгийн, зарлага /орлого/-2,000,000

Огноо-06/20/20, хуулгын агуулга-цемент сүүгий, зарлага /орлого/-3,000,000

Огноо-06/20/20, хуулгын агуулга-цемент сүүгий, зарлага /орлого/-1,000,000

Огноо-06/19/20, хуулгын агуулга-цемент сүүгий, зарлага /орлого/-3,000,000

Огноо-06/19/20, хуулгын агуулга-цемент сүүгий, зарлага /орлого/-1,200,000

Огноо-06/16/20, хуулгын агуулга-цемент мандах сүүгий, зарлага /орлого/-3,000,000

Огноо-06/16/20, хуулгын агуулга-цемент мандах сүүгий, зарлага /орлого/-2,000,000

Огноо-06/10/20, хуулгын агуулга-цемент мандах сүүги, зарлага /орлого/-1,100,000

Огноо-06/09/20, хуулгын агуулга-уут, зарлага /орлого/-210,000 байх бөгөөд нэхэмжлэгчээс цементийн төлбөрт 2020 оны 6 сарын 5-наас 7 сарын 3-ны өдрийг хүртэл нийт 44,710,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

5.3. Гэрч Т.************ “...Барилгын материалын захад ачаа ачдаг, тээвэрлэж зөөдөг ажил эрхэлдэг, энэ тэмдэглэл нь 2020 онд бичсэн тэмдэглэл, өмнөх дэвтэр нь олдохгүй байгаа, анх ачааны машин барьж эхлээд хүргэсэн ачаа барааг тэмдэглэж хөтөлж байсан юм. 3226, 5266 гэсэн дугаартай 2 машинаар цемент ачиж хүргэж өгч байсан, Саппоро мандах гэдэг нь нэхэмжлэгч ************ мөн, 61-ийн гарам гэдэг нь ************ын 61 гарамд газар авсан газар луу цемент хүргэж өгсөн тэмдэглэл, 100 тонн цемент ************ буулгаж өгсөн, 15,000,000 төгрөг аваад цемент буулгаж өгч байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг,

Түүний хөтөлж тэмдэглэж байсан ”...2020 он,

6/7-нд 1. 32-26, 10 тн, Саппоро мандах,

3. 32-26, 10 тн, 61 гарам мандах,

4. 52-66, 6 тн, 61 гарам мандах,

5. 32-26, 10тн, 61 гарам мандах,

6. 52-66, 6 тн, 61 гарам мандах

 

6/8-нд 2. 32-26, 10 тн, Саппоро мандах,

 

6/9-нд 1. 52-66, 6 тн, 61 гарам мандах,

2. 52-66, 6 тн, 61 гарам мандах,

3. 52-66, 6 тн, 61 гарам мандах,

4. 32-26, 10 тн, 61 гарам мандах,

5. 32-26, 10 тн, 61 гарам мандах,

6. 32-26, 10 тн, 61 гарам мандах,

 

6/12-нд 4. 32-26, 10 тн, Саппоро мандах,

 

6/16-нд 2. 52-66, 5 тн, Саппоро мандах,

3. 52-66, 5 тн, Саппоро мандах,

4. 32-26, 9 тн, Саппоро мандах,

 

6/20-нд 1. 52-66, 6 тн, Саппоро мандах,

2. 52-66, 5 тн, Саппоро мандах,

6. 52-66, 7 тн, Саппоро мандах,

7. 52-66, 7 тн, Саппоро мандах,

8. 52-66, 6 тн, Саппоро мандах,

 

6/22-нд 4. 52-66, 7.5 тн, Саппоро мандах,

5. 52-66, 7.5 тн, Саппоро мандах,

6. 52-66, 7 тн, Саппоро мандах,

 

6/28-нд 1. 52-66, 7.5 тн, Мандах Саппоро,

2. 52-66, 7.5 тн, Мандах Саппоро,

 

7/1-нд 1. 52-66, 7 тн, Саппоро мандах,

2. 52-66, 7 тн, Саппоро мандах,

3. 52-66, 7 тн, Саппоро мандах,   

4. 52-66, 7 тн, Саппоро мандах,

 

7/3-нд 1. 52-66, 8 тн, Саппоро мандах,

3. 52-66, 7 тн, Саппоро мандах,

4. 52-66, 6 тн, Саппоро мандах...” гэх тэмдэглэлээр 2020 оны 6 сарын 7, 8, 9-нд нийтдээ 100 тн цемент ************аас ************ад хүргэж өгсөн байх ба талууд энэ үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг, мөн 2020 оны 6 сарын 10-аас 7 сарыг 3-ны өдөр хүртэл нийтдээ 146 тонн цемент хүргэж өгсөн болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч болон хариуцагч нарыг мэдүүлсэн ...Тухайн үед 1 тн цементийн үнэ 170-180 мянган төгрөг байсан, 6 сарын 5-аас 7 сарын 3-ны хооронд 200 гаруй тонн цемент авсан гэх тайлбар, мэдүүлгээс дүгнэхэд 2020 оны 6 сарын 5-ны өдрөөс 7 сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Д.************ нь зээлсэн гэх 15,000,000 төгрөг, цементийн төлбөр гэх 44,710,000 төгрөг, нийт 59,710,000 төгрөгийг Б.************ын данс руу шилжүүлсэн, хариуцагч Б.************ нь дээрх хугацаанд 246 тн цемент /1 тн цемент 170-180 мянган төгрөг гэж тооцвол 44,280,000 төгрөгийн үнэ бүхий/-ийг Д.************ад нийлүүлсэн үйл баримт тогтоогдож байх хэдий ч 15,000,000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн болох нь нотлогдогүй байна гэж үзэв.

 

Талуудын хооронд байнгын шинжтэй цемент худалдах худалдан авах харилцаа үүссэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдох ба нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлага үндэслэлээ буюу зээлийн харилцаа үүссэн болохоо баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй болно.

 

5. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь нотлогдоогүй үндэслэлээр нэхэмжлэгч Д.************аас хариуцагч Б.************т холбогдуулан гаргасан 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 233,000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.************аас хариуцагч Б.************т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 233,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ