Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2021/00185

 

202******* 0******* 2******* *******84/ШШ202*******/00*******85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Амартүвшин даргалж,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: ЛЗ*******02*******23/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, баянхошуу дугаар гудамж, *******а тоот хаягт оршин суух, овогт /РД:ЧП820**************0/-д холбогдох,

*******,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2020 оны *******2р сарын *******4ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 202******* оны 0*******-р сарын 2*******-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.******* би , нараас 2 айлын газрыг нийт 8,000,000 төгрөгөөр буюу хариуцагч Б.ын дүүргийн *******9 дүгээр хороо, Гүнтийн зусланд байрлах тус бүр нь 00 м.кв талбай бүхий ******* айлын газрыг 4,000,000 төгрөгөөр худалдан авахаар 20******* оны 08 сард харилцан тохиролцож, улмаар 20*******.08.30-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 20*******.08.3*******-ний өдөр 2,000,000 төгрөгийг буюу нийт 4,000,000 төгрөгийг Хаан банкин дахь өөрийн 50280*******28*******, 5009*******0 дугаарын данснаас Б.ын 503*******0************** дугаарын дансанд шилжүүлсэн.

Гэвч Б. нь дээр дурдсан хоёр газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй удаад байсан тул би 20*******8.02 сарын үеээс газар худалдах, худалдан авахаасаа татгалзаж, түүнээс мөнгөө буцааж авахаар тохиролцсон. Удаа дараа шаардуулж сүүлдээ зугтааж, утсаа авахгүй надаас бүрэн холбоогоо тасалсан учраас иргэн би шүүхэд хандан цагдаагийн газраас эрэн сурвалжлуулж хаягийг нь шинээр тогтоолгосон. Өнөөдрийн байдлаар Б. нь надад 2,800,000 төгрөгийг буцааж өгсөн бөгөөд үлдэх *******,200,000 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагч Б.аас газар худалдах, худалдан авахаас татгалзаж төлсөн төлбөрийн үлдэгдэл болох *******,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ийн хаан банкны 50280*******28******* дансанд олгуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б. хариу тайлбар болон 202******* оны 0******* дүгээр сарын 2*******-ний өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* гэх хүнтэй харилцан тохиролцож газрын наймаа хийгээгүй, Гүнт зуслангийн сахиул хийдэг миний газрын хажууд газартай гэгч хүн надтай холбоо барьж нэг таньдаг хүн минь газар сураад ах нь газраа үзүүлсэн жижиг юм хажуу айлын хүн чинь зарах юм уу гэж байна? гэсэн.

20*******.08.30-нд газартаа очтол ******* гэх хүн ирсэн тэй бид хоёрын газрыг 8 саяаар зархаар болж тэй тохироод миний газрын урьдчилгаа болох 2 сая төгрөгийг 50280*******28******* тоот данснаас миний данс руу хийсэн, *******, нар наймаандаа мал хуй оролцуулна гээд үлдсэн. Намайг явж байтал миний утсанд мессеж ирж 5009*******0 тоот данснаас гүйлгээний утга тодорхой бус 2 сая төгрөг орж ирсэн, нийт 4,000,000 төгрөг шилжүүлсэн, удалгүй утас дуугарч ******* залгаад Мөнхгийн мөнгийг чам руу шилжүүлэн чи шилжүүлчээрэй гэсний дагуу гэх хүн лүү залгаж 504229*******23 дансанд ******* сая төгрөгийг шилжүүлсэн.

20*******8 оны 2 сарын сүүлээр иргэн ******* над руу утсаар холбогдож газраа авах больсноо хэлж мөнгөө нэхсэн би иргэн *******т үлдсэн 3 сая төгрөгөө өгөөдөх гэсний дагуу 20*******8 оны 05-р сарын *******8-нд 2 сая, 20*******9 оны 0*******-р сарын 29-нд 500 мянга, 20*******9 оны 04-р сарын *******-нд 300 мянга гэх мэтээр өгөөд дуусч байтал аа үлдэгдэл мөнгөө өгнө үү гэсэн мессеж ирсэн би үлдэгдэл 200,000 төгрөгийг өгнө гэсэн.

******* надтай энэ хугацаанд холбогдож би тэй яриад ******* сая төгрөгөө авчихлаа гэсэн атлаа дараа нь тэр чинь мөнгө өгдөггүй чи авч өгөө гэх зэргээр мессеж бичсэн. Тэгтэл авсан мөнгөө аваагүй мэтээр худлаа ярьж мессеж бичиж дарамт хийсэн.

Анх наймаа ярьсан гэдэг хүнтэйгээ учраа ол би наад хүнийг чинь сайн танихгүй гэж хэлтэл чамд итгэхгүй байгаа юм биш ээ чи рүү шилжүүлсэн мөнгөний хуулгаа ахдаа өгчих өө гэхээр нь банкнаас хуулгаа аваад мессежээр явуулсан. Гэтэл бүр даварч банкны хуулга чинь баримт болохгүй пасспортоо аваад хүрээд ир 3-уулаа гэрээ хийх хэрэгтэй байна гэж үл ойлгогдох юм ярьсан. Миний эргүүлэн өгсөн мөнгийг аваагүй мэтээр үгүйсгэж шүүхэд өгсөн нэхэмжлэл дээрээ худал мэдүүлж 50280*******28******* тоот данснаасаа миний данс рүү 4 саяыг шилжүүлсэн мэтээр худал мэдүүлсэнд гомдолтой байна. 50280*******28******* тоот данснаас миний дансад 2 сая орж ирснийг би төлж барагдуулсан, үлдэгдэл 200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.т холбогдуулж, *******,200,000 төгрөг нэхэмжилж, уг төлбөрийг 20******* оны 08 дугаар сарын 30, 3*******-ний өдрүүдэд шилжүүлсэн банкны хуулгыг үндэслэсэн гэж тайлбарласныг,

 

Хариуцагч Б. эс зөвшөөрч миний дансанд 4,000,000 төгрөг орж ирсэн, 2,8 сая төгрөгийг буцаан өгсөн, үлдсэн 200,000 төгрөгийг төлнө, ******* сая төгрөгийг рүү шилжүүл гэснээр шилжүүлсэн тул би хариуцахгүй гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзжээ. /хх-**************-*******2/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

Зохигч 20******* оны 8 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн *******9 дүгээр хороо, Гүнтийн зусланд байрлах тус бүр нь 00 м.кв талбай бүхий ******* айлын газрыг 4,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар амаар тохиролцож, нэхэмжлэгч Б.******* нь 50280*******28******* тоот данснаас 20******* оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 5009*******0 тоот данснаас 20******* оны 08 дугаар сарын 3*******-ний өдөр 2,000,000 төгрөг тус тус, нийт 4,000,000 төгрөгийг хариуцагч Б.ын Хаан банк дахь 503*******0************** тоот данс руу шилжүүлсэн,

хариуцагч Б. нь Б.*******т нийт 2,800,000 төгрөг буцаан өгсөн зэрэг үйл баримт тогтоогдлоо.

 

Хариуцагч Б. үлдэгдэл 200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин ... *******,000,000 төгрөгийг *******ийн зөвшөөрлөөр Ж.гийн ...*******23 тоот данс руу шилжүүлсэн тул хариуцахгүй гэж тайлбарлах боловч тэрээр өөрийн татгалзал, үндэслэл буюу нэхэмжлэгч Б.*******ийн зөвшөөрлийг баримтаар нотлоогүй болно.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.*******.-д зааснаар Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдлийг хэлцэл гэнэ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.*******, 42.8-д зааснаар Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар хийнэ. Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.*******-д заасан ... худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. 20******* оны 08 дугаар сарын 30-ны өдөр газрыг худалдах худалдан авахаар амаар тохиролцсон байна.

Иймд талууд хэлцлийг бичгээр байгуулаагүй боловч худалдагч Б. нь өөрийн эзэмшлийн зуслангийн газрыг худалдах, худалдан авагч Б.******* нь худалдагчид газрын үнийг төлөх үүргийг хүлээж гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон тул Б.*******, Б. нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.*******-т зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан.

Нэхэмжлэгч буюу худалдан авагч Б.******* нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг 20******* оны 08 дугаар сарын 30,3*******-ний өдрүүдэд нийт 4,000,000 төгрөг төлсөн, үүргээ биелүүлсэн байх бөгөөд худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Харин хариуцагч Б. худалдан авагчид эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс 20*******8 оны 02-р сараас нэхэмжлэгч хэлцлээсээ татгалзсан, шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрх үүссэн байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.*******-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгч Б.******* газрыг хариуцагч Б.т, хариуцагч Б. үлдэгдэл *******,200,000 төгрөгийг Б.*******т тус тус харилцан буцаан өгөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар ...нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг зохигч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагч Б. үлдэгдэл *******,000,000 төгрөгийг төлөхгүй, боломжгүй гэх татгалзал үндэслэлгүй бөгөөд хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй болохыг дахин дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************, **************8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

*******. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.*******, 205 дугаар зүйлийн 205.*******-д зааснаар хариуцагч Б.аас *******,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.*******, 5 дугаар зүйлийн 5.*******-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.аас 33,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН