Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2022/03824

 

22 11 28 *******4/ШШ22/03824

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, бэлхийн ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /рд: *******/

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, бэлхийн ******* гудамж, 394 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /рд: УУ871419/

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, бэлхийн ******* гудамж, 394 тоот хаягт оршин суух ******* овогт Жаргалын /рд:/

 

Хариуцагч: дүүргийн, дугаар хороо, хүнс трэйд ХХК гудамж, байр, тоот хаягт оршин суух овогт ******* /рд:/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Г.*******ийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх, Орон сууцыг хууль бусаар эзэмшиж ашигласны хохиролд 4,000,000 төгрөг гаргуулах, Сууц өмчлөгчдийн холбооны зардлыг төлүүлэх тухай нэхэмжлэлд 22 оны 7р сарын 08ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., түүний өмгөөлөгч Г..

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам

Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бөгөөд түүний нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.*******, Д.*******, Ж. нар нь Г.*******д холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх, Орон сууцыг хууль бусаар эзэмшиж ашигласны хохирол гаргуулах, Сууц өмчлөгчдийн холбооны зардлыг төлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Нэхэмжлэгч Д.*******, Д.*******, Ж. нар нь 21 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-21009868 дугаарт бүртгэлтэй дүүргийн -р хороо, хүнс трейд ХХК дугаар гудамж дугаар байрны тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч.

Уг байр нь Д.*******, Д.******* бидний төрсөн эцэг, Ж. миний хууль ёсны нөхөр С. өмчлөлийн байр байсан ба түүнийг нас барсны дараа бидэнд байрыг эн тэнцүү өвлүүлэхээр № 00 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд улмаар бид 21 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн.

Гэтэл хариуцагч Г.******* нь бидний өмчлөлийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-21009868 дугаарт бүртгэлтэй дүүрэг, дугаар хороо, хүнс трейд ххк гудамж байр №- тоот хаягт байрлах нэг өрөө орон сууцанд амьдарч байгаа бөгөөд бидний өмчлөлийн байрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж, бидний өмчлөх эрхийг зөрчиж байна. Бид Г.*******дтэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулж байгаагүй, мэдэхгүй.

Анх Ц. гэж манай аавын аавынх нь ахын хүү нь аавыг минь амьд сэрүүн байхад түүнд эмчилгээнд явах зардал зээлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл байгуулсан гээд бидний дүүрэг, дугаар хороо, хүнс трейд ххк гудамж байр №- тоот хаяпг байрлах нэг өрөө орон сууцыг хууль бусаар, эзэмшиж ашиглаж байсан тул Ц.г хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 21 оны 11 сарын 23-ны өдрийн *******4/ШШ21/03090 дугаартай шийдвэрээр Ц. нь маргаан бүхий байранд байдаггүй, талийгаачийн эгч Долгорсүрэнгийн дүү ******* амьдардаг гээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 22 оны 02 сарын *******-ны өдрийн 289 дугаартай магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

21 оны 12 дугаар сарын -нд бид өөрсдийн байраа Г.*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, цагдаагийн байгууллагын ажилтантай очиж уулзахад гарах боломжгүй, Ц.тэй тохиролцсон, суллаж өгөхгүй гээд өнөөдрийг хүртэл бидний өмчлөлийн байрыг хууль бусаар эзэмшиж ашигласаар байна.

Хариуцагч 21 оны 06 сараас хойш одоог хүртэл тус орон сууцанд нийт 16 сарын хугацаанд амьдарч эзэмшиж ашиглаж өөрийн зардлыг хэмнэж буюу сард төлөх ёстой орон сууцны түрээс болон СӨХ-д урсгал зардлын мөнгө болох дулааны цахилгаан, усны төлбөр зэргийн төлбөрийг төлж барагдуулалгүй өөрийн орлогоо өсгөж, хэмнэж байна. Ойролцоох байршилтай нийтийн орон сууцны гал тогоо тусдаа нэг өрөө байрны сарын түрээс 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж нийт 4,000,000 төгрөг /250.000*16/-ийг хэмнэж өөрийн орлогоо өсгөсөн байна.

Түүнчлэн хариуцагч орон сууцыг хууль бусаар эзэмшиж ашиглаж байх хугацаандаа СӨХ-д дулаан цахилгаан бусад төлбөрөө төлдөгүйн улмаас хууль ёсны өмчлөгч болох Д.******* дээр нэхэмжлэх ирсэн, нийт 16 сарын хугацаанд нийт 4,3******* төгрөг болтлоо СӨХ-н төлбөр тооцоо нь цугларсныг нэхэмжлэлд хавсарган өгсөн Төрийн банкны теллерийн гарын үсэг бүхий СӨХ-н нэхэмжлэхээс харагдана.

Иймд Г.*******ийн хууль бус эзэмшлээс Улаанбаатар хотын дүүргийн -р хороо, хүнс трейд ххк дугаар гудамж дугаар байрны тоот орон сууцыг чөлөөлж, хууль бусаар эзэмшиж ашиглаж байсан хугацааны хохиролд нийт 4.4.3******* төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие нь талийгаач миний үеэл болох С.******* өмчлөлд байсан дүүрэг, -р хороо, Хүнс трейд ХХК, -р байр, тоот оршин сууж байгаа нь үнэн. Тухайн үед талийгаач: миний охин болох Туул, ******* нар нь надаас авах ёстой хувиа авсан, иймд ядарсан та хэддээ үлдсэн хөрөнгөө үлдээнэ гэж, бие нь муу байхдаа ярьдаг байсан. Тиймдээ ч миний үеэл болох Ц.д байраа хамтран эзэмшүүлэхээр Нотариатаар батгаажуулсан бөгөөд тухайн үед байраа Нийгүүлсэнгүй Хүрд хадгаламж зээлийн хоршоонд зээлийн барыдаанд тавьсан байсан учир Ц. нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд нэрээ нэмж бичүүлж амжаагүй үед талийгаач энэ хорвоог өвчний улмаас орхисон билээ. Тэгээд манай ах дүү нар ярилцаж байгаад, одоогоор орон байрны асуудалтай байгаа намайг гэр бүлийн хамт амьдарч бай гэснээр, би одоог хүртэл амьдарч байна. Дээрхи байранд амьдарч байх хугацаанд тухайн байранд засвар, үйлчилгээ хийсэн бөгөөд талийгаачийн тавьсан байсан өр ширийг өөрийн болон ах дүү нарын тусламжтайгаар төлж барагдуулж байсан. Гэтэл Д.******* гэгч нь нэг өдөр орж ирээд энэ байр одоо минийх болсон, та нар муусайн юмнууд байр суллаж өг хэмээн цагдаа дагуулан орж ирэн, дарамталж эхэлсэн. Тэр үед айж мэгдэж байсан ч би орох оронгүй, тухайн байранд суух хугацаанд талийгаачийн ерийг чадлын хэрээр төлж байсан болон засвар үйлчилгээ хийсэн учир гомдолтой санагдаад одоог болтол амьдарч байна. Талийгаач С. нь энэ хорвоод амьдарч байх хугацаандаа хэд хэдэн удаа хүндээр өвдөж байсан бөгөөд тухайн үед ах, дүү бид ээлжлэн асарч, халамжлан өөрсдийн чадлын хэрээр эмчилгээний зардлыг төлдөг байсан. Сүүлд буюу ******* оны хавар талийгаач тархиндаа харвалт өгч, Төмөр замын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь зөвхөн ах, дүү, үеэлүүд бид нийлж асран хамжилж байлаа, тэр үед түүний үр хүүхэд гэх Д.*******, Д.******* нарт аав нь хүндээр өвдсөнийг дуулгахад нэг ч удаа эргэн ирж байгаагүй бөгөөд улмаар наад архичин чинь бидэнд хамаатай юу хэмээн талийгаачийг доромжилдог байлаа. Гэвч талийгаачийг нас барахад дээрхи 2 хүүхэд гэгч улмаар тээр олон жилийн өмнө өөрийн амьдралаа хөөн, өөр бусадтай хэд хэдэн амьдралыг зохиож яваа Ж. гэгч нь гарч ирэн, талийгаачийн хөрөнгө болох авто машин /талийгаач СХД-ийн нутагт шугмын тээвэр хийж амьдралаа залгуулж байсан микро автобусыг, түүний хүү болох Д.*******д нь ажил явдлын үеэр өгч байсан/ орон сууцны эзэд нь бид байна хэмээн гарч ирж байгаа нь туйлын харамсмаар, энэ хорвоод баймгүй хүн чанаргүй хүмүүс гэдгээ батлан харуулж байна. Иймд цаашдаа дээрхи байрны өмчлөгч гэх Д.*******, Д.*******, Ж. нараас талийгаачийн байранд хийсэн засварын зардал болон өр ширий нь барагдуулсан төлбөр, талийгаачийн эмчилгээний зардлуудыг тус тус нэхэмжлэх болно, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс 21 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын иргэн ******* овогт ******* ******* *******, ******* овогт Жаргалын , ******* овогт ******* ******* УУ871419 /гурван иргэний өмч/ Нийслэлийн дүүргийн дугаар хороо, хүнс трейд ХХК гудамж байр № тоот хаягт байршилтай 19.5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Y-21009868 дугаарт бүртгэсэн №000858745 дугаартай гэрчилгээний хуулбар хх-4 тал, 21 оны 12 дугаар сарын -ны өдрийн дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Ш.Отгонжаргалын хариу мэдэгдэх хуудас хх-5тал, 22 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Орбит сууц өмчлөгчдийн холбооны мэдэгдэл хх-6 тал, 21 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн *******4/шш21/03090 дугаартай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хх-7-12 тал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 22 оны 2 дугаар сарын *******-ны өдрийн 289 дүгээр магадлал хх--16 тал, 22.6.29 өдрийн №01 Орбит СӨХ-ны нэхэмжлэл хх-17 тал,/ 22 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн хх-28-29 дугаар тал, 30-31 дүгээр тал улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хх-30-31 тал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй, хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлаа нотлохоор үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл, иргэн Ц. Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулгыг баримтаар гаргаж, өөр баримтыг гаргаж өгөөгүй, санал хүсэлт гаргаагүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.*******, Д.*******, Ж. нарын нэхэмжлэлээс хариуцагч Г.*******ийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх, Сууц өмчлөгчдийн холбооны зардлыг төлүүлэх хэсгийг хангаж, орон сууцыг хууль бусаар эзэмшиж ашигласны хохирол гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ...орон сууцны хууль ёсны эзэмшигч тул Г.*******ийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, Сууц өмчлөгчдийн холбооны зардал, орон сууцыг хууль бусаар эзэмшиж ашигласны хохирол гэсэн агуулгаар тодорхойлсныг,

-хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... талийгаач С. орон сууцыг бидэнд өгнө гэсэн, С.******* эмчилгээний зардал, өрийг төлсөн, орон сууцанд засвар, үйлчилгээ хийсэн, сууц өмчлөгдийн холбооны зардлыг төлсөн гэж тайлбарлаж, маргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1.нэхэмжлэгч Д.*******, Д.*******, Ж. нар нь 21 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-21009868 дугаарт бүртгэлтэй дүүргийн -р хороо, хүнс трейд ХХК дугаар гудамж дугаар байрны тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь Улсын бүртгэлийн №000858745 дугаартай гэрчилгээгээр,

2.хариуцагч Г.******* нь энэхүү нэг өрөө орон сууцанд 21 оны 6-р сараас хойш амьдарч, энэ хугацааны ашиглалтын болон сууц өмчлөгчдийн холбооны зардлыг төлөөгүй болох нь хариуцагчийн ...оршин сууж байгаа нь үнэн гэх тайлбар, Орбит СӨХолбооны 22 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдэл, нэхэмжлэл, Төрийн банкны харилцагчийн төлбөрийн үлдэлдлийн баримтаар,

3.нэхэмжлэгч Д.*******, Д.*******, Ж. нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх Ц.д холбогдох маргаан, Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцлийг үнэлж дүгнээд хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 21 оны 11 сарын 23-ны өдрийн *******4/ШШ21/03090 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 22 оны 02 сарын *******-ны өдрийн 289 дугаартай магадлалаар тус тус тогтоогдож байна.

 

Харин хариуцагчийн нотлох баримтаар ирүүлсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл, иргэн Ц. Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд бусдын дансны хуулга нь хариуцагч Г.*******ийн эзэмшлийн бус тул зардал төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй, харин хэлцлийг Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Талуудын маргааны зүйл нь маргаан бүхий орон сууцны холбогдох зардлыг төлсөн эсэх, засвар үйлчилгээ хийсэн эсэх, С. хариуцагчид орон сууцыг өгсөн эсэх, өр төлбөрийг төлснөөр өмчлөх эрх үүссэн эсэх талаар байна. Харин талууд орон сууцыг Г.******* эзэмшиж байгаад маргаагүй байна.

Зохигчийн хооронд Иргэний хуульд заасан эрх зүйн харилцаа үүсээгүй, гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгч нар нь Г.*******ийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх, зардлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.

Харин хариуцагчийг зардлаа хэмнэх замаар нэхэмжлэгч нарыг хохироосон гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.

Хөрөнгийг шударгаар, хууль болон гэрээнд заасан арга хэрэгслээр олж авах бөгөөд Г.*******ийг хууль ёсны дагуу эзэмшиж ашиглаж байгаа гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...талийгаач С. бидэнд орон сууцыг өгнө гэсэн, орон сууцанд засвар үйлчилгээ хийсэн, нэхэмжлэгч нарын эцгийн өр төлбөрийг болон эмчилгээний зардлыг төлсөн тул орон сууцыг өмчлөх эрхтэй гэж татгалзах боловч энэхүү татгалзлаа хэргийн баримтаар нотлоогүй, хариуцагч нь орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг эс зөвшөөрөн маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж байгаа байрыг эзэмших эрхтэй гэсэн байдал тогтоогдохгүй байна.

Мөн түүнчлэн Г.******* нь С.ийг асарч хамгаалсан, эмчлүүлсэн, эмчилгээний зардал, өрийг төлж байсан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд энэ үндэслэлээр орон сууцыг чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нар нь дүүргийн -р хороо, хүнс трейд ХХК дугаар гудамж дугаар байрны тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь улсын бүртгэлийн Ү-21009868 дугаарт бүртгэлтэй, №000858745 дугаартай гэрчилгээгээр тогтоогдсон, уг орон сууцыг хариуцагч Г.******* зөвшөөрөлгүй эзэмшиж ашиглаж байгаа нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсгүүдэд зааснаар шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар ...Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. 106.3.Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 49.1.1-д ... Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон бол тухайн этгээдийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж заасан.

Хэрэгт авагдсан Орбит СӨХолбооны тодорхойлолтоор хариуцагч Г.*******ийг хууль бусаар орон сууц эзэмшиж орлогоо хэмнэсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, орон сууцыг түрээслэж орлого олж чадаагүй гэх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үүрэг хожим дууссан үндэслэлээр хариуцагч Г.*******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дугаар зүйлийн .2.3 дахь хэсгүүдэд сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байхаар зааснаас үзэхэд нэхэмжлэгч Д.*******ыг хураамжийг сууц өмчлөгчдийн холбооноос тогтоосон хураамжийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд түүний нэр дээр нэхэмжлэл ирсэн тул хууль бусаар ашиглаж байгаа этгээдээр төлүүлж, нэхэмжлэгч Д.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.3-д зааснаар ....дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.

Хариуцагч Г.******* 21 оны 06-р сараас хойших 22 оны 11-р сарыг дуустал хугацааны төлбөрийг төлөөгүй байх бөгөөд энэ хугацааны төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар ногдох хэсгийг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 1 дугаар зүйлийн 1.2.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэлээс заримийг хангаж, хариуцагч Г.*******ийг дүүргийн дугаар хороо, Хүнс трейд ХХК дугаар гудамж, байрны тоот орон сууцаас албадан чөлөөлж, хариуцагч Г.*******өөс Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардалд 4,3******* төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******, Д.*******, Ж. нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 83,459 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН