| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 171/2012/1101/и |
| Дугаар | 2012-09-20 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2012-09-20
Хэргийн индекс: 171/2012/1101/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Дархан-Уул аймаг Дархан сум **р баг “ *** банк ”Дархан дахь салбар
/Утас: ****/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум. ** -р баг Угалзын ** тоотод оршин суух С*** овгийн А.С*** / РД:****, утас: **** /
2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний дагуу 3 753 682 төгрөг 86 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М***, хариуцагч А.С***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн А.С*** нь тус банкнаас 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдөр барьцаат зээлийн гэрээний дагуу 5 000 000 төгрөгийн хэрэглээний зээлийг 24 сарын хугацаатай 1,8 хувийн хүүтэй зээл авсан. Үүргийн гүйцэтгэлийн батлагаа болгож Угалзын ** тоотод байрлах өвлийн хашаа байшин, газар болон хөдлөх хөрөнгийг барьцаалсан.
Манай банк гэрээний үүргийн дагуу 5 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч зээлдэгч нар гэрээний үүргээ 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Удаа дараа уулзаж зээлийг төлөх, барьцааг чөлөөлнө гэж тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандсан. Гэрээгээр эхнэр Г.О*** нь хамтран үүрэг гүйцэтгэгч байгаа. Манай банк зээл 5 000 000 төгрөгийг бүхэлд нь шилжүүлсэн бөгөөд зээлийн тодорхой хэсгийг Г.О***д, мөн барьцааны зүйл болох хөдлөх хөрөнгө / машин, гэр ахуйн эд зүйл /-нд хэдэн төгрөг гэхчилэн олгоогүй тул гэрээний үүргийг А.С***аас нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийг хангах үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.
Хариуагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*** банкнаас нэхэмжилж байгаа зээлийг төлнө . Гэхдээ хашаа байшингийнхаа зээлийг төлнө. Би одоо 13 настай хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Эхнэр Г.О*** машинаа аваад салсан. Машины зээлийг төлж чадахгүй, салсан хүний мөнгийг би төлөхгүй. Г.О***аар зээлийг болон машинаар нь зээлийг төлүүлж, хашаа байшин, машины зээлийг тус тусад нь болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** Банкны Дархан дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
А.С*** нь 2011 оны 08-р сарын 17-ны өдөр *** Банкны Дархан дахь салбартай ****, **** тоот Зээл болон барьцааны гэрээг байгуулан 5 ,000,000,00 ( таван сая ) төгрөгийн зээлийг сард 1.8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлж аван зээлийн гэрээний 2.2.1-д зааснаар зээлийн үндсэн төлбөр, хүүг төлбөрийн хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байна.
Dov/2012 он шийдвэр-******* банк
Зээлдүүлэгч *** Банкны Дархан салбар нь зээлийн гэрээний 2.2.1-д зааснаар зээлийг гэрээнд заасан дансанд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, зээлдэгч энэ талаар маргаангүй болно.
Зээлдэгч А.С*** зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй *** банкны Дархан дахь салбар гээрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Зээлдэгч А.С*** нь *** банкны Дархан салбартай байгуулсан гэрээний хугацаа 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болох хэдий ч зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй 2012 оны 04 дүгээр сарын 16-наас эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин хугацааг хэтрүүлж байсан. 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй тул зээлдүүлэгч гэрээний 3.3.4-д зааснаар гэрээг цуцлан үндсэн зээл 3 445 599 төгрөг 88 мөнгө, хүү 239 235 төгрөг 98 мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч 47 847 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нэмэгдэл зардал 21 000 төгрөгийиг гэрээниий 3.1 , 2.2.9-д зааснаар шаардах эрхтэй байна.
**** тоот барьцаат зээлийн гэрээний нэг тал нь зээлдэгч А.С*** бөгөөд түүний гэр бүл Г.О*** хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд гэрээний 2.3-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн энэ гэрээний дагуж хүлээсэн үүргийг хамтран үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрөх, зээлдэгчтэй адил эрх үүрэгтэй байхаар заасан боловч үүрэг гүйцэтгүүлэгч тал болох нэхэмжлэгч *** банкны Дархан салбар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар ... аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг А.С*** гэж тодорхойлон, шүүх хуралдаанд хамтран үүрэг гүйцэтгэгчээс гэрээний үүргийн биелэлтийг шаардах шаардлагагүй гэсэн тул хариуцагч А.С*** хашаа байшингийнхаа зээлийг төлнө. Машины зээлийг Г.О*** төлнө гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Харин гэрээний 2.3.3-т зааснаар зээлдэгч А.С***, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.О*** нарын тус бүрийн хүлээх үүргийг, зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгч нар харилцан тохиролцож тогтоон, энэ тухай банканд мэдэгдэх байсан бөгөөд энэ талаар хийсэн тохиролцоо гэрээнд болон хариуцагчийн тайлбарт хавсрагдаагүй байна.
Хариуцагч А.С*** шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... эхнэр Г.О*** салаад машин бусад зүйлээ авсан, би хашаа байшинтайгаа, 13 настай хүүтэйгээ үлдсэн, зээлийг Г.О***аар болон, машинаар нь төлүүлнэ ..: гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэр бүлийн дундын өмчийн болон зээлийн төлбөр төлөхтэй холбогдсон маргаанаа дахин шийдвэрлүүлэх эрх нээлттэй болно.
Хариуцагч А.С*** нь 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай баталгаат ипотезийн гэрээ **** –ийг талууд байгуулсан бөгөөд энэ гэрээгээр Дархан сумын 3 дугаар баг Угалзын **-д байрлалтай Үл хөдлөх хөрөнгийн Г-**** дугаарт бүртгэлтэй 799.9 м.кв газар, Ү-**** дугаарт бүртгэлтэй 40,0 м.кв өвлийн орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгө, ** ДАР улсын дугаар бүхий Аксент маркийн машин болон гэрийн эд зүйл зэрэг хөдлөх хөрөнгийг барьцаалсан бөгөөд энэ гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, хамтран өмчлөгч Г.О*** зөвшөөрлөө бичгээр илэрхийлсэн байна.
Дээрхи гэрээний 3.1.3-т зааснаар зээлдэгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулж, шаардлагатай холбоотой зардалаа нөхөн төлүүлэхийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.2, 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч А.С*** нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулсан, албан дуудлага худалдаа явуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 3 753 682 төгрөг 86 мөнгө / үндсэн зээлийн үлдэгдэл 3,445,599,88 төгрөг, хүү 239,235,98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,847 төгрөг, зардал 21 000 төгрөг / гаргуулан *** Банкны Дархан салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдьвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1-д зааснаар нэхэмжлэгч *** Банкны Дархан салбарын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 75 009 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн хариуцагч А.С***аас 75 009 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 163 дугаар зүйлийн 163.1-д зааснаар Дархан сумын ** дугаар баг Угалзын **-д байрлалтай Үл хөдлөх хөрөнгийн Г-**** дугаарт бүртгэлтэй 799,9 м.кв газар, Ү-**** дугаарт бүртгэлтэй 40,0 м.кв өвлийн орон сууц, ** ДАР улсын дугаар бүхий Аксент маркийн машиныг дуудлага худалдаагаар борлуулсан үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах учрыг мэдэгдсүгэй.
5. Иргэнйи хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ