| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2022/03757/И |
| Дугаар | 184/ШШ2022/03781 |
| Огноо | 2022-11-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2022/03781
| 2*******22 11 23 184/ШШ2*******22/*******3781
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, *******-р байрны *******-р орц, ******* тоотод хаягт байрлах ******* Сууц өмчлөгчдийн холбоо, Хариуцагч: ******* дүүрэг, *******-р хороо, *******-р байрны *******4 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /рд: ЧО 63*******42318/, Нэхэмжлэлийн шаардлага: Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,528,2************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2*******22 оны 7р сарын 28ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв. Шүүх хуралдааны оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь М.*******т холбогдуулан Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,528,2************** төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5-р зүйлийн 5,3 дахь хэсэгт заасны дагуу СХД-ИЙН засаг даргын тамгын газарт болон татварын албанд бүртгүүлж гэрчилгээ авч тамга, харилцах данс нээлгэж үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. Гэтэл тус байрны *******4 тоотын оршин суугч ******* нь 2*******15 оны 1-р сараас хойш СӨХ-ны төлбөрөө удаа дараа мэдэгдэж шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөхгүй хууль бус үйлдэл гаргаж байгаа болно. Түүнчлэн энэхүү оршин суугч нь төлбөрөө төлөхгүй удаан хугацаагаар явснаас тус байрны 36******* өрхийн 12************** гаруй оршин суугчдын эрх ашгийг хөндөж байгаа болно. Өөрөөр элбэл эдгээр оршин суугч нар төлбөрөө төлөхгүй байгаагаас шалтгаалан сууц өмчлөгчдийн олбоо хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байдалд хүрч төлбөрөө төлсөн оршин суугч ар хохироход хүрээд байна. /Лифт зогсох, цахилгаан таслах, ажилчдын цалингаа тавьж чадахгүйд хүрээд байгаа болно. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12-р зүйлийн 12,4,4 дэх хэсэг болон МУ-ын иргэний хуулийн 148,2 мөн хуулийн 14*******,2 дахь эсэгт заасны дагуу *******-р байрны *******4 тоотын суугч Бааатархуягаас 2*******15 оны 1-р сараас 2*******22 оны 4-р сарыг дуусталхи хугацааны төлбөр 2,528,2************** төгрөгийг гаргуулж ******* СӨХ- олгуулж өгнө үү. Хариуцагч М.******* хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс СӨХ-г 2*******21 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ******* дүүргийн Засаг дарга сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 21-*******3/3******* дугаартай гэрчилгээ /хх-3/ СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2*******22 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хурлын *******2 тоот тогтоол /хх-2/, Төрийн банкны нэхэмжлэл /хх-4-12/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан. Хариуцагч санал, хүсэлт гаргаагүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлсэн зүйлгүй. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлээс 1,221,********************* төгрөгийг хангаж, 1,3*******7,2************** төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... тус байрны *******4 тоотын оршин суугч ******* нь 2*******15 оны 1-р сараас хойш СӨХ-ны төлбөрөө удаа дараа мэдэгдэж шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөхгүй хууль бус үйлдэл гаргаж байна. Түүнчлэн тус байрны 36******* өрхийн 12************** гаруй оршин суугчдын эрх ашгийг хөндөж байгаа болно ... гэсэн агуулгаар тодорхойлсныг Хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй, төлбөр төлсөн баримтыг ирүүлээгүй, хариуцагчтай утсаар ярьсан тэмдэглэлд ... хурлын тов мэдсэн, нэхэмжлэгчтэй ярьж тохироод бага багаар төлөөд явахаар хэлсэн гэж тайлбарласан байх тул хуульд зааснаар маргаагүй гэж шүүх үзлээ. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 1.М.******* нь ******* дүүрэг, *******-р хороо, *******-р байрны *******4 тоот хаягт оршин суудаг. 2. 2*******15 оны 1-р сараас хойш СӨХ-ны төлбөр, ашиглалтын зардлыг төлөөгүй. Төрийн банкны нэхэмжлэл /хх-4-12/ 3.СӨХ-г 2*******21 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ******* дүүргийн Засаг дарга сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 21-*******3/3******* дугаартай гэрчилгээг шинэчлэн олгосон. 4.СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2*******22 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хурлын *******2 тоот тогтоолоор Т.Есөн-Эрдэнийг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлж, Б.г гүйцэтгэх захирлаар томилж, тус маргаан бүхий байрны сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалан үйлчилгээ үзүүлэхийг даалгасан байна. Талуудад маргааны зүйл байхгүй. Зохигчийн хооронд Иргэний хуулийн ..-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Нэхэмжлэгч ... учир, байх тул шаардах эрхтэй. Хариуцагч ... төлбөр төлөх хариу үүрэг хүлээсэн боловч ... үүргээ биелүүлээгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. СӨХ-ны үйл ажиллагаа, засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэх талаарх маргаан нь хуульд заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар холбооны хяналт болон хариуцлагын механизмыг тогтоосон ба оршин суугчид, гишүүдэд нь холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудлыг өөрсдөө шийдээд явах боломжийг нь олгосон байдаг. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.3 дахь хэсгүүдэд сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байхаар зааснаас үзэхэд хариуцагч нь тогтоосон хураамжийг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзлээ. СӨХолбооны гишүүн буюу хариуцагч М.******* нь энэ хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар ....дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй. Тэрээр 2*******14 оны *******1 дүгээр сараас хойших 2*******22 оны 4-р сарыг дуустал хугацааны төлбөрийг төлөөгүй байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д зааснаар ....тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;-ийн хугацаа өнгөрсөн байх тул 2*******1******* оны 4-р сараас өмнөх төлбөр, ашиглалтын зардлыг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул 2*******1******* оны 4-р сараас 2*******22 оны 4-р сар хүртэлх 3 жил доторх хугацааны төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулж, нэхэмжлэгч СӨХ-нд олгож шийдвэрлэв. Шүүхээс 2*******22 оны 7-р сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг дуудан ирүүлэх мэдэгдлийг хүргүүлэхэд Цэрэнбат гэж хүн гарын үсэг зурж хүлээн авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хугацааг сунгасан, 2*******22 оны ******* дугаар сарын 1*******-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан, хариуцагч М.*******т 2*******22 оны ******* дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, мөн өдөр хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүрэг тайлбарласан, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч эрхээ эдлэх боломжтой байсан бөгөөд энэ хугацаанд аливаа хүсэлтийг зохигч гаргаагүй, хариуцагч талын эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.З-д ...нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.*******аас 1,221,********************* төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,3*******7,2************** төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* дугаар зүйлийн 6*******.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,4*******1 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас 33,854 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4, 11*******.5, 11*******.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, хариуцагч М.*******т шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН
| ||
| | |