2023 03 27 | 184/ШШ2023/01222 | | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: ******************тоот хаягт оршин суух ********* овогт ****** ************ /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: ****************** хаягт байрлах, ************холбогдох, Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь ************тоот, Ү-************дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184\ШШ2020\0417 захирамжийн дагуу Ү-************дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг шинжээч томилон 76,250,000 төгрөгөөр үнэлсэн нь намайг илт, их хэмжээгээр хохироосон үнэлгээ байна гэж үзэж байна. Миний орон сууцны зах зээлийн бодит үнэлгээ 195,000,000 төгрөг байгаа нь нийтэд илэрхий, нээлттэй үнэлгээтэй байгаа бөгөөд үнийн саналаа ************гаргасан байсан. Хэдийгээр шүүхийн шийдвэр гаран төлбөр төлөгч төлбөрөө барагдуулах үүрэгтэй болсон хэдий ч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг ингэж үнэгүйдүүлэн, эрхзүйн байдлыг дордуулж болохгүй, мөн хоёр талын аль алиных нь эрх, үүргийг харгалзсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ёстой. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг явуулахдаа ингэж нэг талыг барьж төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс илт багаар үнэлж байгаад маш их гомдолтой байна. Иймд ************тоот, Ү-************дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 2. Хариуцагчаас хариу тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/0417 дугаар шийдвэрээр М.************гаас 30,000,000 төгрөгийг гаргуулж ************олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаар төлбөр төлөгч М.************гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21-р хороолол, Гео 4/30 байрны 9 тоот 2 өрөө орон сууцыг 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдөр 177/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдөр өдрийн 22270420 дугаар тогтоолоор хураасан. Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 76,250,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч М.************д утсаар болон шуудангаар хүргүүлсэн. Хуульд заасан хугацаанд үнэлгээг мэдэгдсэн байхад нэхэмжлэгч гомдлоо 13 хоногийн хугацаа хэтрүүлж гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээнд гомдол гаргах хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна. Үнэлгээний хувьд шинжээч нь 1-3 төрлийн шинжилгээний аргаар буюу орлого, зарлага, өртгийн гэсэн аргуудаар Сангийн яамнаас гаргасан зааврын дагуу дүгнэлтээ гаргасан. Мөн дээрх 3 аргын дунджаар үнийг 76,500,000 төгрөг гэж гаргасан байгаа. Энэхүү зах зээлийн үнэлгээ нь тухайн орон сууцыг худалдах гэж байгаа буюу чөлөөтэй интернэтэд байгаа үнийг ишлэл болгож авсан, Үнэгүй.мн сайтаас татаж авсан үнийн саналуудыг баримтаар гаргаж өгсөн байдаг. Энэ орон сууц нь 1990 оны сүүлээр баригдсан угсармал 5 давхар орон сууц бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц нь хотын А бүсэд буюу дээд зэрэглэлд багтах хэмжээний үнэлэгдэхээр байрлалтай орон сууц биш тул 76,500,000 төгрөг нь зах зээлийн бодит үнэлгээ гэж үзэж байна гэв. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд: 3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын албан бичиг, М.************гийн хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж. 3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Итгэмжлэл, хариу тайлбар, гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, ************ын иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгө хураах тогтоолын хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, М.************гийн хүсэлтийн хуулбар, шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх актын хуулбар, ************-ын шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх актын хуулбар, Дамно ХХК-ийн 2022 оны 09 сард хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, мэдэгдэл, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн хуулбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар. ҮНДЭСЛЭХ нь: 1. Нэхэмжлэгч М.************гаас хариуцагч ************холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ү-************дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21-р хороолол, Гео 4/30 байрны 9 тоот 2 өрөө орон сууцыг 76,250,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээ нь намайг илт, их хэмжээгээр хохироосон үнэлгээ байна. Орон сууцны зах зээлийн бодит үнэлгээ 195.000.000 төгрөг байгаа нь нийтэд илэрхий, нээлттэй мэдээлэл бөгөөд үнийн саналаа ************гаргаж байсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг явуулахдаа ингэж нэг талыг барьж төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс илт багаар үнэлж байгаад маш их гомдолтой байна гэх агуулгаар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй талаарх татгалзлын үндэслэлээ ...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц нь хотын А бүсэд багтах хэмжээний үнэлэгдэхээр байрлалтай орон сууц биш тул 76,500,000 төгрөг нь зах зээлийн бодит үнэлгээ бөгөөд үнэлгээнд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж талууд тайлбар гарган мэтгэлцдэг. 3. Талуудын тайлбараас үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар хэсгийн Иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэх зохицуулалтын хүрээнд хуульд заасан үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч ************ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу гомдол гаргажээ. 4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: 4.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 417 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 786 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00072 дугаар тогтоолоор М.************гаас 30,000,000 төгрөг гаргуулан ************т олгохоор шийдвэрлэсэн, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 510 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох ажиллагааг явуулжээ. 4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 сарын 06, 2022 оны 5 сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг төлбөр төлөгч хүлээн авч гарын үсэг зурсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 44, 45, 47/, улсын бүртгэлийн Ү-************тоот дугаартай ************ тоотод байрлах 31,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн, хураасан Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Эд хөрөнгө хураах тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 28, 29, 30, 31,/-ээр төлбөр төлөгч М.************ нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх шаардлагыг хүлээн авсан, эд хөрөнгө хураан авах ажиллагаанд байлцсан болох нь тогтоогдож байна. 4.3. ************ тоотод байрлах 31,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг төлбөр төлөгч М.************гаас 195,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч ************аас 57,000,000 төгрөгөөр үнэлж тус тусын хүсэлтүүдээ ирүүлсэн. Талууд үнийн санал дээр тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Дамно ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 76,250,000 төгрөгөөр үнэлжээ. Энэ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д ...үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно гэж заасантай нийцнэ. 5. 2022 оны 9 сарын 05-ны өдрийн 4-177/16416 тоот шинжээчээс үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг мэдэгдсэн мэдэгдлийг 2022 оны 9 сарын 06-ны өдөр М.************гийн оршин суух хаягаар шуудангаар хүргүүлснийг нэхэмжлэгч М.************ 9 сарын 08-ны өдөр хүлээн авч улмаар шүүхэд гомдол гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр 2022 оны 11 сарын 29-ний өдрийн 18491 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг буцаасан, 12 сарын 15-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргасан үйл баримт тодорхой байдаг, энэ талаар маргадаггүй. 6. Дээр дурдсан үйл баримт болон эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний мэдэгдэл зэргээс үзэхэд шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах, шинжээч томилох ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг хүлээн авсан, танилцсан байна. Хариуцагч талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг 7 хоногийн дотор гаргаагүй гэх тайлбар баримтаар нотлогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болно. 7. Нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гарсан гэх гомдлын үндэслэлээ буюу ************ тоотод байрлах 31,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зах зээлийн бодит үнэлгээ 195,000,000 төгрөг болохыг баримтаар нотлоогүй тул хариуцагч талын Шинжээч нь орлого, зарлага, өртгийн аргуудаар Сангийн яамнаас гаргасан зааврын дагуу дүгнэлтээ гаргасан. Дээрх 3 аргын дунджаар үнийг тогтоосон. Тухайн орон сууц нь 1990 оны сүүлээр баригдсан угсармал 5 давхар орон сууц бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг, хотын А бүсэд багтах хэмжээний үнэлэгдэхээр байрлалтай биш тул 76,500,000 төгрөг нь зах зээлийн бодит үнэлгээ мөн гэх татгалзлыг үндэслэлтэй гэж үзэв. 8. Иймээс хариуцагч ************холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай М.************гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэнийг тэмдэглэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.************гаас хариуцагч ************холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ |