Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2012 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 826

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                   Хэргийн индекс: 2010/0284/и/
 
    Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр байрны 15 тоотод байрлах “ТХ***” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар ****/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, “ДТҮ***” ТӨХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар ****/-д холбогдох,

“Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг, Т*** орд нэртэй газарт орших Ашигт малтмал ашиглалтын **** дугаар тусгай зөвшөөрөл бүхий “ДТҮ***” ТӨХК-ийн талбайд байрлах олборлосон төмрийн хүдрийн өмчлөгчөөр “Т***  хүдэр” ХХК-ийг тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй, “Төмөртэйн төмрийн орд газрын уурхайн эдэлбэрт байх олборлон боловсруулсан төмрийн хүдрийг ашиглагч ба хязгаартайгаар эзэмшигч нь 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2006 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд “ТХ***” ХХК, 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд “ДТҮ***” ТӨХК болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Н.Ц***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ТХ***” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын хуулийн этгээд болох БНХАУ-Монголын хамтарсан "ТХ***" ХХК нь 2002 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан юм.
"ТХ***" ХХК-ийг үүсгэн байгуулах хувьцаа эзэмшигчдийн зорилго нь Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр дээр байрлах Төмөртэйн орд газраас төмрийн хүдрийг олборлож, зах зээл дээр гаргах болон үүнтэй ижил төстэй бусад үйл ажиллагааг явуулах явдал байсан. Энэхүү зорилгоо Монгол Улсын хөрөнгө оруулагч болох "БЛТ" ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын **** тоот Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн ордыг ашиглах эрх бүхий тусгай зөвшөөрлийг үндэслэн тодорхойлсон.
"ТХ***" ХХК нь Төмөртэйн төмрийн ордыг ашиглахын тулд, уурхайг ашиглахтай холбогдуулан 40 гаруй сая америк долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүнд: 2003 оноос 2005 оны хооронд Ерөө болон Төмөртэй хоёрын хооронд 48 км автозамыг тавьсан. Дулаанханы Гаалийн хяналтын талбайн төмөр замын өргөтгөлийг 2004-2006 оны хооронд Улаанбаатар төмөр замаар гүйцэтгүүлсэн бөгөөд 150 тоннын даацтай вагоны пүүг 2005 оны 08 дугаар сард ашиглалтанд хүлээн авсан. 35/4  ква-ын дэд станц болон цахилгаан эрчим  хүчний агаарын шугамыг байгуулсан. Төмөртэйн уурхайн эдэлбэрт ажилчдын байр болон зочид буудал, мөн түүнчлэн албан конторын зориулалт бүхий барилга байгууламжийг барьж байгуулсан. 
Мөн түүнчлэн уурхайг ашиглахтай холбоотой бусад зураг төслийг мэргэжлийн байгууллагуудаар хийж гүйцэтгүүлсэн. Төмөртэй уурхай хүртэл авто зам вагон зам тавих ажил эхлээд хийж байсан.
"ТХ***" ХХК нь 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ГУУКГ-ын даргын 302 тоот шийдвэрээр "БЛТ" ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын **** тоот лиценз /тусгай зөвшөөрөл/-ийг шилжүүлэн авсан. Улмаар Төмөртэйн төмрийн ордыг ашиглаж эхэлсэн ба 2006 оноос өөрийн олборлосон төмрийн хүдрээ БНХАУ-д экспортлох болсон.
Гэтэл Монгол Улсын Засгийн Газар, Үйлдвэр худалдааны Яам болон төрийн захиргааны холбогдох байгууллагуудаас шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж, 2006 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хооронд шалгалт хийж, "ТХ***" ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын **** тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг тус ажлын хэсгээс гаргасан. Энэхүү шалгалтын дагуу гарсан Монгол Улсын Үйлдвэр худалдааны яамны 2006 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2/2296 тоот албан бичгийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, Уул Уурхайн Кадастрын Албаны дарга 2006 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 902 тоот шийдвэр гарган ашигт малтмалын **** тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Ингэснээр "ТХ***" ХХК нь өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаараа хохирч, маш их хэмжээний хохирлыг хүлээсэн.
Ашигт малтмалын ашиглалтын **** тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаандаа өөрсдийн хүч хөдөлмөрөөр олборлож, боловсруулсан их хэмжээний төмрийн хүдрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн өмчлөлийн дагуу захиран зарцуулах эрхгүй байсаар байна. "ТХ***" ХХК-ийн олборлож, боловсруулсан их хэмжээний төмрийн хүдэр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн ордны уурхайн эдэлбэр болон Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны гаалийн хяналтын талбайд байгаа билээ.
Олборлож баяжуулсан төмрийн хүдэр нь "ТХ***" ХХК-ийн өмч болохыг дараах хууль зүйн үндэслэлээр нотолж байна. Үүнд:
    "ТХ***" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын **** тоот тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас цуцалсан явдал нь тухайн тусгай   зөвшөөрлийг хүчин төгөлдөр байхад олборлосон төмрийн хүдрийг өмчлөх эрхийг хөндөхгүй юм. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д заасны дагуу Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичиг юм. Үүний учир ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан явдал нь олборлосон төмрийн хүдрийг өмчлөх эрхийг хязгаарлахгүй болно.
    Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Монгол   Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн" гэж заасан байдаг. Үүний учир "ТХ***" ХХК-ийн өөрсдийн хүч, хөдөлмөрөөр олборлон, боловсруулсан төмрийн хүдэр нь тухайн компанийн өмч мөн бөгөөд түүнийг захиран зарцуулах эрх нь гагцхүү "ТХ***" ХХК-д хадгалагдах ёстой. Өөрөөр хэлбэл "ТХ***" ХХК нь Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас зохих хууль тогтоомжийн дагуу олгогдсон ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олборлож боловсруулсан төмрийн хүдрээ өмчлөх бүрэн эрхтэй гэж үзэж байна.
    Төмрийн хүдрийг олборлохын тулд дараах ажиллагаануудыг хийсэн. Үүнд:
Эрэл хайгуул хийх, ашигт малтмалын нөөц тогтоогдсон тохиолдолд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ордын нөөцийг баталгаажуулах, уурхайг ашиглах техник эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөө, байгаль хамгаалах төлөвлөгөөг боловсруулах, ТЭЗҮ болон уулын ажлын төлөвлөгөөний дагуу холбогдох тоног төхөөрөмжийг уурхайн эдэлбэр газарт байрлуулах, ажиллагаанд оруулах, уурхайн эдэлбэр газар тэсэлгээний өрөмдлөг хийх, тэсэлгээ хийж, хөрс хуулалт хийх, төмрийн хүдрийг олборлож, баяжуулах, төмрийн хүдрийг ангилж, тээвэрлэн, борлуулахад бэлэн болгох.
Энэ бүх үйл ажиллагаа нь тодорхой хөрөнгө мөнгө шаардсан, ажиллах хүчний хөдөлмөрийн үр дүнд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болдог. Үүний учир маргаан бүхий төмрийн хүдэр нь байгалийн байдлаараа байгаа ашигт малтмал биш болно. Төмрийн хүдрийг олборлож, боловсруулсан зардал нь "ТХ***" ХХК-ийн санхүүгийн тайлан балансад тусгагдсан болно.
Иймд Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн "ТХ***" ХХК-ийн олборлон, боловсруулсан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн орд газрын уурхайн эдэлбэрт байгаа төмрийн хүдрийн өмчлөгчөөр "ТХ***" ХХК-ийг тогтоож өгнө үү.
Хариуцагч “ДТҮ***” ТӨХК-ийн төлөөлөгч “БЛТ” ХХК-ийг хятадын хєрєнгє оруулалттай компани гэсэн тайлбар гаргасан байдаг. Гэтэл энэ компани нь монголын манлай компаниудын хєрєнгєєр боссон компани гэдгийг хэлмээр байна. “БЛТ” ХХК нь єєрєє бїх бїтээн байгуулалтыг хийж, газраас гарсан тїїхий эдийг баяжуулалтанд шилжїїлэх їїргийг “ТХ***” ХХК хийхээр гэрээ байгуулсан.  Энэ асуудлаар баяжмал хулгайлсан гэсэн эрїїгийн хэрэг явж байсан. Олборлосон төмрийн хүдэр нь нэмїїц єртєг шингэсэн бїтээгдэхїїн болж байгаа гэдгийг өмнө нь тодорхой хэлсэн. Гэтэл єнєєдєр энэ бїтээгдэхїїнийг ДТҮ*** авах гээд маргаж байна. 
Лиценз цуцлагдана гэдэг нь газраас олборлосон эд зїйлийг эзэмших ашиглах захиран зарцуулахад хамаарахгїй юм гэдгийг ойлгох хэрэгтэй юм. ДТҮ*** манай эд зїйлд харуул хамгаалалт гаргаад єгєхгїй байгаа юм. Иргэний хуулийн 106 дугаар зїйлд зааснаар овоолго буюу эд зїйл болохоор маргаж байгаа нь энэ нь эцсийн бїтээгдэхїїн мєн юм гэдгийг нотолж байгаа юм. Тухайн їед єндєр єртєгтэй байсан цахилгаан гэрэл, шугам зэргийг тавьж байж бий болгосон єєрийн эд баялагаа авах гэж байгааг ойлгох хэрэгтэй. Їїнийг газартай холбож тайлбарлаач ээ гэж хэлмээр байна. 
Улсын дээд шїїхийн тогтоолд хариуцагчийн гаргасан сєрєг нэхэмжлэлийг нэхэмжлэл биш, үндсэн нэхэмжлэлд гаргаж байгаа хариу тайлбар гэдгийг тогтоосон байгаа.  Дээрх хугацаанд олборлосон эд зїйл нь дараагийн байгууллагад шилжинэ гэсэн эрх зїйн зохицуулалт байхгїй. Єєрєєр хэлбэл эрхийг эзэмшиж байхдаа олборлосон ємч буюу үр шимийг тухайн компани єєрєє ємчлєх эрхтэй байдаг. Хїчинтэй лицензийн їед олборлосон эд баялаг дараагийн компанид шилжих їндэслэл байхгїй. Олборлосон баялаг нь тухайн компанийн бланс дээр шилжсэн байдаг. Хариуцагчийн сєрєг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлага хангахгїй. Нєгєє талаас манай зүгээс гаргаж байгаа шаардлагыг эсэргїїцэж байгаа тайлбар юм. 
“ТХ***” ХХК нь єєрийн эд хєрєнгєєр эд баялгийг бїтээсэн бєгєєд энэ асуудал їндсэн хуулиар хамгаалагдсан байдаг. Иймээс бид ажиллаж байхдаа бий болгосон тємрийн хїдрийн овоолгоо аваад єєрсдийн єрєє тєлье гэж байгаа юм. Хариуцагч тал ямар хєрєнгє гаргаж, ямар хєдєлмєрєєр эд зїйлийг бий болгосон юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч “ДТҮ***” ТӨХК болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: “ТХ***" ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн орд газрын уурхайн эдэлбэрт байх олборлон, боловсруулсан төмрийн хүдрийн өмчлөгчөөр өөрийгөө тогтоож өгөх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Энэ нэхэмжлэлийг юуны өмнө эд хөрөнгийн нэхэмжлэл, өмчлөх эрхийг сэргээх нэхэмжлэл, эсхүл өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн аль болохыг юуны өмнө тодорхойлох хэрэгтэй.
Эд хөрөнгийн нэхэмжлэл. Хууль ёсны өмчлөгч, эзэмшигч бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөх, эзэмших эд хөрөнгийг шаардан нэхэмжлэх нь "эд хөрөнгийн нэхэмжлэл" буюу виндикационный иск болдог. Эд хөрөнгө бусдын хууль бус эзэмшилд орсон учир өмчлөгч эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх бүхэлдээ зөрчигдсөн байдаг. Энэ эд хөрөнгө нь өмчлөгчийн санаа зоригоос гадуур гээгдсэн, алдагдсан, хулгайлагдсан гэх мэт хэлбэрээр өмчлөгчийн эзэмшлээс гарсан байдаг.
    Эрх сэргээх нэхэмжлэл. Эд хөрөнгө нь өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгаа боловч өмчлөгч, эзэмшигчид энэ эд хөрөнгөө ашиглах, захиран зарцуулахад өөр этгээд ямар нэг хэлбэрээр саад хийх буюу маргаан үүсгэсэнтэй холбогдуулж нэхэмжлэх нь "эрх сэргээх нэхэмжлэл" буюу негаторный иск болдог. Энд бусдын хууль бус үйлдэл буюу эс үйлдлийн улмаас өмчлөгч, эзэмшигчийн тухайн эд хөрөнгийг ашиглах эрх зөрчигдсөн (өмчлөгч, эзэмшигч өөрийн эзэмшилд байгаа эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон), өмчлөгч, эзэмшигчийн тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх зөрчигдсөн (эд хөрөнгийг битүүмжилсэн буюу хурааж авсан) бол энэ шаардлагыг гаргаж болдог.
Эд хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхийг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл. Энэ нь эд хөрөнгийн ба эрх сэргээх нэхэмжлэл, тухайлбал хэлбэрийн хувьд эрх сэргээх нэхэмжлэлтэй төсөөтэй боловч агуулгын хувьд хэний ч өмчлөх, эзэмших эрхэд саад болоогүй, мөн эд хөрөнгө бусдын хууль бус эзэмшилд ороогүй байдгаараа ялгаатай. Энэ нь Иргэний эрх зүйн харилцааны нэг төрөл болох харьцангуй эрх зүйн харилцаанаас үүсэх ба үүрэг-эрх зүйн шинжийг өөртөө агуулсан байдаг онцлогтой. Ийм маргаан, нэхэмжлэл гэрээ-эрх зүйн явцад гардаг. Өөрийн эсхүл нөгөө талын эзэмшилд байгаа хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхийг зөвшөөрүүлэхээр нэхэмжлэл гаргасан этгээд нэхэмжлэгч, уг эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд өгөхгүй гэж маргагч этгээд хариуцагч байдаг.    "Төмөртэй    хүдэр"   ХХК   нь   Төмөртэйн   төмрийн   хүдрийн    орд дээрх олборлож, боловсруулсан төмрийн хүдрийг өмчлөх эрхийг хүлээн  зөвшөөрүүлэхээр нэхэмжлэл гаргасан, энэ нэхэмжлэл дагуу үүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэж    байна гэж "ДТҮ***" ТӨХК үзэж байна. 
Тэгвэл 2006 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан 1997 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалыг өмчлөхтэй холбоотой дараахь зүйл, заалт байгааг анхаарч үзэхийг шүүхээс хүсэж байна:
    1997 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд Ашигт малтмалыг өмчлөх гэж заасан бөгөөд мөн зүйлийн1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлий, байгалийн усанд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн”, 2-д “Төр Монгол Улсын ашигт малтмалыг өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, болзолтойгоор ашигт малтмалыг хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж тус тус заасан.
Тэгэхлээр ашигт малтмалыг, тухайлбал Төмөртэйн төмрийн орд дээрх олборлож, боловсруулсан төмрийн хүдрийг өмчлөгч нь төр бөгөөд өмчлөгч нь хуульд заасан нөхцөл, болзолтойгоор уг хүдрийг ашиглах эрхийг л "ТХ***" ХХК-нд олгосон. Өөрөөр хэлбэл "ТХ***" ХХК-д ашигт малтмалыг өмчлөх эрхийг олгоогүй.
Мөн 2006 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан 1997 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалыг өмчлөх эрх зүйн агуулгатай холбоотой элементүүдийг тодорхойлсон дараахь зүйл, заалт байгааг анхаарч үзэхийг шүүхээс үргэлжлүүлэн хүсэж байна.
    1997 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлд Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигчийн эрх гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3-т “энэ хуулийн 4 дүгээр бүлэгт заасан нөхцлийг хангасны үндсэн дээр уурхайн эдэлбэрээс ашигт малтмал ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээл дээр зах зээлийн үнээр борлуулах” гэж заасан.
Тэгэхлээр төр өөрийн өмч болох ашигт малтмалыг, тухайлбал Төмөртэйн төмрийн орд дээрх олборлож, боловсруулсан төмрийн хүдрийг захиран зарцуулах эрхийг олгохдоо зөвхөн дотоод гадаадын зах зээлийн үнээр борлуулах эрхийг олгосон. Өөрөөр хэлбэл "ТХ***" ХХК нь ашигт малтмалыг бэлэглэх, зах зээлийн үнээс доогуур борлуулах гэх мэт бусад эрхгүй юм.
Мөн 2006 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан 1997 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт ашигт малтмал өмчлөгч болох төр нь ашигт малтмал ашиглах эрхийг бусдад олгохдоо ямар нөхцөл болзол тавихыг тодорхой зохицуулж өгсөн байгааг анхаарч үзэхийг шүүхээс бас дахин хүсэж байна.
Тухайлбал уг хуулийн Дөрөвдүгээр бүлэгт 27 дугаар зүйлээр "ашигт малтмал ашиглах лицензийн хүрээнд эзэмшиж байгаа талбайн хилийг тогтоох, шав тэмдэг тавих", 28 болон 30, 31, 38, 39 дүгээр зүйлүүдээр "байгаль орчинг хамгаалах", "байгаль орчинг хамгаалах талаар ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигчийн хүлээх үүрэг", "байгаль орчны төлөвлөгөөг хянуулах", "ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх", "мэдээ, тайлан гаргах" нөхцөл, болзлуудыг зааж өгсөн.
Гэтэл "ТХ***" ХХК нь эдгээр нөхцөл болзлыг буюу хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй байна. Учир нь тус иргэний хэрэгтэй холбогдуулж, хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргах явцад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараахь акт, бичиг баримтууд олдлоо.
"ТХ***" ХХК нь 2006 онд газрын төлбөр төлөлгүй ашиглалт явуулсан, уурхайн хилийн дотор тогтоосон шав тэмдэг тавиулаагүй ажилласан, уурхайн ашиглалтын нөөцийг бодож, баталгаажуулсан нөөцийн тайлан, техник-эдийн засгийн үндэслэл тооцоогүй, маркшейдерийн план зураггүй ажилласан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг аймаг, орон нутаг болон хяналтын байгууллагад хүргүүлээгүй, холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй ашигт малтмал ашигласан, байгаль орчинг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, улирал бүрээр олборлосон болон худалдахаар ачуулсан хүдрийн тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээг тооцсон үндэслэл, төлбөрийн нийт хэмжээг тусгасан тайланг Геолги, уул уурхайн хяналтын албанд ирүүлээгүй, ашигт малтмал ашигласны төлбөрийг багаар тооцсон байна.
Ийнхүү "ТХ***" ХХК-ийн 2006 оны 01 дүгээр улиралд олборлосон 34.1 мянган тонн төмрийн хүдрийг улсын орлого болгож, нөөц ашигласан төлбөрийг бууруулж тооцсон зөрөө 42.969 сая төгрөгийг төлүүлэхээр акт тавьсан байна.
Мөн зам барилгын үйл ажиллагаандаа хэрэглэсэн хайргыг ашигласны төлбөр төлсөн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн хэмжээний төлбөр болох 93,840,000 төгрөгийг Ерөө сумын төсөвт төлүүлэхээр 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдөр акт гарсан байна.
Зөрчлийг арилгах удаа дараагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй учир "ТХ***" ХХК-ний үйл ажиллагааг түр зогсоох тухай актуудыг 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гаргасан боловч төмрийн хүдэр олборлолтоо үргэлжлүүлсээр байсан.
Тусгай зөвшөөрлөөр хүлээсэн үүргээ биелүүлэх удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй, төмрийн хүдэр олборлолт, экспортыг үргэлжлүүлсээр байсан тул Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдөр эдэлбэр газар ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгох тухай захирамж, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр тус тус гарчээ.
Эдгээр акт бичиг баримтуудыг "Төмөртэйн хүдэр" ХХК актын талаар дээд шатны байгууллага болон шүүхэд хандаагүй, уг дүгнэлт, актуудыг тухайн үедээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Хожим нь холбогдож гарсан шүүхийн шийдвэрүүд ч үүнийг бүрэн тогтоосон байдаг. Ийнхүү төмрийн хүдрийг өмчлөгч болох төр нь хуулиар хүлээсэн нөхцөл болзол, хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагыг Төмөртэйн төмрийн хүдрийн орд дээрх олборлосон, боловсруулсан төмрийн хүдрийг ашиглах эрх, дотоод гадаадын зах зээл дээр зах зээлийн үнээр борлуулах захиран зарцуулах эрх авсан "ТХ***" ХХК-нд тухайн үед удаа дараа тавьсан боловч үүргээ биелүүлэхгүй байсан учир "ТХ***" ХХК-ны энэ ашиглах эрхийг цуцалсан, энэ захиран зарцуулах эрх нь хүчингүй болсон байна.
Үүнээс гадна "ТХ***" ХХК нь ашигт малтмал ашиглах, борлуулах эрхээ эдлэх явцдаа ашигт малтмалыг ашиглах нөхцөл болзлыг удаа дараа зөрчсний улмаас гарсан "ТХ***" ХХК-ийн 2006 оны 1 дүгээр улиралд олборлосон 34.1 мянган тонн төмрийн хүдрийг улсын орлого болгосон тухай акт, хуулиар тавьсан нөхцөл болзлыг биелүүлээгүйн улмаас тавигдсан олон зуун сая төгрөгийн актуудыг үнэлэх, биелэлтийг хангах асуудлыг хэргийг хянан хэлэлцэхдээ шүүх орхигдуулахгүй, харгалзаж үзнэ гэдэгт найдаж байна.
Хэрэв "ТХ***" ХХК нь Төмөртэйн орд дээрх олборлон, боловсруулсан төмрийн хүдрийг өмчлөх эрхээ шүүхээр хүлээн зөвшөөрүүлэх гэж байгаа бол хууль ёсоор өмчлөх энэ эрхийг төрөөс шилжүүлж авсан болохоо шүүхэд нотлох ёстой. Харин ч эсрэгээр, Монгол Улсын холбогдох хуулийн холбогдох зүйл, заалтууд, үүгээр хавсаргасан акт, эрх зүйн бичиг баримтууд нь Төмөртэйн орд дээрх төмрийн хүдрийг "ТХ***" ХХК өмчлөгч биш болохыг хөдлөшгүй нотолж байгаа юм.
Иймд нэхэмжлэгч “ТХ***” ХХК-ийн "Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт орших Төмөртэйн төмрийн хүдрийн орд дээр байрлах 2006 онд олборлож, боловсруулсан төмрийн хүдрийг өмчлөгч нь "ТХ***" ХХК болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 
Төмрийн хүдрийн овоолго бол “ТХ***” ХХК-ийн өмч биш гэдгийг Улсын дээд шүүхийн тогтоолд тодорхой дурьдсан байгаа. Нэхэмжлэлийн талаас гаргаж байгаа тайлбар нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй, түүнийг дэмжиж гаргах хуулийн ямар ч заалт алга. Харин эзэмшигч талаас нь ярьж болох юм гэж үзэж байна. 
Сөрөг нэхэмжлэлийн хувьд Төмөртэйн төмрийн орд газрын уурхайн эдэлбэрт байх олборлон боловсруулсан төмрийн хүдрийг ашиглагч ба хязгаартайгаар эзэмшигч нь 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2006 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд “ТХ***” ХХК, 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд “ДТҮ***” ТӨХК болохыг тогтоолгохоор шаардлагаа өөрчилсөн. 
Улсын дээд шүүхийн тогтоолд зааснаар ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөр өмчлөх эрхийг олгоогүй, харин ашиглах эрх олгодог. Мөн эд хөрөнгийн үр шим гэдэгт ашиглаж, боловсруулснаас бий болсон ашгийг хэлсэн байгаа. 
Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье” гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       
ҮНДЭСЛЭХ нь:
    
    Нэхэмжлэгч “ТХ***” ХХК нь хариуцагч “ДТҮ***” ТӨХК-нд холбогдуулан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг, Т*** орд нэртэй газарт орших “ДТҮ***” ТӨХК-ийн Ашигт малтмал  ашиглалтын **** дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд байрлах олборлосон төмрийн хүдрийн өмчлөгчөөр “Т***  хүдэр” ХХК-ийг тогтоолгох тухай” нэхэмжлэл, хариуцагч “ДТҮ***” ТӨХК нь нэхэмжлэгч “ТХ***” ХХК-д холбогдуулан “Ашигт малтмал  ашиглалтын 13319А дугаар тусгай зөвшөөрөл бүхий “ДТҮ***” ТӨХК-ийн талбайд байрлах “ТХ***” ХХК-ийн дэд станц, цахилгаан эрчим хүчний агаарын шугам, тоног төхөөрөмж, харуул хамгаалалтыг татан буулгаж, газрыг чөлөөлүүлэх, “ТХ***” ХХК нь олборлосон төмрийн хүдрийн өмчлөгч биш болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ. 
    Хариуцагч “ДТҮ***” ТӨХК нь энэхүү иргэний хэргээс Ашигт малтмал  ашиглалтын **** дугаар тусгай зөвшөөрөл бүхий “ДТҮ***” ТӨХК-ийн талбайд байрлах “ТХ***” ХХК-ийн дэд станц, цахилгаан эрчим хүчний агаарын шугам, тоног төхөөрөмж, харуул хамгаалалтыг татан буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлуулах тухай хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2012  оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2675 дугаар захирамжаар тусгаарласан болно. 
    Мөн хариуцагч “ДТҮ***” ТӨХК нь “ТХ***” ХХК нь олборлосон төмрийн хүдрийн өмчлөгч биш болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Төмөртэйн төмрийн орд газрын уурхайн эдэлбэрт байх олборлон боловсруулсан төмрийн хүдрийг ашиглагч ба хязгаартайгаар эзэмшигч нь 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2006 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд “ТХ***” ХХК, 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд “ДТҮ***” ТӨХК болохыг тогтоолгох тухай гэж өөрчилсөн болохыг дурьдаж байна. 
    “ТХ***” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг Т*** нэртэй нутагт орших 1200 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмал ашиглах **** дугаар лицензийг Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 302 дугаар шийдвэрээр “БЛТ” ХХК-иас шилжүүлэн авч, 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тус газарт ашигт малтмал ашиглах, олборлох эрхтэй болсон бөгөөд энэхүү лицензийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 902 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон, дээрх талбай бүхий газарт ашигт малтмал ашиглах **** дугаар тусгай зөвшөөрлийг  хариуцагч “ДТҮ***” ТӨХК-д Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр олгосон болох нь тус тус хэрэгт авагдсан Ашигт малтмал ашиглах лицензийн 939А дугаар гэрчилгээ, Ашигт малтмал ашиглалтын *** дугаар тусгай зөвшөөрөл, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ** дугаар шийдвэр зэргээр тус тус нотлогдож байна. 
    “ТХ***” ХХК-иас гаргасан Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 902 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, илт хууль бус захиргааны акт мөн болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 196 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 
    Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг, Т*** орд нэртэй газарт орших “ДТҮ***” ТӨХК-ийн Ашигт малтмал ашиглалтын ** дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд байрлах олборлож, боловсруулсан төмрийн хүдрийг нэхэмжлэгч “ТХ***” ХХК нь ашигт малтмал ашиглах ** лиценз хүчинтэй байх үед буюу 2006 онд олборлож боловсруулсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан “ТХ***” ХХК-ийн 2006 оны жилийн санхүүгийн тайлан, 2006 оны Уулын ажлын тайлан, Гаалийн Ерөнхий газрын Статистик, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар албан тодорхойлолт болон түүний хавсралт зэргээр тус тус нотлогдож байгаа бөгөөд энэхүү олборлож, боловсруулсан төмрийн хүдрийг “ТХ***” ХХК-ийг олборлосон талаар хариуцагч “ДТҮ***” ТӨХК нь маргаагүй болно. 
    Хариуцагч “ДТҮ***” ТӨХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж заасныг үндэслэн маргааны зүйл болох төмрийн хүдрийн овоолго буюу “ТХ***” ХХК-ийн олборлож, боловсруулсан төмрийн хүдрийг төрийн өмч гэж маргадаг бөгөөд “ТХ***” ХХК-ийн олборлож, боловсруулсан төмрийн хүдрийг газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал буюу төрийн өмч гэж үзэх үндэслэлгүй байна. 
Өөрөөр хэлбэл олборлолт явуулж, үйлдвэрлэлийн аргаар боловсруулалт хийгдсэнээр тухайн ашигт малтмал /төмрийн хүдэр/-ын байгалийн байдлаараа оршин байх шинж чанар алдагдсан байна.  
Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалын өмчлөгч болох төр Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал хайх, ашиглах эрхийг “ТХ***” ХХК-д олгосон бөгөөд тус компани нь энэхүү эрхийнхээ хүрээнд төмрийн хүдрийн олборлолт хийж, баяжуулсан байна. 
“ТХ***” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг Т*** нэртэй нутагт орших 1200 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмал ашиглах 939А дугаар лицензийг төрийн захиргааны байгууллага /албан тушаалтан/ болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 902 дугаар шийдвэрээр цуцалснаар тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-д заасны дагуу дуусгавар болсон бөгөөд тухайн уурхайн талбайд тус компанийн өмчлөлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилга байгууламж болон олборлож, боловсруулсан төмрийн хүдрийн овоолгууд үлджээ. 
Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д “Энэ хуулийн 45.1.3-д заасны дагуу хайгуулын болон уурхайн талбайд үлдээх техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилга байгууламж, бусад эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заажээ. 
Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т “Эрхийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон орлогыг тухайн эрхийн үр шим байна” гэж заасан бөгөөд хариуцагч “ТХ***” ХХК-ийн эрх бүхий этгээдээс олгосон ашигт малтмал ашиглах эрхийн дагуу олборлож баяжуулсан төмрийн хүдэр нь ашигт малтмал ашиглах эрхийг ашигласнаас бий болсон үр шим гэж үзэхээр байна. 
Мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.3-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон  эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч  олж авах эрхтэй”, 88.4-т “Тухайн этгээд үр шимийг буцааж өгөх үүрэгтэй бол аж ахуйн хэвийн үйл ажиллагааны явцад үр шимийг бий болгоход зарцуулсан зардлыг тухайн үр шимийн өртгөөс хэтрүүлэхгүй хэмжээгээр эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч “ТХ***” ХХК нь ашигт малтмал ашиглах эрхтэй байх хугацаандаа олборлож, боловсруулсан төмрийн хүдрийг уг эрх нь цуцлагдсанаар буцааж өгөх үүргийг Ашигт малтмалын тухай хууль болон журмаар хүлээгээгүй бөгөөд эрхийн үр шимийг олж авах эрхтэй байна. 
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад  этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заажээ. 
Иймд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг, Т*** орд нэртэй газарт орших “ДТҮ***” ТӨХК-ийн Ашигт малтмал  ашиглалтын **** дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд байрлах эрхийн дагуу олборлож, боловсруулсан үр шим болох төмрийн хүдрийг нэхэмжлэгч “ТХ***” ХХК нь өмчлөх, захиран зарцуулах эрхтэй гэж дүгнэлээ. 
    Зохигчдын шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг, Т*** орд нэртэй газарт орших “ДТҮ***” ТӨХК-ийн Ашигт малтмал  ашиглалтын **** дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд байрлах олборлож, боловсруулсан төмрийн хүдрийн бодит хэмжээ, төмрийн хүдрийн агууламж, зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шүүх Геологийн төв лаборатори, “Далай ван аудит” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтээр олборлож боловсруулсан төмрийн хүдэр нь дөрвөн хэсэгт тусгаарлагдсаныг A, B, C, D гэж дугаарласан бөгөөд геодези, маркшейдерийн хэмжилтээр А овоолгын эзлэхүүн 30084 куб.м, В овоолгын эзлэхүүн 25253 куб.м, С овоолгын эзлэхүүн 4182 куб.м, D овоолгын эзлэхүүн 13410 куб.м, хээрийн туршилт хэмжилтийн үр дүнгээр А овоолгын эзлэхүүний нийт жинг 94,463.7 тн, В овоолгын эзэлхүүний нийт жин 82,829.8 тн, С овоолын эзлэхүүний нийт жинг 11,542.3 тн, D овоолгын эзлэхүүний нийт жинг 37,413.8 тн, бүгд 226,249.8 тн гэж тус тус тогтоожээ. 
    Мөн шинжээчийн дүгнэлтээр баяжуулсан төмрийн овоолгууд байгаа талбай нь уулын хажуугийн хунх маягийн техноген хонхорт байрласнаас овоолгуудын ёроолын ул тэгш бус байх магадлалтай гэж үзэж 30 хувийн тохируулга хийн нийт овоолгуудын жинг 294,124.8 тн хүрнэ гэж тогтоосон бөгөөд химийн шинжилгээгээр дээрх овоолгууд дахь химийн нэгдлийг тогтоосон байна.  
    Шинжээч “Далайван аудит” ХХК нь дүгнэлтээр тогтоогдсон 294,124.8 тн баяжуулсан төмрийн хүдрийн овоолгыг Монгол банкны ханшаар 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 13.7 тэрбум төгрөг, дүгнэлт гаргасан өдөр буюу 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 15.1 тэрбум төгрөг гэж тус тус үнэлсэн бөгөөд шүүх өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг баяжуулсан төмрийн хүдрийн үнэлгээгээр бус түүний бодит жингийн хэмжээгээр тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно. 
Зохигчид нь шинжээчдийн багийн гаргасан дээрх дүгнэлтийн талаар маргаагүй бөгөөд хэн аль нь хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар шинжээчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлсийг зохигчоор нөхөн төлүүлэхээр заасан бөгөөд шинжээчээр томилогдсон “Далайван аудит” ХХК-д зохигч тус бүрээс 2,500,000 төгрөг, Геологийн төв лабораторид зохигч тус бүрээс 728,300 төгрөгийг тус тус урьдчилан төлсөн бөгөөд шинжээчийн зардлын үлдэх хэсэг болох “Далайван аудит” ХХК-иас нэхэмжилсэн 6,000,000 төгрөгийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч, нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулах нь зүйтэй байна.
     Хариуцагч “ДТҮ***” ТӨХК нь шүүх хуралдаанд “ТХ***” ХХК нь олборлосон төмрийн хүдрийн өмчлөгч биш болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Төмөртэйн төмрийн орд газрын уурхайн эдэлбэрт байх олборлон боловсруулсан төмрийн хүдрийг ашиглагч ба хязгаартайгаар эзэмшигч нь 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2006 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд “ТХ***” ХХК, 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд “ДТҮ***” ТӨХК болохыг тогтоолгох тухай гэж өөрчилсөн бөгөөд дээр дурьдсан үндэслэлээр “ТХ***” ХХК-ийг маргааны зүйл болох овоолго бүхий төмрийн хүдрийг өмчлөх, захиран зарцуулах эрхтэй болохыг тогтоох үндэслэлтэй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй юм.
    Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг нэхэмжлэгч “ТХ***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авч, тухайн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргах тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргах боломжтой гэж тайлбарласан болохыг дурьдаж байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу  урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно” 58.2-т “Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон төмрийн хүдрийн овоолгын үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, мөн хариуцагч “ДТҮ***” ТӨХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлэн, өөрчилсөн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, тус тус төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.  
     
    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг, Т*** орд нэртэй газарт орших “ДТҮ***” ТӨХК-ийн Ашигт малтмал  ашиглалтын 13319А дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд байрлах олборлож, боловсруулсан 294,124.8 тн бүхий жинтэй төмрийн хүдрийн овоолгуудыг нэхэмжлэгч “ТХ***” ХХК өмчлөх, захиран зарцуулах эрхтэй болохыг  тогтоож, хариуцагч “ДТҮ***” ТӨХК-ийн Төмөртэйн төмрийн орд газрын уурхайн эдэлбэрт байх олборлон боловсруулсан төмрийн хүдрийг ашиглагч ба хязгаартайгаар эзэмшигч нь 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2006 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд “ТХ***” ХХК, 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд “ДТҮ***” ТӨХК болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
    
    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар шүүхийн зардалд нэхэмжлэгч “ТХ***” ХХК, хариуцагч “ДТҮ***” ТӨХК-иас тус тус 3,000,000 /Гурван сая/ төгрөг гаргуулж, “Далайван аудит” ХХК-д олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч “ТХ***” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөг, хариуцагч “ДТҮ***” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ТХ***” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 75,657,700 төгрөг нөхөн гаргуулж, хариуцагч “ДТҮ***” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг нөхөн гаргуулж, тус тус төрийн сангийн орлогод оруулсугай.  

5. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 633 дугаар "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үйлчлэхийг дурьдсугай

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн энэ шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Б.ЦОЛМОНБААТАР