Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2012 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 877

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2012/1020/и/
             Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ** дүгээр баг, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух, Ж*** овогт Н.Э*** /регистрийн дугаар ****/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ** дүгээр сургуулийн захиралд холбогдох 

"Дархан-Уул аймаг, Дархан сумын******* сургуулийн захирлын 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” ** дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Н.Э*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Сүхбаатар аймгийн *** сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1985 онд онц сайн дүнтэйгээр, 1985 оноос 1989 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр онц сайн дүнтэйгээр, 1999 оноос 2001 онд Улсын Багшийн дээд сургуулийг математикийн багш мэргэжлээр баклавар зэрэгтэй “В” үнэлгээтэй тус тус амжилттай дүүргэсэн. 
Мөн нийгмийн ажилтны чиглэлээр 10,5 кредит цагийн мэргэших сургалтанд хамрагдаж, сертификаттай болсон. 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар хамтарсан тушаалын хавсралтын 5-д “Нийгмийн ажилтны үлгэрчилсэн тодорхойлолтод мэргэжил нь нийгмийн ажилтан байна. Багш нь нийгмийн ажлын мэргэжлийн чиглэлээр арваас дээш цагийн мэргэших сургалтанд хамрагдсан байж болно” гэж заасан. Тиймээс би хэдийгээр багш боловч 10,5 кредит цагийн сургалтад хамрагдсан байх тул нийгмийн ажилтнаар ажиллаж болно гэсэн үг юи. 
Хөдөлмөрийн тухай хуульд “Ажилтныг аар ажилд шилжүүлэн томилохдоо ажилтантай харилцан тохиролцоно” гэж заасан. Гэтэл энэ талаар захирал Д.Б*** нь надтай тохиролцоогүй, урьдчилан мэдэгдээгүй. Захирал Д.Б*** нь Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийг нийцүүлж ажиллах ёстой. Хууль зөрчих эрх хэнд ч байх ёсгүй. 
Хариу тайлбартаа намайг хавар болсон орон тоо болон багшийн асуудлаар захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэхэд өөрөө байгаа гэж тайлбарласан байна. Гэтэл энэ талаар надад мэдэгдээгүй, би мэдээгүй. Ер нь багшийн орон тоо, багшид анги даалгах асуудал хэлэлцэхэд намайг оролцуулдаггүй, нэг ч удаа тийм хуралд оролцож үзээгүй. 
Ажил олгогч нэгэнт өөрийн тамгаа ашиглах намайг өөр ажилд томилсон тул шүүхийн шийдвэр гартал тушаалын дагуу ажиллаж, өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх нь гарцаагүй юм. Намайг бага ангийн багшийн ажилд шилжүүлэн томилохдоо жирэмсний амралттай багшийн оронд ажиллуулсан нь захирал Д.Б***гийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, 4а ангийн багш Мөнхцэцэг жилийн дараа ирэхэд Н.Э*** ажилгүй болно гэдгийг тооцоолсонтой холбоотой. 
Цалин хөлсний хувьд энэхүү нэхэмлэлдээ цалин нэхэмжлээгүй. Захирал Д.Б*** 2012 оны 6 дугаар сарын 03-ны өдөр буюу хууль ёсны амралтын өдөр сургуулийн 50 жилийн хандивын тайлангийн хурал гэгчийг хийж, уг хурал дээр Н.Э*** намайг бага ангийн багшийн ажилд томилсон тушаал уншиж, элдвээр доромжилсон байна. Энэ үйлдэл нь хууль зөрчсөн, урьдчилан тохироогүй, санал тавиагүй, гэнэтийн үйлдэл байна. 
Захирал Д.Б***гийн Дархан-Уул аймаг, Дархан сумын******* сургуулийн захирлын 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” ** дугаар тушаалыг би 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор хүлээн авсан. Иймээс асуудлыг шийдвэрлэж бага ангийн багшийн ажилд томилсон тушаалыг хүчингүй болгож, нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэв. 

Хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сумын******* сургуулийн захирал шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Боловсролын байгууллага хүний нөөцийн асуудлаа хичээлийн жилийн төгсгөл буюу хавар хэлэлцэж шийддэг. Нийгмийн ажилтан Н.Э*** нь Бага боловсролын багш бөгөөд Монгол Улсын Багшийн их сургуулийн 2 жилийн ангийг төгссөн бакалавр зэрэгтэй. Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны ** дугаар “Ажлын байрны үлгэрчилсэн  тодорхойлолт батлах тухай” тушаалын******* хавсралтын Ерөнхий Боловсролын сургуулын багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтын “В” буюу тавигдах шаардлагад боловсрол нь бакалавраас доошгүй гэсэн заалттай.
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан  2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн **** тоот тушаалын хавсралт 5-д “Нийгмийн ажилтны ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод мэрэгжил нь нийгмийн ажилтан байна” гэсэн заалттай.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн **дугаар тушаалын хавсралтын 2.5-д “Захирал нь сургуулийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан, мэргэжлийн ажилтныг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилж ажиллуулна” гэсэн заалттай. Мөн Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд Ерөнхий боловсролын сургуулын захирлын нийтлэг эрх, үүргийн 20.1.2-т “Багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2.7-д “Багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих,хариуцлага тооцох” гэсэн заалт байдаг.
Н.Э***ын хувьд нийгмийн ажилтны мэргэжлийн бус, хавар орон тоо багшийн асуудлаар захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэхэд өөрөө байгаагүй, бид мэргэжлийн ажилд томилсныг өөрт нь тойрох зуруулах үед хэлсэн. Нийгмийн ажилтан, багшийн цалингийн сүлжээ адилхан ТҮБД-4 өөр цалинждаг. ТҮБД-4 ийн 3 шатлал \12-оос 17 жил ажилсан бол\  478,582 төгрөгийн үндсэн цалин, орон нутгийн нэмэгдэл 8 хувь, заах аргач зэргийн 10 хувь, анги даалт 10 хувийн нэмэгдэл цалинтай цалин буураагүй. Харин цалин нь 8 хувиар нэмэгдсэн. Н.Э***ын улсад ажилласан жил 8, сүлжээгээр 2-р шатлалаар цалинжих ёстой. Харин илүү цалинжиж байгаа. Бага ангийн багшаар томилсон нь хууль зөрчсөн асуудал гэж үзэхгүй байна. Үндсэн мэрэгжил нь бага ангийн багш ажлаас халаагүй ажил олгосон. Өнөөдөр тэр багш хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад 4а ангийг хариуцаад ажлаа хийж байгаа болно.
Н.Э*** бага ангийн багшийн мэргэжилтэй хїн учраас бага ангийн багшаар томилсон байгаа. Ийм асуудлыг шийдэх эрх нь сургуулийн захиралд бїрэн байгаа. Єнєєдєр нийгмийн ажилтан гэж тусдаа мэргэшсэн, ийм мэргэжилтэй хїн хийхээр заасны дагуу томилсон. Н.Э***ын эрх хууль ёсны ашиг сонирхол зєрчигдєєгїй. Учир нь ємнє нь ажилд авч байсан цалин 8 хувиар нэмэгдсэн байгаа. 
Энэ єєрийнх нь мэргэжлийн хувьд ч, цалингийн хувьд ч энэ хїний эрхийг зєрчсєн асуудал байхгїй байна. Захирлын зєвлєлийн хурал хийгдэж, энэ хїнийг дуудсан боловч ирээгїй байдаг бєгєєд энэ хїнийг бага ангийн багшийн ажилд шилжїїлсэн байгаа. 2012 оны 6 дугаар сард тойрох хуудсыг зуруулсан байгаа бєгєєд энэ хїн өөр ажилд шилжїїлсэн тухай 6 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн байгаа. 
Иймээс хєєн хэлэлцэх хугацаа дууссан гэж їзэж байна. Мєн 2012 оны 8 дугаар сарын 15-ны єдєр бага ангийн багшаар ажиллах тухай хєдєлмєрийн гэрээ хийгээд, 1 жилийн хугацаагаар ажиллана гээд єєрєє гарын їсэг зурсан байгаа. 
Хуулинд бїтэн сайн єдєр хурал хийхгїй гэсэн заалт байхгїй. Иймээс энэ асуудал ач холбогдолгїй юм. Захирлын 2012 оны 6 дугаар сарын 04-ний єдрийн тушаалд Н.Э***ыг єєр хїний оронд авсан гэсэн заалт байхгїй. Энэ хїнийг хуулийн дагуу л мэргэжлийнх нь ажилд нь шилжїїлсэн. Хууль зєрчсєн асуудал байхгїй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгїй болгох саналтай байна” гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:
       
Нэхэмжлэгч Н.Э*** нь хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сумын******* сургуулийн захиралд холбогдуулан тус сургуулийн захирлын 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” ** дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6** дугаар шийдвэрээр Н.Э***ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын******* сургуулийн "нийгмийн ажилтан"-ы албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн энэ шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаар тогтоолоор хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 
Нэхэмжлэгч Н.Э*** нь шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Дархан-Уул аймаг, Дархан сумын******* сургуулийн нийгмийн ажилтнаар эгүүлэн тогтоогдож, хөдөлмөрийн гэрээг тус сургуулийн захиралтай 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулж ажилласан бөгөөд түүнийг тус сургуулийн захирлын тушаалаар 2012 оны ээлжийн амралт дууссан хугацаанаас эхлэн нийгмийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, бага ангийн багшаар томилсон болох нь хэрэгт авагдсан Дархан сумын******* сургуулийн захирлын 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” ** дугаар тушаал, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. 
Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын******* сургуулийн захирал нь нэхэмжлэгч Н.Э***ыг нийгмийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, бага ангийн багшаар томилсон 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” ** дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтууд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайлын **, ** дугаар тушаалуудыг үндэслэл болгосон бөгөөд энэхүү тушаалдаа Н.Э***ыг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон талаарх үндэслэлийг дурьдаагүй байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно”, 23 дугаар зүйлийн 23.2.3-д “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд  ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд  тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар.Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна” гэж тус тус заажээ. 
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... Н.Э***ыг бага боловсролын багш бөгөөд Монгол Улсын Багшийн их сургуулийн 2 жилийн ангийг төгссөн бакалавр зэрэгтэй нь Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны ** дугаар “Ажлын байрны үлгэрчилсэн  тодорхойлолт батлах тухай” тушаалын******* хавсралтын Ерөнхий Боловсролын сургуулийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтын “В” буюу тавигдах шаардлагад боловсрол нь бакалавраас доошгүй гэсэн заалтыг зөрчсөн, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан  2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ** тоот тушаалын хавсралт 5-д “Нийгмийн ажилтны ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод мэргэжил нь нийгмийн ажилтан байна” гэсэн заалтыг зөрчсөн, Н.Э***ын хувьд нийгмийн ажилтны мэргэжлийн бус, хавар орон тоо багшийн асуудлаар захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэхэд өөрөө байгаагүй ...” гэж тус тус тайлбарладаг болно.
Өөрөөр хэлбэл Н.Э***ыг нийгмийн ажилтны ажлын байранд тавигдах боловсролын шаардлага хангаагүй гэж тайлбарладаг болно. 
Мөн хариуцагч нь Н.Э***ыг нийгмийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, бага ангийн багшийн үүрэгт ажилд томилсноо өөр ажилд шилжүүлэн томилсон гэж тайлбарладаг боловч Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтныг зөвхөн ажлын зайлшгүй шаардлагаар эсхүл сул зогсолтын үед өөр ажилд түр шилжүүлэхээр зохицуулсан байх тул Н.Э***ыг өөр ажилд шилжүүлэн томилсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүнийг нийгмийн ажилтны үүрэгт ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна. 
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан  2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 172\592 тоот тушаалын 5 дугаар хавсралтын нийгмийн ажилтанд тавигдах мэргэжлийн шаардлагад “багш мэргэжилтэй хүн боловсролын нийгмийн ажлын чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий арваас дээш кредит цагийн мэргэших сургалтад хамрагдаж, мэргэшлийн үнэмлэхтэй болсон байж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н.Э*** нь нийгмийн ажилтнаар ажиллах хугацаандаа нийгмийн ажилтны чиглэлээр зохион байгуулагдсан 5 удаагийн сургалтад хамрагдаж, нийт 10,5 кредит цагийн болзол хангаж гэрчилгээ, үнэмлэх, сертификат авсан болох нь хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 10-03-034/715 тоот дүгнэлт, нийгмийн ажилтны чиглэлээр зохион байгуулагдсан сургалтад хамрагдсан тухай гэрчилгээнүүдээр тус тус нотлогдож байх тул хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. 
Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын******* сургуулийн захирал нь нэхэмжлэгч Н.Э***ыг нийгмийн ажилтны үүрэгт ажиллаас чөлөөлж, бага ангийн багшаар томилсон 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” ** дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтуудыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.  
Хариуцагч нь шүүх хуралдаанд Н.Э*** нийгмийн ажилтны ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа нь түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” ** дугаар тушаалын хууль зүйн үндэслэлтэй нийцэхгүй байна. 
Иймд Дархан-Уул аймгийн Дархан сумын******* сургуулийн захирлын нэхэмжлэгч Н.Э***ыг нийгмийн ажилтны үүрэгт ажиллаас чөлөөлж, бага ангийн багшаар томилсон 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” ** дугаар тушаалыг хүчингүй болгож, Н.Э***ыг тус сургуулийн нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна. 
Нэхэмжлэгч Н.Э*** нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлээгүй болно. 
    
   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:
     
          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын******* сургуулийн захирлын 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” ** дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Э***ыг тус сургуулийн нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Э*** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын******* сургуулийн захирлаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.   

      3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ЦОЛМОНБААТАР