Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2023/00011

 

2022 12 21 184/ШШ2023/00011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 15 дугаар хороо, *******-р байр ******* тоот хаягт оршин суух ******* ******* овогт ******* ******* /рд:/

 

Хариуцагч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* байр, тоот хаягт оршин суух овогт /рд: /

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2022 оны 10р сарын 24ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь Э.д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 5,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: ... би 2019 оны 10 дугаар сард дэд төв төсөл дээр ... Э.тэй аман тохиролцоогоор өөрийн эзэмшлийн Hyundai LC 3000 маркийн эксковатороор нийт 12,500,000 төгрөгийн газар шорооны ажил гүйцэтгэж, өөрөө мөн биечлэн ажиллаж гар дээр 7,000,000 төгрөг авсан ба үлдэгдэл ажлын хөлсийг маань өгөлгүй өдийг хүртэл намайг хохироож байгаа тул Э.гээс экскаваторын түрээсээр ажиллуулсан төлбөрийн үлдэгдэл 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... миний бие нь 2019 оны 3-р сараас 2021 оны 11-р cap хүртэл Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн Дэд Төвийн 1-р хэсгийн ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-н компаний дулааны инженерээр ажипласан.

2019 оны 9-р сард 67-р сургуулиас төв ЦТП-1 хүртэлх 320м дулааны хос шугам, борооны ус зайлуулах шугамын ажлыг /нэг гудамжаар зэрэгцэж явсан/ хийж гүйцэтгэх компани олдохгүй байсан. Энэ хэсэг нь хэтэрхий эрсдэлтэй, зардал, цаг хугацаа их шаардах, мөн хүйтний улирал эхэлж байсан учраас компаниуд саналаа өгөөгүй. Иймд хятадын талын удирдлагууд чи туршлагатай инженер учраас хүн хүч олоод зохион байгуулж энэ ажлыг хийх хэрэгтэй байна гэсэн саналыг надад хэлсэн. Би энэ саналыг манай талбай дээр бохир усны шинэ шугам угсарч байсан Я. /миний зуучлалаар бохирын шугам угсрах эрх авсан/, тээвэр хийж байсан Ж. / мөн миний сайн таньдаг хүн/ нарт санал болгосон. Тэр хоёр зөвшөөрч гэрээг Ж.ын санал болгосон гэх компани болон компаний хооронд хийсэн. Ингээд 2019 оны 9-р сарын 10-с 11-р cap хүртэл энэ ажлын 70%-г хийж гүйцэтгэсэн. Ажлын эхний ******* хоногт Я. нь ажиллаад энэ ажил ашиггүй, хэцүү ажил байна гээд татгалзан хаяж явсан. Энэ хүний бригадад Hyunday 3000W экскаваторын эзэн Н.******* гэдэг хүн техникээ түрээслүүлэн ажиллаж байсан. Энэ хүмүүс тохирсон ёсоор ажлаа хийсэнгүй гэдэг байдлаар тухайн үед бидний хооронд маргаан үүсээд салцгаасан. Я. Н.******* нар нь дутуу хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй. Харин иргэн Ж. нь хөлсөөр экскаватор оруулж үлдсэн ажлыг хийсэн. Иргэн Н.*******ын нэхэмжилсэн ажлын хөлсний зарим хэсгийг 7 сая төгрөгийг компаниас олгосон бөгөөд үлдсэн мөнгийг өгөх боломж байхгүй гэсэн хариулт өгдөг. Учир нь дутуу хаяж орхисон ухлагын ажил дээр нэмэлт зардал гаргаж түрээсийн техник оруулсан, мөн дараа жил нь ХХК нь ажлаа үргэлжлүүлж хийгээгүй тул үлдсэн ажлыг ХХК-тай гэрээ байгуулж хийж дуусгасан. Иргэн Н.******* нь өнгөрсөн хугацаанд надаас үлдэгдэл мөнгө гэх 5,5 сая төгрөгийг удаа дараа нэхэмжилж өгөхгүй бол олон нийтийн сүлжээнд цацна гэж дарамт үзүүлж байгаад 2021 оны 8-р сард ны цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн байдаг. Энэ талаар тус хэлтсийн байцаагч дуудан надаас 1 удаа мэдүүлэг авсан. 2022 оны 2-р сард дахин мөнгө нэхэмжлэхэд нь би мөнгө өгөх боломжгүй гэхдээ ажил дуусгасан ХХК-ний А.тэй ярилцаад баталгааны мөнгөнөөс 2 сая төгрөг гаргаж өгье гэхдээ чи өргөдлөө татаж ав гэхэд тэгье гэж зөвшөөрсөн. Ингээд тухайн үед өөрөөсөө 1 сая төгрөг *******ын данс руу шилжүүлсэн. Харин үлдэгдэл 1 сая төгрөгийг шилжүүлж чадаагүй одоо хүрсэн. Учир нь болон бусад компаниуд нь одоо болтол үлдсэн мөнгөө аваагүй. Э. миний бие нь тухайн хүмүүст ажил жуучилж өгсөн нь үнэн бөгөөд ямар нэг урамшуулал аваагүй, экскаваторын эзэн Н.Жамбалдоржтой тохироо хийж оруулж ирсэн хүн нь Я. бөгөөд тухайн үед бохир усны шугам тавьж байсан мөн тухайн ажлын гэрээ хийхэд намайг оролцуулдаггүй зарчимтай байдаг гэжээ.

Хариуцагч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд *******тай огт гэрээ хийгээгүй. Би болон гэдэг хүнтэй гэрээ байгуулсан. ******* ажлаа дуусгахдаа ажлаа хүлээлгэж өгөөгүй. явъя гэхэд ******* дагаад явсан. Тухайн үеийн ажлын чанар гэх зүйл байгаагүй, түүнийгээ ч хүлээлгэж өгсөн зүйл байгаагүй. Ажлаа нэг ч удаа хүлээлгэж өгөөгүй. Хэдэн м2 газар ухсан гэдэг ямар ч ажил байхгүй. 10 хэдэн хоног ажилласан гэдэг. Түүнд хэн ч хяналт тавиагүй, би хяналт тавих ёсгүй. Гэхдээ зургийн дагуу хяналт тавих ёстой байсан. 12,000,000 төгрөгийн үндэслэлтэй юу үгүй юу гэдгийг би хянахгүй. Тийм учраас гэдэг хүн инженер мөнгөө өгсөн нь нэг бодлын зөв гэж үзэж байна. ******* мөнгө нэхэмжлээд байсан учраа хавар дараагийн ажил эхлэхээр 2,000,000 өгье гэсэн. Мөн надтай огт холбоо барих шаардлагагүй. Манай компани болон гэдэг хүмүүстэй гэрээгээр ажиллаж байсан. Би тэдний ажилд хяналт тавьж байсан. Миний хувьд нэхэмжлэгчийн экскаваторын түрээсээр ажиллуулсан нь надад огт хамаарал байхгүй байсан. Надаас мөнгө нэхээд байсан учраа би шийдчихье л гэж бодсон. Түүнээс биш би дунд нь зуучилсан л үйл явдал болсон. Хаврын гүйцэтгэлээр мөнгө гаргаж өгье гэж хэлсэн боловч, бүгд хаяад явсан. Нэг нь ч эргэж ирээгүй. Тухайн ажлыг эхлүүлсэн учраас дуусгахаас өөр аргагүй байсан учраас Хансвил гэх компани дуусгасан байдаг. Түүний баталгаат хугацааны мөнгө нь уван цуван ирж байна. Эхний мөнгө болох 1,000,000 төгрөгийг авсан, түүнээс хойш мөнгө орж ирээгүй учраас би мөнгө өгөх боломжгүй болсон. Миний хувьд 2,000,000 төгрөгийг өгөх боломжтой. Өөр хэлэх зүйлгүй гэв.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс

1.Гэрэл зураг /хх-4-5/

2.Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-3/

3.Гар бичвэр /хавтаст хэргийн дахь тал/ зэргийг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

Хариуцагч хариу тайлбар өгсөн, татгалзлаа нотлох баримтыг ирүүлээгүй.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар утсаар ярьсан дуу бичлэгт үзлэг хийж нотлох баримт бэхжүүлсэн, бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийг хангаж, 3,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Э.тэй аман тохиролцоогоор өөрийн эзэмшлийн Hyundai LC 3000 маркийн эксковатороор нийт 12,500,000 төгрөгийн газар шорооны ажил гүйцэтгэж, 7,000,000 төгрөг авсан ба үлдэгдэл ажлын хөлсөө аваагүй гэжтодорхойлсныг

хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... *******тай гэрээ хийгээгүй, хийсэн ажилд нь 2,000,000 төгрөг өгнө, нэхэмжлэгч ажлаа гүйцэт хийгээгүй, хүлээлгэж өгөөгүй тул дараагийн хуулийн этгээдээр хийлгэсэн, би ажил зуучилсан гэж тайлбарлаж, маргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1.Н.******* Э.тэй амаар тохиролцон Сонгинохайрхан дүүрэг, дэд төв төсөлд 2016 оны 10-р сард өөрийн эзэмшлийн техникээр газар шорооны ажил гүйцэтгэсэн,

2.Ажлын хөлсөнд 7,000,000 төгрөг авсан, үлдэгдэл хөлсөө аваагүй,

3.Н.******* нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын *******-ний өдөр хүртэл 1 сар 4 хоногийн хугацаанд газар ухалт, ус зайлуулах хоолойн нүх, худаг ухах, угсралт, булах, шороо ачих зэрэг ажил гүйцэтгэсэн.

Талуудын маргааны зүйл нь гэрээ хийсэн эсэх, ажил хийсэн эсэх, ажил хийлгэсэн нь хариуцагчид хамааралтай эсэх, зуучласан эсэх, үлдэгдэл хөлс төлөх эсэх байна. Харин талууд 7,000,000 төгрөг өгсөн болон авсан талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ.

Энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.

Энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.

Зохигч ажил хийх хэлцлийг амаар хийсэн байх ба тэдний энэхүү хэлцлийг хуульд бичгийн хэлбэрээр хийхээр заагаагүй тул талуудыг хэлцлийг амаар хийсэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.

Иймд зохигчийн хооронд 2019 оны 9-р сард хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч буюу ажиллагч Н.******* нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын *******-ний өдөр хүртэл 1 сар 4 хоногийн хугацаанд өөрийн техникээр газар ухалт, ус зайлуулах хоолойн нүх, худаг ухах, угсралт, шороо булах, ачих зэрэг ажил гүйцэтгэсэн учир ажлуулагчаас хөлсөө шаардах эрхтэй.

Иргэний хуульд зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх үүрэг хүлээсэн бөгөөд энэ үүргээс зарим хэсгийг гүйцэтгэсэн,

Хариуцагч буюу ажиллуулагч хөлс төлөх хариу үүрэг хүлээсэн боловч зарим үүргээ биелүүлээгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан ажиллагч Н.*******ын гар бичвэрт Лхагва ах шороо ачих гэх бичвэр, газар шорооны ажил хийж байгаа гэрэл зурагт зохигч хамт зогсож байгаа байдал, Э.гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн гэрэл зураг, хариуцагчийн ... шугамын ажлыг хийж гүйцэтгэх компани олдохгүй байсан. Энэ хэсэг нь хэтэрхий эрсдэлтэй, зардал, цаг хугацаа их шаардах, мөн хүйтний улирал эхэлж байсан учраас компаниуд саналаа өгөөгүй. Иймд хятадын талын удирдлагууд чи туршлагатай инженер учраас хүн хүч олоод зохион байгуулж энэ ажлыг хийх хэрэгтэй байна гэсэн саналыг надад хэлсэн. ... .******* ... нь дутуу хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй. ... дараа жил нь ХХК нь ажлаа үргэлжлүүлж хийгээгүй тул үлдсэн ажлыг ХХК-тай гэрээ байгуулж хийж дуусгасан. ... өөрөөсөө 1 сая төгрөг *******ын данс руу шилжүүлсэн. гэх тайлбараар ажиллуулагч нь Э. гэж үзэв.

Ажиллуулагч Э. байх ба ажиллагч Н.******* хариуцагчаар Э.г тодорхойлж, түүнтэй амаар ажил хийхээр тохиролцсон, аливаа бусад этгээдтэй гэрээ хэлцэл байгуулсан зүйлгүй гэж тайлбарлаж байна. Иймд констракшн инженеринг ХХК-ийг ажиллуулагч гэж үзэх үндэслэлгүй.

Шүүхээс гар утсанд хийсэн үзлэгээр ...хариуцагчаас: Би чамайг ажилд оруулсан нь үнэн. Гэхдээ анх хамт ажил хийнэ гэсэн хүн ажлаа хаяад явчихсан. ... Би 2 сая төгрөг өгье гэсэн. Чи тэгээд өргөдлөө авчих. Би ч гэсэн чамайг хохироосон гэдгээ мэдэж байна. Энэ нь боломжийн хувилбар шүү. гэж ярилцсан нөхцөл байдал илэрсэн.

 

Хариуцагч Э. ... *******ыг ажиллуулсан нь надад хамаагүй, , нартаа гэрээг байгуулсан, зуучилсан гэх татгалзлаа хэргийн баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж байгаа ажлсын хөлсийг төлөх үндэслэлгүй гэсэн байдал тогтоогдохгүй байна.

Хуульд зааснаар ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөх бөгөөд хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийг тохиролцсон ажлыг бүрэн хийж дуусгасан буюу ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн талаараа нотлоогүй, ажил хүлээлцээгүй, акт үйлдээгүй байх тул түүнийг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй гэж үзэх боловч хариуцагч 2,000,000 төгрөг өгнө гэснээс үзвэл энэ хэмжээний ажил гүйцэтгэсний хөлсөө нэхэмжилж байна гэж үзээд хариуцагчийн зөвшөөрлийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлээс зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.2-т зааснаар хариуцагч Э.гээс 2,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,500,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН