| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2022/03651/И |
| Дугаар | 184/ШШ2022/03780 |
| Огноо | 2022-11-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2022/03780
0 11 3 184/ШШ0/03780
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, махатма ганди гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /рд: *******/
Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, малчин гудамж, 1******* тоот хаягт оршин суух овогт /рд: ЗА8503*******44/
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 8,047,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь Д.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,047,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Д.******* би Д.тай ажил хэргийн хувьд танил бөгөөд бидний хооронд 00 оны сарын 11-ны өдөр 141 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр Д. нь 3,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 17 сарын хугацаатайгаар зээлсэн. Гэтэл зээлдэгч Д. нь өнөөдрийг хүртэл зээлийн мөнгө төлөхгүй хохироосоор байна.
Нэхэмжлэл гаргах өдрийн өдрийн байдлаар үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү ,550,000/сарын хүү *******0,000 төгрөг нийт 17 сарын хүү ,550,000 төгрөг/ төгрөг, хугацаа хэтрүүлсэний алданги ,497,500 /5,550,000 төгрөгийн 1 өдрийн алданги 7,750 төгрөг ба нийт хугацаа хэтрүүлсэн хоног 90 хоног нийт ,497,500 төгрөг/ төгрөг нийт 8,047,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд Д.аас зээлийн гэрээний үүрэгт 8,047,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Д.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,047,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс зээл авснаас өнөөдрийг хүртэл төлбөр төлөх бүрэн боломжтой, мөнгөтэй атлаа зээлийн мөнгө төлөхгүй, зориуд зайлсхийж нэхэмжлэгчийг илтэд дээрэлхэн хохироож ирсэн, 00 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 00,000 төгрөг, бэлнээр *******0,000 төгрөг төлсөн байна үүнийг хасч тооцоход татгалзахгүй, мөн 300,000 төгрөгөөр удаа төлөлт хийснийг шүүх шийдвэрлэхэд татгалзахгүй гэв.
Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.
Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс хх-5 итгэмжлэл, хх-06 00 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, хх-7 *******, нарын иргэний үнэмлэхний хуулбар, 00 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 00,000 төгрөг төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.
Хариуцагч Хаан банкны ширхэг дансны хуулга гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлсэн зүйлгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлээс 7,117,500 төгрөгийг хангаж,
950,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: 00 оны сарын 11-ны өдөр 141 дугаартай Зээлийн гэрээгээр Д.ад 3,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 17 сарын хугацаатайгаар зээлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл зээлийн мөнгө төлөхгүй хохироосоор байна....гэсэн агуулгаар тодорхойлсныг,
хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...бэлнээр *******0,000 төгрөг, дансаар 00,000 төгрөг, мөн удаагийн гүйлгээгээр О. дансаар 600,000 төгрөг, нийт 950,000 төгрөг төлсөн гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
1.Зээлдүүлэгч Д.******* нь 00 оны сарын 11-ны өдөр 141 дугаартай Зээлийн гэрээгээр Д.ад 3,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 17 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн.
.Зээлдэгч Д. нь нийт 950,000 төгрөгийн хариу төлбөр гүйцэтгэсэн, үлдэгдэл төлбөр, алдангийг төлөөгүй байна.
Талуудын маргааны зүйл нь хариу төлбөр гүйцэтгэсэн эсэх байна. Харин талууд зээлийн гэрээ байгуулсан байдал, хүү, алданги тооцох, үүрэг гүйцэтгэх хугацаа зэрэгт маргаагүй байна.
Зохигчийн хооронд 00 оны сарын 11-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Нэхэмжлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлсэн учир гэрээний үүрэг, алданги шаардах эрхтэй.
Зээлийн гэрээгээр зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлсэн үүрэг хүлээсэн бөгөөд үүргээ биелүүлсэн байна.
Хариуцагч буюу зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан нийт 5,550,000 төгрөг өгөх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээс зарим хэсгийг буюу 950,000 төгрөгийг төлсөн болох нь О. дансаар хийсэн 00 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 300,000 төгрөг төлсөн баримт, 00 оны 1 дугаар сарын 5-ны өдрийн 300,000 төгрөг төлсөн баримт зэргээр тус тус тогтоогдож байх тул үүнийг хариу үүргээс хасч тооцсон ба үлдэх гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр өөрөөр хэлбэл нэг тал нь мөнгө зээлэх эсхүл мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн буюу гэрээ ёсоор мөнгийг шилжүүлэн өгсөн эсэх тал дээр маргаан гарсан тохиолдолд мөнгө, ...-ийг шилжүүлсэн байх нь гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл болохыг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгээр зохицуулжээ. Иймээс зээлдүүлэгчээс 3,000,000 төгрөг зээлдэгч Д.ад шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож, зээлдүүлэгч энэ мөнгийг буцаан төлөхийг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд зохигч 00 оны 9-р сарын 11-ний өдрийн 3,000,000 төгрөгт зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул зээлийн хүүнд ,550,000 төгрөг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 3.6-д зааснаар ...Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.
Талууд гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тогтсон байх тул хугацаа хэтрүүлсний алданги ,497,500 төгрөгөөр тооцсныг буруутгах үндэслэлгүй.
Иймд үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 7,117,500 төгрөгийг хангаж, 950,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.-д заасныг баримтлан нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18,830 төгрөгийг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******..-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 3.6, 81 дүгээр зүйлийн 81.1, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.аас 7,117,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 950,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 18,830 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.3, 119.4, 119.7-д тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулж давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН