Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2012 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 906

 

Хэргийн индекс: 171/2012/1087/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 
    Нэхэмжлэгч:Дархан-Уул аймаг Дархан сум ** дүгээр баг ** дүгээр байр ** тоотод оршин суух ИМ***  овгийн Ж.Ц***  / РД:****, утас: **** / 
 Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг ** дугаар байр ** тоотод оршин суух Б.О*** / РД: ****, утас: ****/, Д.О*** / РД:****,  утас: **** /   
 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э***, хариуцагч Б.О***, хариуцагч Д.О***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц***, шүүх хуралдааны нарийн бичгин дарга Б.Оюунсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Ж.Ц*** өөрийн өмчлөлийн байраа Б.О*** түүний эхнэр Д.О*** нарт 46 000 000 төгрөгөөр худалдахаар болж, худалдан авагч нар ХХБанкнаас 43 000 000 төгрөгийг дансаар шилжүлэн өгсөн байдаг. Үлдэгдэл 3 000 000 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сард төлөхөөр тохиролцож бичгээр хэлцэл хийсэн. Гэтэл 1 500 000 төгрөгийг өгөөд үлдэдэл 1 5000 000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү. Тооцоо хийж дууссан гэсэн банканд бичгийн тухай ярьж байна. Энэ нь 3 000 000 төгрөг дутуу 11 сард төлнө гэсэн хэлцэлийг хийхээс өмнө банканд өгөх зорилгоор хийгдсэн зүйл. 44 000 000 төгрөгөөр худалдах, хдалдан авах гэрээ хийгдсэн гэж байна. Тэгвэл дутуу мөнгийг яагаад 1 500 000 төгрөг төлж илүү төлсөн байдаг юм. Тэгэхээр энэ хүмүүсийн хооронд үлдэгдэл тооцоо байсныг гэрчилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.О***, Д.О*** нар шүүхэд гаргасан тайлбар, хариуцагч Б.О***  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Б.О***, Д.О*** бид нар иргэн *******ий 4 өрөө байрыг 44 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр худалдах худалдан авах гэрээ хийн нотариатаар орж баталгаажуулсан. Үүнийхээ дагуу ХХБанкнаас зээл авч Ж.Ц***д бүх мөнгөө хүлээлгэн өгч “ Ямар нэгэн тооцоогүй, 44 сая төгрөгөөр худалдан авсан нь үнэн, 2 тал тооцоогүй “ гэсэн  батлагааг Ж.Ц*** хийж өгөн гарын үсгээ зурж  мөн л нотариатаар гэрчлүүсэн. Ингээд байрандаа ороод ах дүү нар минь ирчихсэн үед Ж.Ц*** гуай орж ирээд мөнгө нэмж авна гэж баан хашигираан болж, даралт ихсээд байна, хүүхдүүд хямдхан зарлаа гээд байна, та нар 1 000 000 төгрөг нэмээд өгөх, тэгэхгүй бол нураана, гаргана гэж дайрч давшилан орилж бужигнуулсан. Энэ үед нь бид нар “ 11 сард багтааж өгье. Одоо бол чөлөөлөхгүй гэж аргадаж яриад тайвшруулаад Ж.Ц*** гуай өөрөө 11 сард багтааж төлнө гэсэн бичигний доор гарын үсгүүдийг маань зуруулсан. Хэлсэн ёсоороо 1 500 000 төгрөгийг өгсөн. Гэтэл одоо дахин 1 500 000 нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл дээрээ 46 000 000 төгрөгөөр авсан гэж худлаа бичсэийг зөвшөөрөхгүй. Бид 44 000 000 төгрөгөөр тохиролцон банкнаас зээл авч өгсөн. Хөгшин настай хүн гэдгээр нь нэхсэн 1 500 000 төгрөгийг өгсөн. Ингэж мөнгөө авчихаад юм бол хөгшин настай хүн, өвчтэй хүн мөнгө өг гэж дарамталж 


Doc/2012/шийдвэр/ *******
байгаа нь үнэхээр хэцүү. 11  сард төлнө гэсэн бичиг дээр би харж гарйн үсэг зураагүй, хашгираад бөөн юм болоод байхаар нь нөгөө өрөө рүүгээ орчихсон байсан. Эхнэр орж ирээд зуруулсан. 3 000 000 төгрөг гээгүй, өөрөө бичсэн. Сүүлд нэмж бичсэн байх. Үүндээр гарын үсэг зур гэж шахаж байгаад зуруулсан нэхэмжэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Д.О***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
…Гэрээг 44 000 000 төгрөгөөр хийж мөнгөө шилжүүлэн өгсөн. Тооцоо дууссан талаар ХХБанкинд баталгаа хийж өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнөүү гэжээ.
Үндэслэх нь: 

       Нэхэмжлэгч Ж.Ц***ий хариуцагч Б.О***, Д.О*** нараас 1 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Ц*** нь хариуцагч Б.О***, Д.О*** нарт өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай 4 өрөө орон сууцыг худалдах- худалдан авах гэрээг өмчлөлд нь шилжүүлэн өгсөн. Талууд энэ талаар маргаангүй байна. 
Нэхэмжлэгч гэрээний үнийг 46 000 000 төгрөг, хариуцагч 44 000 000 төгрөг гэж тайлбарлан, нэхэмжлэгч Ж.Ц*** нь үлдэгдэл 1 500 000 төгрөгийг 2011 оны 08 дугаар сан 19-ний өдөр хийсэн байрны өртөгөөс 3 сая/ дутуу / төгрөгийг 2011 оны 11-р сард багтааж өгнө, мөнгө өгөх  Д.О***, нөхөр Б.Отгоо гэсэн  хэлцэлийн дагуу шаардаж байна. 
Хариуцагч үлдэгдэл төлбөргүй тооцоо дууссан гэж байгаа боловч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарт гаргасан ... 44 .0 сая төгрөгөөр худалдсан нь үнэн болно, харилцан 2 тал тооцоогүй болно. Ж.Ц*** гэсэн баталгааг 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн бөгөөд мөн салбараас нотлох баримтаар гаргуулсан депозит дансны хуулгын баримтаар хариуцагч нар нь Ж.Ц***ий харилцах данс руу 43 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна. 
Хэрэв орон сууц худалдах – худалдан авах гэрээний үнэ 44 000 000 төгрөг бол дансаар шилжүүлсэн 43 000 000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр 1 000 000 төгрөг байтал хариуцагч нар тооцоо дууссан, харин ч нэхсэний дагуу 1 500 000 төгрөг нэмж өгсөн гэсэн тайлбар үндэслэлгүй байна. 
Иймд 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсан баримтаар 3 000 000 төгрөг өгөхөөс 1 500 000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл төлбөр 1 500 000 төгрөг байгаа тул хариуцагч Б.О***, Д.О*** нараас гаргуулан Ж.Ц***д олгох үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
 
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243,1-д зааснаар хариуцагч Б.О***, Д.О*** нараас 1 500 000 төгрөг  гаргуулан Ж.Ц***д олгосугай.    

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдьвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ц***ий уцлсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн  хариуцагч нараас 19 250 төгрөг гаргуулан Ж.Ц***д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.


           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ОЮУНДАРЬ