Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 125/ШШ2023/0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн*******сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/03 дугаар “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******ийг огцруулах тухай”, 6/04 дугаартай*******ийг*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилох тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч, гуравдагч этгээд*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

            1. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Ховд аймгийн*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/03 дугаар “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******ийг огцруулах тухай”, 6/04 дугаартай*******ийг*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилох тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгасан шийдвэр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

           

Хоёр. Хэргийн үйл баримт:

2.1. 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр болсон Ховд аймгийн*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах явцад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******ийг огцруулах эсэх асуудлыг тус хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргасныг төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж 6 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулж шийдвэрлэсэн.

2.2. Мөн хуралдаанаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан *******ийг авлига албан тушаалын хэрэгт холбогдсон, ажлаа муу хийсэн, төлөөлөгчдөө хуралдуулж хурлаа зохион байгуулж чадаагүй гэх үндэслэлээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас огцруулах тухай 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/03 дугаартай тогтоол гаргаж, мөн өдрийн 6/04 дүгээр тогтоолоор*******ийг хурлын даргаар сонгожээ.

        

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2016 онд болсон орон нутгийн сонгуулийн үр дүнд Ховд аймгийн*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөөс Монгол ардын намын төлөөлөгч олонхи болж 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болсон*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон ажиллаж байсан.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-д заасан эрхийнхээ дагуу*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 9 сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжаар ээлжит 6 дугаар хуралдааныг 2022 оны 9 сарын 23-ны өдөр хийхээр товлосон.

Улмаар тодорхой шалтгааны улмаас*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн 7 төлөөлөгчөөс олонхи буюу 4 төлөөлөгч 2022 оны 9 сарын 21-ний өдөр хуралдаж ээлжит 6 дугаар хуралдааныг 2022 оны 9 сарын 26-ны өдрийн 09:00 цагаас хуралдуулахаар тогтсон.

Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн 7 төлөөлөгчөөс 5 төлөөлөгч 2022 оны 9 сарын 23-ны өдөр хуралдаж ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцэх 7 асуудал баталж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 9 сарын 23-ны өдрийн 12 дугаартай захирамж гарган ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тусгасан урилга, холбогдох баримтыг хуралдаан болохоос 3 хоногийн өмнө төлөөлөгч нарт хүргүүлсэн.

Ингээд 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагт ээлжит 6 дугаар хуралдаан 18 төлөөлөгчийн ирцтэйгээр эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлах явцад төлөөлөгч Б.Ганбаяр,******* нараас Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах асуудлыг тус хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулах санал гаргасан.

Дээрх саналыг хэлэлцэх асуудалд оруулах эсэх талаар санал хураахад төлөөлөгчдийн олохнийн саналаар хэлэлцэх асуудалд оруулахаар шийдвэрлэсэн тул миний бие хурлын орхин гарсан ба төлөөлөгч Б.Одонбаяраар хуралдаан даргалагчаар санал болгосон. Төлөөлөгч Б.Одонбаяр хуралдаан даргалан, хуралдаан үргэлжилж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 сарын 26-ны өдрийн 6/03 дугаар тогтоол гарган намайг хурлын даргаас огцруулж, 6/04 дүгээр тогтоолоор*******ийг хурлын даргаар сонгосон.

Энэ нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө хурлын төлөөлөгчид тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн.

Төлөөлөгч******* нараас намайг огцруулах болсон үндэслэлээ тайлбарлахдаа хурлын үйл ажиллагааг зохион байгуулж чадаагүй, хуралдааны байрны тохижилтыг хангаагүй, ажлаа сайжруулаагүй” гэх хуульд огцруулахаар заагаагүй үндэслэлээр, ямар ч баримтгүйгээр огцруулсан нь хууль бус гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэв.

 

            3.2. Хариуцагч, гуравдагч этгээд******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цэцэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны байнгын дэгийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуралдаан хууль дээдлэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож, олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгон гэж заасан байдаг. 2022 оны 9-р сарын 26-ны ээлжит 6 дугаар хуралдааны хэлэлцэх асуудал батлах явцад төлөөлөгч Б.Ганбаяраас Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******ийг огцруулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэх асуудалд нэмж оруулж батлуулах тухай санал гаргасныг төлөөлөгчдөөс санал хураахад хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудалд оруулахыг 14 төлөөлөгч дэмжиж, 4 төлөөлөгч эсэргүүцсэн. Төлөөлөгчдийн олонхын саналаар тус хуралдаанаар хэлэлцэх асуудалд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах асуудлыг нэмж баталсан бөгөөд хурлын дарга ******* би өөрт хамаарах асуудлаар хуралдаан даргалахгүй, Б.Одонбаярыг хурал даргалагчаар сонгож байна гэж хэлж хуралдаан даргалагчаар Б.Одонбаярыг сонгосон.

Төлөөлөгч Б.Ганбаяр Монгол ардын намын бүлгийн зүгээс завсарлага авах санал гарган олонхын саналаар 15 минутын завсарлага авч гарч явсан. Монгол ардын намын бүлгийн завсарлага дуусаад хурлын дарга ******* хуралдаанд эргэж орж ирээгүй.

Хэлэлцэх асуудлыг бид төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан. ******* нь 2020 оноос хойш Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2022 оны 12-р сарын 20-ны өдөр болсон ээлжит дөрөвдүгээр хуралдаан, 2023 оны 3-р сарын 31-ны өдөр болсон ээлжит тавдугаар хуралдаан дээр тус тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах тухай албан шаардлага ирүүлж байсан. Ардчилсан намын бүлгийн зүгээс тухайн шаардлагыг хүлээн авахгүй бол цаашид хуралдаанд оролцохгүй хэмээн гарч явсан. Монгол ардын намын бүлгийн төлөөлөгчид ч мөн адил Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчидтэй ижил саналтай байсан. Аймгийн намын хорооноос ажлаа өг гэж удаа дараа шаардаж байсан. Гэвч шаардлагыг хүлээн авч хэлэлцэх асуудалд оруулалгүй явсаар 2022 оны 9 сарын 26-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар шийдвэрлэсэн.

Иймд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3, 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтуудын дагуу төлөөлөгчид саналаа гаргаж санал хураалган олонхын саналаар дээрх асуудлуудыг хэлэлцэх асуудалд оруулж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            3.3. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

            нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдож сум орон нутгийн ажлыг цалгардуулсан. Мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр хүндийг унагасан гэх үндэслэлээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 6 дугаар хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхын буюу 84.5 хувийн саналаар *******ийг хурлын даргын албан тушаалаас огцруулж, 93.5 хувийн саналаар*******ийг хурлын даргаар сонгосон.

Иймээс түүнийг *******ийг хурлын даргын албан тушаалаас огцруулсан 6/03 дугаар тогтоол нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэн гаргасан тогтоол тул хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн 2021 оны 12 сарын 20-ны өдөр*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий төлөөлөгчдөөс шаардлага ирүүлсэн. Тухайн шаардлагад “******* нь гэмт хэрэгт холбогдож Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нь тогтоогдсон” гэх үндэслэлийг дурдсан байсан. Тухайн шаардлагыг үл тоож хурлаар хэлэлцүүлэхгүйгээр орхигдуулсан тул дараагийн хурал буюу 2022 оны 03 сарын 31-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдаанд тухайн шаардлагыг дахин хэлэлцүүлэхээр хүргүүлсэн. Ээлжит 5 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал нь хэлэлцэж дуусаагүй ба дараагийн 6 дугаар хуралдаанаар үлдсэн асуудлыг хэлэлцэхээр хойшлуулж шийдвэрлэсэн. 2022 оны 06 сард сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 6 дугаар хуралдаан хуралдах гэсэн боловч хуралдааны ирц хүрээгүйн улмаас хойшлуулсан байдаг. Үүнээс үзэхэд*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаанаа хийж чадахгүй байдалд хүрсэн, мөн ард иргэдийн зүгээс эсэргүүцэл үзүүлж эхэлсэн зэрэг шалтгааны улмаас сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******ид нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж заасны дагуу төлөөлөгч нар хэлэлцэх асуудалд оруулсан. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж зааснаар олон удаа огцруулахыг шаардаж байсан нь *******ийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалаас огцруулах асуудлыг өмнө нь мэдэгдэж байсан гэж үзэж үндэслэлтэй. 

2022 оны 3 сарын 24-ний өдрийн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар *******ийн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. Хэрэв түүний талсан сэргийлэх арга хэмжээ өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бол нэхэмжлэгч нь*******суманд амьдарч тухайн шийдвэрийг биелүүлээгүй, таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн байх магадлалтай байх тул бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 14.5.6-т зааснаар “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийг зөрчсөнийг мэдсэн хүн, хуулийн этгээд тухайн таслан сэргийлэх арга хэмжээнд хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэнэ” гэж зааснаар холбогдох хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Үүнээс үзэхэд шүүхээс *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр тухайн суманд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалыг эрхлэх боломжгүй байдлыг шүүх анхаарч үзнэ үү.

 Гуравдагч этгээд******* нь*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны төлөөлөгчдийн олонхын саналаар томилогдсон тул түүнийг томилсон тогтоол нь хүчин төгөлдөр юм гэв. 

                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Ховд аймгийн*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/03 дугаар “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******ийг огцруулах тухай”, 6/04 дугаартай*******ийг*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилох тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актын талаар гомдол гаргаж урьдчилан  шийдвэрлүүлэх шаардлагагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцэх асуудалд тусгаагүй, хуралдаан эхлээд хуралдаанаар хэлэлцэх асуудал батлах явцад хурлын даргыг огцруулах санал гаргаж хэлэлцсэн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлага хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн...” гэж,

5.Хариуцагчаас “...Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс хурлын дарга *******ийг гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр огцруулах шаардлагыг 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 4 дүгээр хуралдаан болон 2023 оны 3 сарын 31-ний өдрийн 5 дугаар хуралдаанд тавьж байсан нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг зөрчөөгүй, ******* нь гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаа, мөн ажлаа муу хийсэн, төлөөлөгчдөө хуралдуулж хурлаа зохион байгуулж чадаагүй ...” гэж тайлбарлан маргажээ.

6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-д “Хурлын дарга нь ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэл ажлыг хангуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж зааснаар Ховд аймгийн*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаар захирамжаар ээлжит 6 дугаар хуралдаанаар

I. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэг батлах тухай,

II. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хорооны ажиллах журам, бүтэц бүрэлдэхүүнийг батлах тухай,

III. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг тогтоон батлах тухай

IV. Төлөөлөгчдөд урамшуулал олгох журам батлах тухай

V. Сумын 2021 оны төсвийн гүйцэтгэлийн дүнг хэлэлцэж, 2022 оны төсөвт өөрчлөл оруулан батлах тухай,

VI. Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулах тухай

VII. Хоршоо хөгжүүлэх сангийн хороо болон хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн байгуулах тухай нийт 7 асуудлуудыг хэлэлцэхээр баталсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

7. 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит 6 дугаар хуралдаанд нийт 18 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдаан эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах явцад төлөөлөгч******* “...хурлын дарга *******ийг огцруулах тухай” асуудлыг хэлэлцэх асуудалд оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 77.8 хувийн саналаар дэмжиж 6 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулахаар шийдвэрлэсэн нь 6 дугаар хуралдааны тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба энэ талаар талууд мөн адил маргаагүй байна.

8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах”, 39 дүгээр зүйлийн 39.1.4-д “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” бүрэн эрхийг хурлын төлөөлөгч нь эдлэх боловч энэхүү хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах асуудлыг хуулиар дараах байдлаар нарийвчлан зохицуулсан.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална” гэж зааснаар*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар тогтоолоор*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны байнгын дэгийг баталсан ба байнгын дэгийн 9.4-д “Ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэжээ.

10. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1-д “... Хурлын төлөөлөгч асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.”, 47.2-д “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан ба хуулийн дээрх зохицуулалт,*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байнгын дэгийн дээрх заалтаас үзвэл*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ байнгын дэгийн 9.4 дэх заалт, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

11. Тодруулбал, хэдийгээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нь хуралдаанд асуудал хэлэлцүүлэхээр санаачилж оруулах эрхтэй хэдий ч тийнхүү хэлэлцүүлэхээр оруулж буй саналтай холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх хуулийн зохицуулалт, хуралдааны дэгийг зөрчсөн төдийгүй төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримтлаагүйгээс нэхэмжлэгч *******ийг*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас огцруулсан үйл ажиллагаа нь бодит нөхцөлд тохироогүй, шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзлээ.

12. Хариуцагчийн зүгээс “...нэхэмжлэгч ******* нь эрүүгийн хэрэгт холбогдсон, хурлын даргын хувьд хурлаа хуралдуулж чадахгүй байгаа....” гэж тайлбарлах боловч шүүхээс энэ талаар дүгнэлт хийх үндэслэлгүй байна. 

Учир нь “Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах” асуудал нэгэнт хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг оруулж хэлэлцүүлсэн нь хуулийн холбогдох заалтыг зөрчсөн  тул  дээрх зөрчилд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. 

13. Иймд Ховд аймгийн*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 6 дугаар хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/03 дугаар “Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******ийг огцруулах тухай”, 6/04 дугаар “Б.Лхагвапүрэвийг*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилох тухай” тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.

14. Нэгэнт нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалаас хууль бусаар огцорч улмаар цалин, хөлс авах эрхээр хохирсон нь тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна, 102 дугаар зүйлийн 102.1-т Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан  хугацаа болох 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 06 дугаар  сарын 22-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгох, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн*******сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

15. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдаж шийдвэрлэгдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1,106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 6/03 дугаартай "Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******ийг огцруулах тухай",  6/04 дугаартай Б.Лхагвапүрэвийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилох тухай” тогтоолуудыг тус тус  хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож,  нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг,101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэг, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгохыг, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн*******сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасан хугацаанд гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ЯНЖИНДУЛАМ