Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж

Нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Н.Түвшинбаяр

Өмгөөлөгч Х.Амаржаргал

Өсвөр насны шүүгдэгч Ч.Шинэбаяр түүний хууль ёсны төлөөлөгч Б.Амарзаяа

Шүүгдэгч Ц.Энх-Амар, Э.Тэнгис тэдгээрийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн   “11”-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогтой Чойлоогийн Шинэбаяр, ******* ******* овогтой Эрдэнэцогтын Тэнгис, ******* овогтой Даваанямын Энх-Амар нарт холбогдох эрүүгийн 2511000001801 дугаартай 2 хавтаст хэргийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *******дийн нэрэмжит сургуулийн 3-р дамжааны оюутан, ам бүл 4, эх, эцэг, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, Дэнжийн ************** тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй,

******* овогт Чойлоогийн Шинэбаяр /РД:*******/

 

Монгол Улсын иргэн, 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, Хөдөө Аж ахуйн их сургуулийн 1-р дамжааны оюутан, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, ах нарын хамт Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй,

******* ******* овогт Эрдэнэцогтын Тэнгис /РД:*******/

 

Монгол Улсын иргэн, 2007 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөдөө Аж ахуйн их сургуулийн 1-р дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, Дэнжийн тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт Даваанямын Энх-Амар /РД:/

 

           Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Д.Энх-Амар, Э.Тэнгис, өсвөр насны шүүгдэгч Ч.Шинэбаяр нар нь бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 54 дүгээр байрны гаднаас хохирогч Г.Ихбаярын эзэмшлийн унадаг дугуйг  хулгайлан авч 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 06 дугаар хороо 41 дүгээр байрны гаднаас хохирогч Т.Оюунчимэгийн эзэмшлийн 2 ширхэг унадаг дугуйг  хулгайлан авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 45 дугаар байрны үүднээс хохирогч З.Баатархүүгийн унадаг дугуйг тус тус  хулгайлан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Энх-Амар, Э.Тэнгис, өсвөр насны шүүгдэгч Ч.Шинэбаяр нар нь бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 54 дүгээр байрны гаднаас хохирогч Г.Ихбаярын эзэмшлийн унадаг дугуйг  хулгайлан авч 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 06 дугаар хороо 41 дүгээр байрны гаднаас хохирогч Т.Оюунчимэгийн эзэмшлийн 2 ширхэг унадаг дугуйг  хулгайлан авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 45 дугаар байрны үүднээс хохирогч З.Баатархүүгийн унадаг дугуйг хулгайлан авсан гэмт хэргийг  тус тус  үйлдсэн  болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: Өсвөр насны шүүгдэгч Ч.Шинэбаяр, шүүгдэгч Д.Энх-Амар, Э.Тэнгис нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3-т  заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзсэн тул  өсвөр насны шүүгдэгч Ч.Шинэбаяр шүүгдэгч Д.Энх-Амар, Э.Тэнгис нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцох саналыг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг гэм буруугийн дүгнэлт саналдаа: Улсын яллагчийн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Өсвөр насны шүүгдэгч Ч.Шинэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хохирлыг төлсөн...” гэв.

Шүүгдэгч Э.Тэнгис шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн өдөр 22 цагийн үед Шинээ ажилд туслаад өгөөч гээд дуудсан. Тэднийхээс гараад явсан чинь нэг дугуй таарсан тэрийг аваагүй дараагийн таарсан 2 дугуйг түгжээнээс нь тайлаад Шинээгийнх рүү аваад явсан.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.”  гэв.

Шүүгдэгч Ц.Энх-Амар шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн  өдөр бид 3 Шинээгийнхээс гараад явж байхад нэг дугуй таарахаар нь аваагүй яваад дахиад дугуй таарахаар нь авсан.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв

 

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгч Д.Энх-Амар, Э.Тэнгис, өсвөр насны шүүгдэгч Ч.Шинэбаяр нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.Энх-Амар, Э.Тэнгис, өсвөр насны шүүгдэгч Ч.Шинэбаяр нарыг   бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Энх-Амар, Э.Тэнгис, өсвөр насны шүүгдэгч Ч.Шинэбаяр нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж,

 

Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.

 

Шүүхийн эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагч Н.Түвшинбаяр гаргасан дүгнэлтдээ: “Өсвөр насны шүүгдэгч Ч.Шинэбаяр шүүгдэгч Д.Энх-Амар, Э.Тэнгис нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3-т  заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн өсвөр насны шүүгдэгч Ч.Шинэбаяр шүүгдэгч Д.Энх-Амар, Э.Тэнгис нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг  тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар  6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан тэнссэн хугацаанд  “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх  саналтай байна” гэв

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Улсын яллагчийн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүгдэгч Д.Энх-Амар, Э.Тэнгис, өсвөр насны шүүгдэгч Ч.Шинэбаяр нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

 Шүүгдэгч Д.Энх-Амар, Э.Тэнгис, өсвөр насны шүүгдэгч Ч.Шинэбаяр нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар  зүйлийн  1.2  дахь хэсэгт  заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Энх-Амар, Э.Тэнгис, өсвөр насны шүүгдэгч Ч.Шинэбаяр нарт хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд  “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Энх-Амар, Э.Тэнгис, өсвөр насны шүүгдэгч Ч.Шинэбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бичгийн баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт Эрдэнэцогтын Тэнгис, ******* овогтой Даваанямын Энх-Амар, өсвөр насны шүүгдэгч ******* овогт Чойлоогийн Шинэбаяр нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар  зүйлийн  1.2  дахь хэсэгт  заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Энх-Амар, Э.Тэнгис, өсвөр насны шүүгдэгч Ч.Шинэбаяр нарт хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар  Д.Энх-Амар, Э.Тэнгис, Ч.Шинэбаяр нар нь  хорих ял оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн  6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг   шүүгдэгч Д.Энх-Амар, Э.Тэнгис, Ч..Шинэбаяр  нарт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Энх-Амар, Э.Тэнгис, Ч.Шинэбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бичгийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар   шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Энх-Амар, Э.Тэнгис, Ч.Шинэбаяр, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.САНЖИДМАА