Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 125/ШШ2023/0019

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам би П.Б-ын Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 07 дугаар шүүхийн 27-ны өдрийн 174 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн 171-т бичигдсэн Х  овогт П-ын И , 172-т бичигдсэн Г  овогт Г-ийн Г , 173-т бичигдсэн Г овогт Г-ийн Г , 174-т бичигдсэн Г  овогт Г-ийн Г , 175-т бичигдсэн Г  овогт Г-ийн Ц нарт өмчлүүлсэн /......... багийн 1-38 тоот/ хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 174 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 07 дугаар шүүхийн 27-ны өдрийн 174 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн 171-т бичигдсэн Х  овогт П-ын И , 172-т бичигдсэн Г  овогт Г-ийн Г , 173-т бичигдсэн Г овогт Г-ийн Г , 174-т бичигдсэн Г  овогт Г-ийн Г , 175-т бичигдсэн Г  овогт Г-ийн Ц нарт өмчлүүлсэн /......... багийн 1-38 тоот/ хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б-ын Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 07 дугаар шүүхийн 27-ны өдрийн 174 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн 171-т бичигдсэн Х  овогт П-ын И , 172-т бичигдсэн Г  овогт Г-ийн Г , 173-т бичигдсэн Г овогт Г-ийн Г , 174-т бичигдсэн Г  овогт Г-ийн Г , 175-т бичигдсэн Г  овогт Г-ийн Ц нарт өмчлүүлсэн /......... багийн 1-38 тоот/ хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий  нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч  нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Г.ЯНЖИНДУЛАМ