| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00648/И |
| Дугаар | 911 |
| Огноо | 2015-09-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 911
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/00648/и
**** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **** аймаг, **** сумын ** дугаар баг, **** банк / утас ****, ****, ****/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** аймаг, **** сум, ** дугаар баг, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух, Б**** овогт Т****ын М**** /регистрийн дугаар ****, утас ****/,
Хариуцагч: **** аймаг, **** сум, ** дугаар баг, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух, Б**** Д**** овогт В****гийн Б**** /регистрийн дугаар ****, утас ****/ нарт холбогдох,
" Зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөр 51,888,096 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т****, хариуцагч Т.М****, В.Б****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Т.М****, В.Б**** нар нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан **** тоот зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож, Т.М****, В.Б****, Б.М**** нарын өмчлөлийн **** аймаг, **** сум, ** дугаар баг, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод байршилтай 42,1 мкв талбайтай 3 өрөө улсын бүртгэлийн **** тоот дугаартай орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалж хуульд заасны дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлж баталгаажуулсан юм. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болох боловч зээлдэгч нь зээлийн гэрээний явцад гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар зохих ёсоор гүйцэтгэдэггүй зээлийн гэрээнд дурдсан графикийн дагуу төлөлт хийдэггүй гэрээгээ зөрчсөөр ирсэн юм.
Иймд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 46,406,930 төгрөг, зээлийн хүү 4,567,638 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 913,528 төгрөг, нийт 51,888,096 төгрөг болж байна.
Иймд зээлийн гэрээг цуцалж, 51,888,096 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Т.М****, В.Б**** нар нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Дээрхи нэхэмжилсэн мөнгөн дүн нь бидний төлсөн мөнгөний тооцоолсон үлдэгдэлтэй тохирохгүй байгаа тул үнэн зөвөөр тогтоогдоогүй зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусах тул шүүхийн шийдвэрээр шийдвэрлүүлэх үндэслэл болохгүй. ” гэв.
Хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Т.М****, В.Б**** нар нь **** банкны **** салбараас 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр **** тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 80,000,000 / наян сая / төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэйгээр зээлж , зээлдэгч Т.М****, В.Б**** нар авсан болох нь зээлийн гэрээ болон, барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зээлдүүлэгч банк, зээлдэгч Т.М****, В.Б**** нарын хооронд байгуулсан **** дугаартай зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн ба нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлдэгч нараас үндсэн зээл 46,406,930 төгрөг, зээлийн хүү 4,567,638 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 913,528 төгрөг, нийт 51,888,096 төгрөг гаргуулах тухай, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Зээлдэгч Т.М****, В.Б**** нар нь зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т, **** тоот зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу нэхэмжлэгч **** банкны 2013 оны 11 дүгээр 15-ны өдрийн **** тоот зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө төлүүлэх шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь үндсэн зээл, түүний хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ тодорхой тайлбарлахгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д "Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээний нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй", 227.3-т "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал … -ыг хохиролд тооцно" гэж тус тус заасны дагуу хариуцагч Т.М****, В.Б**** нараас үндсэн зээлийн үлдэгдэл 46,406,930 төгрөг, зээлийн хүү 4,567,638 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 913,528 төгрөг, нийт 51,888,096 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **** банкинд олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч Т.М****, В.Б**** нар нь зээлийн барьцаанд **** аймаг, **** сум, ** дугаар баг, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоот 42,1 мкв, улсын бүртгэлийн **** дугаартай 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг **** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр 15-ны өдрийн **** тоот зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч Т.М****, В.Б**** нараас үндсэн зээлийн үлдэгдэл 46,406,930 төгрөг, зээлийн хүү 4,567,638 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 913,528 төгрөг, нийт 51,888,096 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **** банкинд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох **** аймаг, **** сум, ** дугаар баг, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоот 42,1 мкв, улсын бүртгэлийн **** дугаартай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг **** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417,390 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М****, В.Б**** нараас улсын тэмдэгтийн хураамж 417,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** банкинд олгосугай.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 08 сарын 28-ны өдрийн 3581 дугаартай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ****, **** аймгийн Давж заалдах шатны иргэний хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА