Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/38

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 

 

 

 

2021         11             10                                         2021/ДШМ/38

 

                                        Д.Т, Л.Б, Л.Д, Н.М

                                           нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Б.Наранмөнх,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Т.Долгорсүрэн, Д.Буяндалай,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолтой Д.Т, Л.Б, Л.Д, Н.М нарт холбогдох 2038006030009 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Б, Н.Мнарын өмгөөлөгч  Т.Долгорсүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Зуунсанж овогт Даньсэдийн Т, 19.... оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 38/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148.3, 150.3-д зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Өршөөлийн хуульд хамрагдаж байсан /регистрийн дугаар РП.............................../.

2. Монгол Улсын иргэн, Лувсан овгийн Лхагвасүрэнгийн Б, 19… оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .............../.

3. Монгол Улсын иргэн, Боржигон овгийн Лүдэвийн Д, 19…. оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ............/.

4. Монгол Улсын иргэн, Боржигон овгийн Нямдаваагийн Мөнхбат, 19…. оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......./.

Шүүгдэгч Н.Мнь Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад орсон Хандгайн дагзтай эврийг олж 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 6 дугаар сар хүртэл хадгалсан, нэн ховор амьтан болох Хандгайн дагзтай эврийг 2020 оны 6 дугаар сард яллагдагч Л.Дт худалдсан,

Шүүгдэгч Л.Днь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэн Н.Мөнхбатын 2019 оны 7 сард олж авсан нэн ховор амьтны жагсаалтад орсон Хандгайн дагзтай эвэр болох түүхий эдийг 2020 оны 6 дугаар сард Н.Мөнхбатаас худалдан авч, 2020 оны 6 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хадгалсан, мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 2019 оны 10 дугаар сард Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайн эд эрхтэн буюу 4 ширхэг сарвуу болох түүхий эдийг яллагдагч Л.Бөөс худалдан авсан, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хадгалсан, мөн 2020 оны 10 дугаар 3 сард хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг яллагдагч Д.Тд худалдсан,

Шүүгдэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх гол” гэх газар 2019 оны 9 дүгээр сард Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүй агнасан, эд эрхтэн болох 4 ширхэг сарвууг 2019 оны 9 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хадгалсан, хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг 2019 оны 10 дугаар сард яллагдагч Л.Дт худалдсан,

Шүүгдэгч Д.Тнь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайн эд эрхтэн буюу 4 ширхэг сарвууг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр яллагдагч Л.Дээс худалдан авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолоор Лувсан овгийн Лхагвасүрэнгийн Бийг “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн түүхий эдийг” хадгалсан, худалдсан гэмт хэргийг, Зуунсанж овгийн Даньсэдийн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтны түүхий эдийг” худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг, 22 Боржигон овгийн Нямдаваагийн Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нэн ховор амьтны түүхий эдийг” хадгалсан, худалдсан гэмт хэргийг, Боржигон овгийн Лүдэвийн Дийг “ховор амьтны болон нэн ховор амьтны түүхий эдийг” худалдан авсан, хадгалсан, худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Даньсэдийн Тд хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Даньсэдийн Т нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Тд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тнь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лхагвасүрэнгийн Бийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Л.Дийн биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхбатыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Н.Моногдуулсан 2 /нэг/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Л.Дт оногдуулсан 3 (гурав) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 1(нэг) жилийн хугацаагаар хорих ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн, мөн Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхбатад оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн, мөн Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Дт оногдуулсан 3 (гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн тус тус сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож 3 (гурав) жилийн хугацаанд Мөрөн сумаас, мөн шүүгдэгч Л.Бийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хилийн дээсээр тогтоож 1 (нэг) жилийн хугацаанд Цэцэрлэг сумаас, шүүгдэгч Н.М-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын хилийн дээсээр тогтоож 1 (нэг) жилийн хугацаанд Цагаан-Үүр сумаас гадагш явахыг тус тус хориглож, Шүүгдэгч Л.Б, Н.М, Л.Днарын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр 24 гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Н.М, Л.Днар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Бийн байгаль экологид учруулсан хохирол болох 13.000.000 (арван гурван сая) төгрөг гаргуулж Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын засаг даргын тамгын газрын төрийн сан хүү хөрөнгө оруулалтын санд оруулж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хандгай амьтны дагзтай 2 ширхэг эвэр, Хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.М, Л.Днараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн 2038006030009 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Б, Н.Мнарын өмгөөлөгч Т.Долгорсүрэн давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас

1. Шүүгдэгч Лхагвасүрэнгийн Бийг ЭХ-ийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэм буруутай гэж үзэн 1 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, зорчих эрх хязгаарлах ялыг түүний ажиллаж байгаа орон нутаг болох Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хилийн дээсээр тогтоож,

2. Шүүгдэгч Нямдаваагийн Мыг ЭХ-ийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутай гэж үзэн ЭХ-ийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан ЭХ-ийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, зорчих эрх хязгаарлах ялыг Мын оршин суугаа Цагаан-үүр сумын хилийн дээсээр тогтоон шийдвэрлэснийг өмгөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна: Үүнд;

Нэг. Л.Б нь гэм буруу дээр маргаагүй боловч өмгөөлөгчийн хувьд шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон шийтгэлийг бодит байдалд биелүүлэхэд төвөгтэй, учир нь Л.Б нь төрийн албанд буюу Хилийн цэргийн заставт ажилладаг тул хил эргэх хилийн бүс рүү нэвтэрч хилийн зон шалгах ажлаас шалтгаалж зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаад хяналт тавих хэрэгсэл болох цахилгаан бугуйвчийг байнгын цэнэгтэй байлгах /4-5 цаг тутам цэнэглэх/ боломжгүй байдлаас болж, санаандгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих эрсдэлт нөхцөл байдалд орж болзошгүй байдалд хүрэх аюултайг анхаарч үзэхийг шүүхээс хүсч байна. Л.Б ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг гэх боловч сургуулийн насны 2 охин нь Цагаан-Үүр суманд өндөр настай ээж дээр нь амьдардаг, эхнэр нь Улаанбаатар хотод амьдардаг, гэм буруудаа гэмшин экологийн хохирлыг арилгахаар хохирогчийн төлөөлөгч болон хохирогч болох Цагаан-Үүр сумын ЗДТГ-тай экологийн хохирлыг төлж дуусгахаар гэрээ хийж, улмаар орон нутагтаа бүтээн байгуулалтын ажил хийсэн болох нь Тамгын газрын даргын албан бичгээр нотлогддог. ЗДТГ нь уг ажлыг хүлээн авах, ингэснээр уг ажилд төсөвлөгдсөн хөрөнгийг Л.Бийн өмнөөс улсын орлогод хийхээр Тамгын газрын даргатай харилцан зөвшилцсөн баримт хэрэгт авагдсанаар хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаагаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон гэмшиж хохирол төлбөрөө сайн дураар төлсөн байдал, ар гэрийн ахуй амьдралын байдал, хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн зэргийг харгалзан ЭХ-ийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.

Хоёр. Шүүгдэгч Н.Мад Прокурорын газраас “нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчинг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн ...” гэж ЭХ-ийн 24.5 дугаар зүйлийн 2-р яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх гэм буруутай гэж үзэн ял оногдуулсныг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:

1. ЭХ-ийн 24 дүгээр бүлэг нь Байгаль орчны эсрэг гэмт хэрэг байх бөгөөд 24.5 дугаар зүйл нь “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн талаар заасан байна. “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм гэж тодорхойлж,

.Объект нь байгаль орчин, байгаль хамгаалах болон амьтныг хамгаалах өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцаа байна. М нь байгаль орчин, ан амьтанд халдаагүй,

 .Объектив талын шинж нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн идэвхтэй үйлдэл байна. Тэгвэл М нь тусгай хамгаалалттай газарт ... нэн ховор амьтныг агнасан, тусгай зөвшөөрөлгүйгээр барьсан, зориудаар тэжээсэн, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг аваагүй тул энэ шинж байхгүй байна.

.Субъектив тал Гэм буруугийн санаатай хэлбэр, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг ойлгож, түүнийг хүсэж үйлдсэн байхыг шаарддаг тэгвэл Н.Мнь хуучин эвэр олж байгаагаа гэмт хэрэг үйлдэж хууль бус үйлдэл хийж байна гэж ойлгоогүй, өөрөөр хэлбэл нэн ховор амьтан болох хандгайг агнаж эврийг нь бэлдээгүй, субъектив санаа зорилго байгаагүй тул субъектив талын бүрдэлгүй байна.

2. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно.”, 7.3-т “Энэ хуулийн 7.2-т зааснаас бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно” гэж зааснаас харахад нэн ховор амьтныг агнасан, бэлтгэсэн санаатай үйлдэл байхыг шаардаж байгаагаас гадна олсон бол энэ зүйл заалтад хамаарахгүй байна.

3. ЭХ-ийн 24.5 дугаар зүйлийн 2-т “нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчинг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн ... бол ... ял шийтгэнэ” гэжээ. Тэгвэл Н.Мнь ан агнаагүй, рашаанд ороод буцах замд шавар бартаа тойрон гарах үед хандгайн хуучин эвэр олсон байдаг энэ зүйл хэсэгт олсон гэж заагаагүйгээс гадна уг хандгайн эвэр нь хуучин гэдэг нь хавтаст хэргийн 27-р хуудсан дахь Шинжээчийн дүгнэлтэд “ ... хандгайн дагзтай эврийн шинж байдлаас үзвэл 1-2 жил байгаль дээр өнжсөн байж болохоор байна” гэж дурдсанаар нотлогддог.

4. ЭХТА-ийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэсэн байхад Н.Мын хээрээс хандгайн хуучин дагзтай эвэр олсныг нийгэмд аюултай үйлдэл гэж үзэх боломжгүй, нийгэмд ямар нэгэн хор аюул учруулаагүй байгааг шүүх анхаарч үзэлгүйгээр зөвхөн “хандгай нь нэн ховор амьтан мөн байна, хандгайн эвэр нь нэн ховор амьтны эд эрхтэн мөн байна” гэж адилтган үзэж, өөрөөр хэлбэл үхээд байгальд 1-2 жил өнжсөн эвэр олсныг нийгэмд аюултай үйлдэл гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

5. Н.Мын хуучин эвэр олсныг “нэн ховор амьтныг агнаж, эврийг нь хэрэглэсэн” мэтээр төсөөтэй хэрэглэж, ЭХ-ийн 1.2 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн хууль ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

6. Иймд ЭХ-ийн 2.1 дүгээр зүйлийн 4-т “ЭХТА-д заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй, үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Н.Мад холбогдуулан зүйлчилсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Н.Мнь Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад орсон Хандгайн дагзтай эврийг олж 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 6 дугаар сар хүртэл хадгалсан, нэн ховор амьтан болох Хандгайн дагзтай эврийг 2020 оны 6 дугаар сард яллагдагч Л.Дт худалдсан, яллагдагч Л.Днь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын иргэн Н.Мын 2019 оны 7 дугаар сард олж авсан нэн ховор амьтны жагсаалтад орсон Хандгайн дагзтай эвэр болох түүхий эдийг 2020 оны 6 дугаар сард яллагдагч Н.Маас худалдан авч 2020 оны 6 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хадгалсан, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 2019 оны 10 дугаар сард Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайн эд эрхтэн буюу 4 ширхэг сарвуу болох түүхий эдийг яллагдагч Л.Бөөс худалдан авсан, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хадгалсан, 2020 оны 10 дугаар сард хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг яллагдагч Д.Тосонд худалдсан гэх гэмт хэргийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т зааснаар, яллагдагч Л.Б нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх гол” гэх газраас 2019 оны 9 дүгээр сард Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, эд эрхтэн болох 4 ширхэг сарвууг  2019 оны 9 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хадгалсан, Хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг 2019 оны 10 дугаар сард яллагдагч Л.Дт худалдсан, яллагдагч Д.Тнь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайн эд эрхтэн буюу 4 ширхэг сарвууг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр яллагдагч Л.Дээс худалдан авсан, хүрэн баавгайн түүхий эд болох 4 ширхэг сарвууг хадгалсан гэх гэмт хэргийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б, Д.Тнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулжээ.

Мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-т заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй нотолж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна.

1. Шүүгдэгч Л.Бийн хүрэн баавгай агнасан ангийн бууг эд мөрийн баримтаар хураагаагүй, энэхүү буу нь хаана байгаа, хэний эзэмшлийн буу болохыг огт шалгаагүй байх ба энэ нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг байх тул үүнийг тогтоох шаардлагатай байна.

2. Шүүгдэгч Л.Бийг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх гол” гэх газраас 2019 оны 9 дүгээр сард Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, эд эрхтэн болох 4 ширхэг сарвуу, доньд, соёо зэргийг 2019 оны 9 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хадгалсан, 2019 оны 10 дугаар сард бусдад худалдаж хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /хх-ийн 146-р тал/ татжээ. Гэтэл гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хүрэн баавгайн доньд, соёо зэргийг эд мөрийн баримтаар хураагаагүй буюу нотолбол зохих байдлуудыг нотлоогүй байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлд “цагаан өнгийн 79-46 УНК улсын дугаартай  Fit маркийн тээврийн хэрэгсэл”-д үзлэг хийж баавгайн 4 ширхэг сарвууг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Гэтэл уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх үед хэн эзэмшиж, ашиглаж байсан, тээврийн хэрэгслийн эзэмшигч хэн болохыг мөрдөгч, прокурор огт шалгаагүй байна. Үүнийг олж тогтоосноор гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн “тээвэрлэсэн” шинж байгаа эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой. Мөн прокурорын эд мөрийн баримт хураан авах тухай 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 143 дугаартай зөвшөөрөлд хүрэн баавгай амьтны 5 ширхэг сарвууг хураан авах зөвшөөрөл олгосон нь ойлгомжгүй байна. Учир нь эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал болон эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэгт хүрэн баавгайн сарвууг 4 гэж зөрүүтэй бичигдсэн нь хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

4. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 102 тал/-ийн 4-т “Хүрэн баавгай” нэртэй амьтны 4 ширхэг сарвуугаар “эр, эм”-ийг тогтоох боломжгүй. Манай аймагт тогтоох боломжгүй тул Шинжлэх ухааны хүрээлэнгийн Сорилын биологийн лабораторид дээж авч шинжлүүлэн тогтоох боломжтой гэжээ. Гэтэл хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг сорилын шинжилгээнд явуулалгүйгээр эр баавгай гэж үзэн хохирлыг тооцож хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу байна. Иймд хүрэн баавгайн “эр, эм”-ийг тогтоолгох, мөн эд мөрийн баримтаар хураан авсан баавгайн 4 ширхэг сарвуу нь нэг баавгайн сарвуу мөн эсэхийг тогтоолгох шаардлагатай байна. Баавгайн хүйснээс шалтгаалж хохирлын хэмжээ өөрчлөгдөх тул нарийвчлан тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

5. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/-д “...Контэйнерийн хойд талын буланд хураалттай тарваганы арьснууд байх ба үүнийг эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов. 1 гэж дугаарласан тарваганы боодолтой арьсыг тоолоход 77 ширхэг, 2 гэж дугаарласан тарваганы боодолтой арьсыг тоолоход 71 ширхэг, 3 гэж дугаарласан тарваганы арьсыг тоолоход 79 ширхэг, 4 гэж дугаарласан тарваганы арьсыг тоолоход 70 ширхэг, 5 гэж дугаарласан тарваганы арьсыг тоолоход 82 ширхэг, 6 гэж дугаарласан тарваганы арьсыг тоолоход 86 ширхэг, 7 гэж дугаарласан тарваганы арьсыг тоолоход 89 ширхэг, 8 гэж дугаарласан тарваганы арьсыг тоолоход 87 ширхэг, 9 гэж дугаарласан тарваганы арьсыг тоолоход 80 ширхэг байв. Үүнийг эд мөрийн баримтаар тооцож хураан авав /хх-ийн 7 дугаар хуудасны ар тал/ гэжээ. Гэтэл энэхүү олон тооны тарваганы арьсыг эд мөрийн баримтаар хураагаагүй, эдгээр тарваганы арьсыг худалдаж авсан, хадгалсан үйлдэл нь гэмт хэрэг эсхүл зөрчлийн хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөгч прокурор шалгаагүй орхигдуулсан байна.

Иймд мөрдөгч, прокурор нь эдгээр нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн шалгаж тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Л.Бийг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх гол” гэх газраас 2019 оны 9 дүгээр сард Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, эд эрхтэн болох 4 ширхэг сарвууг 2019 оны 9 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хадгалсан, 2019 оны 10 дугаар сард бусдад худалдаж хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэхдээ Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайн эд эрхтэн болох доньд, соёо зэргийг хэрхсэн нь тодорхойгүй орхигдуулжээ.

Шүүгдэгч Л.Б нь яллагдагчаар мэдүүлэхдээ хүрэн баавгайн эд эрхтэн болох доньд, соёо зэргийг Л.Дт худалдсан талаар мэдүүлсэн тул эдгээр түүхий эдийн зүйлийг шалгаж тогтоох шаардлагатай байна.

Мөн шүүгдэгч Л.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус бүрт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан атлаа яллах дүгнэлтэд мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг огт тусгаагүй байна.

Гэтэл анхан шатны шүүх Л.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл прокурор нь мөрдөн байцаалт явуулж дууссаны дараа хэргийг хянаж үзээд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд шүүгдэгч Л.Дийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 2019 оны 10 дугаар сард Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайн эд эрхтэн буюу 4 ширхэг сарвууг яллагдагч Л.Бөөс худалдан авсан, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хадгалсан, 2020 оны 10 дугаар сард хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг яллагдагч Д.Тосонд худалдсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан шаардлагын хангаагүй яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд Л.Д, Н.М, Л.Б, Д.Тнарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Харин хэргийг прокурорт буцааж байгаатай холбогдуулан шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Долгорсүрэнгийн шүүгдэгч Л.Бд оногдуулсан ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү, шүүгдэгч Н.Мад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдолд тус тус дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.СОСОРБАРАМ

                          ШҮҮГЧИД                               Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                     Н.БАЯРХҮҮ