| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 171/2012/0409/и |
| Дугаар | 976 |
| Огноо | 2012-11-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2012 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 976
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 171/2012/0409/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум ** дүгээр баг ** дүгээр байр ** тоотод оршин суух Б*** овгийн Б.Д*** / утас: **** /
Дархан-Уул аймаг Дархан сум ** дүгээр баг ** дүгээр байр ** тоотод оршин суух Б.Х*** нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ** дүгээр баг ** дугаар хороолол ** тоотод оршин суух Б.М*** /утас: ****/ -т холбогдох
Дархан сумын ** дүгээр баг ** дугаар хороолол ** дугаар байрны ард байрлах 19.0 м.кв талбайтай 2 машины гаражийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
… Уг гаражийг Б***аас худалдан авсан. Тухайн үедээ Б*** 1 гаражид нь Б.М***ийн юм байгаа, өгчихөөрэй гэсэн. Гэтэл Б.М*** миний өмч гээд одоо болтол суллаж өгөхгүй, бид ашиглаж чадахгүй хохирч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.
… Б.Д***, Д.Б***аас 2 машины гараж худалдан авч зохих журмын дагуу хэлцэл хийн өмчлөх эрхээ баталгаажуулан авсан. Гэтэл Д.Б***тай хамтран амьдарч байсан Б.М*** гэгч эмэгтэй цоожилчихоод түлхүүрийг нь өгөхгүй байгаа учраас өөрийн өмчөө эзэмшиж ашиглаж чадахгүй нэг жил гаруй хугацаанд хохирч байна. Иймд Дархан-Уул аймаг Дархан сум ** дүгээр баг ** дугаар хороолол ** дугаар байрны ард байрлах **** газрын нэгж талбарын дугаартай гаражийг Б.М***ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д***, Б.Х*** нар нь Б.М***т холбогдуулан Дархан - Уул аймаг Дархан сум ** дүгээр баг ** дугаар хороолол ** дугаар байрны ард байрлах******* газрын нэгж талбарын дугаартай 19.0 м.кв талбайтай 2 машины гаражийг Б.М***ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Д*** нь 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр маргаан бүхий 2 машины гаражийг газрын хамт худалдан авч Д.Б*** нь өөрийн эзэмшиж байсан газар, 2 машины гаражийг зохих журмын дагуу шилжүүлэн, хүсэлт гаргаснаар Б.Д*** нь Дархан–Уул аймгийн Газрын албатай 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “ Иргэн, хуулийн
Doc/2012-шийдвэр-Даваадорж
этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 10 жилийн хугацаатай байгуулан, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн **** тоот гэрчилгээг 2010 оны 11 дүгээр сарын **-ны өдөр, 19.0 м.кв 2 машины гаражийг 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн **** дугаарт бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ баталгаажуулсан байна. / хэргийн 2-5, 7-8 дугаар хуудас /
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д ...Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцэлийг улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болохоор хуульчилсан бөгөөд хэлцэлийн үндсэн дээр өмчлөх эрхтэй болсон Б.Д***, Б.Х*** нар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй байна.
Хариуцагч Б.М***т нэхэмжлэлийн хувийг 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гардуулан хариу тайлбар ирүүлэх хугацааг 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр тогтоон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Б.М*** нь Д.Б***д холбогдуулан маргаан бүхий 2 машины гаражийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, уг нэхэмжлэлээс татгалзсан бөгөөд энэ талаархи Дархан–Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ** тоот “ Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай “ шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болно. / хэргийн 18-19 дүгээр хуудас /
Нэхэмжлэгч Б.Д*** нь Б.М*** холлбогдуулан маргаан бүхий 2 машины гаражийг суллуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг Дархан–Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ** тоот “ Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай “ шүүгчийн захирамжаар Б.М***ийн нэхэмжлэлтэй Д.Б***д хологдох иргэний хэргийг шийдвэрлэтэл хэргийг шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байгааг дурьдаж байна. / хэргийн 20-21 дүгээр хуудас /
Иймд Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн **** тоот гэрчилгээтэй, **** газрын нэгж талбарын дугаартай, Улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй 19.0 м.кв 2 машины гаражийн нэгийг Б.М***ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж Б.Д***, Б.Х*** нарт олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 1**, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т зааснаар Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0308469 тоот гэрчилгээтэй, **** газрын нэгж талбарын дугаартай, Улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй 19.0 м.кв 2 машины гаражийн нэгийг Б.М***ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж Б.Д***, Б.Х*** нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58 .3-т зааснаар нэхэмжлэгч Б.Д***ийн улсын тэмдэгтийн хураамжид 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.М***аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ