Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 118/ШШ2023/0023

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Золбадрах, шүүгч Ч.Оюунсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.*******

Хариуцагч: Завхан ******* ******* дарга нарын хоорондын өвөлжөөний газартай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Завхан ******* ******* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., гуравдагч этгээд Х. /онлайнаар/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан ******* ******* даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/303, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/486 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах.

2. Хэргийн нөхцөл байдал: Анх Завхан ******* Их-Уул сумын ******* даргын 1997 оны 36 дугаар захирамжийг үндэслэн Үржил багийн нутаг дэвсгэрт байршилтай Улаан энгэрийн өвөлжөөний 1 га газрыг нэхэмжлэгч Г.*******д эзэмшүүлэхээр 1997 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, 1999 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 23, ИУ-1064 дугаартай,  Х.д 1999 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ИУ-1042, ИУ-1068, дугаартай гэрчилгээнүүд олгогдсон байх боловч газруудын тухайд кадастрын зураг хийгдээгүй, газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй.

2.1. Дараа нь Завхан ******* Их-Уул сумын ******* даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар Улаан энгэрийн өвөлжөөний нэг га /10 000 м.кв/ газрыг нэхэмжлэгч Г.*******д болон Д., С., С., Э., С., С., С. нарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ захирамжийн  дагуу тус сумын газрын даамал 000095601 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн өдрөөр бичиж олгосон.

2.2.  Нэхэмжлэгч Г.******* нь Их-Уул сумын ******* даргын 2020 оны А/96 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрх олж авсны дараа Завхан ******* Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд энэ хэргийн гуравдагч этгээд Х.д холбогдуулж “Улаан энгэрийн өвөлжөөний газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, цаашид өвөлжихгүй байхыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаар шийдвэрээр уг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Их-Уул сумын Үржил багийн нутаг дахь Улаан энгэрийн өвөлжөөг Х.гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, тус өвөлжөөнд өвөлжихгүй байхыг түүнд даалгасан ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /Хавтаст хэргийн 6-8-р хуудас/

2.3. Дээрх иргэний хэргийн шийдвэртэй зэрэгцэн Завхан ******* ******* даргаас маргаан бүхий 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/303 дугаар захирамжийг гаргаж, Г.*******д Улаан энгэрийн өвөлжөөний 1 га газрыг эзэмшүүлэх асуудлаар гарсан Их-Уул сумын ******* даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийг “газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүйд тооцож, Г.*******гийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

2.4. Тус захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Г.*******гийн нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Завхан ******* ******* дарга нь “Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтний алдааны улмаас захирамжуудыг давхардуулан дугаарласан” гэх үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамжийн алдаа засах тухай” А/486 дугаар захирамж гарган дээрх 2020 оны А/96 дугаар захирамжийн үйлчлэлийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн сэргээж, Г.*******гийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор мөн шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгч тал “Улаан энгэрийн өвөлжөөний газрыг гурван үеэрээ эзэмшиж ирсэн байхад хариуцагч Завхан ******* ******* дарга нь сонсох ажиллагаа явуулалгүй, надад мэдэгдэлгүйгээр миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус, гаргасан захирамж нь утга найруулгын алдаатай, ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй” гэж, хариуцагч тал “Доод шатны ******* даргын хуульд нийцээгүй захирамжийг хүчингүй болгох бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тул маргаан бүхий захирамжууд хуульд нийцсэн” хэмээн тус тус маргасан.

4. Нэхэмжлэгч Г.******* нь Завхан ******* ******* даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар анх 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Завхан ******* ******* даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/486 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Тус анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 118/ШШ2022/0030 дугаар шийдвэрээр Г.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч гуравдагч этгээд Х.гийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2023/0059 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Их-Уул сумын Үржил багийн Хуягтын амны “Улаан энгэрийн” өвөлжөөнд манай өвөө 1877 оноос өвөлжиж эхлээд аав 1923 онд уг өвөлжөөнд төрөөд 1998 он хүртэл өвөлжсөн. Харин би 1952 онд “Улаан энгэрийн” өвөлжөөнд төрж, миний мэдэхээр 3 үеэрээ амьдарч байгаад 1990 оны үед их, бага хувьчлалаар өвөлжөөг газрын хамт эзэмшиж эхэлсэн. Завхан ******* Их-Уул сумын ******* даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар 000095601 тоот иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 40 жилийн хугацаагаар эзэмших болсон. Манай өвөлжөөнд Х. нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр өвөлжиж, зусаад байсан тул иргэний хэргийн шүүхэд хандаж, Завхан ******* Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаар шийдвэрээр Х.гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, тус өвөлжөөнд өвөлжихгүй байхыг Х.д даалгасан шийдвэртэй зэрэгцүүлэн Завхан ******* ******* даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/303 тоот захирамжаар Их-Уул сумын ******* даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаартай захирамжийг хүчингүйд тооцсон байна. Энэ  2021 оны А/303 тоот захирамжийг надад танилцуулаагүй, би 2022 оны 6 дугаар сарын 13, 14-ний үед Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хэлэлцэгдэх шүүх хуралдааны товыг мэдэгдсэн өдөр хэргийн материалтай танилцах явцдаа мэдсэн. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* ******* даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/303 тоот захирамжийн 1 хувийг хуулбарлан авахаар ******* ******* даргын Тамгын газарт хандсан боловч байгууллагын архивд 2021 оны ******* даргын захирамжийн өнгөн хувь хадгалагдаагүй, ийм захирамж албан ёсоор гарсан эсэх нь эргэлзээтэй болж, Газрын харилцаа, барилга  хот байгуулалтын газраас ******* ******* даргын 2021 оны А/303 тоот захирамжийн 1 хувийг болон тус байгууллагын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 410 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбарыг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр авсан. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 410 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ******* ******* даргын 2021 оны А/303 тоот захирамжийг Их-Уул сумын ******* даргын Тамгын газраар дамжуулан хүргүүлсэн гэх боловч надад одоог хүртэл ирүүлээгүй... А/303 тоот захирамж нь Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтыг үндэслэсэн нь хууль бус. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааг явуулаагүй, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 410 дугаартай мэдэгдэл нь захирамж гарсан хугацаанаас хойш сумын ******* даргын Тамгын газарт хүргэгдсэн гэх бөгөөд иргэн надад ирүүлээгүй зэрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 157 дугаартай шийдвэртэй зэрэгцүүлэн ******* ******* даргын захирамж гаргасан тул хууль бус шийдвэр болох нь харагдаж байна. Би ******* ******* даргын гаргасан А/303 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Х.гийн хүүхэд ******* ******* дарга тай хамт ажиллаж байсан хүмүүс учраас тухайн өдөр ийм хурал болж байна гээд хэлэхээр нь 303 дугаартай захирамжийг давхардуулж гаргасан юм шиг байна лээ. Шүүх бүрэлдэхүүн хэний ч нөлөөгүй Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрээ гаргадаг. Гэтэл санаатайгаар тийм захирамж давхардуулж гаргасан нь шүүхэд нөлөөлөх гэж  байна гэж үзэж байна. Үүнд нь би гомдолтой явдаг... Иймд Завхан ******* ******* даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Мөн Их-Уул сумын ******* даргын 2020 оны А/96 дугаар захирамжийг хүчингүй болгосон захирамжийн эрх зүйн үйлчлэлийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн сэргээсэн мөртлөө хоёр дахь заалтаараа иргэн Г.*******гийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг Их-Уул сумын ******* даргад үүрэг болгосон нь утга найруулгын алдаатай, ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд ******* ******* даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/486 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт, гуай багийн иргэдийн Нийтийн хурлаар оруулаагүй гэсэн асуудал ярьж байна. Өвөлжөөний газрын асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар оруулах хууль зүйн үндэслэл байхгүй. Хоёрдугаарт, гуай гуравдагч этгээдийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. Үүнийг өмгөөлөгч миний зүгээс хуулийг буруу хэрэглэж гуравдагч этгээдийг буруу тогтоосон байна гэж хэлмээр байна. Өмнөх анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр энэ асуудлыг хэлээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гуравдагч этгээд гэдэг нь хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд байх ёстой. Гэтэл гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн ярьж байгаа зүйл нь миний эрх ашиг ингэж хөндөгдлөө гэдэг зүйл ярихгүй ******* гуайд газар олгосон захирамж хүчингүй болох нь зөв юм гэж хариуцагчийн байр сууринаас оролцоод байна. Үүн дээр шүүх үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр гуравдагч этгээдээр тогтоогоод өдий хүрсэн. Энэ асуудалд нэхэмжлэгч шүүх үнэн зөвөөр шийдэх байх, оролцоод яваг гэсэн байр суурьтай байсан учраас өмгөөлөгчийн зүгээс өмнөх хуралдаануудад яриагүй. Хоёрдугаарт, ******* ******* даргын 2 захирамж байгаа. Хариуцагчийн төлөөлөгч А/303 дугаартай захирамжийг үндэслэлтэй гэж яриад байна. А/303 дугаартай захирамж үндэслэлгүй. Өнөөдөр захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж ажиллах ёстой. ******* даргын захирамж гарсны дараа мэдэгдэл, сонсох ажиллагаа хийгдэж болохгүй. Үүнийг зөвтгөж процессын алдаа гэж зөвтгөх боломжгүй. Сонсох ажиллагаа бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хэн нэгний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөх вий гэсэндээ явуулдаг. Түүнээс зүгээр нэг процесс ажиллагаа юу нь хамаагүй нэг юм явуулчих гэж хандаж болохгүй. Шүүх хурал болсон тэр өдөр яагаад захирамж гаргасан бэ гэдэгт ******* гуай эргэлздэг. Тэгсэн мөртлөө бүртгэл дээр тухайн А/303 дугаартай захирамж бүртгэгдээгүй байдаг. Архивдаа ч байдаггүй. Энэ байдлаа захиргааны байгууллага өөрөө ойлгоод алдаагаа зассан. Гэтэл засахдаа бүр дордуулж гаргасан. Цаана нь заавал ******* гуайн эзэмших эрхийг хүчингүй болгох ёстой гэж хэлсэн шиг байдал байдаг. Мөн хуулийг буруу тайлбарладаг. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 гэсэн заалтыг авдаг. Хуулийн 45.1-д заасныг үзвэл илэрхий алдаагаа засах гэдэг нь өмнөх захирамжийн утга агуулгад өөрчлөлт орохгүйгээр алдаагаа засах ёстой байдал байдаг. Гэтэл өмнөх захирамжаа хүчингүй болгочихдог. Тэгээд гэрчилгээг нь хүчингүй болго гэж даалгасан байдаг. Тэгвэл гэрчилгээг нь хүчингүй болгох ямар нөхцөл байдал үүссэн нь ойлгомжгүй. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны байгууллага буюу ******* дарга өөрт байгаа эрх хэмжээгээ хэтрүүлж утга найруулгын алдаатай захирамж удаа дараа гаргаад байна. Тийм учраас аль алийг нь хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Мөн давж заалдах шатны шүүхээс 96 дугаартай захирамж буюу гэрчилгээнд дурдагдсан хүмүүсийг гуравдагч этгээдээр татах нь зүйтэй гэсэн. Энэ бол 96 дугаартай захирамжийг хүчингүй болгосонтой холбоотой. Үүн дээр маргах зүйлгүй. Мөн 96 дугаартай захирамжийг  дүгнэх шаардлагагүй гэснээр дүгнээгүй гэж байна. Өнөөдөр гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн зүгээс гуайг 2 гэрчилгээтэй байсан гэж байна. Гэтэл ******* гуайд ч 1997 оны гэрчилгээ байгаа. 96 тоот захирамж 2020 онд гарахдаа Газрын тухай хуульд зааснаар эрх хэмжээ, хүмүүс нь нэмэгдэж орж ирсэн. Түүнээс шинээр авсан зүйл байхгүй. Улаан энгэрийн өвөлжөө нэгдлийн үеэс нэг л өвөлжөө байсан. Яагаад 2 өтөг бууц болсон нь өнөөдрийн маргааны шалтгаан гэж үзэж байна. Учир нь энд 2 тусдаа өрх айл, 2 тусдаа малтай айл байсан учраас малаа тусдаа хотлуулсандаа 2 бууц гарсан. Түүнээс дээд доод өвөлжөө гэсэн зүйл хэрэгт авагдсан баримтад байхгүй. Үүнийг гуай яриад байдаг. Улаан энгэрийн өвөлжөөнөөс гуайг нүүлгэхээр албадан нүүлгэх асуудал яригдангуут танай өвөлжөө байгаа бол энэ бууц дээр  манайх байх ёстой гэсэн үүднээс тайлбарлаад байгаа. Иймд ******* ******* даргын захирамжууд хууль бус учраас хүчингүй болгож өгнө үү... Нөгөө талаас гуравдагч этгээд миний өмч хөрөнгө байгаа учраас эзэмшил давхацсан байна гэдэг асуудал яриад байна. Гэтэл Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх нь уг газрыг Г.******* гуайн эзэмшил гэж үзээд Х. гуайн чөлөөлүүлэх асуудлыг шийдчихсэн. Тийм учраас давхацсан гэсэн үндэслэл үүгээр няцаагдана... Гуравдагч этгээд болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх асуудал ярьж байна. Өнөөдөр хэрэгт авагдсан баримтын хүрээнд ******* гуайд захирамж гардуулж өгсөн шүүх хуралдаанд оролцож байна. Гардуулж байхад нь байлцсан хүн нь би байна. Захирамжийг бүртгэлээр гардаж авна гээд бүртгэл нь хэрэгт авагдсан байгаа. Нөгөө талаар Их-Уул сумын ******* дарга болон багийн даргын албан бичгийг шинжлэн судлаад байна. Эдгээр хүмүүс өөрсдөө хуулиа биелүүлээгүй байж нэхэмжлэгчийг буруутгаад байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т хэрэв утсаар мэдэгдсэн бол тэмдэглэл үйлдээд баримтжуулна гэж заасан. Гэтэл тухайн үед баримтжуулаагүй байж гардуулж өгсөн гэж тайлбарлаж байна. Хэлэлцүүлгийн шатанд харин гуайд 8 сард хуулбарлаж юм уу, эх хувиар нь юм уу өгсөн байдал харагдаж байна. Тэгэхээр Их-Уул сумын газрын даамал өөрөө ямар ашиг сонирхолтой хүн юм бэ. Хэнд өгөх ёстой захирамжийг хэнд өгөөд байгаа юм бэ гэдэг нь хэрэгт авагдсан мэдүүлгүүдээс харагдаж байна. Нөгөө талаар утсаар ярьсан гэж байна. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч мобиком лавлагаа гаргах боломжгүй гэсэн гэж байна. Тэгвэл юнителийн лавлагаагаар ярьсан нөхцөл байдал харагддаггүй. Энэ байдлаар утсаар ярьж мэдэгдсэн зүйл тогтоогдохгүй байгаа. Мөн шүүхээс баримт бичиг хүргүүлсэн баримтад үзлэг хийхэд гардуулснаа баримтжуулсан зүйл байхгүй учраас гардуулсан гэж үзэх боломжгүй байна. Харин ******* гуай гардаж авсан талаар хэрэгт баримт өгсөн учраас хөөн хэлэлцэх хугацааны тухайд хэтэрсэн зүйл байхгүй. Давж заалдах шатны шүүх хэргийг буцаахдаа 3 зүйлийг тодруулах шаардлагатай гэсэн байдаг. Анх 96 дугаар захирамжаар хэн эзэмшиж авсан нь тодорхойгүй. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ талаар тодорхой яриад байх зүйл байхгүй. Анх 1990-ээд онд газар буюу үл хөдлөхийг хувьчилсан асуудал байна. ******* гуай эзэмшиж авсан 2 гэрчилгээтэй. гуай ашигласан, эзэмшсэн гэсэн 2 өөр гэрчилгээтэй байдаг. Ингээд газрын алба буюу захиргааны байгууллагад ******* гуай өргөдлөө өгч 2020 онд гэрчилгээгээ шинэчилж хамтран эзэмшигч нарын нэрийг оруулж авсан асуудал байгаа. Үүн дээр хууль зөрчсөн асуудал байхгүй. Тийм учраас газар эзэмших эрх хуульд заасны дагуу үүссэн гэж үзэж байна... Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан ******* ******* даргын 2021 оны 08 сарын 16-ны өдрийн А/303 дугаартай захирамжийг би өөрөө төлөвлөж гаргасан. Процессын хувьд алдаа гарсан учраас сүүлд нь 486 дугаартай захирамжаар хууль зүйн хэлтэс засаж гаргасан. А/303 дугаартай захирамжийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь заалтыг зөрчсөн, мэдэгдэл болон захирамж нэг өдөр гарсан алдаа зөрчил гарсан... А/303 дугаар захирамжийг Их-Уул сумын ******* даргын Тамгын газарт хүргүүлсэн боловч тухайн хугацаанд газрын даамал өвчний улмаас чөлөөтэй байсан тул уг захирамжийг иргэн Г.*******д гардуулж өгөөгүй орхигдуулсан байна. 2021 онд Х. ******* ******* даргад гомдол гаргасан байдаг. Гомдолдоо миний өвөлждөг байсан өвөлжөөний газрыг 2020 оны 07 сарын 22-ны А/96 дугаартай иргэн Г.*******д сумын ******* даргын захирамжаар эзэмшүүлсэн байна, үүнийг хүчингүй болгож өгнө үү гэсэн. Энэ гомдлыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт судалж үзээд захирамжийн төсөл бэлдэж танилцуул гэсэн цохолттой ирсэн. Цохолтын дагуу захирамжийн төсөл бэлдсэн. Гэхдээ газрын дарга Д.ээр дамжуулж төлөвлөсөн захирамжийг шууд гаргачих вий, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийх ёстой гэдгийг сануулсан. Тэгтэл газрын дарга захирамжийн төслийг авч яваад виз аваад ирсэн байсан. Тэгэхээр нь би сонсох ажиллагааных нь хуудсыг бэлдье гээд 2021 оны 08 сарын 16-ны өдөр сонсох ажиллагаа хийх хуудсыг бэлтгээд Их-Уул сумын ******* даргын Тамгын газар руу бичиг хэргийн ажилтны мэйл рүү явуулсан. Тухайн үед Их-Уул сумын газрын даамал өвчний учир 2 сарын чөлөө аваад Улаанбаатар хот руу явсан байсан. Хаяг байршил нь тодорхой учраас Г.******* гуайд танилцуулаад буцаад мэдэгдэл баримтууд нь ирэх байх гээд байж байсан. Тэгтэл хариу энэ тэр ирээгүй. Үүнтэй зэрэгцээд нэг өдөр А/303 тоот захирамж гарсан байдаг. 08 сарын 16-ны өдөр гарсан захирамжийн үндэслэлийн тухайд Х. ******* даргад гаргасан өргөдөлдөө иргэдийн Нийтийн Хурлаар  хэлэлцүүлээгүй шууд сумын ******* даргын захирамж гарсан гэсэн байдаг. Түүнийг нь судлаад үзэхэд иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлээгүй байсан. Харин өмнө нь газрын даамлаар ажиллаж байсан Батсүх тайлбарлахдаа Г.******* гэдэг хүнд хуучин гэрчилгээ байсан учраас түүнд нь үндэслэж гэрчилгээг нь шинэчилж бичиж өгсөн гэдэг. Шинэ газрын даамал ажлаа хүлээж аваад 1, 2 хоногийн дараа Г.******* гуайн гэрчилгээ бичигдсэн байдаг. Энэ талаар тайлбарлахдаа би нарийн асуудлыг сайн мэдэхгүй байна. Өмнөх газрын даамал Батсүхээс асуу гэхээр нь би утсаар тодруулахад тийм тайлбар өгч байсан. Тэгэхээр нь захирамжаа төлөвлөхдөө Газрын тухай хуулийн 22.1.1, 61.1.1 дэх заалтуудыг баримталж төслөө бэлдсэн. Очоогүй гэх захирамжийн тухайд сүүлд яригдсан асуудал. Захирамж Г.******* гуайд очсон, очоогүйг мэдээгүй байсан.  Миний хувьд мэдэгдэх сонсох үйл ажиллагааг явуулсан. Тэр нь ч Г.******* гуайд очоогүй юм байна лээ. Тэгтэл энэ оны 5 бил үү 6 сард Г.******* гуай манай дээр ирж А/303 дугаар захирамж, албан мэдэгдэл хоёрыг гардаж авсан. Болсон процессын хувьд ийм зүйл болсон. А/486 дугаартай захирамжийн хувьд үнэнийг хэлэхэд би ч уншаад ойлгоогүй. Манай газрын албанаас төлөвлөгдөөгүй, хуулийн хэлтсээс гарсан юм байна лээ. Манайд хуулбар хувь нь ирсэн. Ойлгохоо байгаад дээд газрынхаа хуулийн хэлтсээс агуулгыг нь ойлгохгүй байна гээд асуусан. Тэгэхэд үндсэн агуулга нь А/303 алдаатай байсан учраас залруулсан байна. Гэхдээ захирамжийн доод хэсэгтээ А/303 дугаартай захирамжаа агуулсан байна гэж тайлбарласан. Миний хувьд хууль зүйн мэргэжилтэй хүн биш учраас уг захирамжийг сайн ойлгоогүй гэв.

8. Гуравдагч этгээд Х. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1958 онд Их-Уул сумын Үржил багийн нутаг Цагаан сайрын Улаан энгэр хэмээх газарт төрж, энэ газартаа өдий болтол 65 жил нутаглаж ирсэн. Гэтэл эцэг өвгөд нь айл аймаг нутаглаж байсан Г.*******г 7 настай байхад Их-Уулаас гэрээрээ нүүж Тосонцэнгэл суманд 35 жил амьдарсан ба түүний ээж Тосонцэнгэл сумын дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Г.******* нь Завхан ******* Тосонцэнгэл сум дахь мод боловсруулах комбинатад ажиллаж амьдарч байгаад компани татан буугдсаны дараа 1992 оноос сүүлээс аав ахынх  манайтай хамт 6 жил өвөлжсөн. Харин Г.******* Улаанбаатар хот руу шилжин суурьшиж Улаанбаатар хотдоо 22 жил амьдарсан. 1999 онд буюу Г.******* 2 дахь жилдээ аавтайгаа өвөлжиж байхад аав ах бурхан болж төд удалгүй Г.******* Улаанбаатар хот руу гэрээрээ нүүсэн. ах 1 том үхрийн хашаа авсан ба Х. миний бие өмч хувьчлалаар том төлийн байрыг авч, манай ах Х. жижиг төлийн байр авсан.  ах өмч хувьчлалаар авсан 1 үхрийн том хашаанаас гадна өөрийнх нь хувийн өмчийн барааны болон хоолны нэг нэг пүнзтэй байсан... Гэтэл Г.******* ах Улаанбаатар хотоос гэнэт 2020 онд Их-Уул суманд манай өвөлжөөнд зун нь ирээд 2020 онд манай өвөлжөөтэй тулгаж шинээр хашаа барьсан... Шүүхийн үзлэгт авагдсан Г.*******гийн хөрөнгө гэх 2 хашаа хоёулаа 2020-2021 онд шинээр баригдсан хашаанууд... Г.******* ахад хамт өвөлжөөд явъя, хажууд чинь өвөлжье гэж ч хэлсэн боловч Харганат гэдэг газар руугаа яв гээд байгаа юм. Г.******* ах ...2020 онд Их-Уул суманд ирсэн ба ирсэн даруйдаа Их-Уул сумын ******* даргаар нууцаар хэнд ч мэдэгдэлгүй, сумын болон багийн иргэдийн Нийтийн Хурлаар оруулалгүй, багийн иргэдээс санал авалгүй, иргэдийн санал хураалтыг явуулалгүй, надад мэдэгдэлгүй шууд 2020 оны 07 сарын 22-ны өдрийн өдрийн А/96 тоот хууль зөрчсөн захирамж гаргуулан, миний өмч хувьчлалаар авсан эд хөрөнгүүд байршдаг газрыг 40 жилийн хугацаатайгаар 000095601 дугаартай газар эзэмших гэрчилгээ авч, тэр газар дээрээ 2020 онд 1 хашаа, 2021 онд 1 хашаа шинээр барьсан. Тухайн үед Завхан ******* Их-Уул сумын ******* даргаар М. гэдэг хүн ажиллаж байсан ба уг гэрчилгээг гаргуулахдаа ...тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байхад тухайн газарт хоёрхон жил өвөлжсөн, сүүлийн 22 жил амьдраагүй хүнд хууль зөрчиж захирамж гаргасан байсан. Би Улаан энгэрийн өвөлжөөнд төрсөн. Уг өвөлжөөнд бүх насаараа өвөлжиж амьдарч ирсэн ба нэг жил ч завсардаж үзээгүй. Завхан ******* Их-Уул сумын ******* даргын 1997 оны 05 сарын 29-ний өдрийн 36 дугаар захирамжаар надад тухайн Улаан энгэр гэх өвөлжөөний 10000м2 газрыг эзэмшүүлж, газар эзэмших гэрчилгээ өгсөн. Би гэрчилгээгээ шинэчилж авахаар хандсан боловч өвөлжөөний гэрчилгээ олгохгүй байсан атлаа М. дарга өөр хүнд гэрчилгээг шинэчилж өгсөн нь хууль бус... ******* тэр гэрчилгээг арын хаалгаар авсан юм чинь ******* ******* дарга захирамж гаргахаас өөр аргагүй. Тэр гэрчилгээ хүчингүй. Аймгийн ******* даргын захирамж хүчинтэй байх ёстой. Багийн иргэдийн хурлаар ороогүй. Тэгсэн хэрнээ ******* бид нарыг дарамталдаг. ******* өөрөө хотод амьдарч байгаад ирээд арын хаалгаар гэрчилгээ авсан... Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Завхан ******* ******* даргын захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

9. Гуравдагч этгээд Д.*******, Д. нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Миний аав Г.******* нь 2020 оны 07-р сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар 000095601 тоот иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 40 жилийн хугацаагаар эзэмших болсныг ******* ******* дарга хууль бус шийдвэр гаргаж Х.д уг өвөлжөөг эзэмшүүлэхээр хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан. Тосонцэнгэл сумын сум дундын анхан шатны шүүхээс миний аав *******г уг өвөлжөөг эзэмших эрх бүхий хүн болохыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгснийг ******* ******* дарга хууль бус шийдвэр гаргаж шүүхэд нөлөөлж хүчингүй болгуулсныг дахин шинээр үүссэн нөхцөл байдал байна гэж гурван ******* шүүгч нар хянан үзээд шинээр үүссэн нөхцөл байдал байхгүй гэж шүүхийн тогтоол гаргаж шүүхийн шийдвэр зөв гэдгийг баталсан...Олон удаагийн шүүхийн шийдвэр, тогтоол гарсаар байхад санаатайгаар шүүхэд нөлөөлж хууль бус эзэмшигч болох г зөв болгох гэж удаа дараа оролдож байгааг эсэргүүцэж дээрх шүүхийн шийдвэрүүдийг үнэн зөв гаргасан гэдэгт үр хүүхэд болох Д. , Д.******* бид итгэлтэй байна. Миний аав Цагаан сайрын Улаан энгэрийн өвөлжөөнд төрж, 72 нас хүртлээ амьдарч байна. Аавын аав, өвөг эцэг овогтой нь 1923 онд мөн өвөлжөөнд төрж 76 нас хүртэл амьдарч байгаад нас барсан. Иймд гурван үеэрээ амьдарч байгаа өвөлжөө, д ямар ч хамааралгүй. Өөрийг нь удам судрынх нь Харганат гэдэг газар өвөлждөг байсан. Өөрийн өвөлжөөндөө өвөлжихгүй нутагшиж мал айл хоёрыг хавчиж санаатайгаар манай өвөлжөөний бэлчээрийг талхалж, хүүхдүүдтэйгээ нийлж манай аавын амь насанд заналхийлж дарамталж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй... 2023 онд уг өвөлжөөнд манай малыг өвөлжүүлээгүй шалтгаанаас болж 12 үхэр, 17 хонь үхэж хорогдсоны хохирлыг гээс нэхэмжилж байна. Төр засгаас явуулж байгаа бодлогын дагуу төрж өссөн нутаг сумандаа очиж амьдрах хүсэлтэй байна гэжээ.

10. Гуравдагч этгээд С., С., Э., С., С. нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид нарын авга ах болох Г.*******гийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бид дэмжиж байна. Өвөлжөөний газар эзэмших гэрчилгээг хуулийн дагуу бидний тайлбарласнаар шүүх шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

11. Гуравдагч этгээд Х.гийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн үйл баримт нь анх ******* гэдэг хүнд газар эзэмших эрх олгосон 2020 оны захирамжийн дагуу гэрчилгээ бичигдсэн асуудал яригддаг. Мөн Тосонцэнгэл сумын шүүхээр орсон гэдэг асуудал давхар яригдаж байгаа. Тосонцэнгэл сумын шүүх бол зөвхөн иргэний маргааныг шийдвэрлэж, захирамж биелүүлэхтэй холбоотой үйл баримтыг л тогтоосон. Түүнээс газар олгох, газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй. Тухайн захирамж хуульд нийцсэн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт гаргаагүй. Зөвхөн албадан нүүлгэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн. Энэ байдлыг бид өмнөх анхан шатны шүүх хурал дээр тайлбарлаж мэтгэлцсэн боловч иргэний хэргийн шүүхээр шийдэгдсэн гэж үзээд тухайн үед манай хүсэлтүүдийг хүлээж авахаас татгалзсан. Бид захиргааны актын үндэслэл, агуулгын хувьд маргаж байгаа. Сумын ******* даргын захирамж хуульд нийцээгүй учраас дээд шатны ******* дарга буюу ******* ******* дарга тухайн хууль бус эзэмшлийг хүчингүй болгох захирамж гаргасан. Энэ нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 буюу газрын хууль тогтоомжийг зөрчсөн газар эзэмшигчийн эрхийг хүчингүй болгох, тухайн үйлдлийг таслан зогсоох үндэслэлээр гарсан тул хуульд нийцсэн. Сонсох ажиллагааны хувьд харин алдаа гарсан ******* гуайд мэдэгдээгүй асуудал байдаг. Гэхдээ сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг үндэслэлээр сумын ******* даргын хууль бус захиргааны актыг зөвтгөх боломжгүй... ******* гуайн хувьд Газрын тухай хуульд заасан 7 үндэслэлийг бүгдийг зөрчсөн. Зөвхөн хүсэлт өгсөн. Ганц хүсэлтээр газар эзэмшүүлээд байж болохгүй. Мөн ямар нэг газрыг өмчлүүлж эзэмшүүлэхэд тухайн газар дээр хэн нэгний өмчлөл, ямар нэгэн хүний хөрөнгө дээр нь байх боломжгүй. Газрын эзэмшлийн асуудал огт яригдаж эхлээгүй байхад их бага хувьчлалаар дээр нь байгаа хөрөнгийг хувьчилсан. Хувьчилсан хөрөнгө нь одоо хүртэл тэр газар дээрээ байгаа. Гэтэл үүнийг анхан шатны шүүх авч хэлэлцэлгүй газар олгосон захирамжийг хэвээр үлдээсэн. Газар олгосон захирамжийн агуулга нь өвөлжөөний доорх газрыг олгосон. Эндээс харахад өвөлжөөний доорх газрыг л эзэмшүүлэх зориулалттай захирамж гарсан гэж ойлгоно. Тэгэхээр энэ өвөлжөө нь хаана байгаа юм бэ гэдэг асуудал яригдана. ******* гуай тайлбарлахдаа манай аав энэ өвөлжөөнд насаараа байсан. Би энэ газарт төрсөн. Аав амьд ахуй байхдаа нэгдлийн хувьчлалаар авсан хөрөнгө нь энд байгаа. Энэ миний ааваас надад уламжилж ирсэн өвөлжөө гэж маргадаг. Тэгвэл манай үйлчлүүлэгч 1958 онд төрсөн. Энэ өвөлжөө бол нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын тухайд унасан газар, угаасан ус, хоёулангийнх нь төрсөн газар. Аав, ээж нь олон жил айл аймаг явсан тухайн газарт нутаглаж байсан байсан. Үүн дээр маргаан байхгүй. Хамгийн гол нь Газрын тухай хууль хэзээнээс мөрдөгдөж эхэлсэн, газрыг хэзээнээс олгож эхэлсэн гэдэг асуудал яригдана. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар аль аль нь Их-Уул сумын ******* даргын 1997 оны 05 сарын 29-ний өдрийн захирамжаар Улаан энгэрийн газрыг эзэмшүүлсэн цагаан гэрчилгээтэй. Хоёулаа Улаан энгэрийн өвөлжөөг хөдөө аж ахуйн зориулалтаар эзэмшиж ашиглах эрхтэй. Гэтэл хоёулаа хуучин цагаан гэрчилгээтэй, нэг нь тэнд насаараа амьдарсан байхад яагаад оролцуулалгүй шийдвэр гаргаж байгаа юм бэ гэж гомдол гаргаад байгаа юм. Хувь хүмүүс хууль мэдэхгүй байж болно. Өвөг дээдсээс уламжилж ирсэн манай өвөлжөө гэж тайлбарлах нь зөв. Гэхдээ захирамж өөрөө Газрын тухай хуулиа үндэслэж гарсан учраас хуулиа дагах ёстой. Газрын тухай хуульд заагдсан, тухайн жилийн төлөвлөгөөнд орсон, хэн нэгний эзэмшилд байхгүй ийм газар байх ёстой. Мөн газрын мэдээллийн санд давхцахгүй байх ёстой. Тэгэхээр тухайн үед захирамж гарахаас өмнөх ажиллагаанууд огт хийгдээгүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, иргэдийн Хурлын тогтоол, газрын кадастрын зураг байх ёстой байсан. Бид давж заалдах шатны шүүх рүү гомдол гаргасан шалтгаан нь Улаан энгэрийн өвөлжөө нь 1 га газар. Тодорхой хэмжээний цэг солбицол байх ёстой гэж маргаад байгаа. Хэрвээ хүсвэл ******* гуай миний 1 га газар энд байна. Энэ хүнд хамаагүй гэж хэлэх заах боломжтой. Хүсэхгүй бол энэ газар миний газар. Миний газар гийн газар дээр байгаа гэж хэлж болно. 1 га газар яг хаана байгаа нь тодорхойгүй. Тэгэхээр 1 га газар хаана байна гэдгийг тогтоож байж тухайн 2 хүний газар давхацсан уу, үгүй юу гэдгийг тогтооно. Тэр газрын цэг солбицлыг тогтоосны дараа гэдэг хүн тэнд юм барьчихсан бол ******* гуайн газар дээр давхацсан байна гээд албадан нүүлгэх боломжтой. 1 га газар нь давхцаж байгаа юу, хаанаас хаа хүртэл гэдэг нь нөхөн үзлэгээр ч тогтоогдоогүй. Иргэнд газар олгохдоо хамгийн түрүүнд кадастр солбицлын цэгийг нь тогтоодог. Гэтэл энэ газрын хувьд газрын мэдээллийн санд ийм мэдээлэл огт байхгүй. Сумын ******* дарга нь хүртэл 1 га газрыг нь шүүх тогтоочих юм байна гэсэн асуудал яригдсан. Миний тухайд шүүх тогтоох боломжгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, хэргийг давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүх рүү буцаахдаа энэ гэрчилгээ дээр 8 хүний эзэмшлийн асуудал яригдаж байна, үүн дээр шүүх дүгнэлт өгөөгүй гэж үзсэн. Улаан энгэр гэдэг бол нэг газар. Нэг өвөлжөөний газар дээр 2 өтөг байгаа. Үүнийг тайлбарлахдаа гэдэг хүн энэ өвөлжөөн дээр насаараа амьдарсан. Нэг жил ч алгасалгүй амьдарсан. Ингэхдээ нэхэмжлэгчийн аавтай цуг нэгдлийн хөрөнгүүдийг авсан байдаг боловч баримт гарч ирдэггүй. Гэхдээ хөрөнгүүд пүнз нь одоо хүртэл байгаа. Тэр талаар тайлбарлахдаа том саравчийг ******* гуай авсан. Би жижиг пүнзийг нь авсан гэдэг. Гэтэл тэрнээс хойш доод өтөг дээр энэ 2 хүний маргааны асуудал яригддаг. Доод өтөг дээр нэгдлийн хөрөнгүүд байж байгаад тэр өтгөөс хоёулаа нүүсэн. гуай нэгдлээс авсан хөрөнгүүдээ дээд өтөг рүүгээ зөөсөн. ******* гуай аавынхаа нэгдлээс авсан хөрөнгүүдийг дүү нартаа тарааж өгсөн, 1997, 1998 онд уг өвөлжөөн дээр өвөлжөөд Улаанбаатар хот яваад 2020 онд ирээд шинэ модны гоожин авч гуайн эд хөрөнгөтэй нь залгуулаад 2 хашаа барьсан. Би энэ өвөлжөөг хувьчлалаар авсан гэж тайлбарладаг. Хөрөнгийг нь хувьчлалаар авсан юм уу газрыг нь хувьчлалаар авсан юм уу гэхээр тодорхойгүй. Тэгэхээр хувьчлалаар авсан өвөлжөө аль алинд нь байхгүй юм бол  хөрөнгө байхгүй гэж үзээд анх удаа газар олгож байгаа асуудал яригдана. Сумын ******* даргын захирамжид хувьчлалаар авч өвөлжөөний доод газрыг эзэмшүүлж өөрчлөлт оруулаад талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан байдаг. ******* гуай тэндээс хөдлөөгүй, өвөлжөөгөө нураагаагүй байсан бол хувьчлалаар авсан өвөлжөө гэж үзээд доод газрыг нь эзэмших эрхтэй. Гэтэл тийм зүйл байдаггүй. гуайн хувьд хувьчлалаар авсан өвөлжөөгөө дээд өтөг рүүгээ зөөгөөд 20-иод жил болсон. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө бусад гуравдагч этгээд нарыг оролцуулах хүсэлт гаргасны учир нь 8 хүн 1 га газрыг эзэмших болоод байгаа юм. Гэтэл Улаан энгэрийн доод өвөлжөөн дээр байгаа 3 хүний нэр гэрчилгээнд орсон байна. Тэгэхээр 1 га газрыг тогтоохын тулд доод өвөлжөөнөөс нь эхэлж хэмжилт хийх ёстой. Үнэхээр нэгдлийн өвөлжөө гэвэл доод өвөлжөөг оруулаад дээш нь татаад 1 га газар гарах ёстой. Хэрвээ доод өвөлжөөн дээр ямар нэгэн гэрчилгээ гарчихсан байх юм бол 3 хүн дээр давхцал үүсээд 2, 2 өвөлжөө эзэмших болоод байгаа юм. Өнөөдөр бусад гуравдагч этгээд нар шүүх хуралд ирсэн бол гэрчилгээтэй байсан эсэх, доод өвөлжөөн дээр гэрчилгээтэй бол дээд өвөлжөөн дээр гэрчилгээ аваад байгаа юм уу гэдгийг тодруулах байсан. Газрын тухай хуулиараа өвөлжөөний газрыг зүгээр өгнө гэсэн асуудал байхгүй. Дуудлага худалдаа явуулах ёстой. 0,5 га хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд. Түүнээс шууд олгогдох асуудал яригдахгүй. Өвөлжөөний газар гэхээр тухайн газар дээр заавал үл хөдлөх хөрөнгөтэй байж давуу эрхийн асуудал үүснэ. ******* гуайн энэ тохиолдолд шинээр хөрөнгө үүссэн тохиолдол байна гэж үзэж байна. Аймгийн ******* даргын захирамж Газрын тухай хуульд заасан газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх, таслан зогсоох гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд гарсан учраас захирамжийг дэмжиж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...Сүүлийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40.3-т газар эзэмшигч нь ******* ******* даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсэн тусгайлсан хугацаа байгаа. Нэхэмжлэгч нь Их-Уул сумын ******* даргын 2020 оны 07 сарын 22-ны өдрийн А/96 дугаартай захирамжид гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдлоо гаргаагүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захирамжийг холбогдох албан тушаалтан албаны хэрэгцээнд ашигладаг мэйл болон утас, шуудангаар газар эзэмшигчид мэдэгдэх, хүргэх ёстой. Энэ үүргийн дагуу Их-Уул сумын ******* даргын ажлын алба буюу газрын даамал Н.н бичгээр гаргаж өгсөн тайлбарт нэхэмжлэгчид 2021 оны 11 сарын 12-ны өдөр мэдэгдсэн, шүүхээс гэрчээр асуухад Г.******* гэдэг хүнд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас утсаар мэдэгдсэн гэсэн байдаг. Ингэж мэдэгдэхэд нэхэмжлэгч Тосонцэнгэл сумын шүүхийн шийдвэр гарсан байхад яагаад ийм захирамж гарч байгаа юм бэ гэж асуусан байна. Тэгэхээр манай зүгээс захирамжийн талаар Г.*******д мэдэгдсэн гэж үзэж байна. Үүнээс хойш буюу 2021 оны 11 сарын 12-ны өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор гомдлоо гаргах ёстой байсан. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна... гэв. 

ҮНДЭСЛЭХ  нь:

1. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт тулгуурлан дараах үндэслэлээр иргэн Г.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Маргаан бүхий захиргааны акт буюу Завхан ******* ******* даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай”  А/303 дугаар захирамжаар 2006 оны Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдийг үндэслэн Их-Уул сумын ******* даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болгожээ. /Хэргийн 1 дэх хавтасны 4 дүгээр хуудсанд/

3. Маргаан бүхий дараагийн захиргааны акт буюу Завхан ******* ******* даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамжийн алдааг засах тухай”  А/486 дугаар захирамжаар 2020 оны Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдийг үндэслэн “Аймгийн ******* даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтний алдаанаас үүдэн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/303 дугаар захирамжуудын дугаар давхардсан” гэх үндэслэлээр Их-Уул сумын ******* даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болгосон захирамжийн эрх зүйн үйлчлэлийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн сэргээж, иргэн Г.*******гийн эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохыг Их-уул сумын ******* даргад үүрэг болгожээ. /Хэргийн 1 дэх хавтасны 193 дугаар хуудсанд/

4. Тодруулбал, дээрх захирамжуудаар энэ хэрэгт маргаж буй Завхан ******* Их-уул сумын Үржил багийн нутаг дэвсгэр дэх Улаан энгэрийн өвөлжөөний 1 га газрыг 40 жилийн хугацаагаар нэхэмжлэгч Г.*******д болон Д., С., С., С., Э., С., С. нарт эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн Их-Уул сумын ******* даргын 2020 оны  07 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг захирамжийн дагуу Г.*******д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

5. 2006 оны Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 2020 оны Монгол Улсын ******* Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* дарга хуульд нийцүүлэн захирамж гаргах бөгөөд газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн доод шатны албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээтэй байна.

6. Дээрх бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Завхан ******* ******* даргаас 2021 оны  А/303, 2022 оны А/486 дугаар захирамжуудыг гаргажээ.

7. Захирамжуудад дурдсан хуулийн зохицуулалтыг тодруулж үзвэл, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн ******* дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...20.2.7.газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны ******* даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 22.1.1.нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг зохион байгуулах”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан байна.  

8. Энэ маргааны тухайд нэхэмжлэгч Г.*******д Их-уул сумын ******* даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар тус сумын Үржил багийн нутаг дэвсгэр дэх Улаан энгэрийн өвөлжөөнд 1 га газрыг эзэмшүүлэх ажиллагаа болон уг захирамжийг хариуцагч Завхан ******* ******* даргаас хүчингүй болгох үндэслэл хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх зэрэгт шүүхээс дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

9. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч “...маргаан бүхий захиргааны акт болох Завхан ******* ******* даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар захирамжийг Г.*******д 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Их-Уул сумын газрын даамлаас утсаар мэдэгдсэн байхад нэхэмжлэлээ 2022 оны 6 сард гаргасан нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн...” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...маргаан бүхий захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, мэдэгдсэнээ баримтжуулаагүй, нэхэмжлэгч маргаан бүхий актыг өөрөө биечлэн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ******* Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас аваад нэхэмжлэлээ гаргасан...” гэж тус тус маргасан.

9.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэрч Их-Уул сумын газрын даамал Д. нь Завхан ******* ******* даргын 2021 оны  08 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн гэх боловч энэхүү нөхцөл байдал нь бусад баримтаар тогтоогдохгүй ба утсаар мэдэгдсэн талаар баримтжуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэх зохицуулалтад нийцээгүй байна. /Хэргийн 1 дэх хавтасны 112-113, 121 дугаар хуудас/

9.2. Маргаан бүхий захиргааны актыг Их-Уул сумын газрын даамлаар дамжуулан хүргэх ажиллагааг хийсэн боловч нэхэмжлэгч Г.*******д зохих ёсоор хүргэгдээгүй талаар хариуцагчийн төлөөлөгч хүлээн тайлбарлаж, энэ талаар маргахгүй байгаа болно. /Хэргийн 1 дэх хавтасны 21 дүгээр хуудас/

9.3. Нэхэмжлэгч Г.******* нь Завхан ******* Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар захирамжийг 2022 оны оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргуулан авч, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Завхан ******* Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны явуулсан бичгийн бүртгэлийн тэмдэглэл, ******* ******* даргын Тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/679 дүгээр албан бичиг, шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа тул түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. /Хэргийн 1 дэх хавтасны 34-43, 219-222 дугаар хуудас/

9.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар зохицуулсан байх ба уг зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасныг нэхэмжлэгчээс зөрчөөгүй байх тул  “нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

10. Их-Уул сумын ******* даргаас 2020 оны А/96 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.*******д газар эзэмшүүлэх ажиллагаа Газрын тухай хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх талаар: Анх Завхан ******* Их-Уул сумын ******* даргын 1997 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар захирамжаар тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хууль /1994 он/-ийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг үндэслэн нийт өвөлжөө, бууц эзэмшлийн нэр, хаяг, газрын  хэмжээ, байршил, хот айлын өрхийн тэргүүний нэр, суурийн ахлагчийг томилж, жагсаалтыг баг тус бүрээр гаргаж захирамжид хавсарган газар эзэмших эрхийн гэрчилгээг 1997 оны 06 дугаар сарын 15-ны дотор олгох асуудлыг шийдвэрлэсэн байх боловч уг захирамжийн хавсралт Төрийн архивын тасаг болон Их-уул сумын ******* даргын Тамгын газарт байхгүй, хадгалагдаагүй болох нь Завхан ******* архивын тасгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/1528 дугаар албан бичиг, гэрч Н.гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /Хэргийн 1 дэх хавтасны 124,148 дугаар хуудсанд/

10.1. Уг захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Г.*******, гуравдагч этгээд Х. /нэрийг “*******” хэмээн бичсэн/ нарт Үржил багийн Улаан энгэрийн өвөлжөөнд 10 000 м.кв газрыг эзэмшүүлэхээр 1997 оны 09 дүгээр сарын 14, 1999 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус тус олгосон гэрчилгээнүүдэд газар эзэмших хугацааг тодорхой заагаагүй байна.

10.2. Тэдгээр газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг сумын ******* даргаас хүчингүй болгоогүй /энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас маргаагүй/ байх тул “Холбогдох захирамжийн хавсралт байхгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээнд мэдээллийг бүрэн зөв тусгаагүй” гэх үндэслэлээр гэрчилгээнүүдийг шууд хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм. /Хэргийн 1 дэх хавтасны 79-82 дугаар хуудас/

10.3. Дээрх гэрчилгээний дагуу нэхэмжлэгч Г.*******, гуравдагч этгээд Х. нарын эзэмшиж ирсэн гэх маргаан бүхий Улаан энгэрийн өвөлжөөний 1 га /10000 м.кв/ газруудын хил, зааг, цэгүүдийг газарт бэхэлж хүлээлгэж өгсөн баримт, тойм, схем зураг, кадастрын зураг хийгдээгүй, тэдний газруудын хил заагийг тусгаарласан цэг, тэмдэгт байхгүй тул 1 га газруудын хэмжээ, байршлыг нарийвчлан тогтоох боломжгүй, харин тэд өөрсдөө баримжаалан эзэмшил гэх газрынхаа эргэн тойрны дөрвөн талын цэгүүдийг тус тус зааж өгөхөд нэгэн адил, давхцаж байх ба тэдгээр цэгүүдийг үндэслэн хэмжиж үзэхэд ойролцоогоор 7368 м.кв орчим хэмжээтэй газар өвөлжиж байгаа нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй. /Хэргийн 1 дэх хавтасны 26-33, 2 дахь хавтасны 94-98 дугаар хуудас/ 

10.4. Нэхэмжлэгч Г.******* нь “...Үржил багийн Цагаан сайрын амны Улаан энгэрийн өвөлжөө нь миний найман үеэрээ өвөлжиж ирсэн удам дамжсан өвөлжөө, өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээтэй. Миний удмын олон хүн байдаг, уг өвөлжөөнд С., С., Э.******* /Э./, С., С. гэсэн малчид өвөлжиж байна. Эдгээр нь миний аавын эгчийн хүүхдүүд тул энэ нэр бүхий хүмүүст газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргажээ. /Хэргийн 1 дэх хавтасны 138 дугаар хуудсанд/

10.5. Их-Уул сумын ******* даргын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар хэд хэдэн газрыг эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсний дотор Г.******* болон Д., С., С., С., Э., С., С. нарт Үржил багийн нутаг дэвсгэрт байршилтай Улаан энгэрийн өвөлжөөнд 1 га газрыг өвөлжөөний зориулалтаар 40 жилийн хугацаагаар хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ зөвхөн Г.*******гийн гаргасан дээрх хүсэлт болон 1997, 1999 онуудад түүнд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг үндэслэсэн болох нь гэрч М.ийн мэдүүлгээр тогтоогдож байна. /Хэргийн 1 дэх хавтасны 138-140, 2 дахь хавтасны 104-106 дугаар хуудсанд/

10.6. Идэр сумын газрын даамал нь дээрх 2020 оны А/96 дугаар захирамжийг үндэслэн Г.*******гийн нэрээр 0010449 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгохдоо “нэмэлт өөрчлөлтийн агуулга” гэх хэсэгт Д., Д.*******, С., С., С., Э., С., С. нарын нэрийг тусгажээ. /Хэргийн 1 дэх хавтасны 10 дугаар хуудас/

10.7. Тэдгээрээс Д.*******ын нэр Их-уул сумын ******* даргын 2020 оны А/96 дугаар захирамжид тусгагдаагүй, өөрөөр хэлбэл газар эзэмшүүлэх шийдвэргүйгээр Д.*******ын нэрийг газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр бичсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

10.8. Их-Уул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор  батлагдсан 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Үржил багийн нутаг дэвсгэрт байршилтай өвөлжөө, хаваржааны доорх 3 га газрыг 3 өрхөд эзэмшүүлэхээр тусгагдсан боловч газрын байршил, нэр тодорхой заагдаагүй байна.

10.9. Гэрч буюу тухайн үед сумын ******* даргаар ажиллаж байсан М. нь дээрх 2020 оны А/96 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 /...газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах/, 33 дугаар зүйлийн 33.1.2 /...энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны ******* дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.../ дахь заалтыг үндэслэсэн.

10.10. Тодруулбал, шинээр газар эзэмшүүлэх болон хуульд заасан /0,7 га/ хэмжээнээс илүү газрыг эзэмшүүлэх талаарх зохицуулалтуудыг захирамжид үндэслэсэн байх боловч тэрээр “...Г.*******д 1997, 1999 онуудад олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон түүний бичгээр гаргасан өргөдлийг үндэслэн шийдвэр гаргасан...” гэж мэдүүлж байгаагаас дүгнэхэд Их-Уул сумын ******* дарга нь 2020 оны А/96 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.*******д газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судлаагүй, газрыг шинээр эзэмшүүлэх, эсхүл гэрчилгээг шинэчлэн олгож буй алин болохыг эргэлзээгүйгээр шийдвэрлээгүй, Улаан энгэрийн өвөлжөөний газар өөр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг судалж тогтоогоогүй, түүнчлэн хүсэлт, холбогдох баримаа ирүүлээгүй байхад Д., Д.*******, С., С., С., Э., С., С. нарт шинээр газар эзэмшүүлэхдээ зөвхөн Г.*******гийн хүсэлтийг үндэслэсэн бөгөөд дээрх нэр бүхий иргэдийн хамтаар Г.*******д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 1 га газрын байршлыг нарийвчлан тогтоогоогүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлага буюу “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэнтэй нийцээгүй.

10.11. Мөн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны ******* даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-д “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана: 32.2.1.овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний бүртгэлийн дугаар; 32.2.2. эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны ******* дарга гаргана”, 33.1.2-т “...энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны ******* дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан журмыг зөрчсөн байна гэж үзлээ.

10.12. Гэрч С.*******, С.*******  нарын мэдүүлгээс харахад гуравдагч этгээд Х.гийнх Улаан энгэрийн өвөлжөөний газрыг зориулалтын дагуу тасралтгүй эзэмшиж ашиглаж ирсэн байх бөгөөд нэхэмжлэгч Г.*******гийн нэгэн адил 1999 онд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж ирсэн байхад уг газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн дагуу тэд Улаан энгэрийн өвөлжөөний 1 га газрыг ямар хугацаагаар эзэмших эрхтэй болох, 1 га газрыг Г.*******, Х. нар “дундаа хамтран”, “хэсгээр хамтран” эзэмшсэний аль нь болох, эсхүл тус тусдаа 1 га газрыг ямар байршилд эзэмших эрхтэй болох, тэдний газруудын байршил, хил зааг зэргийг тодруулах зэргээр нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судалж тогтоолгүйгээр зөвхөн Г.*******гийн өргөдлийг үндэслэн уг өвөлжөөнд Д., Д.*******, С., С., С., Э., С., С. нарын хамт 1 га газрыг байршил тодорхой 1 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн бөгөөд хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцээгүй байна.

10.13. Иймд нэхэмжлэгч Г.*******д газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ дээрх хуульд заасан журмыг зөрчсөн, бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судалж тогтоолгүйгээр гаргасан Их-Уул сумын ******* даргын 2020 оны А/96 дугаар захирамжийг хариуцагч Завхан ******* ******* даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн 2021 оны А/303 дугаар захирамж, 2022 оны А/486 дугаар захирамжуудаар хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

11. Их-Уул сумын ******* даргын 2020 оны А/96 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.******* болон гуравдагч этгээд Д., Д.*******, С., С., С., Э., С., С. нараас гадна өөр бусад иргэнд хамааралтай газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд Завхан ******* ******* даргын 2021 оны А/303, 2022 оны А/486 дугаар захирамжуудаар Их-уул сумын ******* даргын 2020 оны А/96 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон байх тул тэдгээр бусад газар эзэмшигч нарын тухайд дээрх захирамжуудын талаар шүүхэд маргаан үүсгэх эрх нь нээлттэй бөгөөд тус анхан шатны шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

12. Завхан ******* ******* даргаас 2021 онд гаргасан захирамжуудын эх хувьд хийсэн үзлэгээр маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар захирамж байхгүй, уг “А/303” гэх дугаарт “Хөрөнгө гаргах тухай” гэх агуулгатай захирамж давхар бүртгэгдсэн байх боловч нэхэмжлэгчийн маргаж буй хэрэгт авагдсан 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/303 дугаар захирамж нь албаны хэвлэмэл хуудсан дээр үйлдэгдэж, хариуцагч Завхан ******* ******* дарга /Д./-ын гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байгаа тул уг захирамжийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. /Хэргийн 1 дэх хавтасны 56-60, 102-108, 142-144 дугаар хуудас/

13. Захирамжийг албажуулан гаргах үе шат буюу дугаарлах, бүртгэх ажиллагааны үед гарсан алдааг зөвтгөн, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө ...засах эрхтэй...” гэж заасныг үндэслэн уг захирамжийн эрх зүйн үйлчлэлийг Завхан ******* ******* даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамжийн алдаа засах тухай” А/486 дугаар захирамжаар сэргээснийг буруутгах үндэслэлгүй.

14. “Завхан ******* ******* даргын 2022 оны А/486 дугаар захирамжийг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй,  захирамжийн заалтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шинжтэй, утга найруулга, агуулгын алдаатай, захирамжид шийдвэрлэж буй асуудалд хамаарахгүй хуулийн зохицуулалт буюу Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэсэн, мөн Х.г энэ хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах үндэслэлгүй” хэмээн нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлан маргасан.

14.1. Завхан ******* ******* даргын 2022 оны А/486 дугаар захирамжийн 1 дэх заалтаар 2021 оны А/303 дугаар захирамжийн үйлчлэлийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн сэргээхээр зааж, 2 дахь заалтаар “Г.*******гийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох”-оор заасан нь 1 дэх заалтаа үгүйсгэсэн шинжгүй, агуулга нь бүрэн илэрхийлэгдсэн, харин 2021 оны А/303 дугаар захирамжид тусгасан “...Г.*******гийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох...” гэх агуулгыг 2022 оны А/486 дугаар захирамжийн дээрх 2 дахь заалтад давхцуулан тусгасан байх тул “А/486 дугаар захирамжийн 2 дахь заалт 1 дэх заалтаа үгүйсгэсэн, эргэлзээ төрүүлэхүйц утга агуулга, найруулгын алдаатай” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй, энэ нөхцөлөөр захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

14.2. “Хариуцагч Завхан ******* ******* даргаас 2021 оны “А/486 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчсөн, мөн захирамжид Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэсэн нь шийдвэрлэж буй асуудалд хамаарахгүй” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэстэй хэдий ч сумын ******* даргын газрын тухай хууль тогтоомж зөрчиж гаргасан захирамжийг ******* ******* даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул “сонсох ажиллагаа явуулаагүй”, “хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан” гэх үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүйг мөн дурдах нь зүйтэй.

14.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны ...улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг ...шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.

14.4. Шүүх Г.*******гийн нэхэмжлэлээр үүссэн энэ маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэж, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 118/ШЗ2022/0110 дугаар захирамжаар Х.г гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

14.5. Гуравдагч этгээд Х. нь 1999 онд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу Их-Уул сумын Үржил багийн нутаг дахь Улаан энгэрийн өвөлжөөний доорх газрыг зориулалтын дагуу бодитоор тасралтгүй эзэмшиж ирсэн нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд Х. уг өвөлжөөнд өвөлжиж саад учруулж байгаа талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тусгасан, түүнчлэн Х.гээс амаар гаргасан гомдлын дагуу Завхан ******* ******* даргын маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/303 дугаар захирамжийг гаргасан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа тул Х.г энэ хэрэгт хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2020 оны Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан ******* ******* даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/303 дугаар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамжийн алдааг засах тухай” А/486 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Г.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Л.ТУНГАЛАГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ

ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН