Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 18 184/ШШ2021/02650

 

20 10 ******* *******4/ШШ20/02650

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* хотхон 10******* дугаар байр, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:ИЮ6201*******65/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Хүннү 2222 хотхон, *******5 дугаар байр, *******02 тоотод оршин суух овогт /РД: ЧД*******5070310/,

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэл гудамж, *******В байр, тоотод оршин суух /РД: ЧД5007050*******/ нарт холбогдох,

3*******,055,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2020 оны 9р сарын 01ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гэрч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

2012 оны ******* дугаар сард Б. гэж хүн утсаар холбогдож би Солонгос улс руу явах гэж байна, охин өөртэй чинь холбогдоод мөнгө аваад ир гэсэн гэж ярьсан учир 10,000,000 воныг аваачиж өгсөн. Хүү Б.Болорчулуун нь хамт явж байсан.

Энэ нэг гэр бүлийн хүмүүс мөнгийг залилж авснаа хүлээгээд мөнгө авснаас хойш Б.ийн хүү Б. авсан мөнгөний оронд надад шампунь, бэлэн мөнгө авчирч өгдөг байсан. Нэг удаа 2013 оны 02-р сарын 02-нд надтай утсаар яриад Цагаан сарын худалдаан дээр явж байхад Циркийн үүдэн дээр орой харанхуйд Лехус-570 машинтай ирж 500,000 төгрөг өгч байсан.

2013 оноос хойш энэ хүмүүс төлбөрөө төлөхгүй сураггүй алга болоод миний бие хохирлоо барагдуулах гэж олон жил шүүхээр явсан боловч энэ хүмүүс олдохгүй байснаар эрэн сурвалжлуулж хаяг байршлыг тогтоолголоо. дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2020 оны *******-р сарын 12-ны 6173 тоотод ЧД*******5070310 регистртэй нь дүүргийн дүгээр хороо, *******В байрны тоотод оршин суудаг, , 99*******097******* дугаарын гар утас ашигладаг, Б.Болортулгын албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ****************************-6465 дугаарын утастай гэгч болохыг тогтоож ирүүлсэн байна

Иймд оршин суух хаяг тодорхой болсон ЧД*******5070310 регистертэй ас хохирлоо барагдуулж авахаар харьяаллынх нь дагуу танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс 20 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Хариуцагч Б. болоод Б. нар нь 2012 оны ******* сарын сүүлээр нэхэмжлэгч Д.*******тай холбогдож танай хүү 10,000,000 вон аваад ир гэж хэллээ би удахгүй БНСУ-руу явах гэж байна гэхэд нь хариуцагч нарт итгэж 10 сая вон хүргэж өгсөн байдаг боловч хариуцагч нар тухайн үедээ худал хэлж авсан байсан болохыг нэхэмжлэгч нь сүүлд мэдсэн байдаг ба энэ асуудлаар 2013 онд анх цагдаагийн байгууллагад хандаж энэ үеэс өнөөдрийг хүртэл тасралтгүй ******* дахь жилдээ хууль хяналтын байгууллагаар хөөцөлдөж өнөөдрийг хүрч, дараах байдлаар хохирч байна.

Тодруулбал: ******* жил буюу 2,920 орчим хоногийн хугацаанд уг асуудлыг хөөцөлдөхдөө гурван өмгөөлөгчөөс өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчөөр авсан, бүх орчуулгын зардал хариуцаж орчуулж явуулж байсан, уг асуудлыг хөөцөлдөхөд бензин шатахуун, хоол унааны гэх мэт зардал мөн гарсан.

Хариуцагч нар нь авсан төлбөрөө ухамсарлаж даруй барагдуулсан бол нэхэмжлэгчийн зүгээс мөнгөн байдлаар болоод өөр бусад хэлбэрээр хохирохгүй байх байсан. Нэхэмжлэгчийн зүгээс хохиролд дараах төлбөрийг шаардаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2012 ондоо багтаж хариуцагч нараас 10 сая воноо авсан бол уг төлбөрийг бодит зүйлд хөрөнгө оруулалт хийж олон байдлаар ашиг үр шимийн хүртэх боломжтой байсан ба үүний хамгийн энгийн жишээ нь хадгаламжид хийж хүү авах боломжтой байсан.

Голомт банкнаас 2012.0*******.01-ний өдрөөс 2020.0*******.01-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан нэг сарын 1.15 хувийн хүүгийн ханшаар тооцвол жилд 1,150,000 төгрөг олох ба 9 жилийн дотор зөвхөн хадгаламжийн хүүнд 10,350,000 төгрөг олох боломжтой байсан. Хариуцагч нарт өгсөн 10 сая воныг Хаан Банкнаас 15,000,0000 төгрөгийн зээл авч өгсөн ба уг төлбөрийг Хаан банк-нд *******,322,233 төгрөг болгон төлж 3,322,233 төгрөгөөр хохирсон.

Уг асуудлыг хөөцөлдөж хууль хяналтын байгууллагаар явахдаа нийтийн тээвэрт 3*******,300 төгрөг зарцуулсан. Орчуулга болон нотариатын зардалд нийт 344,500 төгрөг тус тус зарцуулсан.

Иймд хариуцагч Б. болон Б. нараас олох ёстой байсан орлого болон хохиролд нийт 14,055,033 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өмнөх нэхэмжлэлийн шаардлага нь 24,000,000 төгрөг ба нийт 3*******,055,033 төгрөг болох юм гэжээ.

 

Хариуцагч Б.Болортулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.өөс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж тодорхой заасан байх бөгөөд хариуцагч Б.Болортулгыг хариуцагч гэж үзэхгүй байна.

Учир нь Б. нь иргэн Д.*******г огт танихгүй, түүнтэй иргэний эрх зүйн харилцаанд огт ороогүй, өөрөөр хэлбэл түүнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл огт байгуулаагүй, түүнд ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүү Б.Болорчулуун нь хамт явж байсан. Энэ нэг гэр бүлийн хүмүүс мөнгийг залилж авснаа хүлээгээд мөнгө авснаас хойш Б.ийн хүү Б. авсан мөнгийн оронд надад шампунь мөнгө авчирч өгдөг байсан. Нэг удаа 2013 оны 02 сарын 02-нд надтай утсаар яриад Цагаан сарын дараа худалдаан дээр явж байхад Циркийн үүдэн дээр орой харанхуйд Лехус-570 машинтай ирж 500,000 төгрөг өгч байсан гэжээ.

Нэхэмжлэлд хүү Б.Болорчулууны хамт явж байсан гэж бичсэн байгаа мөртлөө яагаад Б.Болортулгыг хариуцагчаар татах болов. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр нэг гэр бүлийн /ээж, хүү/ хүмүүс хамт явж байхад Д.*******гаас мөнгө авсан бол хамтран төлөх ёстой гэсэн байдлаар хандаж нэхэмжлэл гаргасан нь хуульд үл нийцнэ. Би хэн нэгэнтэй хамт явж Д.*******гаас хэзээ ч мөнгө аваагүй, авах ч шаардлага Б.д байхгүй, мөнгө хүлээлгэн өгч байгаагүй. Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

Д.******* нь тухайн үед Б.Болортулгыг энэ асуудлаар эрүүгийн журмаар шалгуулсан. Цагдаагийн байгууллагаас дээрхи асуудлыг эрүүгийн журмаар шалгаад Б.Болортулгыг холбогдолгүй болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж дууссаны дараа Д.******* нь Б.Болортулгыг хариуцагч гэж үзэж байсан юм бол уг нэхэмжлэлээ тухайн үед нь гаргахгүй, яагаад гэнэт 7 жилийн дараа эрэн сурвалжлуулах шийдвэрийг гаргуулж, нэхэмжлэл гаргах болов. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2 хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан байх тул түүний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 20 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Д.*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2012 оны ******* дугаар сард манай охин Солонгосоос утсаар яриад Ядмаагийн ээж Монголоос Солонгос руу мөнгө өгч явуулна аа та тэр мөнгийг нь аваад ирээч гэж хэлсэн. Тухайн үед би хүний мөнгө авч явмааргүй байна каргогоор өгч явуулж болохгүй юм уу гэсэн. Тэгэхэд та Ядмаатай ярь гээд ярихад та манай ээж *******гаас өгсөн мөнгийг аваад ирээч, би энэ талаар ээжид хэлсэн гэсэн.

Ингээд намайг явахаас өмнө ******* над руу залгаж мөнгө аваад явах тухай ярилцсан. Би ч гэсэн ******* руу явахаас өмнө ярьсан. Явах үедээ надаар дайж явуулах мөнгөө өгчих гэхэд цаасанд боогоод скотчдсон нэг боодол зүйлийг өгөхөөр нь Солонгос улсад очоод д өгсөн.

, нар 2012 оны ******* сард хамтран амьдарч байсан. Нэхэмжлэгч нь ээж хүү 2 нийлээд миний мөнгийг залилаад авчихлаа гэж шүүх цагдаад хүртэл намайг өгч байсан харин ч би энэ үйлдэлд нь гомдолтой байгаа.

Өдий наслахдаа хүнд ямар нэгэн гэм хийгээгүй, өөрийн хүч хөдөлмөрөөр амьдарч, амьдралаа зохицуулж ирсэн. Тухайн үед би уг мөнгийг авч явах дургүй байсан. Гэтэл Солонгос улсад байсан охин маань утасдаад л, мөн ч бас утасдаад л байсан болохоор л авч явсан. Хамтран амьдарч цаашдаа худ ургийн холбоотой болох гэж байгаа юм байна даа гэж бодож л авч явсан болохоос өөр санаа зорилго агуулаагүй.

Өгч явуулсан мөнгийг нь хүү д нь тухайн цаг хугацаанд аваачиж өгсөн байтал, залилан хийж мөнгийг минь авчихлаа гэж миний нэр хүндэд халдаж, намайг гүтгэж байгаад би хувьдаа маш их гомдолтой байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.аас 20 оноы 9 дүгээр сарын 2*******-ны өдөр шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...Б., Б. нар 2012 оны ******* дугаар сарын сүүлээр Д.*******тай холбогдож танай хүү 10,000,000 вон аваад ир гэж хэллээ би удахгүй БНСУ-руу явах гэж байна гэхэд нь хариуцагч нарт итгэж 10,000,000 вон хүргэж өгсөн байдаг боловч хариуцагч нар тухайн үедээ худал хэлж авсан байсан болохыг нэхэмжлэгч нь сүүлд мэдсэн байдаг... гэсэн тайлбар гаргасан байна.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа хариуцагч нар нь авсан төлбөрөө ухамсарлаж даруй барагдуулсан бол нэхэмжлэгчийн зүгээс мөнгөн байдлаар болоод өөр бусад хэлбэрээр хохирохгүй байх байсан гээд 10,000,000 воныг д хүлээлгэж өгөөгүйн улмаас үүссэн хохирлыг шаардсан байна. Гэтэл тухай үед БНСУ-д очоод д хариуцагч Б. нь 10,000,000 воныг хүргэж өгсөн, хэдэн төгрөг байсан гэдгийг ч мэдээгүй бол Б. нь БНСУ-руу тухайн үед яваагүй, Д.*******гаас мөнгө аваагүй, гэдэг хүнтэй уулзаагүй байдаг.

Энэ асуудлаар 2013 онд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх явцад гэрчүүдээс авсан мэдүүлэгт нь той хамтран зоогийн газар, рестораны үйл ажиллагаа явуулахаар Монголоос БНСУ-руу ын ээж Б.ээр дамжуулан мөнгө авахуулсан бөгөөд БНСУ-даа тухайн зоогийн газрыг нээн ажиллуулж байсан байдаг.

Улмаар тус хэргийг хянан шалгаж байх явцад буюу 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор Д.*******гийн Б. нь 10,000,000 воныг д өгөөгүй гэх үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй гэсэн дүгнэлт гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд хариуцагч талын зүгээс 10,000,000 воныг тухайн үед д хүлээлгэн өгсөн учир нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг мөн адил хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

 

Гэрч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэхдээ:

... Тухайн үед би Солонгос улсад хууль бусаар буюу хараар ажиллаж амьдарч байсан. буюу гэдэг хүний хүүхдийг ажлын шугамаар таних төдий харьцаатай байсан. нь гэр бүлээрээ Монгол таун гэдэг газарт цайны газар ажиллуулдаг хүн байсан.

Би зөөгчийн үнэмлэхтэй байсан учраас амралтын өдөр хүн ихтэй байна гэхээр нь цагийн ажил буюу зөөгч хийж өгдөг байсан. Үүнээс өөр холбоо байхгүй.

Намайг ажлын шаардлагаар Солонгос улсын хамгийн урд талын далайн эргээс цааш усан онгоцоор явж очдог, огт утасны сүлжээ барьдаггүй, холбоо барих боломжгүй газар далайн байцааны ажил хийж байх явцад манай ээжийг залилж танай хүүхдэд хэрэг болоод байна гэж хэлээд 10,000,000 воныг Б., Б. нар нь авсан байдаг.

Намар 9, 10 сар хавьцаа байсан санагдаж байна. Тэрнээс хойш хэдэн сарын дараа ирэхэд ийм зүйл болсон байсан. Ингээд энэ хэрэг үүсээд мөнгө төгрөгөө буцааж авахаар манай ээж 10 жил гаран цагдаа шүүхээр явж байна.

Б., Б. нар нь 10,000,000 воныг надад Солонгос улсад аваачиж өгсөн гэж ярьдаг юм билээ би тэр хоёр хүнтэй уулзаж, таарч байгаагүй, надад мөнгийг аваачиж өгөөгүй, би аваагүй юм.

Энэ үйл явдал болохоор өмнө гэдэг хүн надаас 5,000,000 вон зээлж авсан байдаг. Тэр мөнгөө авах гэхээр мөнгө байхгүй гэдэг. Оронд нь ах дүү нар нь буюу Б. нар нь гоо сайханы бүтээгдэхүүн авчирж өгсөн гэжээ.

 

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* нь 2020 оны ******* дугаар сарын 25-ны өдөр хариуцагч д холбогдуулж 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 14,055,033 төгрөгөөр ихэсгэж, нийт 3*******,055,033 төгрөгийг хариуцагч Б., Б. нараас гаргуулах гэж өөрчилжээ. /хх-1, 104,105/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...10,000,000 вонныг , нарт 2012 оны *******-р сарын -д хүү Д.д хүргүүлэхээр өгсөн, ... 2016 онд эрүүгийн хэрэг хаагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулгын зардал гарсан, олох байсан орлогоо алдсан, нь тай хамтын амьдралтай байгаагүй гэж тайлбарлаж, хариуцагч Б. нь ...10 вонныг Д.д хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч Б. ...мөнгийг би аваагүй, хариуцагч биш гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар хариуцагч Б., Б. нар нь Д.*******гаас 2012 оны ******* дугаар сарын -ний өдөр ******* дүүрэг, 3-р хороо, Хас банкны салбарын урд замд 10,000,000 вон хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

Нэхэмжлэгч Д.*******гийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хохирогчоор, Б.Болортулгын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчаар оролцвол зохих этгээд /хх-10-15/ байх хариуцагч Б., Б. нарт холбогдуулж шалгасан, эрүүгийн хэргийг 2016 онд хэрэгсэхгүй болгосон талаар маргаагүй.

Хариуцагч Б.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... 10 сая вонныг БНСУлс дахь ын гэрт нь Г.д өгсөн гэж /хх-*******5/, хариуцагч Б. ... 500,000 төгрөг цагаан сараар хэрэглээрэй гэж өгсөн 10,000,000 вонн хариу үүрэгт тооцож өгөөгүй гэж тайлбарласныг гэрч Г., нэхэмжлэгч Д.******* нар нь 10,000,000 вонныг бүхэлд нь буцаан аваагүй гэж тайлбарлан няцааж байна.

Хариуцагч Б., Б. нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2- д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх,

энэ хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Бодит байдалд гэрч Г. нь хариуцагч Б., Б. нараас 10,000,000 вонныг хүлээж аваагүй болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна. Гэрч Г. хариуцагч нараас нэхэмжлэгчид өгсөн шампунь, Монгол Улсын мөнгөн тэмдэгт 500,000 төгрөг зэргийг өөрөөсөө Б.од зээлдүүлсэн 5,000,000 воны хариу үүрэг гэж тайлбарлаж байна. Тиймээс хариуцагч нараас нэхэмжлэгч нарт өгсөн эд зүйл, мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-д зааснаар зохигчдын хооронд үүрэг үүсээгүй, шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр хариуцагч Б.ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, нэхэмжлэгч Д.*******гийн өгсөн дээрх мөнгийг буцаан гаргуулах үндэстэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчээс шаардлагаа нотлохоор ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00764 дугаар шийдвэр, Улсын мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, Цагдаагийн ахмад Б.Батзоригийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэр бүхий хүнээс асууж авсан тайлбар, ******* дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, Цагдаагийн ахлах дэслэгч Ж.Чинзоригийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл, дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн 20 оны 7 дугаар сарын 0*******-ны өдрийн 25 4-5/4470 тоот албан бичиг, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, автобус унаагаар зөрчсөн билет, орчуулгын товчооны болон нотариатын зардлын баримт, дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5/5*******5 дугаар хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 0*******-ны өдрийн 5-916 тоот хилийн хориг тавих тухай албан тоот, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2536 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 356 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны ******* дүгээр сарын 27-ны өдрийн 5535 дугаар шийдвэр, Голомт банкны дансны хуулга, зэрэг баримтуудыг цуглуулж өгсөн. /хх-6-*******, 10,*******,12,13,14-15,54,10*******-109,*******0-*******1,*******2-*******4,*******6,*******7, 1*******, *******9-1, 122-123, 136-137, 13*******-140, 141-146/

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд үүрэг үүсээгүй болох нь нэхэмжлэгч Д.*******гийн ...хариуцагч Б., Б. нарт 10,000,000 вон хүлээлгэн өгсөн гэх тайлбар, хариуцагч нарын төлөөлөгчийн талуудын хооронд эрх зүйн харилцаа, үүрэг үүсээгүй гэх тайлбараар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд хариуцагч Б., Б. нарыг нэхэмжлэгчээс авсан төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-д зааснаар хөрөнгө олж авсан Б. болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч Д.******* хариуцагч Б.ээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар ...Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх ...ээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно.

 

Нэхэмжлэгч Д.******* нь тодорхой үйлдэл хийлгэхээр буюу Монгол Улсаас БНСУлсад суугаа өөрийн төрсөн хүүхэд Д.д мөнгө хүргүүлэхээр хариуцагч Б., Б. нарт 2012 оны ******* дугаар сард 10,000,000 вон өгсөн. Хариуцагч Б. нь нэхэмжлэгчийн хүүдээ өгсөн мөнгийг хүргэж өгөөгүй, түүний хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-д ... Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж заажээ.

Б.д холбогдох Эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2635 Прокурорын тогтоолоор Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож /хх-1*******-120/, нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан /хх-103/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00764 дугаар шийдвэрээр Б.Болортулгыг эрэн сурвалжилж шийдвэрлэсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. /хх-13*******-140/

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т зааснаар хариуцагч Б.д шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул энэ үндэслэлээр хариуцагч Б.д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж хариуцагч Б.ийг эрэн сурвалжлуулахаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2014 оны ******* дүгээр сарын 27-ны өдрийн 5535 дугаар шийдвэрээр хариуцагч Б.ийг эрэн сурвалжилж шийдвэрлэсэн. /хх-135-136/, дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн 20 оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн 25/4470 тоот албан бичгээр ийн оршин суух хаягийг тогтоож эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. /хх-54/

Нэхэмжлэгч Д.*******гийн олох байсан орлого, хадгаламжийн хүү 10,350,000 төгрөг, зээлийн хүү 3,322,233 төгрөг, орчуулга, нотариатын зардал 344,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1-д заасан нөхөн төлбөрт хамаарахгүй байна. /хх-104-105/

Хариуцагч нар нь шилжүүлэн авсан зүйлээс ямар нэгэн ашиг, орлого олоогүй бол олох байсан орлого, ашиг, үр шимийг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй.

Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох зардал нь нэхэмжлэгчид хамааралтай бус хөрөнгийг олж авсан этгээд буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээд өөрийн гаргасан зардлыг шаардахад хамааралтай. Хөрөнгийг олж авсан этгээд нь өөрийн зардал, хохирлоо нөхөн төлүүлж хүлээн авсан хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй.

Бүгд Найрамдах Солонгос улсын мөнгөн тэмдэг /вон/-ны ханш нэхэмжлэл гаргах үеийн буюу 2020 оны ******* дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 1 вонн Монгол улсын мөнгөөр 2,40 төгрөгтэй тэнцэх боловч /хх-5/, Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөх үүрэг үүснэ. Хариуцагч Б. нь төлбөрийг гүйцэтгээгүй, энэ хугацаанд вонны ханш өссөн байх тул үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Үүрэг үүсэх үеийн буюу 2012 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн ханшаар БНСУлсын мөнгөн тэмдэгт болох 1 вонн Монгол Улсын 1.20 мөнгөтэй тэнцүү /10,000,000*1,20/ 12,000,000 төгрөг байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар 12,000,000 төгрөгийг өгөх үүргийг нэхэмжлэгч Д.******* өгсөн учраас үүнийгээ буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн энэ шаардлагаас 12,000,000 төгрөгийг хариуцагч Б.ээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 26,055,033 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2, *******6, 1******* дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч Б.ээс 12,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх олох байсан орлого, үр шим, зардалд 26,055,033 төгрөг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.3, 4.5-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-д заасныг баримтлан хариуцагч Б.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 506,250 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.ээс 206,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба мөн хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН