Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/863

 

 

 

 

 

 

      2021             9            28                                          2021/ДШМ/863

 

Б.Я, Б.Э, Д.М, Б.Ч, Э.Б, С.Б, А.Б, М.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Э, Б.Ч, Э.Б, С.Б,

шүүгдэгч Б.Я, А.Б нарын өмгөөлөгч Б.Байгалмаа,

шүүгдэгч Б.Э, Б.Ч, Э.Б, С.Б нарын өмгөөлөгч У.Сайнбилэг,

шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Н.Ганбат,

хохирогч С.Цын өмгөөлөгч Т.Мөнх-Оргил,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ч даргалж, шүүгч Н.Баасанбат, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/789 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Я, Б.Э, Д.М, Б.Ч, Э.Б, С.Б, шүүгдэгч Б.Я, А.Б нарын өмгөөлөгч Б.Байгалмаа, шүүгдэгч Б.Э, Б.Ч, Э.Б, С.Б нарын өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Я, Б.Э, Б.Ч, Д.М, Э.Б, С.Б, А.Б, М.А нарт холбогдох 1906000002803 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Б-ын Я, 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Б дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

                                            

          2. Х овгийн Б-ийн Э, 2002 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Б дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

3. Б овгийн Д-н М, 2002 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, хүргэн ах, дүү нарын хамт Б дүүргийн 8 дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, /РД:/,

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан;

 

4. Б овгийн Б-ийн Ч, 2000 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Б дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан;

 

5. Х овгийн Э-ийн Б, 1999 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Б дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

6. Б овгийн С-ийн Б, 2001 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч нарын хамт Б дүүргийн ... дүгээр хороо, Ж дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан;

7. Б овгийн А-гийн Б, 2000 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Б дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

8. Т овгийн М-ын А, 2001 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Б дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, ... гудамжны ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

1. Шүүгдэгч Б.Я, Б.Ч нар нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Б дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 1 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух иргэн Ц.Баасандоржийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч Самсунг маркийн нөүтбүүк, Самсунг эс-1 маркийн гар утас, ухаалаг цаг, гагнуурын аппарат, автомашины хар хайрцаг зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 617.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2. Б.Я нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Б дүүргийн 16 дугаар хороо, 105 дугаар байрны 7 тоотод оршин суух иргэн Д.Болдын оршин суух байрны цонхоор нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 4 ширхэгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

          3. Б.Я, Б.Э, Б.Ч нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Б дүүргийн 9 дүгээр хороо, Шар Хадны 49 дүгээр гудамжны 737 тоотод оршин суух иргэн Ц.Нансалмаагийн байшингийн цонхоор нэвтрэн орж 14 инчийн Ленова маркийн зөөврийн компьютер, эсгий дотортой эрэгтэй хүний хос гутал, бор өнгийн цайвар цагаан судалтай хөөрөг зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 580.000 төгрөгийн хохирол учруулсан,

        4. Б.Я, Б.Э нар нь М.Отгонбаяртай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Б дүүргийн 9 дүгээр хороо, Шар Хадны 4-66 тоотод оршин суух иргэн Д.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн байшингийн үүдний амбаарын хаалгыг хөшиж хууль бусаар нэвтэрч 4 хүний майхан нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 162.000 төгрөгийн хохирол учруулсан,

       5. Б.Я нь 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Б дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 2-1 тоотод оршин суух иргэн Л.Мөнхбатын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн Сони маркийн 40 инчийн лед зурагт, 5 ширхэг мөнгөн аягыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 947.960 төгрөгийн хохирол учруулсан,

         6. Б.Я нь Б.Шинэзоригтой бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Б дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью Таун” хотхоны 43а байрны Б1 давхарт байрлах С.Энхбаатарын үйл ажиллагаа явуулах гар утас засварын газрыг хаалттай байхад нь хулдаасан хаалгыг нь сөхөн нэвтрэн орж 9 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.374.000 төгрөгийн хохирол учруулсан,

          7. Б.Я, Д.М, Б.Ч нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Б дүүргийн 18 дугаар хороо, “Шинэ зах” худалдааны төвийн 2 давхарын 27 дугаартай иргэн Р.Ууганбаярын үйл ажиллагаа явуулах лангуунд тус худалдааны төвийг хаасан байхад нь хаалтыг нь хөшин нэвтрэн орж 7 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан,

          8. Б.Я, Д.М, Б.Ч, Э.Б нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б дүүргийн 16 дугаар хороо, “Нуга” хүнсний дэлгүүрийн гадна байсан 09-21 УНД улсын дугаартай иргэн Б.Жавууломбын эзэмшлийн микро автобусан дотроос цүнхтэй эд зүйлийг нь нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 652.800 төгрөгийн хохирол учруулсан,

9. Б.Я нь 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Б дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сотын 3-9 дүгээр байрны гадна авто зогсоолд байсан иргэн Б.Алтанцэцэгийн эзэмшлийн 47-24 УНҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашинаас Ай Фоне 6 эс плас загварын гар утас нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 672.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Б.Я нь 2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбүрд” нэртэй дэлгүүрийн кассан дээр байсан иргэн Г.Ариунтуяагийн эзэмшлийн Самсунг эс-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 975.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Б.Я, Д.М, Э.Б нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” захыг хаасан байхад тус худалдааны төвийн 301 тоотод үйл ажиллагаа явуулах иргэн У.Бүрэнжаргалын лангуунд хаалгыг нь хөшин орж 27 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 4.775.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. Б.Я, Д.М, Э.Б нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” захыг хаасан байхад тус худалдааны төвийн 2454 тоотод үйл ажиллагаа явуулах иргэн Ө.Батбилэгийн лангуунд хаалгыг нь хөшин орж 37 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Б.Я, Д.М, Э.Б нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг дэнж” худалдааны төвийн 2-18а дугаартай лангууг түрээслэн ажиллуулдаг иргэн Б.Цийн лангуу болох үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр руу ажлын бус цагаар нэвтэрч, нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр Парламент тамхи 500 хайрцаг, Майлд севэн тамхи 500 хайрцаг, ЛД клаб тамхи 500 хайрцаг, Макс фан шоколад 5 ширхэг, бэлэн 300.000 төгрөгийг хулгайлан авч нийт 5.545.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. Б.Я, Э.Б нар нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 8-202 тоотод оршин суух иргэн Д.Наранцэцэгийн байшингийн цонхоор нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бугуйн цаг 6 ширхэг, сувдан бугуйвч, зүүлт, бөгжний хослол, үнэртэй ус, эрэгтэй хүний сахлын ус зэрэг зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.935.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. Б.Я нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Ард Аюушийн 4-56 тоотод оршин суух иргэн Д.Эрдэнэцэцэгийн байшингийн цонхыг түлхэж нэвтрэн орж Канон загварын зургийн аппарат 1 ширхэг, Сони загварын дүрс бичлэгийн аппарат 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, гранд 2 загварын гар утас 1 ширхэг, халтар манан хөөрөг, цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, Майкл корс загварын бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 3.480.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. Б.Я нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 9-399 тоотод оршин суух иргэн Т.Маргад-Эрдэнийн байшингийн цонхоор нэвтэрч 2 ширхэг мөнгөн бөгж, 3 ширхэг мөнгөн гинж зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. Б.Я нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Б дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 17-2-295 тоотод оршин суух иргэн Ж.Болдоогийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 39 инчийн зурагт, орны бүтээлэг, цагаан өнгийн пүүз зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 381.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. Б.Я, Д.М нар нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Б дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асет” худалдааны төвийг хаасан байхад тус төвийн 3 давхарын цонхоор нэвтэрч иргэн Ж.Магсаржаламын эзэмшлийн 48, 49 дугаартай лангуунууд руу нэвтэрч 44 нэр төрлийн бэлэн хувцас нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 978.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. Б.Я нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаагийн 12 дугаар гудамжны 468а тоотод оршин суух иргэн Ч.Даваажавын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж 10 ширхэг зэс аягыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. Б.Я нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Б дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эхийн 14 дүгээр гудамжны 1168 тоотод оршин суух иргэн Н.Мөнхтуулын эзэмшлийн байшинд цонхоор нь нэвтрэн орж мөнгөн аяга 1 ширхэг, унадаг дугуй, мөнгөн ээмэг, зүүлт, бөгжний хослол, сувдан унждаг ээмэг, ногоон шигтгээтэй шармал бөөрөнхий ээмэг, дээж өргөдөг гуулин аяга зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 331.500 төгрөгийн хохирол учруулсан,

21. Б.Я нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Б дүүргийн 27 дугаар хороо, Дарь Эхийн 32-1727 тоотод оршин суух иргэн С.Баасанжаргалын байшингийн цонхоор нэвтрэн орж 43 инчийн Самсунг брэндийн зурагт, эмэгтэй хүний бугуйн цаг, 8 хайрцаг парламент тамхи зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 489.650 төгрөгийн хохирол учруулсан,

22. Б.Я, Э.Б нар нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 24-336а тоотод оршин суух иргэн М.Энхтайван, М.Уранчимэг нарын эзэмшлийн байшингийн цонхыг түлхэж нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, 42 инчийн Тошиба брэндийн лед зурагт 1 ширхэг, Самсунг А8 маркийн гар утас 1 ширхэг, 4.8 граммтай монетон ээмэг 1 ширхэг, 0,9 граммтай монетон ээмэг 1 ширхэг, мөнгөн ээмэг, гинж, кулон, бөгжний хослол, богино долгионы хуучин гар станц 1 ширхэг, хүүхдийн бугуйн цаг 1 ширхэг, ягаан өнгийн орны бүтээлэг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч М.Энхтайванд 840.000 төгрөгийн хохирол, хохирогч М.Уранчимэгт 1.164.299 төгрөгийн хохирол нийт 2.004.299 төгрөгийн хохирол учруулсан,

23. Б.Я нь 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн 208 тоот кабинетаас Ленова маркийн зөөврийн компьютерыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч иргэн Л.Бадамцэцэгт 650.574 төгрөгийн хохирол учруулсан,

24. Б.Я, Д.М нар нь О.Цолмонжавхаатай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 1-нд шилжих шөнө Б дүүргийн16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б худалдааны төвд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хохирогч Р.Цогтсайханы лангуунаас 7 ширхэг гар утас, 7 ширхэг бугуйн цаг, эрвээхэй хутга 1 ширхэг, зипо асаагуур 1 ширхэг, нисдэг дрон 1 ширхэг, удирдлагатай тоглоомон машин 1 ширхэг, хохирогч Г.Энхтүвшингийн лангуунаас 4 ширхэг куртик, хохирогч М.Лхамсүрэнгийн лангуунаас 3 куртик, 2 цамц, 4 өмд, хохирогч С.Адъяажавын лангуунаас 13 ширхэг гар утас, 1 ширхэг өмд, хохирогч Х.Тунгалагийн лангуунаас 16 пүүз, хохирогч Б.Болд-Эрдэнийн лангуунаас виски 1 шил, архи 5 шил, хохирогч Б.Ганбаатарын лангуунаас 3 пүүз, хохирогч Х.Дамбадаржаагийн лангуунаас эмэгтэй болон эрэгтэй хүний мөнгөн ээмэг гинж, мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч Р.Цогтсайханд 2.950.000 төгрөгийн, Г.Энхтүвшинд 245.000 төгрөгийн, М.Лхамсүрэнд 261.000 төгрөгийн, С.Адъяажавд 1.052.000 төгрөгийн, Х.Тунгалагт 1.500.000 төгрөгийн, Б.Болд-Эрдэнэд 177.660 төгрөгийн, Б.Ганбаатарт 265.000 төгрөгийн, Х.Дамбадаржаад 1.850.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 8.301.160 төгрөгийн хохирол учруулсан,

25. Б.Я нь 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн албаны орчим иргэн Э.Алтаншагайгийн эзэмшлийн НР СОРЕ I5 маркийн нөүтбүүкийг илээр хүч хэрэглэхгүйгээр авч 505.000 төгрөгийн хохирол учруулсан,

26. Б.Я нь Н.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны орчим иргэн Ц.Билгүүний Самсунг эс-7 загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон авч 171.000 төгрөгийн хохирол учруулсан,

27. Б.Я нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Манго” нэртэй хүнсний дэлгүүрт байсан иргэн Б.Чулуунтуяагийн эзэмшлийн Самсунг эс-7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

28. Б.Я, М.А, А.Б, Б.Э нар нь бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчим Б дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарден Ресидэнс” хотхоны гадна иргэн Б.Амартөртэй “гудамжинд шээлээ” гэх шалтгаанаас үүдэн маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

29. Шүүгдэгч Б.Э нь Б.Я, А.Б, М.А нартай үйлдлээрээ нэгдэн бүлэглэн хохирогч Б.Амартөрийг зодож байх явцдаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй байсан боловч хохирогч Б.Амартөрийн халааснаас түүний эзэмшлийн Самсунг А50 маркийн гар утсыг бусад оролцогчтой тохиролцоогүй байсан боловч зөрчиж гүйцэтгэн илээр хүч хэрэглэхгүйгээр авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

30. Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б дүүргийн 24 дүгээр хороо, Газарчин 6 дугаар гудамжны 17 тоотод оршин суух С.Буянжаргалын байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга 6 ширхэг, Самсунг Жи7 маркийн гар утас 1 ширхэгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

31. Б.Ч нь 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Б дүүргийн 24 дүгээр хороо, “Хүрэн” нэртэй дэлгүүрийн орчим иргэн А.Тэмүүлэнгийн Самсунг нөүт8 загварын гар утсыг утсаар чинь нэг яриад өгье гэж хуурч, мэхлэн залилан авч 532.000 төгрөгийн хохирол учруулсан,

32. Шүүгдэгч Э.Б, С.Б нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 476 байрны 33 тоотод оршин суух иргэн Э.Хонгорзулын гэрт хууль бусаар нэвтэрч, Делл загварын зөөврийн компьютерыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 756.000 төгрөгийн хохирол учруулсан,

33. Э.Б, Д.М нар нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 1 дүгээр гудамжинд байсан иргэн Н.Пүрэвцэрэнгийн эзэмшлийн автомашинаас Самсунг А50 маркийн гар утас хулгайлж 716.455 төгрөгийн хохирол учруулсан,

34. Э.Б нь 2019 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Цогт” төвд байрлах иргэн А.Пүрэвдоржийн үйл ажиллагаа явуулах зориулалттай “Үндэсний зоог” нэртэй зоогийн газрын цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн 40.000 төгрөг, Нокиа маркийн гар утас хулгайлж бусдад 90.000 төгрөгийн хохирол учруулсан,

35. Э.Б, М.Б нар нь О.Цолмонжавхаа, А.Түвшинтамир нартай бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Б дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны автобусны эцсийн буудал дээр байрлах “Шижир алт” 8 нэрийн барааны дэлгүүрийн цонхны хамгаалалтын төмрийг автомашины домкратаар хөшиж эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан хохирогч Ж.Баттогтоход 19.576.850 төгрөгийн хохирол учруулсан,

36. Э.Б нь Г.Тэнгис, Б.Шинэзориг нартай бүлэглэн 26-62 УНЧ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн В1 давхрын 31 дүгээр лангуунд нэвтрэн хохирогч Б.Цэнд-Аюушийн эзэмшлийн 25 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 6.010.000 төгрөгийн хохирол учруулсан,

37. Шүүгдэгч Д.М нь 2018 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Б дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Б” захын 2 давхарын нойлын өрөөний хаалгыг эвдэж иргэн Л.Пагамсүрэнгийн эзэмшлийн 2-34 тоот лангуу руу дамжин нэвтрэн орж 31 ширхэг гар утас нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 671.000 төгрөгийн хохирол учруулсан,

38. Д.М нь 2018 оны 1 дүгээр сарын 31-ний шөнө Б дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью таун” Б1 давхарт байрлах “Асио” хүнсний захын үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн Х.Оюунчулууны бичиг хэргийн лангуунд хулдаасан хаалтыг сөхөн нэвтрэн орж бэлэн 11.000 төгрөг, Асер загварын зөөврийн компьютер, канон загварын гэрэл зургийн аппарат зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 641.000 төгрөгийн хохирол учруулсан,

39. Д.М нь 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Буян Налайх” төвийг хаах үеэр нуугдаж үлдэн иргэн Ө.Отгонтуяагийн лангууны хаалгыг хөшиж нэвтрэн 23 ширхэг гар утас нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 5.610.000 төгрөгийн хохирол учруулсан,

40. Д.М нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын тойрогт байрлах иргэн Я.Мөнгөнцоожийн түрээслэн ажиллуулдаг лангууны хаалгыг сөхөж нэвтрэн орж бэлэн 170.000 төгрөг, 605 хайрцаг нэр бүхий тамхинууд, кофе 5 уутыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 2.061.500 төгрөгийн хохирол учруулсан,

41. Д.М нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Экспо” худалдааны төвийг хаасан байхад нь иргэн Б.Бямбадэлгэрийн Б5 дугаарын лангууны хаалгыг сөхөж нэвтрэн орж мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, ээмэг, бөгж, гинж, зэс аяга зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч нийт 3.439.000 төгрөгийн хохирол учруулсан,

42. Д.М нь 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийг хаасан байхад иргэн Б.Болортуяагийн түрээслэн ажиллуулдаг №27 дугаартай лангууны хаалгыг сөхөж нэвтрэн орж 13 ширхэг гар утас нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 4.015.000 төгрөгийн хохирол учруулсан,

43. Д.М нь 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчим Б дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Ундраа” төвд байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн Б.Оюунтунгалагийн 256 дугаартай лангуунд ажлын бус цагаар хаалтын сөхөн нэвтрэн орж 47 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 8.930.000 төгрөгийн хохирол учруулсан,

44. Д.М нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 8-99 тоотод оршин суух иргэн Б.Адъяагийн байшингийн цонхоор нэвтэрч даалинтай хөөрөг 1 ширхэг, эрэгтэй хүний бугуйн цаг зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 2.145.000 төгрөгийн хохирол учруулсан,

45. Д.М нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Б дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз 16 модны захын хажууд байх “Заяа” барилгын дэлгүүр дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван овогтой Заяагийн Ай фоне Икс эс маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан,

46. Д.М нь 2020 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” хорооллын 48 дугаар байрны авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Н.Чинзоригийн эзэмшлийн 26-10 УБУ улсын дугаартай Тоёота Приус 10 загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

47. Д.М нь О.Цолмонжавхаатай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 28 дугаар хорооны зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Ш.Нургулын эзэмшлийн 99-36 УНН улсын дугаартай Хонда фит загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.693.000 төгрөгийн хохирол учруулсан,

48. Д.М нь О.Цолмонжавхаатай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Б дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жанжин” захад байрлах иргэн С.Цэндийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай тамхины бөөний лангуунд ажлын бус цагаар хууль бусаар нэвтэрч бэлэн 995.000 төгрөг, тамхины асаагуур, нэр бүхий тамхинууд, кофе зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч иргэн С.Цэндэд 6.413.390 төгрөгийн хохирол учруулсан,

49. Д.М нь 2020 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны гадна байсан иргэн Д.Ганзоригийн эзэмшлийн 49-39 УНЦ улсын дугаартай Тоёота Алекс маркийн тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

50. Д.М нь 2020 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Б дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага Дарь эхийн 3-1712 тоот хашааны гадна байсан иргэн Н.Бат-Ирээдүйн эзэмшлийн 78-30 УНУ улсын дугаартай Тоёота Марк 2 загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

51. Д.М нь 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ цэргийн хотхоны 10 дугаар байрны гадна авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Г.Должмаагийн эзэмшлийн 08-79 УНВ улсын дугаартай Тоёота Карина загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

52. Д.М нь 2020 оны 2 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан- Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын 42 дугаар байрны баруун талын зогсоолд байрлуулсан байсан иргэн З.Буянтогтохын эзэмшлийн 38-55 УНП улсын дугаартай цайвар ногоон өнгийн Тоёота Приус 11 загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 4.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

53. Д.М нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Б дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баганат өргөө” хотхоны 413 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Ү.Бямбасүрэнгийн эзэмшлийн 33-09 ӨВА улсын дугаартай Соната 6 загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

54. Д.М нь бусадтай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 29-ний шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 436 байрны авто машины зогсоолд байсан иргэн Б.Эрдэнэбатын эзэмшлийн 43-92 УНЛ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Королла загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

55. Д.М нь бусадтай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны гадна авто зогсоолд байрлуулсан байсан иргэн У.Алтантуяагийн эзэмшлийн 26-66 УНС улсын дугаартай Тоёота Ист загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 4.500.000 хохирол учруулсан,

56. Д.М нь 2020 оны 3 дугаар сарын 1-ний шөнө Б дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22а байрны гадна авто зогсоолд байсан иргэн Г.Алтанхуягийн эзэмшлийн 58-07 УВА улсын дугаартай Ниссан Санни загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

           57. Д.М нь 2020 оны 3 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Б дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 163 дугаар байрны гадна авто зогсоолд байсан иргэн Б.Баттөрийн эзэмшлийн 92-46 УНХ улсын дугаартай Тоёота Приус 10 загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Б дүүргийн прокурорын газраас: Б.Яын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

Б.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Б.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

А.Б, М.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Буянзулын Яыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Хотвойхон овгийн Баасанхүүгийн Эийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овгийн Даваажаргалын Мыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овгийн Буяннэмэхийн Чийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хуурч авсан буюу залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Хатиган овгийн Энхгэрэлийн Быг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн зохион байгуулагчаар хамтран оролцож бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигин овгийн Соёл-Эрдэнийн Бийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овгийн Алтанцэцэгийн Б, Төгрөг галт овгийн Мөнхжаргалын А нарыг тус бүрийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Яад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар, 

шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар, 

шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч С.Бэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч М.А, Х.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч, С.Б нарт Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд тус тус нэмж нэгтгэж нийт түүний биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч С.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Яад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэлийг тус тус нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 9 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, 

шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Мт урьд оногдуулсан Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 8 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Яын цагдан хоригдсон 601 хоног, шүүгдэгч С.Бийн цагдан хоригдсон 336 хоног, шүүгдэгч Б.Чийн цагдан хоригдсон 442 хоног, шүүгдэгч Э.Бын цагдан хоригдсон 485 хоног, шүүгдэгч Б.Эийн цагдан хоригдсон 86 хоног, шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 956 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Яад оногдуулсан 9 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Д.Мт оногдуулсан 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Б.Чт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял, С.Бэд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, Б.Эт оногдуулсан 3 жил 2 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Х.Б нарт тус бүрт шүүхээс оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Х.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Яаас 15.971.781 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ариунтуяад 975.000 төгрөг, хохирогч Д.Эрдэнэцэцэгт 1.740.000 төгрөг, хохирогч Б.Цд 1.848.400 төгрөг, хохирогч М.Уранчимэгт 802.150 төгрөг, хохирогч Л.Бадамцэцэгт 650.574 төгрөг, хохирогч Д.Наранцэцэгт 613.000 төгрөг, хохирогч Ч.Даваажавт 200.000 төгрөг, хохирогч Ц.Баасандоржид 205.667 төгрөг, Д.Болдод 480.000 төгрөг, хохирогч Ц.Нансалмаад 43.350 төгрөг, хохирогч Д.Дэлгэрцэцэгт 54.000 төгрөг, хохирогч Л.Мөнхбатад 947.960 төгрөг, хохирогч С.Энхбаатарт 312.000 төгрөг, хохирогч Р.Ууганбаярт 353.335 төгрөг, хохирогч Б.Жавууломбод 163.200 төгрөг, хохирогч М.Алтанцэцэгт 672.000 төгрөг, хохирогч Ц.Билгүүнд 85.500 төгрөг, хохирогч У.Бүрэнжаргалд 1.591.670 төгрөг, хохирогч Ө.Батбилэгт 3.103.340 төгрөг, хохирогч Т.Маргад-Эрдэнэд 135.000 төгрөг, хохирогч Ж.Болдоод 190.500 төгрөг, хохирогч С.Баасанжаргалд 244.825 төгрөг, хохирогч Ж.Магсаржаламд 326.000 төгрөг, хохирогч Н.Мөнхтуулд 165.750 төгрөг, хохирогч Б.Амартөрд 122.500 төгрөг, хохирогч Р.Цогтсайханд 1.053.333 төгрөг, хохирогч Г.Энхтүвшинд 81.667 төгрөг, хохирогч М.Лхамсүрэнд 170.333 төгрөг, хохирогч С.Адъяажавд 350.667 төгрөг, хохирогч Б.Болд-Эрдэнэд 195.220 төгрөг, хохирогч Х.Тунгалагт 595.667 төгрөг, хохирогч Б.Ганбаатарт 193.667 төгрөг, хохирогч Х.Дамбадаржаад 616.833 төгрөгийг тус тус, шүүгдэгч Д.Моос 37.728.249 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Отгонтуяад 2.755.000 төгрөг, хохирогч Я.Мөнгөнцоожид 2.061.500 төгрөг, хохирогч Б.Бямбадэлгэрт 394.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Оюунтунгалагт 120.000 төгрөг, хохирогч Б.Болортуяад 3.665.000 төгрөг, хохирогч Н.Пүрэвцэрэнд 238.820 төгрөг, хохирогч Б.Цд 1.848.400 төгрөг, хохирогч Д.Ганбаатарт 200.000 төгрөг, хохирогч Б.Адъяад 1.010.000 төгрөг, хохирогч Л.Пагамсүрэнд 612.000 төгрөг, хохирогч Х.Оюунчулуунд 643.000 төгрөг, хохирогч Р.Ууганбаярт 353.335 төгрөг, хохирогч Б.Жавууломбод 163.200 төгрөг, хохирогч Б.Оюунтунгалаг 8.930.000 төгрөг, хохирогч У.Бүрэнжаргалд 1.591.670 төгрөг, хохирогч Ө.Батбилэгт 3.103.340 төгрөг, хохирогч В.Заяад 1.095.000 төгрөг, хохирогч Ж.Магсаржаламд 326.000 төгрөг, хохирогч Б.Эрдэнэбатад 80.000 төгрөг, хохирогч У.Алтантуяад 650.200 төгрөг, хохирогч Ш.Нургулд 153.500 төгрөг, хохирогч Н.Чинзоригт 150.000 төгрөг, хохирогч Г.Должмаад 1.728.700 төгрөг, хохирогч Н.Бат-Ирээдүйд 1.061.200 төгрөг, хохирогч С.Цэндэд 1.536.997 төгрөг, хохирогч Р.Цогтсайханд 1.053.333 төгрөг, хохирогч Г.Энхтүвшинд 81.667 төгрөг, хохирогч М.Лхамсүрэнд 170.333 төгрөг, хохирогч С.Адъяажавд 350.667 төгрөг, хохирогч Б.Болд-Эрдэнэд 195.220 төгрөг, хохирогч Х.Тунгалагт 595.667 төгрөг, хохирогч Б.Ганбаатарт 193.667 төгрөг, хохирогч Х.Дамбадаржаад 616.833 төгрөгийг тус тус, шүүгдэгч Э.Баас 13.241.293 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Пүрэвдоржид 90.000 төгрөг, хохирогч Н.Пүрэвцэрэнд 238.820 төгрөг, хохирогч Б.Цд 1.848.400 төгрөг, хохирогч Д.Наранцэцэгт 613.000 төгрөг, хохирогч Б.Жавууломбод 163.200 төгрөг, хохирогч У.Бүрэнжаргалд 1.591.670 төгрөг, хохирогч Ө.Батбилэгт 3.103.340 төгрөг, хохирогч Ж.Баттогтоход 4.827.863 төгрөг, хохирогч Б.Цэнд-Аюушид 765.000 төгрөгийг тус тус, шүүгдэгч С.Бээс 4.827.863 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Баттогтоход, шүүгдэгч Б.Чээс 1.917.552 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Баасандоржид 205.667 төгрөг, хохирогч Ц.Нансалмаад 43.350 төгрөг, хохирогч Р.Ууганбаярт 353.335 төгрөг, хохирогч Б.Жавууломбод 163.200 төгрөг, хохирогч С.Буянжаргалд 620.000 төгрөг, хохирогч А.Тэмүүлэнд 532.000 төгрөгийг тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн камерын бичлэг бүхий 9 ширхэг сиди, толгойн томограф зурагтай нийт 10 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч М.А, А.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Э, Б.Ч, Д.М, Э.Б, С.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Б.Яад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.А, А.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Э, Б.Ч, Д.М, Э.Б, С.Б, Б.Я нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Я давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие насанд хүрээгүй байх үедээ уг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд би цагдан хоригдсон өдрүүдэд олон зүйлийг ойлгож ухаарсан. Ажил хөдөлмөр эрхэлж яваа иргэдийг хохироосондоо гэмшиж байна. Би сурч, боловсорч, хөдөлмөрлөх насандаа гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй. Миний бие хохирогчдынхоо хохирлыг товлосон хугацаанд бүрэн барагдуулна гэдгийг баталж байна. Миний цаашдын амьдралыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан биеэр эдлэх ялыг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие насанд хүрээгүй байх үедээ уг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн, хохирол гомдлоо бүрэн төлж барагдуулсан. Үүнийг Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд илэрхийлсэн. Миний бие гэм буруугаа ойлгож ухамсарлан хохирол гомдлоо бүрэн төлж барагдуулсан тул надад оногдуулсан ял шийтгэлийг хасаж Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Д.М давж заалдах гомдолдоо: “Надад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн, огт хийгээгүй хэрэг тулгасан, нотловол зохих байдал шалгаагүй, нийт хоригдох хугацааг буруу бодсон, хохирол төлбөр илүү бодож нэхэмжилсэн, үйлдсэн хэрэг дээр хэрэг хам байсаар байхад надад ганцааранд маань тулгасан зэрэг зүйлүүд дээр маргаж дараах гомдлыг гаргаж байна.Үүнд,

1. 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд  үйлдсэн, машин хулгайлсан хэргийг О.Цолмонжавхаатай хамт хийсэн байхад байцаагч байцаалт аваагүй. О.Цолмонжавхааг шалгаагүй, нотловол зохих байдлыг шалгаагүй, намайг ганцааранг минь үйлдсэн болгож хавтаст хэрэгт нэгтгэсэн.

2. 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Б бага Дарь-Эхээс Toyata mark-2 машиныг миний бие О.Цолмонжавхаатай хамт хулгайлсан байхад байцаагч надад тулган прокуророос шүүхэд шилжүүлсэн.

3. 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 8-99 тоотод орших Адъяа гэх хүний гэрээс хулгайд алдсан эд зүйлс болох даалинтай хөөрөг, бугуйн цаг зэрэг эд зүйлийг Д.М намайг хулгайлсан гэж Хан-Уул дүүргийн эрүүгийн цагдаа нар гүтгэж хүч хэрэглэн эрүүдэн тулгасан. Тухайн хэрэгт би ямар ч хамаарал байхгүй.

4. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Алтай” худалдааны төвөөс хулгайлсан эд зүйлсийн үнэлгээ болон авсан зүйлсийн үнэлгээ болон үнийг илүү бодож нэхэмжилсэн.

5. Надад холбогдох хавтаст хэрэгт дараах хэргүүдийг нэгтгэж шийдэлгүй, эрх зүйн байдлыг доройтуулж ялласан. Үүнд,

2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 30-ны хооронд Чингэлтэй дүүрэгт байрлах Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах лангуунаас 15 ширхэг гар утас авсан хэрэг.

2019 оны 8 дугаар сард Налайх дүүргийн Буян налайх худалдааны төвийн 34 дүгээр лангуунаас авсан 20 ширхэг гар утасны хэрэг.

6. Миний цагдан хоригдсон нийт хугацааг 956 хоног гэж буруу бодож хохироосон.

7. Миний бие насанд хүрээгүй байхдаа хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй.

8. 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дугаар зүйлд зааснаар 2 жил 6 сарын ял авч 2 жилээр хойшлуулж байсан. Гэвч 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр тасарсан болгож байгаа нь хуулийг буруу ашиглаж байна гэж үзэж байна. Иймд надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шалгаж хуулийн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэгдэн 3 жилийн хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэгдэн 1 жилийн хорих ял. Өмнө нь Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан.

Миний бие нийт 442 хоног хоригдож байгаа, хоригдож байх хугацаандаа хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж ухаарч байгаа. Би эх болон хойд эцэг, дүүгийн хамт амьдардаг. Өмнө нь батлан даалтад байх хугацаандаа ажил хийж ар гэрийнхээ санхүүгийн асуудалд тусалдаг байсан. Би хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ойлгож ухаарч хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Мөн би нийгэмд зөв хүн болон төлөвшиж эцэг, эхийнхээ ачийг хариулж үеийн залуустай ажил хөдөлмөр хийж амьдрахаа илэрхийлж байна. Миний хохирлын хэмжээ 1.917.552 төгрөг байгаа. Хохирол гомдлоо бүрэн төлөхөө илэрхийлж байна. Иймд миний эрх зүйн байдлыг харгалзан үзэж Өршөөлийн тухай хуульд хамруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2018 оны 5 дугаар сарын 16-наас 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 11 үйлдлээр хэрэг үйлдсэн ба цагдан хоригдсон 1 жил гаруйн хугацаанд хийсэн хэрэгтээ гэмшиж, олон зүйлийг ухаарч ойлгосон. Миний бие бусдад учруулсан хохирлоо нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байна. Иймд зүйл, ангийг минь хөнгөрүүлж 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие урьд нь 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 36 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан. 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр яллагдагчаар татагдаж иргэн Э.Хонгорзулд 756.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тус хохирлыг бүрэн төлж барагдуулсан. 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр О.Цолмонжавхаа, А.Түвшинтамир, Э.Б нартай хамт яллагдагчаар татагдсан хэрэг дээр надаас байцаалт аваагүй атлаа 4.827.863 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Уг хохирлын эд барааг О.Цолмонжавхаа, А.Түвшинтамир нар зарна гэж авсан болно. Миний бие тухайн үед ажил хөдөлмөр эрхэлж байсан учир салаад ажилдаа явсан, дахин уулзаагүй болно. Иймд миний бие тус хоёр удаагийн хулгайн үйлдэлд шийтгэсэн 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, хохирлыг үнэн зөв тогтоолгож бүрэн барагдуулах хүсэлтэй байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Я, А.Б нарын өмгөөлөгч Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Яыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Б.Я нь 2017 оны 7 дугаар сараас 2019 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд буюу 3 жил гаруйн дотор 24 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэгт анх удаа холбогдсон байх бөгөөд 14 настайдаа 4 удаагийн үйлдлээр, 15 настайдаа 6 удаагийн үйлдлээр, 16 настайдаа 12 үйлдлээр, 17 настайдаа 2 үйлдлээр тус тус дээрх гэмт хэргийг үйлдсэн байдаг.

Б.Я нь одоо дөнгөж 18 настай, арван дөрвөөс арван долоо насны хооронд бие хүн болж төлөвшиж амжаагүй насандаа дээрх гэмт хэрэг үйлдсэн 3 жилийн хугацаанд өөрийн аав, ээжийн хамтаар өөрийнхөө гэр оронд тэдгээрийн асрамжинд амьдарч ирсэн. Түүнийг өөрийн болоод гэр бүлийнхээ хоол унд, орон байр, хувцас хэрэглэлийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо залгуулж амьдралынхаа эх үүсвэр болгож байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддоггүй. Харин Б.Я нь удаа дараа өгсөн мэдүүлэгтээ гэмт хэрэг үйлдэж олсон зүйлээ компьютер тоглоомын газарт ПС тоглоом тоглоход зориулж ирсэн гэдгээ тогтвортой мэдүүлдэг. Энэ мэдүүлэг нь ч хэргийн бусад оролцогчдын мэдүүлгээр нотлогддог. Ийм нөхцөл байдалтай байхад зөвхөн үйлдлийн тоонд ач холбогдол өгч, гэмт хэрэг үйлдэж олсон орлого нь амьдралынх нь эх үүсвэртэй нь хэрхэн холбогдож байгаад бодит дүгнэлт хийхгүйгээр хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Б.Яад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.

Хэрвээ давж заалдах шатны шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Б.Яад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж тогтоож өгнө үү. Б.Я нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдож гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж ирсэн тул түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлснийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Б.Я, А.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар тэдгээрт холбогдох уг хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Э, Б.Ч, Э.Б, С.Б нарын өмгөөлөгч У.Сайнбилэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э, Б.Ч, Э.Б, С.Б нарын өмгөөлөгчөөр оролцсон. Шүүгдэгч нар нь өсвөр насны үедээ гэмт хэрэгт холбогдсон, өөрсдийн хийж байгаа үйлдлээ бүрэн ухамсарлах насанд хүрээгүй, гэнэн томоогүй байдлаар хандаж тухайн үеийн түрхэн зуур тоглох зугаацах хүсэлдээ автаж гэмт хэрэг үйлдсэн байдаг. Бүгд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшдэг, бүрэн засарч хүмүүжих боломжтой, өөрсдийн хийсэн алдаа, гэм буруугаа ухамсарлаж ойлгосон, цаашид шударгаар амьдрахаа болон учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна гэдгээ илэрхийлдэг юм. Мөн урт хугацаагаар цагдан хоригдож, энэ хугацаанд хангалттай их зүйлийг ухаарч ойлгосон гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт илэрхийлж байсан. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан дараах үндэслэл байна.

1. Б.Э нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 15 болон 17 настай байсан. Урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс Б.Эт 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Б.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан тул оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр 2 дахин багасган тогтоож өгнө үү.

2. Э.Б нь урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Түүний хувьд хулгайлах 11 үйлдэлд холбогдсон байдгаас 10 үйлдэлд нь бусад хүүхдүүдтэй хамтран оролцсон бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, үйлдлийн давтамж, хугацаа, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлсийг зарцуулсан байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзвэл хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх ойлголт нь гэмт үйлдлийг харьцангуй удаан хугацаанд байнга тогтвортой үйлдэж дадал хэвшил болсон, амар хялбар аргаар ашиг орлого олох боломжийг байнга эрэлхийлж гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо өөрийн болон гэр бүлийнхээ амьжиргааг залгуулах эх үүсвэр болгосон байх зэрэг шинжийг агуулсан байх бөгөөд, тухайн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг зайлшгүй тогтоосон байх ёстой. Хэрхэн яаж амьдралын эх үүсвэрээ болгосон талаар, хүндрүүлэх шинжийг хангалттай нотлон тогтоогоогүй хэр нь үйлдлийн тоонд ач холбогдол өгч хүндрүүлэн зүйлчилснийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн. Эдгээр хүүхдүүд нь гэмт хэрэгт холбогдох үедээ өсвөр насандаа байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө мөнгийг хоол идэх, писи болон бусад тоглоом тоглох, такси хөлслөх зэргээр өсвөр насны хүүхдийн хэнэггүй, гэнэн томоогүй зангаар түр зуурын зугаалж цэнгэх хэрэгцээндээ ашигласан байдаг. Түүнчлэн Э.Бын хувьд дээрх 11 үйлдлийн 2018 онд 2 удаа /5 болон 7 сард/, 2019 оны 7-9 сард 7 удаа, 2020 онд 2 удаа /6 болон 9 сард/ тус тус үйлдсэн цаг хугацаа, давтамжийг харьцуулан үзвэл байнга тогтвортой үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх нөхцөл байхгүй юм. Анхан шатны шүүхээс “...шүүгдэгч нар нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 7 сарын 23-ны өдрөөс 2020 оны 3 сарын 2-ны өдрийн хооронд 56 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн ...хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэж ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Учир нь, шүүгдэгч бүрийн үйлдсэн хэрэг, оролцоо, учруулсан хохирол, хувийн байдал ялгаатай байхад 56 үйлдэлд шүүгдэгч бүрийг хамаатуулж болохгүй бөгөөд тухайн хэргүүдэд шүүгдэгчдээс гадна оролцоотой нэр бүхий 7 хүүхдэд холбогдох хэрэг тусгаарлагдсан байгааг ч харгалзан үзэх шаардлагатай юм. Дээрх үндэслэлийг харгалзан үзэж Э.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.

3. Анхан шатны шүүхээс Б.Ч, С.Б нарт Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Б.Ч, С.Б нар нь тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан. Хэдийгээр одоо насанд хүрсэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж байгаа ч энэ нь дээрх хуулийн заалтын дагуу ялыг 2 дахин багасгах зохицуулалтыг хэрэглэхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. Иймд Б.Ч, С.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасган тогтоож өгнө үү.

4. 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдан хэрэгжиж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 900 нэгж торгох ялыг өршөөн хэлтрүүлж, тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-д заасны дагуу шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.М давж заалдах гомдол гаргасан. Уг гомдолдоо “миний цагдан хоригдсон хоногийг буруу бодсон байсан. Зөвтгөж өгнө үү” гэсэн байдаг. Мөн шүүгдэгч Д.М нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ 18 насанд хүрээгүй 16 настай байсан тул оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр 2 дахин багасгаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2 жилийн хорих ялыг хасч өгнө үү. Зарим үйлдлийг үйлдээгүй байхад үйлдсэн болгож шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргээс Адъяа гэх хүний гэрээс бугуйн цаг бусад эд зүйлийг аваагүй байхад Д.Мыг хулгайлсан гэж Хан-Уул дүүргийн эрүүгийн төлөөлөгч нар хэргийг тохсон. Энэ байдлыг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү. Хохирлыг буруу бодсон байдаг тул үнэн зөв гаргаж өгнө үү” гэв.

 

Хохирогч С.Цын өмгөөлөгч Т.Мөнх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм бурууг тогтоохдоо байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, шүүгдэгч нарын үйлдсэн үйлдлийн тоонд нь ач холбогдол өгч амьдралын эх үүсвэр болгох нөхцөл байдал бий болсон гэдэг байдлаар анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Харин шүүгдэгч нарын үйлдсэн үйлдэл өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдад их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуулийг шүүхээс нэг мөр хэрэглэх хүрээнд жишиг тогтох ёстой гэх агуулгаар тайлбар хэлсэн. Анхан шатны шүүхээс хохирол төлбөрийг тогтоож гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б, М, Я нарт хамааруулж шийдвэрлэсэн шийдвэр хохирогч С.Цийн хохирлыг гаргуулах хэмжээ зөв тогтоогдсон гэж үзэж байна” гэв.

 

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Я нарт холбогдох хэргийг Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Прокурорын хувьд уг хэрэгт томилолтоор оролцсон. Шүүгдэгч нарын үйлдэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Амьдралын эх үүсвэр болгосон үйлдэл байгаа. 2017 оноос 2020 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

1. Шүүгдэгч Б.Я, Б.Ч нар нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Б дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 1 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух иргэн Ц.Баасандоржийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч Самсунг маркийн нөүтбүүк, Самсунг эс-6 маркийн гар утас, Самсунг эс-1 маркийн гар утас, ухаалаг цаг, гагнуурын аппарат, автомашины хар хайрцаг зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 617.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Баасандоржийн “...2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Б дүүргийн 24 дүгээр хороо, хорооллын 1-8 тоот байшингаа цоожлоод Гачууртад ахын зусланд хоноод 13 цагийн үед ирэхэд байшингийн онгорхой жижиг цонхоор хулгай орж, жижиг өрөөний номын тавиур дээр байсан Самсунг маркийн хар өнгийн компьютер, том өрөөнд байсан Самсунг эс-6 маркийн хар саарал өнгийн сим картгүй гар утас, мөн Самсунг эс-1 загварын хар өнгийн гар утас, бугуйн гар утас, хар хайрцаг, гагнуурын аппарат зэрэг эд зүйл алдагдсан байна...” /5хх 119-120/ гэх мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх 124-125/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зулгийн үзүүлэлт /5хх 102-114/,

 

          2. Б.Я нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Б дүүргийн 16 дугаар хороо, 105 дугаар байрны 7 тоотод оршин суух иргэн Д.Болдын оршин суух байрны цонхоор нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 4 ширхэгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            хохирогч Д.Болдын “...2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хөдөө яваад 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэртээ ирээд хөдөөнөөс авчирсан айргаа уух гээд шүүгээнд байсан 4 ширхэг мөнгөн аягаа үзтэл байхгүй байсан. Бид нарыг хөдөө явсан хойгуур манай охин Ж.Мөнгөнчимэг ганцаараа үлдсэн...” /5хх 159/,

гэрч Ж.Мөнгөнчимэгийн “...2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэрээсээ гараад ажлаа хийж байгаад орой 22 цагийн орчимд гэрийнхээ гадаа ирсэн чинь орцны хажуу талын цонх онгорхой байсан...” /5хх 162/ гэх мэдүүлгүүд,

 

           “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх 165-166/,

 

          3. Б.Я, Б.Э, Б.Ч нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Б дүүргийн 9 дүгээр хороо, Шар Хадны 49 дүгээр гудамжны 737 тоотод оршин суух иргэн Ц.Нансалмаагийн байшингийн цонхоор нэвтрэн орж 14 инчийн Ленова маркийн зөөврийн компьютер, эсгий дотортой эрэгтэй хүний хос гутал, бор өнгийн цайвар цагаан судалтай хөөрөг зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 580.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Н.Нансалмаагийн “...16 цаг өнгөрч байхад гэртээ иртэл хашааны хаалга хаалттай, байшингийн урагшаа харсан 2 вакум цонхны салхивчууд нь онгорхой байшингийн үүдний амбаарын хаалганы цоожийг эвдэлсэн байдалтай байсан. Анх цагдаагийн ажилчдад мэдүүлэг өгөхдөө Леново маркийн  компьютер алга болсон байна гэж мэдүүлсэн боловч сүүлд дархан нэхий дотортой өвлийн гутал, улаан дайлантай хөөрөг зэрэг зүйлс нэмж алдагдсаныг мэдсэн...” /5хх 212-213/,

гэрч Б.Номингийн “...2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 17 цагийн үед ус авах гээд гэрээсээ гарч иртэл манай хашааны хаалган дээр 3 банди зогсож байснаа намайг харчихаад манай урд хашааны айл руу явчихсан юм. Тэгээд намайг усны тэргээ аваад явж явтал 1 банди нь энэ хулгай орсон айлын хашаа руу бие засчихаад даваад орчихсон юм...” /5хх 215-216/,

гэрч Т.Ганбатын “...17 цагийн үед намайг ажил дээрээ байхад 16-17 насны 3 хүүхэд орж ирээд “та миний нөүтбүүкийг барьцаанд аваач” гэхээр нь би “авахгүй” гэтэл “16 дугаар хорооллын замын хойно байх ломбарднаас худалдан авч ашиглаж байсан юм, та тэгвэл бид нараас худалдаад авчих” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би 80.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод 60.000 төгрөгийг нь тухайн үедээ өгч явуулаад маргааш нь 2 хүүхэд ирж надаас 20.000 төгрөг аваад явсан...” гэх мэдүүлэг /5хх 226/,

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 205-207/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /5хх 208-209/, алдагдсан зүйлсийн хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх 229-231/,

            4. Б.Я, Б.Э нар нь М.Отгонбаяртай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Б дүүргийн 9 дүгээр хороо, Шар Хадны 4-66 тоотод оршин суух иргэн Д.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн байшингийн үүдний амбаарын хаалгыг хөшиж хууль бусаар нэвтэрч 4 хүний майхан нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 162.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Д.Дэлгэрцэцэгийн “...2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 15 цагаас 23 цаг өнгөрч байх үед байшингийн үүдний таамбарын хаалгыг эвдээд амбаарт байсан 4 хүний монгол майхан хулгайд алдагдсан байсныг мэдсэн...” /1хх-25/,

 

гэрч Ж.Бямбажавын “...2017 оны 11 дүгээр сарын 8-ны өглөө 07 цаг өнгөрөөгөөд ажилдаа яваад 23 цаг орчимд ирэхэд манай гэрийн үүдний амбаарын гаднах нь төмөрлөсөн хаалгыг доогуур хөшиж сөхөж ороод дотор нь байсан 4 хүний Монголд үйлдвэрлэсэн майхан хулгайд алдагдсан байсан...” /6хх 64-65/ гэх мэдүүлгүүд,

хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /6хх 63/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх 90-91/,

 

            5. Б.Я нь 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Б дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 2-1 тоотод оршин суух иргэн Л.Мөнхбатын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн Сони маркийн 40 инчийн лед зурагт, 5 ширхэг мөнгөн аягыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 947.960 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Л.Мөнхбатын “...2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 08 цагаас 19 цагийн хооронд эзэнгүй байх хугацаанд Б дүүргийн 24 дүгээр хорооны Жаргалант 2-1 тоот байшингийн вакум цонх түлхэн орж том өрөөний тавиур дээр байсан зурагт, 5 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...” /6хх 143/,

 

Шүүгдэгч Б.Яын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдрийн орой 19 цагийн үед би ганцаараа дэмий тэнэж яваад нэг эзэнгүй айл байхаар нь хашаа руу нь ороод тэр айлын вакум цонхыг нь цохиж онгойлгоод дотогш орсон юм. Тэгээд тэр айлын шүүгээн дээр байсан 5 ширхэг мөнгөн аягыг аваад, бор өнгийн зурагтны тавиур дээр байсан 40 инчийн Сони брэндийн ЛЕД зурагтыг нь хулгайлж аваад “Цайз” захын тэнд байдаг нэг ахад зарчихсан юм...” /6хх 116/ гэх мэдүүлгүүд,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх 136-140/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх 46-147/,

 

          6. Б.Я нь Б.Шинэзоригтой бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Б дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью Таун” хотхоны 43а байрны Б1 давхарт байрлах С.Энхбаатарын үйл ажиллагаа явуулах гар утас засварын газрыг хаалттай байхад нь хулдаасан хаалгыг нь сөхөн нэвтрэн орж 9 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.374.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч С.Энхбаатарын “...2018 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 10 цаг 00 минутыг орчим ажил дээрээ ирэхэд манай дүү охин “та гар утаснууд авсан уу” гэсэн. “Үгүй” гэж хэлэхэд лангуун дээр зарах гэж байсан 9 ширхэг гар утас алга болсон байсан. Камерын бичлэгтэй авч явж байгаа хүүхдүүдийн дүрс бичигдсэн байгаа...” /7хх 28-29, 31/,

гэрч Д.Батчимэгийн “...2018 оны 4 дүгээр сарын 19-ний өглөөний 08 цаг 45 минутын орчим ажил дээр ирэхэд лангуун дээр хэдэн утас үлдчихсэн байхаар нь гар дэвтрээ гаргаж байгаад бүх утсаа бүртгэхэд утаснууд дутсан. Тэгээд байгууллагын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны орой намайг ажлаасаа буугаад явсны дараахан танихгүй хоёр хүүхэд хулгай хийж байгаа бичлэг байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” /7хх 38/,

             гэрч Б.Хонгорзулын “...2018 оны 4 дүгээр сард яг өдрийг нь мэдэхгүй байна усанд орох гээд явж байхад Б.Ятай тааралдсан. Тухайн үед такси барьчихсан дүү Шинээгийн хамтаар явж байсан. Баахан утас гаргаж ирээд байхаар нь “зарах утас байгаа юм уу” гэсэн чинь “зарна” гэсэн...” /7хх-41/,

гэрч Э.Баянжаргалын “...2018 оны 4 дүгээр сарын сүүлээр шиг санагдаж байна яг өдрийг нь санахгүй байна. Манай охин Б.Хонгорзул усанд орно гээд гараад явсан. Удалгүй над руу утсаар залгаад “эс 5 маркийн гар утас байна, шинээрээ юм байна бэлнээр 100.000 төгрөгөөр зарна гэж байна, мөнгө байна уу” гэхээр нь би мөнгөгүй байсан учраас “бэлэн мөнгө төгрөг байхгүй байна, наад утас чинь ямар учиртай утас юм бэ, хулгайн утас биш биз дээ” гэсэн чинь “үгүй байлгүй дээ, манай найз Номиогийн найз залуу” нь гэж хэлсэн. Тэгээд охин усанд орчихоод удалгүй ирсэн. Ирэхдээ шаргал өнгөтэй утас аваад ирсэн...” /7хх 42/,

гэрч Б.Номин-Эрдэнийн “...Намайг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн орчим Б дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын урд талын пс тоглоомын газар тоглож байхад Б.Я, Б.Хонгорзул хоёр орж ирсэн. Б.Я “Сансрын хажууд байдаг ломбардад утас тавих гэсэн юм цуг явъя” гэж хэлсэн. Тэгээд бид гурав пс тоглоомоос гараад Б дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансрын тунелын хажуу талын 24 цагийн ломбардад таксины жолоочийн нэрээр Самсунг эс 6 маркийн гар утсыг 80.000 төгрөгөөр тавьсан...” /7хх 44/ гэх мэдүүлгүүд,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай /7хх 16-17, 22-23/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /7хх 21/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх 49-50/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх 54-55/,

7. Б.Я, Д.М, Б.Ч нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Б дүүргийн 18 дугаар хороо, “Шинэ зах” худалдааны төвийн 2 давхарын 27 дугаартай иргэн Р.Ууганбаярын үйл ажиллагаа явуулах лангуунд тус худалдааны төвийг хаасан байхад нь хаалтыг нь хөшин нэвтрэн орж 7 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Р.Ууганбаярын “...2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 12 цагийн орчим өөрийн лангуун дээрээ ирсэн. Тэгээд миний лангуун дотор байсан 9 ширхэг гар утаснаас 7 ширхэг гар утас байхгүй болсон байсан...” /7хх 96-97/,

 

          Шүүгдэгч Д.Мын яллагдагчаар өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Б.Ч, Б.Я нарын хамт Б дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шилэн зах” худалдааны төвийн гадаа Ч, Я нарыг “гадаа байж бай, би юм харчихаад гараад ирье” гэж хэлээд ганцаараа дотогш ороод 2 давхрын гар утасны лангуу хаасан байдалтай, худалдагч нь байхгүй байсан ба лангуун дээр 7 ширхэг андройд утаснууд байсан, ямар маркийн утас байсныг нь сайн санахгүй байна. Тэгээд урд талынх нь лангууг хаасны дараа лангууны хулсан хаалгыг сөхөж ороод лангуун дотроос 7 ширхэг гар утсыг авсан, лангуу ямар нэгэн цоожгүй байсан...” /7хх-69-70/ гэх мэдүүлгүүд,

 

         “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх 114-115/,

          8. Б.Я, Д.М, Б.Ч, Э.Б нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б дүүргийн 16 дугаар хороо, “Нуга” хүнсний дэлгүүрийн гадна байсан 09-21 УНД улсын дугаартай иргэн Б.Жавууломбын эзэмшлийн микро автобусан дотроос цүнхтэй эд зүйлийг нь нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 652.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Жавууломбын “... Би 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 16 цаг 52 минутын үед Б дүүргийн 16 дугаар хороо, “Нуга” хүнсний дэлгүүрийн гадна байсан 09-21 УНЦ улсын дугаартай саарал өнгийн микро автобусан дотроос бор өнгийн эрэгтэй хүний ажлын цүнх, биет 500.000 төгрөг, “Хаан” банкны виза карт, Я.Цогтсайханы иргэний үнэмлэх, бүртгэлийн дэвтэр, загасны арьсан хэтэвчээ хулгайд алдсан...”Нуга” дэлгүүрийн хяналтын камерыг харсан. 16 орчим настай эрэгтэй хүүхэд баруун урд талын хаалганы цонхоор хулгайлж авч байгаа нь харагдсан...” /7хх 153/,

         “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх 160-161/,

           

9. Б.Я нь 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Б дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сотын 3-9 дүгээр байрны гадна авто зогсоолд байсан иргэн М.Алтанцэцэгийн эзэмшлийн 47-24 УНҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашинаас Ай Фоне 6 эс плас загварын гар утас нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 672.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч М.Алтанцэцэгийн “...2018 оны 6 дугаар сарын 4-ний өглөө 09 цагийн орчимд Б дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-3 9-08 тоотод байх гэрийнхээ гадаа өөрийн үеэл Цэрэнбаярын хамтаар Приус- 20 маркийн 47-24 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон. Тэгээд би хүүхдүүдээ буулгах гээд гэр рүүгээ ороод манай үеэл хамт гэр рүү оруулж өгчихөөд машиндаа суугаад явсан бөгөөд би уг машины урд талд байсан утсаа гэнэт санаад Цэрэнбаяртай ярихад 5-10 орчим минутын дараа “утас чинь байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад нэг жоохон хүүхэд байхаар нь “утас аваад ир” гэж хэлэхэд тэр хүүхэд зугтаачихсан. Тэр хүүхэд бид хэдийг гэр рүү орох гэж байхад гадаа зогсож байсан учраас тэр хүүхдийг утас аваад ир гэж хэлэхэд зугтаагаад явчихсан...” /7хх 187/,

гэрч Д.Гомбобаатарын “...2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 10 цагийн орчим манай эхнэр М.Алтанцэцэг нь үеэл Цэрэнбаярын автомашинд суугаад Б дүүргийн 19 дүгээр хороо, Сот3-9 тоот гэрт хүргэж ирээд үеэл Цэрэнбаярын машинд гар утсаа үлдээгээд суучихсан байсан. Тухай үед Цэрэнбаяр машинаа унаад ажил руугаа явчихсан байсан. Тэгсэн эхнэр М.Алтанцэцэг гар утсаа үеэл Цэрэнбаяраас асуутал “байхгүй байна” гэсэн. Тэгээд тэр байрны хүмүүсээс асуутал Я гэх хүүхэд автомашинаас гар утсыг аваад явсан гэж хэлсэн байсан...” /7хх 189/,

шүүгдэгч Б.Яын яллагдагчаар өгсөн: “...Айфоне 6 маркийн гар утас байхаар нь би хаалгыг нь онгойлгож аваад тэндээсээ шууд “Монтел” худалдааны төвийн 1 давхарт зүүн гар талд буюу ертөнцийн зүгээр урд суудаг эрэгтэй ахад үнэ тохиролцож тухайн гар утсыг 50.000 төгрөгөөр зарсан...” /7хх-176/ гэх мэдүүлгүүд,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх-194-195/,

 

10. Б.Я нь 2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбүрд” нэртэй дэлгүүрийн кассан дээр байсан иргэн Г.Ариунтуяагийн эзэмшлийн Самсунг эс-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 975.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Г.Ариунтуяагийн “...Би 2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 1 дүгээр гудамжны 1а тоотод байрлах дэлгүүртээ худалдаа хийж байж байгаад дэлгүүрийн арын өрөөнд орж цай уух гэж түр орсон, арын өрөөнд манай дэлгүүрийн хяналтын камер байдаг учраас ямар нэгэн зүйл бодоогүй. Тэгээд өрөөндөө орж цай хийчихээд камер руугаа харахад 4 хүүхэд манай дэлгүүрт ороод ирчихсэн байсан. Тэгэхээр нь арын өрөөнөөс гарч ирэхэд дэлгүүрт ямар нэгэн хүн байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь яагаад гэнэт гараад явсан юм бол гэж бодоод кассан дээр өөрийн утсаа орхисон талаараа санаад кассан дээр очиж үзэхэд миний Галакси эс 8 маркийн ягаан өнгийн гар утас байхгүй болчихсон байсан...” /2хх 126-127/,

гэрч Н.Батхуягийн “...нийтийн байр руу явж байтал Я, М, Б, Бат-Эрдэнэ нар нь дэлгүүр орж хоолны юм авчихаад хүрээд ирье гэж хэлээд дэлгүүр дээр буугаад үлдсэн. Харин Мөнх-Эрдэнэ бид хоёр нийтийн байрны гадаа хүрч ирээд байж байхад “тэд нар утас авчихсан” гэж хэлээд хүрээд ирсэн...” /8хх 131/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 138-139/,

 

11. Б.Я, Д.М, Э.Б нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” захыг хаасан байхад тус худалдааны төвийн 301 тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн У.Бүрэнжаргалын лангуунд хаалгыг нь хөшин орж 27 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 4.775.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч У.Бүрэнжаргалын “...би 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 18 цаг 10 минутын үед “Амгалан” захад байх 31-302 тоот утас зардаг лангуугаа хаагаад түгжээд явсан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 21-ний өглөө 12 цагийн үед ирэхэд лангууны хаалга онгорхой хулгай орсон байдалтай байсан...” /8хх 128-132/ гэх мэдүүлэг,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /8хх 122-126/, хөрөнгийн үнэлгээний тайлан /8хх 134/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /17хх 170-188/,

 

12. Б.Я, Д.М, Э.Б нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” захыг хаасан байхад тус худалдааны төвийн 2454 тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Ө.Батбилэгийн лангуунд хаалгыг нь хөшин орж 37 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ө.Батбилэгийн “...Би хувиараа “Амгалан” зах дээр гар утасны лангуу ажиллуулдаг юм. Тэгээд өчигдөр буюу 7 дугаар сарын 20-ны 20 цагийн үед лангуугаа хаагаад хаалгыг нь түгжээд гэр рүүгээ явсан. Өнөөдөр ирээд лангуугаа онгойлгох гэхэд хаалга нь доод хэсгээрээ эвдэрч хулгай орсон байсан...” /8хх 190-193/,

шүүгдэгч Б.Яын яллагдагчаар өгсөн “...2019 оны 7 дугаар сарын сүүлээр М, Б бид гурав хамт явж байгаад Б дүүргийн 10 дугаар хороо, “Амгалан” захын 3 дугаар давхарт байдаг гар утасны лангуу руу М бид хоёр ороод дотор нь байсан гар утаснуудыг авсан. Тэгээд Мтой гарч яваад Бтай уулзаад би “Чулуун овоо” руу такси бариад явсан. М, Б нар “гар утасны лангуу руу дахин орно” гээд явсан. 30-40 минутын дараа М ирээд утаснуудаа авчихсан гээд бид нар утаснуудаа явуулын хүнд зараад маргааш өглөө нь “Монтел” дээр аваачиж өгөхөөр болсон.” /8хх-158/ гэх мэдүүлгүүд,

алдагдсан гар утасны хөрөнгийн үнэлгээний тайлан /8хх 194/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /17хх 170-188/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /8хх 181-187/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /17хх 170-188/,

 

13. Б.Я, Д.М, Э.Б нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг дэнж” худалдааны төвийн 2-18а дугаартай лангууг түрээслэн ажиллуулдаг иргэн Б.Цийн лангуу болох үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр руу ажлын бус цагаар нэвтэрч, нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр Парламент тамхи 500 хайрцаг, Майлд севэн тамхи 500 хайрцаг, ЛД клаб тамхи 500 хайрцаг, Макс фан шоколад 5 ширхэг, бэлэн 300.000 төгрөгийг хулгайлан авч нийт 5.545.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Цийн “...Өчигдөр орой би 20 цагийн үед лангууны хаалгаа цоожлоод явсан. Тэгээд өнөөдөр өглөө 9 цагийн үед манай худалдагч Нямдаваа манай лангуунд хулгай орсон байна, манай лангуун дотроо нэг хайрцаг Парламент буюу 50 блок 1 блок хайрцаг дотроо 10 ширхэг нийт 500 ширхэг хайрцаг Парламент тамхи, нэг хайрцаг Майлд севен нэг хайрцаг дотроо 10 блок нийт 500ш хайрцаг Майлд севен тамхи нэг хайрцаг ЛД клаб буюу 5 блок, нийт 500 ширхэг хайрцаг ЛД клаб тамхи 500 ширхэг макс фан гэх том шоколад биет 300,000 төгрөг алдагдсан...” /3хх 143/ гэх мэдүүлэг,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 134-140/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 155-156/, Э.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3хх 187-188/, хэргийн газарт ажилласан тухай илтгэх хуудас /3хх 190-192/,

 

14. Б.Я, Э.Б нар нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 8-202 тоотод оршин суух иргэн Д.Наранцэцэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бугуйн цаг 6 ширхэг, сувдан бугуйвч, зүүлт, бөгжний хослол, үнэртэй ус, эрэгтэй хүний сахлын ус зэрэг зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 1.935.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Д.Наранцэцэгийн “...2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр амралтын өдөр байсан болохоор би гэртээ амарч байсан. Нөхөр Амгалангийн хамтаар хүүхэд Ангарагийн гэрт очиж усанд орохоор явсан. Бид хоёрыг гэрээс бэр охин болох Г.Энхцэцэг өөрийн 06-51 УНН улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машинаараа ирж авсан. Нөхөр бид хоёр тухайн өдрийнхөө 19 цагийн үед гэртээ ирсэн. Тэгтэл хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн.” /4хх 162/ гэх мэдүүлэг,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 149-157/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх 158-159/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 175-178/,

15. Б.Я нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Ард Аюушийн 4-56 тоотод оршин суух иргэн Я.Эрдэнэцэцэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж Канон загварын зургийн аппарат 1 ширхэг, Сони загварын дүрс бичлэгийн аппарат 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, Гранд 2 загварын гар утас 1 ширхэг, халтар манан хөөрөг, цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, Майкл корс загварын бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 3.480.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Я.Эрдэнэцэцэгийн “...Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард аюуш 4-56 тоотод байрлах манай гэрт 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагаас 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 01 цаг хүртэлх хугацаанд хулгайч орж 2 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг хөөрөг, хос ээмэг, цаг, канон загварын зургийн аппарат, сони брэндийн видео камер, Samsung брэндийн зөөврийн компьютер, газрын улаан ногоон гэрчилгээ, Самсунг гранд 2 загварын гар утас зэрэг эд зүйлс алдагдсан.” /2хх 185-186/ гэх мэдүүлэг,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 176-182/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 189-201/,

16. Б.Я нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 9-399 тоотод оршин суух иргэн Т.Маргад-Эрдэнийн байшингийн цонхоор нэвтэрч 2 ширхэг мөнгөн бөгж, 3 ширхэг мөнгөн гинж зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Т.Маргад-Эрдэнийн “...Том өрөөний бурханы тавиур дээр байсан хоёр ширхэг мөнгөн гинж, хоёр ширхэг мөнгөн бөгж алдагдсан....” гэх мэдүүлэг /8хх 230-231/,

шүүгдэгч Б.Яын яллагдагчаар өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Да хүрээ” захын ойролцоо нэг байшингийн вакум цонхоор хоёулаа ороод шүүгээн дотроос нь мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг зэргийг хулгайлаад нэгийг нь “Хархорин” зах дээр алт мөнгөний түцний тэнд 40.000 төгрөгөөр зарсан...” /8хх 214/ гэх мэдүүлгүүд,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8хх 220-226/, алдагдсан эд зүйлийн үнэлгээний тайлан /8хх-240/,

17. Б.Я нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Б дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 17-2-295 тоотод оршин суух иргэн Ж.Болдоогийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 39 инчийн зурагт, орны бүтээлэг, цагаан өнгийн пүүз зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 381.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ж.Болдоогийн “...16 настай манай хүү Мөнхбаатар над руу залгаад “гэрт хулгай орчихсон байна” гэхээр нь би цагдаа дуудсан...” /9хх 25-27, 29/,

шүүгдэгч Б.Яын яллагдагчаар өгсөн “...2019 оны 8 дугаар сард Б дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн” дэлгүүрийн худаг гэдэг газрын хойд талын гудамжинд нэг давхар тоосгон улаан өнгийн байшингийн зүүн талын вакум цонхоор О.Өсөхбаяр бид хоёр ороод шүүгээн дээр байсан 39 инчийн хар өнгөтэй зурагтыг орон дээр байсан бүтээлгээр ороогоод цонхоор нь буцаж гараад Шархадны эцэс дээр 250.000 төгрөгөөр зарсан.” /9хх 7-8/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /8хх 13-20/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх 43-45/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх 50-51/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 02/448 дугаартай дүгнэлт /9хх 57-58/,

 

18. Б.Я, Д.М нар нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Б дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асет” худалдааны төвийг хаасан байхад тус төвийн 3 давхарын цонхоор нэвтэрч иргэн Ж.Магсаржаламын эзэмшлийн 48, 49 дугаартай лангуунуудаас 44 нэр төрлийн бэлэн хувцас нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 978.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ж.Магсаржаламын “...би БНХАУ-ын Эрээн хот руу ажлаар яваад 2019 оны 8 дугаар сарын 22-ны үүрээр 05 цагт ирсэн. Тэгээд өглөө гэртээ амарч байгаад 12 цагт “Асайт” худалдааны төвд байрлах өөрийн лангуун дээр очоод доод давхрын лангууны хүүхэн гахай цүнх алдлаа гээд камер шүүж байсан. Тэгээд би өөрийн лангуугаа нээгээд харсан чинь миний хэсэг бараа байхгүй байсан...” /9хх 153/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9хх 142-145/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /9хх 148-149/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх 170-171/,

19. Б.Я нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаагийн 12 дугаар гудамжны 468а тоотод оршин суух иргэн Ч.Даваажавын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж 10 ширхэг зэс аягыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

хохирогч Ч.Даваажавын “...манай гэрээс бурханы доод талын шүүгээнд 10 ширхэг цагаан өнгийн зэс аяга байсан алдагдсан байна...” /5хх 32/ гэх мэдүүлэг,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 23-29/, алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх 41-43/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 05/350 дугаартай дүгнэлт /5хх 47-48/,

 

20. Б.Я нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Б дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эхийн 14 дүгээр гудамжны 1168 тоотод оршин суух иргэн Н.Мөнхтуулын  байшингийн цонхоор нь нэвтрэн орж мөнгөн аяга 1 ширхэг, унадаг дугуй, мөнгөн ээмэг, зүүлт, бөгжний хослол, сувдан унждаг ээмэг, ногоон шигтгээтэй шармал бөөрөнхий ээмэг, дээж өргөдөг гуулин аяга зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 331.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Н.Мөнхтуулын “...Би 2019 оны 8 дугаар сарын 24-ний өглөө гэрээсээ 9 цаг өнгөрөөгөөд нөхрийнхөө хамт гарч орой 20 цагийн үед гэртээ ирсэн. Тэгэхэд гэрийн хашааны том хаалга онгорхой байсан. Тэгээд цагдаа нар ирээд гэр рүү орсон. Гэрийн амбаарын хаалгыг нугасаар нь салгаж тавьсан, гал тогооны өрөөний цонх бага зэрэг завсартай байсан...” гэх мэдүүлэг /10хх 15/,

 хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10хх 5-11/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /10хх 28-30/,

21. Б.Я нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Б дүүргийн 27 дугаар хороо, Дарь Эхийн 32-1727 тоотод оршин суух иргэн С.Баасанжаргалын байшингийн цонхоор нэвтрэн орж 43 инчийн Самсунг брэндийн зурагт, эмэгтэй хүний бугуйн цаг, 8 хайрцаг парламент тамхи зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 489.650 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч С.Баасанжаргалын “...би 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 7 цагийн үед Б дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 32-1727 тоотод байх гэрээсээ гараад ажилдаа явсан. Намайг ажилдаа явахад гэрт манай дүү Пүрэвдорж үлдсэн ба гэрээс 12 цагийн үед хаалгаа цоожлоод гараад явсан байсан. 20 цагийн үед би гэртээ иртэл том өрөөний цонх онгорхой том өрөөнд байсан 43 ичнийн Самсунг смарт зурагт алдагдсан байсан...” /9хх 213-214/ гэх мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх 226-228/,

 

22. Б.Я, Э.Б нар нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 24-336а тоотод оршин суух иргэн М.Энхтайван, М.Уранчимэг нарын эзэмшлийн байшингийн цонхоор  нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, 42 инчийн Тошиба брэндийн лед зурагт 1 ширхэг, Самсунг А8 маркийн гар утас 1 ширхэг, 4.8 граммтай монетон ээмэг 1 ширхэг, 0,9 граммтай монетон ээмэг 1 ширхэг, мөнгөн ээмэг, гинж, кулон, бөгжний хослол, богино долгионы хуучин гар станц 1 ширхэг, хүүхдийн бугуйн цаг 1 ширхэг, ягаан өнгийн орны бүтээлэг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч М.Энхтайванд 840.000 төгрөгийн хохирол, хохирогч М.Уранчимэгт 1.164.299 төгрөгийн хохирол нийт 2.004.299 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч М.Уранчимэгийн “...Би 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өглөө 07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 16-336а тоот гэрээсээ ажил руугаа яваад орой 17 цагийн орчим намайг ажил дээрээ байхад манай ээж Энхтайван миний гар утас руу залгаад “танай байшинд хулгай орсон байна” гэж хэлсэн. Манай байшингаас 42 инчийн Тошиба зурагт, монетан ээмэг хос, дангаараа нэг монетан ээмэг, мөнгөн хослол, ээмэг гинж кулон бөгж, Самсунг А-8 загварын гар утас, богино долгионы цэнэглэгчийн хамт, хүүхдийн бугуйн цаг, ягаан өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйлс алдагдсан...” /3хх 227/,

хохирогч М.Энхтайваны “...2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 24-336а тоот гэртээ нөхрийн хамт байж байсан. Өдөр 15 цагийн орчим охины гэр рүү явсан. Охины гэрт байж байгаад өдөр 16 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай хашааны жижиг хаалга онгорхой байхаар нь гайхаад хашаандаа ороход манай байшингийн болон охины байшингийн цонхнууд онгойсон байсан. Би тэгээд хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай байшингаас мөнгөн аяга 2 ширхэг, хөөрөг зэрэг эд зүйлүүд алдагдсан.” /3хх-230/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 217-220/, “Супер 1” барьцаалан зээлдүүлэх газрын О.Өсөхбаярын нэр дээр эд зүйл барьцаалсан тухай баримт /3хх 222/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 242-243/,

 

23. Б.Я нь 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн 208 тоот кабинетаас Ленова маркийн зөөврийн компьютерыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч иргэн Л.Бадамцэцэгт 650.574 төгрөгийн хохирол учруулсан болох нь:   

хохирогч Л.Бадамцэцэгийн “...би 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр ажилдаа 11 цагийн орчимд ирээд 207 дугаар кабинетаас цүнхтэй Ленова маркийн зөөврийн компьютероо аваад 208 дугаартай ангид тавьсан. Энэ үед өглөөний ээлжийн 5 сурагч ангиа цэвэрлээд байж байсан. Би тэр 5 сурагчид “зөөврийн компьютер харж байгаарай” гэж хэлээд цайны газар цай ууж байгаад 1 цаг 30 минутанд орж ирэхэд алга болсон байсан.” /4хх 22/ гэх мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 25-26/,

 

24. Б.Я, Д.М нар нь О.Цолмонжавхаатай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 1-нд шилжих шөнө Б дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б худалдааны төвд үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хохирогч Р.Цогтсайханы лангуунаас 7 ширхэг гар утас, 7 ширхэг бугуйн цаг, эрвээхэй хутга 1 ширхэг, зипо асаагуур 1 ширхэг, нисдэг дрон 1 ширхэг, удирдлагатай тоглоомон машин 1 ширхэг, хохирогч Г.Энхтүвшингийн лангуунаас 4 ширхэг куртик, хохирогч М.Лхамсүрэнгийн лангуунаас 3 куртик, 2 цамц, 4 өмд, хохирогч С.Адъяажавын лангуунаас 13 ширхэг гар утас, 1 ширхэг өмд, хохирогч Х.Тунгалагийн лангуунаас 16 пүүз, хохирогч Б.Болд-Эрдэнийн лангуунаас виски 1 шил, архи 5 шил, хохирогч Б.Ганбаатарын лангуунаас 3 пүүз, хохирогч Х.Дамбадаржаагийн лангуунаас эмэгтэй болон эрэгтэй хүний мөнгөн ээмэг гинж, мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Р.Цогтсайханд 2.950.000 төгрөгийн, Г.Энхтүвшинд 245.000 төгрөгийн, М.Лхамсүрэнд 261.000 төгрөгийн, С.Адъяажавд 1.052.000 төгрөгийн, Х.Тунгалагт 1.500.000 төгрөгийн, Б.Болд-Эрдэнэд 177.660 төгрөгийн, Б.Ганбаатарт 265.000 төгрөгийн, Х.Дамбадаржаад 1.850.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 8.301.160 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Р.Цогтсайханы “...2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн өглөөний 08 цагийн үед харуулын дарга Аюуш над руу залгаад “Б худалдааны төвд хулгай ороод, танай лангуунд бас хулгай орсон байна” гэхээр нь би өглөө ажил дээрээ иртэл цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан.” /18хх 103/,

хохирогч Г.Энхтүвшингийн “...2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн өглөөний 08 цагийн үед цахилгаанчин Батбаяр над руу залгаад “Б дүүргийн худалдааны төвд хулгай ороод, танай лангуунд бас хулгай орсон байна” гэхээр нь би өглөө ажил дээрээ иртэл цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан.” /18хх 108/,

хохирогч М.Лхамсүрэнгийн “...2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн өглөөний 08 цагийн үед Б дүүргийн худалдааны төвийн менежир над руу залгаад Б худалдааны төвд хулгай ороод танай лангуунд бас хулгай орсон байна гэхээр нь би өглөө ажил дээрээ иртэл цагдаа нар үзлэг хийж байсан” /18хх 113/,

хохирогч С.Адъяажавын “...би Б худалдааны төвийг 6 жил гар утас худалдаа, сэлбэгийн чиглэлээр түрээсэлж байна. Манай лангуунд хулгай орж нийт 1.325.000 төгрөгийн хохирол учирсан байна...” /18хх 116/,

хохирогч Б.Болд-Эрдэнийн “Би 2019 оны 9 дүгээр сараас хойш В-1 давхар 14 тоот лангууг архи, ундаа, усны бөөний төвөөр түрээсэлж байна. Манай лангуу руу хулгай орж 406.600 төгрөгийн хохирол учруулсан байна” /18хх 120/,

хохирогч Х.Тунгалагийн “...Б худалдааны төвийг ашиглалтанд орсноос хойш 2 давхарт 25 тоот лангууг түрээсэлж байна. Нийт үнийн дүн нь 1.555.000 төгрөгийн хохирол учирсан...” /18хх 123/,

хохирогч Б.Ганбаатарын “...манайх лангуун дээрээ гутал, пүүз зардаг, гурван пүүз алга болсон...” /18хх 126/,

хохирогч Х.Дамбадаржаагийн “...манайх лангуун дээрээ үнэт эдлэл зардаг, манай лангуунаас мөнгөн ээмэг, бөгж, хоёр ширхэг мөнгөн аяга алдагдсан байна...” /18хх 129/, гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /18хх 73-96/, хөрөнгийн үнэлгээний тайлан /18хх 152-174/,

 

25. Б.Я нь 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн албаны орчим иргэн Э.Алтаншагайгийн эзэмшлийн НР СОРЕ I5 маркийн нөүтбүүкийг илээр хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 505.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Э.Алтаншагайгийн “...би 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 21 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрчин хотхоны 60-54 тоот руу харих гээд Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн албаны урд талын автомашины зам дээр явж байхад үл таних эрэгтэй хүн миний баруун гартаа барьж явсан цүнхтэй нөүтбүүкийг булаагаад Замын цагдаагийн албаны зүүн тал руу зугтаасан...” /1хх 29/ гэх мэдүүлэг,

2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-26-274/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 31-32/,

 

           26. Б.Я нь Н.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны орчим иргэн Ц.Билгүүний Самсунг эс-7 загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон авч 171.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Билгүүний “...би таксинд суугаад Б дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр буусан. Тэгээд гэр рүүгээ орох гээд алхаж байтал үл таних 3 залуу надтай зөрсөн. Тэгээд эргэж харж амжаагүй байтал нэг залуу нь хоолойноос боосон. Тэгээд эргэж хартал зүүн сүвээ хэсэг рүү нэг цохисон. Тэгээд хоорондоо жоохон зодолдох шинжтэй зүйл болсон. Би тэр үед зугтаагаад гэр рүүгээ орсон ба гэрт ороход миний Самсунг эс 7 маркийн гар утас, түлхүүр байхгүй болсон байсан...” /8хх 18-20/,

шүүгдэгч Б.Яын яллагдагчаар өгсөн “...бид хоёр эрэгтэйг дагаж зам хөндлөн гарч эвтэй 4 амьтны урд явж байх үед нь Бат-Эрдэнэ гар утсыг нь булаах гэтэл тухайн эрэгтэй утсаа халаасандаа хийсэн. Тэгэхээр нь тухайн залууг бид хоёр нийлж байгаад баруун гарын мөрнөөс нь зулгааж байгаад газар унагааж гар утсыг нь авч зугтаасан юм.” /7хх 248/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /8хх 15/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /8хх 30-31/,

27. Б.Я нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Манго” нэртэй хүнсний дэлгүүрт байсан иргэн Б.Чулуунтуяагийн эзэмшлийн Самсунг эс-7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч 220.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Чулуунтуяагийн “...би 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн 6 дугаар бичил хорооллын 28 дугаар сургуулийн хажуу талд байрлах “Манго” хүнсний дэлгүүрт ганцаараа ажлаа хийгээд байж байтал гаднаас нэг хүн орж ирээд манай орчныг үзэж харж байгаад араас нь дахин нэг хүн орж ирэхээр нь би кассаа түлхээд хаахад сүүлд орж ирсэн хүн миний гар утсыг булаагаад зугтаасан...” /2хх 244/ гэх мэдүүлэг,

 

таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2хх 231-236/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2хх 237-240/, “Ашид Билгүүн” ХХК-ийн алдагдсан гар утсанд үнэлгээ хийсэн тухай тайлан /2хх-147-249/,

 

28. Б.Я, М.А, А.Б, Б.Э нар нь бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчим Б дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарден Ресидэнс” хотхоны гадна иргэн Б.Амартөртэй “гудамжинд шээлээ” гэх шалтгаанаас үүдэн маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Б.Амартөрийн “...орц руу алхсан чинь цүнхээ тайлаад малгайгаа тайлаад хойноос тэр залуу хүрч ирээд намайг хавирч унагаагаад дээрээс өшиглөсөн. Тэгээд босч ирээд тэр залуутай хэд цохилцсон. Тэгээд би дахин газар унасан. Тэгээд баахан зодуулсан. Хоёр охин байсан нэг хүүхэн үсдэж дараад байж байсан чинь хажуу талаас бас нэг залуу гарч тэр хоёр намайг зодсон...Сүүлд дэлгүүрийн камерын бичлэг орж харсан чинь 2 залуу, 2 охин намайг зодож байсан...Саарал нимгэн куртиктэй саравчтай малгайтай жижиг цүнхтэй, хар пүүзтэй туранхай залуу хавирч унагаагаад өшиглөж зодсон. Охидууд нь араас үсдээд дарчихсан залуучууд нь нүүр рүү өшиглөсөн. Би зууралдаад босч өвдөг дээрээ суучихсан байсан...” /10хх 184-187/ гэх мэдүүлэг,

камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /10хх 173-179/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3057 дугаартай шинжээчийн дүгнэлт /10хх 202-203/,

 

29. Шүүгдэгч Б.Э нь Б.Я, А.Б, М.А нартай үйлдлээрээ нэгдэн бүлэглэн хохирогч Б.Амартөрийг зодож байх явцдаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй байсан боловч хохирогч Б.Амартөрийн халааснаас түүний эзэмшлийн Самсунг А50 маркийн гар утсыг бусад оролцогчтой тохиролцоогүй байсан боловч зөрчиж гүйцэтгэн илээр хүч хэрэглэхгүйгээр авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Амартөрийн “...Би тухайн үед эхэлж ирсэн залуутай маргалдахдаа өөрийнхөө гар утсыг өмдний зүүн талын халаасанд хийсэн юм. Тэгээд тухайн хүмүүс намайг ирээд цохиж байхад миний халааснаас гар утсыг авсан юм...Тухайн үед миний гар утас миний өмдний халаасанд байсныг санаж байна. Хэн нь авсаныг хараагүй...” /10хх 184-187/,

 

шүүгдэгч Б.Яын яллагдагчаар өгсөн: “...Самсунг А50 гар утсыг газар унасан байсан аль эсхүл халаасанд байсан талаар мэдэхгүй байна. Э сая зодолддог ахын утас гэж хэлж байсан.” /10хх 132/ гэх мэдүүлгүүд,

 

камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /10хх 173-179/, “Тод үнэлгээ” ХХК-ийн 894 дугаартай алдагдсан гэх гар утсыг үнэлсэн үнэлгээ /10хх 195/,

 

30. Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б дүүргийн 24 дүгээр хороо, Газарчин 6 дугаар гудамжны 17 тоотод оршин суух С.Буянжаргалын байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга 6 ширхэг, Самсунг Жи7 маркийн гар утас зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 620.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

 хохирогч С.Буянжаргалын “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цаг 45 минутанд гэрээ түгжиж гараад гэмтлийн эмнэлэг дээр очиж нөхөртэйгөө уулзаж байсан чинь 16 цагийн үед манай төрсөн эгчийн хүүхэд Анхцэцэг над руу залгаад “Ч ирээд надад манай гэрийн унтлагын өрөөг очиж шалгаарай, цонхыг нь хагалаад авах ёстой юмнуудаа авчихлаа шүү” гэж хэлсэн гэхээр нь би цагдаад дуудлага өгөөд эргээд гэртээ ирсэн чинь манай гэрийн унтлагын өрөөний цонх хагарчихсан том өрөөний ханын стенкэнд байсан 6 ширхэг мөнгөн аяга, зурагтны доор цэнэглэж үлдээсэн байсан манай хүүхдийн Ж7 маркийн гар утас алдагдсан байна...” /10хх 60/ гэх мэдүүлэг,

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10хх 50-56/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /10хх 67-68/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 02/682 дугаартай шинжээчийн дүгнэлт /10хх-74/,

 

31. Б.Ч нь 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Б дүүргийн 24 дүгээр хороо, “Хүрэн” нэртэй дэлгүүрийн орчим иргэн А.Тэмүүлэнгийн Самсунг нөүт-8 загварын гар утсыг утсаар чинь нэг яриад өгье гэж хуурч, мэхлэн залилан авч 532.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч А.Тэмүүлэнгийн “...би 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр өөрийн төрсөн эгч Энхцэцэгийн гэрт 14 цагийн үед төрсөн ах болох Тэмүүжингийн хамт очиж байж байгаад 16 цагийн орчимд тэдний гэрээс гараад Б дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн” дэлгүүрийн ойролцоо алхаад явж байхад зүс таних залуу Ч нь найз охины хамт бид хоёр дээр хүрч ирээд “утсаараа нэг яриулчих” гэж хэлээд миний Самсунг галакси нөүт-8 загварын гар утсыг авсан...” /10хх 108/ гэх мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /10хх 119-120/,

 

32. Шүүгдэгч Э.Б, С.Б нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 476 байрны 33 тоотод оршин суух иргэн Э.Хонгорзулын гэрт хууль бусаар нэвтэрч, Делл загварын зөөврийн компьютерыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 756.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Э.Хонгорзулын “...2018 оны 7 дугаар сарын 2-ны өглөө 08 цаг 30 минутын үед гэрээсээ гарч ажилдаа явсан, буцаж гэртээ ирж зөөврийн компьютероо авах гэхэд үүдний хөлдөөгчин дээр байхгүй болохоор нь хайгаад олоогүй. Тэгээд би хаалга онгорхой байсан гэж хэлэхээр нь хулгайд алдагдсан байж магадгүй гэж бодоод орцныхоо хяналтын камерыг шүүж үзэхэд 04 цагийн үед манай гэрийн хаалга онгорхой байхад үл таних хоёр хүүхэд манай хаалгаар шагайж байгаад зөөврийн компьютерыг минь хулгайлаад авч байсан...” /7хх 223-224/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Бийн яллагдагчаар өгсөн “...би 2018 оны 7 дугаар сарын 1-ний шөнө Кино үйлдвэрт байрлах түрээсийн байранд найзуудын хамт байж байгаад ам цангаад Б гээд найзтайгаа Батжаргалын 47-Б байрны 5-н давхар байранд очоод ус авах гээд орцонд нь орсон чинь эсрэг талын айлын хаалга онгорхой байсан. Шагайгаад үзсэн чинь хөргөгчний наад талд нөүтбүүк байсан. Тэгээд би ороод тэр нөүтбүүкийг аваад гэр рүүгээ авч яваад маргааш нь “Цайз 16”-ийн тэнд Руби нэртэй ломбардны ахад 300.000 төгрөгөнд зарсан...Дэлл маркийн 15-тай хар хөх нөүтбүүк байсан.” /7хх 208/ гэх мэдүүлэг,

 

эд зүйлийн үнэлгээний “Дамно” ХХК-ны хохирогч Э.Хонгорзулын гэрээс алдсан зөөврийн компьютерыг 756.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /7хх 232-233/,

 

33. Э.Б, Д.М нар нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 1 дүгээр гудамжинд байсан иргэн Н.Пүрэвцэрэнгийн эзэмшлийн автомашинаас Самсунг А50 маркийн гар утас хулгайлж 716.455 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Н.Пүрэвцэрэнгийн “...Би хагарсан дугуйгаа янзлуулах болоод хүнтэй утсаар яриад, гар утсаа автомашиныхаа суудал дээр тавиад, кабиныхаа эсрэг талд гараад багажаа цэгцэлж байсан чинь гар утас маань алга болсон байсан...” /3хх-95/ гэх мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн №ЧД2-19-505 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-103-104/,

 

34. Э.Б нь 2019 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Цогт” төвд байрлах иргэн А.Пүрэвдоржийн үйл ажиллагаа явуулах зориулалттай “Үндэсний зоог” нэртэй зоогийн газрын цонхоор нэвтэрч бэлэн 40.000 төгрөг, Нокиа маркийн гар утас хулгайлж бусдад 90.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч А.Пүрэвдоржийн “...2019 оны 8 дугаар сарын 10-ны орой 23 цаг 00 минутын үед би зоогийн газраа цоожлоод явсан юм. Гэтэл маргааш өглөө нь 06 цаг 30 минутын үед ажил дээрээ ирэхэд манай зоогийн газарт хулгай орж бэлэн 40.000 төгрөг, жижиг улаан өнгийн гар утас, өрөөний түлхүүр зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” /1хх 231/ гэх мэдүүлэг,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 224-226/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 245-247/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /1хх 250, 2хх1-2/,

 

35. Э.Б, М.Б нар нь О.Цолмонжавхаа, А.Түвшинтамир нартай бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Б дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны автобусны эцсийн буудал дээр байрлах “Шижир алт” 8 нэрийн барааны дэлгүүрийн цонхны хамгаалалтын төмрийг автомашины домкратаар хөшиж эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан хохирогч Ж.Баттогтоход 19.576.850 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ж.Баттогтохын “...би 08 цагт дэлгүүр дээрээ ирэхэд манай дэлгүүрт хулгай орсон шинжтэй бараанууд ундуй, сундуй болчихсон байхаар нь би дотуур нь явж тойрч харчихаад гэрлээ асаагаад буцаад гарсан. ...Кассанд байсан бэлэн 15.000 төгрөг, архины лангуун дээр байсан 120.000 төгрөгийн үнэтэй Чивас нэртэй виски 4 ширхэг, 95.000 төгрөгийн үнэтэй Jack daniels виски 3 ширхэг, Тесhег нэртэй 65.000 төгрөгийн үнэтэй виски 3 ширхэг, Johny нэртэй 75.000 төгрөгийн үнэтэй виски 3 ширхэг, Absolut нэртэй 65.000 төгрөгийн үнэтэй архи 2 ширхэг, Финландиа нэртэй 65.000 төгрөгийн үнэтэй архи 2 ширхэг, болон кофе, тамхи, бохь, шоколад, үзэмтэй үрэл, самар зэрэг зүйлс алдагдсан байна.” /18хх 242-248/,

гэрч Т.Мөнгөншагайгийн “...Э.Б нь 9 дүгээр сарын 20-ны өглөө 07 цаг орчмын үед надтай маргалдаад, Бийн гэр рүү явлаа гээд явсан. Амралтанд байхад байхаа та хэд юу хийсэн юм бэ гэж Э.Баас асуухад надад Түвшинтамир, Я, Цолмонжавхаа, Б бид 5 хүнсний дэлгүүр ухсан гэж хэлсэн. Э.Б дэлгүүр ухах үед дэлгүүрийн гадаа байсан гэж хэлсэн. Дэлгүүр дотогш Б, Я, Цолмонжавхаа, Түвшинтамир нар орсон гэж хэлсэн.” /18хх-249/ гэх мэдүүлэг,

 

36. Э.Б нь Г.Тэнгис, Б.Шинэзориг нартай бүлэглэн 26-62 УНЧ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн В1 давхрын 31 дүгээр лангуунд нэвтрэн хохирогч Б.Цэнд-Аюушийн эзэмшлийн 25 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 6.010.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Цэнд-Аюушийн “...би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төвийн В-1 давхарын 31 дүгээр лангууг түрээслэн Солонгос улсаас гар утас авчирч зарж борлуулдаг юм. 2020 оны 6 дугаар сарын 4-ний 11 цагийн үед лангуун дээрээ ирээд лангууны хулсан хаалтыг онгойлгоод ороход 1 лангууны хагас утас нь байхгүй байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд лангуун дээр байсан Самсунг маркийн 24 ширхэг, Лж маркын 1 ширхэг гар утас хулгайд алдсан.” /19хх 243-244/,

гэрч Ч.Батболдын “...2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр орой 20 цагийн үед ажил болох Монтелийн гадаа тарах гээд явж байтал зүс таних хоёр эрэгтэй хүүхэдтэй тааралдсан. Тааралдаад намайг “утас авах уу” гэхээр нь өөрийнхөө машиндаа суулгаж байгаад утсыг нь үзье гээд үзтэл Самсунг 2016 оны Жи5, 2017 оны Жи-6, 2016 оны А5, нөгөө гурвын маркийг нь санахгүй байна ямартай ч бас Самсунг маркийн 6 гар утас байсан.” /20хх-19/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /20хх 49-52/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /19хх 208-213/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /19хх 219-239/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /19хх 219-239/,

 

37. Шүүгдэгч Д.М нь 2018 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Б дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ Б” захын 2 давхарын нойлын өрөөний хаалгыг эвдэж иргэн Л.Пагамсүрэнгийн эзэмшлийн 2-34 тоот лангуу руу дамжин нэвтрэн орж 31 ширхэг гар утас нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 671.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Л.Пагамсүрэнгийн “...Намайг ирэхээс өмнө манай дүү Мягмардулам 13 цаг болж байхад ирээд лангуугаа нээгээд худалдаагаа эрхэлж байсан. Тэгээд лангуугаа үзэхэд урд эгнээний ногоон өнгийн модон, шилэн тавцантай лангуун дотор байсан гар утаснууд байхгүй байсан. Тэгээд дүүгээсээ асуухад “мэдэхгүй, таныг аваад явсан юм байх” гэж бодсон гэж надад хэлсэн. Тэгээд би 102 дугаарт залган дуудлага өгсөн. Миний бодлоор хулгайч нар манай лангууны ар талаас орж ирсэн юм шиг байсан...” /6хх 191/ гэх мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх 198-199/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 02/058 дугаартай дүгнэлт /6хх 204/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /6хх 176-183/,

 

38. Д.М нь 2018 оны 1 дүгээр сарын 31-ний шөнө Б дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью таун” Б1 давхарт байрлах “Асио” хүнсний захын үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн Х.Оюунчулууны бичиг хэргийн лангууны хулдаасан хаалтыг сөхөн нэвтрэн орж бэлэн 11.000 төгрөг, Асер загварын зөөврийн компьютер, Канон загварын гэрэл зургийн аппарат зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 641.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Х.Оюунчулууны “...би 09 цаг 40 минутын орчимд буцаад ажил дээрээ ирээд ажлаа хийх гээд зөөврийн компьютероо асаах гэтэл байхгүй байсан ба төхөөрөмжүүдтэй холбосон залгууруудыг салгаад мөн ширээн доор байсан хар өнгийн цүнхэнд нь хийгээд явчихсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд байж байтал гэрэл зургийн аппарат, шүүгээнд байсан 13.000 төгрөг байхгүй байгааг мэдсэн...” /6хх 236-237/ гэх мэдүүлэг,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 224-228/, эд мөрийн баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /6хх 229/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6хх 230-231/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх 239-240/,

 

39. Д.М нь 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буян Налайх” төвийг хаах үеэр нуугдаж үлдэн иргэн Ө.Отгонтуяагийн лангууны хаалгыг хөшиж нэвтрэн 23 ширхэг гар утас нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 5.610.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ө.Отгонтуяагийн “...би өөрийн ажлын байр буюу “Буян Налайх” худалдааны төвийн 34 тоот дугаартай лангуугаа онгойлгоод хартал миний баруун гар талын лангуун дотор байсан Самсунг, Iphone, Sку, Lg зэрэг нийт 23 ширхэг гар утас алга болсон байсан...” /1хх 88-89/,

гэрч К.Мавляагийн “...хүүхэд “Буян Налайх” худалдааны төвийг үйл ажиллагаа явуулж байх үед буюу 14 цагаас эхлээд шатан дээр зогсоод байсан би энэ “чи одоо юу хийж байгаа юм бэ, өдөржин энд зогсож байна, одоо яв манайх хаах гэж байна” гэж гаргаад дээшээ орж шалгаж байх үед араас орж нуугдаад хаалга лацдаж гарсаны дараа цонхоор гарч ус зайлуулах хоолойгоор дамжин буусан байсан.” /1хх-94/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 71-72/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 76-81/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 100-101/,

 

          40. Д.М нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын тойрогт байрлах иргэн Я.Мөнгөнцоожийн түрээслэн ажиллуулдаг лангууны хаалгыг сөхөж нэвтрэн орж бэлэн 170.000 төгрөг, 605 хайрцаг нэр бүхий тамхи, кофе 5 уутыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 2.061.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            хохирогч Я.Мөнгөнцоожийн “...2018 оны 5 дугаар сарын 19-ний өглөө ирээд үзтэл хулгай ороод Парламент, Эссэ, Чинж эссэ, Майлд, ЛД, Улаан вест, Рич, Мак кофе, Үе Үе кофе, бэлэн 170.000 төгрөг хулгайд алдагдсан гэдгийг мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан юм...” /1хх 178-179/,

гэрч Д.Идэрчулууны “...би 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Алтай” худалдааны төвд манаачийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд би маргааш өглөө нь Я.Мөнгөнцоожийг тамхины лангуу руу хулгай орсон талаар мэдсэн юм. Тэгээд хяналтын камер шүүж үзээд надад хэлэх үед нь би манай “Алтай” худалдааны төвийн нэгдүгээр давхарт сүү зардаг залуутай адилхан хүүхэд орсон талаар би хэлсэн юм...” /1хх 185/ гэх мэдүүлгүүд,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 190-193/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх 167/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1хх 173-174/,

 

41. Д.М нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Экспо” худалдааны төвийг хаасан байхад нь иргэн Б.Бямбадэлгэрийн Б5 дугаарын лангууны хаалгыг сөхөж нэвтрэн орж мөнгөн аяга, мөнгөн бугуйвч, ээмэг, бөгж, гинж, зэс аяга зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч нийт 3.439.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Бямбадэлгэрийн “...2018 оны 5 дугаар сарын 22-ны өглөө “Ехро” худалдааны төвд ирж лангуугаа нээх гэхэд доод талын хаалга хагас онгойсон байхаар нь шагайж үзэхэд мөнгөн эдлэлүүд хулгайд алдагдсан байхаар нь цагдаад мэдэгдсэн...” /2хх 52-53/,

иргэний нэхэмжлэгч Д.Оюунтунгалагийн “...манай барьцаат зээлийн газарт 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ч.Баттөр гэх хүн 1 ширхэг мөнгөн аяга 120.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан...” /2хх 56/,

гэрч Б.Батбаярын “...Би 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчимд “Экспо” худалдааны төвийн хашаа руу машинтайгаа орох гээд зогсож байхад гадна талын хаалгаар хашааны дотогш юүдэнтэй хар өнгийн цамцтай, хар өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн үүргэвчин цүнхтэй, хар өнгийн богино куртиктэй, цамцныхаа юүдэнгээ өмсчихсөн 18-21 орчим насны, цайруу, цагаан царайтай, 160-165 орчим см өндөртэй, туранхай залуу, харахад жаахан хүүхэд гэмээр орж байсан. Би тэр үед нь “Экспо” худалдааны төвд манайд лангуу түрээсэлдэг хүмүүсийн нэг нь юм байна даа гэж бодсон. Заримдаа хүмүүс гаднах том хаалгаа 19 цагт барихад нь юмаа мартсан хүмүүс нь арын хаалгаар ордог юм. Би байгууллагынхаа камерын бичлэгийг үзэхэд “ЭКСПО” худалдааны төвөөс мөнгөн аяга эд зүйл хулгайлж байгаа залуу, надтай үүдэнд таарсан залуу мөн байна лээ” гэх мэдүүлэг /2хх 62/ гэх мэдүүлгүүд,

 “Тод Үнэлгээ” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээ /2хх 91-92/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 27-30/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 23-35/,

 

42. Д.М нь 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийг хаасан байхад иргэн Б.Болортуяагийн түрээслэн ажиллуулдаг №27 дугаартай лангууны хаалгыг сөхөж нэвтрэн орж 13 ширхэг гар утас нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 4.015.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Болортуяагийн “...2018 оны 12 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчимд “Хархорин” худалдааны төв хаах болоод бид хоёр лангуугаа цэгцлээд хулсан гүйдэг хөшгөө хаагаад явсан. 13-ны өглөө ажил дээрээ ирээд лангуугаа онгойлготол лангуун дотор байсан нийт 13 ширхэг Монголд барьж байгаагүй гар утаснууд хулгайд алдагдсан байсан.” /3хх 28-29/,

гэрч Э.Оджаргалын “...би лангуун дээрээ 12 цагийн үед ирэхэд лангуун дээрх утаснууд байхгүй байсан учир би цагдаад хандаж байна. Камерын бичлэгийг үзэхэд 2018 оны 12 дугаар сарын 13-ны 17 цагийн үед бид хоёр лангуугаа хаагаад явсан. Бид хоёрыг явснаас 20-иод минутын дараа 16 нас хүрээгүй гэмээр хүүхэд хаалтны доогуур шургаж байгаа нь харагдаж байсан.” /3хх 33/,

гэрч Б.Оргилын “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б дүүргийн 14 дүгээр хороонд байрлах гэртээ байж байхад гаднаас хоёр цагдаа ирээд намайг аваад явсан. Хулгайн хэрэгт сэжиглэж байна гээд би юу яриад байгаа юм гээд “Хархорин” худалдааны төвийн хяналтын камерыг шүүж үзэхэд би биш харин Сансарт байхад харж байсан Мөнхөө гэдэг хулгайч байсан. Би урьд 2-3 жилийн өмнө харж байсан.” гэх мэдүүлэг /3хх 36/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 22-24/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх 40-41/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 42-43/,

43. Д.М нь 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчим Б дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Ундраа” төвд байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай иргэн Б.Оюунтунгалагийн 256 дугаартай лангуунд ажлын бус цагаар хаалтын сөхөн нэвтрэн орж 47 ширхэг гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 8.930.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Оюунтунгалагийн “...2019 оны 3 дугаар сарын 18-ны өглөө 11 цагийн орчимд бэр Нандин-Эрдэнэ над руу залгаад лангуунд хулгай ороод утаснууд алдагдсан байна гэж хэлсэн юм. Нандиа надад хэлэхдээ хяналтын камерын бичлэгээс харахад өчигдөр утас асууж байсан хүүхэд мөн байна гэсэн, би хяналтын камераа өөрөө бас хянадаг учраас ухрааж харахад цагаан өнгийн малгайтай цамцтай, эрэгтэй хүүхэд байсан...” /6хх 123/,

 “...нийт 47 ширхэг гар утас алдагдсан байсныг залруулж байна...” гэх мэдүүлэг /8хх-59-61/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /8хх 48-49/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /8хх 51-55/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /8хх 79-82/,

44. Д.М нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Б дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз-16 модны захын хажууд байх “Заяа” барилгын дэлгүүр дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван овогтой Заяагийн Ай фоне Икс эс маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ван овогтой Заяагийн “...би 2 настай хүүгээ хараад дэлгүүртээ зогсдог юм, хүүхэдтэйгээ зууралдаж байгаад утсаа ширээн дээр тавьчихаад гарчихаад ороод иртэл миний утас байхгүй болсон байсан” гэх мэдүүлэг /9хх 105-106/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх 112-114/,

 

45. Д.М нь 2020 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” хорооллын 48 дугаар байрны авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Н.Чинзоригийн эзэмшлийн 26-10 УБУ улсын дугаартай Тоёота Приус 10 загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Н.Чинзоригийн “...2020 оны 2 дугаар сарын 25-ны 00 цаг өнгөрч байхад “Орчлон” хорооллын 48 дугаар байрны урд талд машинаа байрлуулаад гэртээ орсон. Өглөө нь 11 цагийн үед босоод машинаа цонхоор хартал байхгүй байхаар нь гадаа гараад хайсан чинь алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /12хх 21/,

хөрөнгийн үнэлгээний тайлан /12хх 35-36/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /12хх-11-14/,

 

46. Д.М нь О.Цолмонжавхаатай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 28 дугаар хорооны зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Ш.Нургулын эзэмшлийн 99-36 УНН улсын дугаартай Хонда фит загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.693.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ш.Нургулын “...би 2020 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагаас 17:30 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 28 дугаар байрны зүүн талд байдаг шороон зогсоол дээр өөрийн эзэмшлийн 99-36 УНН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн автомашинаа байрлуулчихаад гэртээ орж амарсан. Маргааш өглөө нь 07:40 минутын орчимд гэрээсээ гарч иртэл миний машин алга болчихсон байсан.” /11хх 219/,

гэрч Л.Батбуянгийн “...би 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр “Цамба” 16 дугаар бүсэд шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 32 дугаар байрны урд талын зам буюу 512 дугаар постонд үүрэг гүйцэтгэж байхдаа шөнийн 01 цагийн орчимд 99-36 УНН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Хонда фит маркийн автомашиныг зогсоож шалгахад тухайн жолооч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан...Тухайн үед машин дотор жолоочоос гадна 5 зорчигч явж байсан. Жолооч нь өөрөө 20 гаран насны залуу байсан бөгөөд бусад зорчигчид нь 16-18 орчим насны иргэд байсан.” /11хх 226-227/ гэх мэдүүлгүүд,

автомашины үнэлгээний тайлан /11хх 233-234/,

 

47. Д.М нь О.Цолмонжавхаатай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Б дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жанжин” захад байрлах иргэн С.Цэндийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай тамхины бөөний лангуунд ажлын бус цагаар хууль бусаар нэвтэрч бэлэн 995.000 төгрөг, тамхины асаагуур, нэр бүхий тамхинууд, кофе зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч иргэн С.Цэндэд 6.413.390 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч С.Цэндийн “...2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 03 цагийн үед над руу харуулын дарга гэсэн хүн яриад “танай тамхины лангуунд хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажил дээрээ ирсэн. Тэгээд манай лангууны хойд талын цонхоор хулгайч ороод тамхи, кофе, бохь зэрэг эд зүйл бэлэн 995.000 төгрөг байсан алдагдсан байна.” /17хх 239, 241-242/,

 

гэрч Д.Цогтгэрэлийн “...2020 оны 2 дугаар сарын 17-ны 02 цагийн орчим жижүүрээ хийж байхад хогийн цэгийн цаана пид, пад гэсэн чимээ гараад байхаар нь харсан чинь 20 гаруй насны 2 залуу байсан нэг нь хашаан дээр гараад суучихсан байсан. Тэгээд юу болоод байна гэсэн чинь “дугуйгаа авч байна, чамд ямар хамаатай юм бэ” гэсэн. Тэгээд “наана чинь юу гэж дугуй байдаг юм бэ” гэсэн. “Чамд хамаагүй” гээд надтай маргалдаад байсан. Тэгээд би “Жанжин” захын харуул руу очоод хаалгыг 2 удаа цохисон. Тэгээд би машинаасаа тахир иш аваад нөгөө залуучууд руу очсон.” /17хх 246-247/ гэх мэдүүлгүүд,

эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /17хх 243/, хөрөнгийн үнэлгээний тайлан /18хх 14-15/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх 211-213/,

 

48. Д.М нь 2020 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны гадна байсан иргэн Д.Ганзоригийн эзэмшлийн 49-39 УНЦ улсын дугаартай Тоёота Алекс маркийн тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Ганзоригийн “...Би 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр өөрийн автомашиныг Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 45 дугаар байрны гадаа зогсоолд 15 цагийн орчимд тавиад хоносон. 23-нд шилжих шөнө цонхоор харахад алга болсон байсан...” /11хх 41/ гэх мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх 48/,

 

49. Д.М нь 2020 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Б дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага Дарь эхийн 3-1712 тоот хашааны гадна байсан иргэн Н.Бат-Ирээдүйн эзэмшлийн 78-30 УНУ улсын дугаартай Тоёота Марк 2 загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

                                    

хохирогч Н.Бат-Ирээдүйгийн “...би 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед эхнэр Батчимэг, Эрдэнэчимэг болон 2 хүүхдийн хамт Б дүүргийн 21 дүгээр хороо, 3-1712 тоот гадна ирж тээврийн хэрэгслээ байрлуулчихаад гэрт орж унтсан юм. 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 09 цагийн үед байрны гадна гарч харах үед миний машин алдагдсан байсан.” /12хх 117-119/,

 

шүүгдэгч Д.Мын яллагдагчаар өгсөн “...Сонсож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна....” /12хх 106/ гэх мэдүүлгүүд,

хөрөнгийн үнэлгээний тайлан /12хх 132/ хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /12хх 111-112/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /12хх 113-115/,

 

50. Д.М нь 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ цэргийн хотхоны 10 дугаар байрны гадна авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Г.Должмаагийн эзэмшлийн 08-79 УНВ улсын дугаартай Тоёота Карина загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Должмаагийн “...өөрийн эзэмшлийн улсын 08-79 УНВ дугаартай Тоёота карина маркийн автомашинаа ахын амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар байрны гадаа үлдээгээд ах Өлзийбат намайг хөдөөнөөс иртэл ашиглаад байж бай гээд үлдээсэн. Тэгээд 2020 оны 2 дугаар сарын 25-ны өглөө 11-12 цагийн үед төрсөн ах Г.Өлзийбат миний дугаар руу залгаад 10 дугаар байрны гадна зогсоолд байсан миний 08-79 УНВ улсын дугаартай Карина маркийн автомашин хулгайд алдагдсан талаар хэлсэн.” /12хх 70-73/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх 61-62/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /12хх 63-66/, хөрөнгийн үнэлгээний тайлан /12хх 88-89/, хохирогчийн автомашины эвдрэлийг засах төлбөрийн талаар үнэлгээ /12хх 92-96/,

 

51. Д.М нь 2020 оны 2 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан- Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын 42 дугаар байрны баруун талын зогсоолд байрлуулсан байсан иргэн З.Буянтогтохын эзэмшлийн 38-55 УНП улсын дугаартай цайвар ногоон өнгийн Тоёота Приус 11 загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 4.050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч З.Буянтогтохын “...би 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед өөрийн 38-55 УНП улсын дугаартай цайвар ногоон өнгийн Тоёота приус 11 маркийн автомашиныг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 120 мянгатын 42 дугаар байрны баруун талын зогсоол дээр байрлуулж тавиад гэртээ орж хоночихоод маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 11 цагийн орчим гэрээсээ гарч иртэл миний автомашин алга болчихсон байхаар нь шууд 102 дугаарын утсанд дуудлага өгч цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл гомдлоо өгсөн.” гэх мэдүүлэг /10хх 245/,

тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /10хх 250/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх-14/,

2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /11хх 19/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10хх 230-238/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /10хх 240-242/,

 

52. Д.М нь 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Б дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баганат өргөө” хотхоны 413 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Ү.Бямбасүрэнгийн эзэмшлийн 33-09 ӨВА улсын дугаартай Соната 6 загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ү.Бямбасүрэнгийн “...2020 оны 2 дугаар сарын 26-ны 23 цаг 08 минутын үед манай эхнэр дэлгүүр орох замдаа миний машиныг өөр хүн унаад явж байгааг хараад надад хэлсэн. Би гэрээс гарч ирээд зогсоол дээр байсан машинаа харахад миний машин байгаагүй.” гэх мэдүүлэг /13хх-10/, Улаанхуарангийн эцсийн уулзвар дээр ах Ү.Бямбасүрэнтэй 33-09 ӨВА улсын дугаартай Соната 6 маркийн автомашинтай таарсан. Тэгээд би өөрийнхөө машиныг байрлуулчихаад очоод “цонхоо доошлуулчих юм асууя” гэсэн чинь хажуу талаас нэг согтуу хүн ирээд “таксинд явах уу” гэсэн чинь тэр хүүхэд машиныг хөдөлгөөд ертөнцийн зүгээр урагшаа уруудаад давхисан.” гэх мэдүүлэг /13хх-16-17/,

 

хөрөнгийн үнэлгээний тайлан /13хх-20/,

 

53. Д.М нь бусадтай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 29-ний шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 436 байрны авто машины зогсоолд байсан иргэн Б.Эрдэнэбатын эзэмшлийн 43-92 УНЛ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Королла загварын автомашиныг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Эрдэнэбатын “...би 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота Королла маркийн 43-92 УНЛ машинаа байрны үүдэнд байдаг зогсоол дээр байрлуулчихаад гэртээ орсон юм. Тэгээд маргааш нь 2020 оны 3 дугаар сарын 1-ний өглөөний 10 цагийн үед гэрийнхээ цонхоор харсан чинь миний машин байхгүй байсан” /11хх 106/ гэх мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх 120/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх 87-97/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /11хх 100-101/,

 

54. Д.М нь бусадтай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны гадна авто зогсоолд байрлуулсан байсан иргэн У.Алтантуяагийн эзэмшлийн 26-66 УНС улсын дугаартай Тоёота Ист загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 4.500.000 хохирол учруулсан болох нь:

 

хохирогч У.Алтантуяагийн “...автомашинаа 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 5 дугаар байрны гадаа тавьсан. 17 цагийн үед цонхоороо харахад байсан. Тэрнээс хойш тэр өдрөө хараагүй. Маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 1-ний өглөө 07 цагийн үед цонхоороо харсан чинь байхгүй байсан...” /11хх 155/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх 166-171/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх 40-41/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /11хх 149/,

 

55. Д.М нь 2020 оны 3 дугаар сарын 1-ний шөнө Б дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22а байрны гадна авто зогсоолд байсан иргэн Т.Алтанхуягийн эзэмшлийн 58-07 УВА улсын дугаартай Ниссан Санни загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Т.Алтанхуягийн “...2020 оны 3 дугаар сарын 1-ний орой 22:30 цагийн үед гэрээсээ гарахад Б дүүргийн 18 дугаар хороо, 22а байрны урд ирэхэд миний 58-07 УВА улсын дугаартай 2002 оны Ниссан Санни маркийн машин алга болсон байсан.” /12хх 162-163/ гэх мэдүүлэг,

 

алдагдсан автомашины хөрөнгийн үнэлгээний тайлан /12хх 174-175/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх 159-160/,

 

56. Д.М нь 2020 оны 3 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Б дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 163 дугаар байрны гадна авто зогсоолд байсан иргэн Б.Баттөрийн эзэмшлийн 92-46 УНХ улсын дугаартай Тоёота Приус 10 загварын тээврийн хэрэгслийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Баттөрийн “...2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 22 цагийн орчим Б дүүргийн 25 дугаар хороо, 163 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд байх зогсоолд өөрийн эзэмшлийн 92-46 УНХ улсын дугаартай Тоёота Приүс 10 маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслээ зүүнээс баруун тийш чиглэлтэй зогсоож байрлуулсан. Ингээд 2020 оны 3 дугаар сарын 2-ны өглөө гарах гэтэл машин алга болсон байсан.” /12хх 201/ гэх мэдүүлэг,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /12хх 188-192/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /12хх 193-197/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /12хх 203/,

 

57. Д.М нь О.Өсөхбаяртай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 8-99 тоотод оршин суух иргэн Б.Адъяагийн байшингийн цонхоор нэвтэрч даалинтай хөөрөг 1 ширхэг, эрэгтэй хүний бугуйн цаг зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 2.145.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Адъяагийн “...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхант 8-99 тоотод амьдардаг бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 14 цагт эхнэрийн хамт гэрээсээ гараад 20 цагийн орчим гэртээ ирэхэд манай байшингийн хашааны хаалга руу харсан хэсгийн цонхыг түлхэн орж том өрөөнд ханын стенк дээр байсан шинэ цагийн даваа толгойтой дунд гарын манан хөөрөг, саатай шар өнгийн хоргой дайлангийн хамт, металлын өнгөтэй Эмпорио арманий гэсэн бичигтэй төмөр бугуйн цаг 1 ширхэг эд зүйлс алдагдсан.” /4хх 232/ гэх мэдүүлэг,

 

эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /4хх 217-219/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх 222-229/, хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 241-243/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хохирогчийн эх сурвалжаа заасан мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Яыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч  хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Эийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Мыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч  хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Чийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хуурч авсан  залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Э.Быг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн зохион байгуулагчаар хамтран оролцож бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.Бийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч А.Б, М.А нарыг тус бүрийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүх, шүүгдэгч Б.Яын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч А.Б, М.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүх, шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Бэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.А, Х.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч, С.Б нарт Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд тус тус нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч С.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон гэж үзэв.

 

Харин анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Я, Б.Э, Д.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийг 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Я нь өсвар насны үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, 23 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг, 3 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг, Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг, нэг удаа дээрэмдэх гэмт хэрэг, Д.М нь  28 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн байх бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгах боломжийг эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Я бусдад 19.638.530 төгрөгийн, Б.Э 819.834 төгрөгийн, Д.М 75.473.245 төгрөгийн, Э.Б 14.083.736 төгрөгийн, С.Б 5.272.213 төгрөгийн, Б.Ч 2.067.536 төгрөгийн, М.А, А.Б нар тус бүр 122.500 төгрөгийн буюу нийт 117.600.094 төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ хохирлын хэмжээнд хэрэг нь тусгаарлагдсан этгээдүүдэд ногдох хохирлыг оруулаагүй болно.

Шүүгдэгч нар зарим хохирогч нарын эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн, зарим хохирлыг мөнгөн дүнгээр буюу нийт 42.159.334 төгрөгийн хохирол төлсөн байна. 

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхээс шүүгдэгч нараас хохирол гаргуулан шийдвэрлэхдээ зарим хохирогч нарын хохирлын хэмжээг буруу тооцсоныг зөвтгөж, нэр бүхий хохирогч нарын мэдүүлгийг шинжлэн судлаад шийтгэх тогтоолын 11 дэх заалтад зохих өөрчлөлтүүдийг оруулав.

Хохирогч Г.Должмаа нь автомашин болон даатгалаас гэм хорын хохирлоо барагдуулж авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх бөгөөд шийтгэх тогтоолоор түүнд дахин төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь  буруу байх тул зөвтгөж   шүүгдэгч Д.Моос  1.728.700 төгрөг гаргуулж “Хаан даатгал” ХХК- олгохоор өөрчлөлт оруулав. 

Мөн шүүгдэгч  Б.Ч нь хохирогч С.Буянжаргалд 620.000 төгрөгийн, шүүгдэгч С.Б нь хохирогч Ж.Баттогтоход  600.000 төгрөгийн хохирол тус тус төлсөн болохыг дурдаж тус бүрийн төлөх хохирлын дүнгээс хасаж тооцов.

 

Шүүгдэгч Б.Яын “...анхан шатны шүүхээс оногдуулсан биеэр эдлэх ялыг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь,

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Яад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Яад оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасган шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Д.Мын “...нийт хоригдох хугацааг буруу бодсон...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Харин Д.Мын гомдолд дурдагдсан 2020 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Б дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага Дарь Эхийн 3-1712 тоот хашааны гадна байсан иргэн Н.Бат-Ирээдүйн эзэмшлийн 78-30 УНУ улсын дугаартай Тоёота Марк 2 загварын автомашиныг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

 

мөн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын тойрогт байрлах иргэн Я.Мөнгөнцоожийн түрээслэн ажиллуулдаг лангууны хаалгыг сөхөж нэвтрэн орж бэлэн 170.000 төгрөг, 605 хайрцаг нэр бүхий тамхинууд, кофе 5 уутыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хохирогч Н.Бат-Ирээдүйгийн /12хх 117-119/, хохирогч Я.Мөнгөнцоожийн, шүүгдэгч Д.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр /12хх 106/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ гэмт хэргийн улмаас 2.061.500 төгрөгийн хохирол учруулсаны болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 190/ зэргээр тогтоогдсон байна. Харин О.Цолмонжавхаагийн үйлдсэн гэх хэргүүдийг тусгаарласан байна. 

 

Мөн шүүгдэгч Д.М нь энэ гэмт хэргийн улмаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл нийт 994 хоног цагдан хоригдсоныг зөвтгөж өөрчлөлт оруулав.

 

Шүүгдэгч Э.Бын “...миний бие бусдад учруулсан хохирлоо нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байна. Иймд зүйл, ангийг хөнгөрүүлж 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

 

Шүүгдэгч Э.Б нь ганцаараа болон бусадтай бүлэглэж нийт 11 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад 15.353.979 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Э.Бын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн хүндрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Харин шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болон түүний хувийн байдлыг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг багасгаж 5 жилийн хорих ял болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Я, А.Б нарын өмгөөлөгч Б.Байгалмаагийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Б.Яад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг 2 дахин багасган тогтоож өгнө үү. Б.Я, А.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар тэдгээрт холбогдох уг хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь,

 

Шүүгдэгч Б.Я нь өсвөр насны үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Э, Б.Ч, Э.Б, С.Б нарын өмгөөлөгч У.Сайнбилэгийн “...шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь,

 

Магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “шүүгдэгч Б.Яад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1,  8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар, 

шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Эийн “...миний бие гэм буруугаа ойлгож ухамсарлан хохирол гомдлоо бүрэн төлж барагдуулсан тул надад оногдуулсан ял шийтгэлийг хасаж Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү”,

шүүгдэгч Б.Чийн “...хохирол гомдлоо бүрэн төлөхөө илэрхийлж байна. Иймд миний эрх зүйн байдлыг харгалзан үзэж Өршөөлийн тухай хуульд хамруулж өгнө үү...”,

шүүгдэгч С.Бийн “...3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, хохирлыг үнэн зөв тогтоолгож бүрэн барагдуулах хүсэлтэй байна” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь,

 

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа тул зарим шүүгдэгч нарыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж заасан тул шүүгдэгч Б.Я, Б.Э, М.А, Х.Б нарын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамаарч байх тул тэдэнд оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлэх,

мөн хуулийн 7 дугаар зүйлд “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”, 7.1-д “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/...”, 7.2-д “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2, 2,4/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэг/...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Э, Б.Ч, С.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамаарч байх тул тэдэнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, 

мөн хуулийн 5 дугаар зүйлд “Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох”, 5.2-т  “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ч, С.Б нарт Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг өршөөн хэрэгсэхгүй болгох,

5.3-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасны дагуу Даваажаргалын Мт Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн             5.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тодорхой хугацаанд хүлээлгэхийг зорчих эрх хязгаарлах ял” гэнэ гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.” гэж, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д “шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх” үүргийг тус тус заасан.

Шүүгдэгч Б.Я нь Б дүүргийн 24 дүгээр хороо, Газарчингийн 6-17 тоотод, Б.Э нь Б дүүргийн 24 дүгээр хороо, Газарчингийн 5-13 тоотод, Б.Ч нь Б дүүргийн 24 дүгээр хороо, Газарчингийн 6 дугаар гудамжны 17 тоотод, С.Б нь Б дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжны 13 тоотод тус тус оршин суух хаягийн бүртгэлтэй бөгөөд зөвхөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зорчих үүргийг хүлээлгэж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Яын цагдан хоригдсон 685 хоног, шүүгдэгч С.Бийн цагдан хоригдсон 420 хоног, шүүгдэгч Б.Чийн цагдан хоригдсон 526 хоног, шүүгдэгч Э.Бын цагдан хоригдсон 569 хоног, шүүгдэгч Б.Эийн цагдан хоригдсон 170 хоног, шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 1078 хоногийг тус тус тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Я, Б.Э, Б.Ч, С.Б, шүүгдэгч Б.Я, А.Б нарын өмгөөлөгч Б.Байгалмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Д.М, шүүгдэгч Б.Э, Б.Ч, Э.Б, С.Б нарын өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Э.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/789 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “шүүгдэгч Б.Яад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар...” гэснийг “...шүүгдэгч Б.Яад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар...”,

“...шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар...” гэснийг “...шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар...”, 

“...шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял...”,

“...шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар...” шийтгэсүгэй гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын 3, 4, 5, 6, 9, 10 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Яад оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй гэж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй гэж,

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар,

мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солих,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Бэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.А, Х.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгэй гэсэн,

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Ч, С.Б нарт Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэр,

 

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.3-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Мт Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай гэсэн  нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

4. Шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “...шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 994 хоног...” гэж өөрчилсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Яын биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож, хорих ялаа эдлэж дууссан үеэс зорчих эрхийг хязгаарлах ялыг эдүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан зорих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, Б.Чт оногдуулсан зорих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар  тус тус тогтоосугай.

7. Шийтгэх тогтоолын 8 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Яад оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Мт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Бт оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж өөрчлөлт оруулсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Яын цагдан хоригдсон 685 хоног, шүүгдэгч Э.Бын цагдан хоригдсон 569 хоног, шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 1078 хоногийг тус тус тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч С.Б 420 хоног, шүүгдэгч Б.Ч 526 хоног, шүүгдэгч Б.Э 170 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн еөрөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я, Б.Э, Б.Ч, С.Б нар шүүхээс тогтоосон чиглэлээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөхийг мэдэгдэж, мөн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч Б.Ч нь хохирогч С.Буянжаргалд 620.000 төгрөгийн, шүүгдэгч С.Б нь хохирогч Ж.Баттогтоход  600.000 төгрөгийн хохирол тус тус төлсөн болохыг дурдаж тус бүрийн төлөх хохирлын дүнгээс хасаж тооцсугай.

11.Шийтгэх тогтоолын 11 дэх заалтад  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Яаас 18.172.530 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ариунтуяад 975.000 төгрөг, хохирогч Д.Эрдэнэцэцэгт 1.740.000 төгрөг, хохирогч Б.Цд 1.848.400 төгрөг, хохирогч М.Уранчимэгт 388.099 төгрөг, хохирогч Л.Бадамцэцэгт 650.574 төгрөг, хохирогч Д.Наранцэцэгт 613.000 төгрөг, хохирогч Ч.Даваажавт 200.000 төгрөг, хохирогч Ц.Баасандоржид 205.667 төгрөг, Д.Болдод 480.000 төгрөг, хохирогч Ц.Нансалмаад 43.350 төгрөг, хохирогч Л.Мөнхбатад 947.960 төгрөг, хохирогч С.Энхбаатарт 150.000 төгрөг, хохирогч Р.Ууганбаярт 353.335 төгрөг, хохирогч Б.Жавууломбод 163.200 төгрөг, хохирогч М.Алтанцэцэгт 672.000 төгрөг, хохирогч Ц.Билгүүнд 85.500 төгрөг, хохирогч У.Бүрэнжаргалд 1.591.670 төгрөг, хохирогч Ө.Батбилэгт 2.833.334 төгрөг, хохирогч Т.Маргад-Эрдэнэд 135.000 төгрөг, хохирогч Ж.Болдоод 190.500 төгрөг, хохирогч С.Баасанжаргалд 244.825 төгрөг, хохирогч Ж.Магсаржаламд 326.000 төгрөг, хохирогч Н.Мөнхтуулд 165.750 төгрөг, хохирогч Б.Амартөрд 122.500 төгрөг, хохирогч Р.Цогтсайханд 983.334 төгрөг, хохирогч Г.Энхтүвшинд 81.667 төгрөг, хохирогч М.Лхамсүрэнд 87.000 төгрөг, хохирогч С.Адъяажавд 350.667 төгрөг, хохирогч Б.Болд-Эрдэнэд 59.220 төгрөг, хохирогч Х.Тунгалагт 500.000 төгрөг, хохирогч Б.Ганбаатарт 88.334 төгрөг, хохирогч Х.Дамбадаржаад 616.833 төгрөгийг, шүүгдэгч Д.Моос 36.300.745 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Отгонтуяад 2.165.000 төгрөг, хохирогч Я.Мөнгөнцоожид 2.061.500 төгрөг, хохирогч Б.Бямбадэлгэрт 327.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Оюунтунгалагт 120.000 төгрөг, хохирогч Б.Болортуяад 3.665.000 төгрөг, хохирогч Н.Пүрэвцэрэнд 238.820 төгрөг, хохирогч Б.Цд 1.848.400 төгрөг, хохирогч Д.Ганбаатарт 200.000 төгрөг, хохирогч Б.Адъяад 1.010.000 төгрөг, хохирогч Л.Пагамсүрэнд 602.000 төгрөг, хохирогч Х.Оюунчулуунд 643.000 төгрөг, хохирогч Р.Ууганбаярт 353.335 төгрөг, хохирогч Б.Жавууломбод 163.200 төгрөг, хохирогч Б.Оюунтунгалаг 8.930.000 төгрөг, хохирогч У.Бүрэнжаргалд 1.591.670 төгрөг, хохирогч Ө.Батбилэгт 2.833.334 төгрөг, хохирогч В.Заяад 1.095.000 төгрөг, хохирогч Ж.Магсаржаламд 326.000 төгрөг, хохирогч Б.Эрдэнэбатад 80.000 төгрөг, хохирогч У.Алтантуяад 650.200 төгрөг, хохирогч Ш.Нургулд 153.500 төгрөг, хохирогч Н.Чинзоригт 150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Хаан даатгал” ХХК-д 1.728.700 төгрөг, хохирогч Н.Бат-Ирээдүйд 1.061.200 төгрөг, хохирогч С.Цэндэд 1.536.997 төгрөг, хохирогч Р.Цогтсайханд 983.334 төгрөг, хохирогч Г.Энхтүвшинд 81.667 төгрөг, хохирогч М.Лхамсүрэнд 87.000 төгрөг, хохирогч С.Адъяажавд 350.667 төгрөг, хохирогч Б.Болд-Эрдэнэд 59.220 төгрөг, хохирогч Х.Тунгалагт 500.000 төгрөг, хохирогч Б.Ганбаатарт 88.334 төгрөг, хохирогч Х.Дамбадаржаад 616.667 төгрөгийг, шүүгдэгч Э.Баас 13.705.736 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Пүрэвдоржид 90.000 төгрөг, хохирогч Н.Пүрэвцэрэнд 238.820 төгрөг, хохирогч Б.Цд 1.848.400 төгрөг, хохирогч Д.Наранцэцэгт 613.000 төгрөг, хохирогч Б.Жавууломбод 163.200 төгрөг, хохирогч У.Бүрэнжаргалд 1.591.670 төгрөг, хохирогч Ө.Батбилэгт 2.833.334 төгрөг, хохирогч Ж.Баттогтоход 4.894.213 төгрөг, хохирогч Б.Цэнд-Аюушид 765.000 төгрөг, хохирогч М.Энхтайванд 280.000 төгрөг, хохирогч М.Уранчимэгт 388.099 төгрөгийг, шүүгдэгч С.Бээс 4.294.213 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Баттогтоход, шүүгдэгч Б.Чээс 1.297.552 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Баасандоржид 205.667 төгрөг, хохирогч Ц.Нансалмаад 43.350 төгрөг, хохирогч Р.Ууганбаярт 353.335 төгрөг, хохирогч Б.Жавууломбод 163.200 төгрөг, хохирогч А.Тэмүүлэнд 532.000 төгрөг, шүүгдэгч Б.Эээс Б.Амартөрд 450.000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай” гэж өөрчилсүгэй.

12. Шүүгдэгч Б.Я, Б.Э, Б.Ч, С.Б, шүүгдэгч Б.Я, А.Б нарын өмгөөлөгч Б.Байгалмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Д.М, шүүгдэгч Б.Э, Б.Ч, Э.Б, С.Б нарын өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Э.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

13. Шүүгдэгч Б.Э, Б.Ч, С.Б нарыг нэн даруй сулласугай.  

14. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

      

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ