Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Г.Мөнхтүвшин

Шүүгдэгч Ч.Орхонтуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ирз овогт Чойжилсүрэнгийн Орхонтуулд холбогдох эрүүгийн 1720000400021 тоот хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, халх, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын ашиглалтын мэргэжилтэй, ам бүл 5, 3 хүүхэд, хамтран амьдрагчийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Өртөөний гудамжны 1-31 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ирз овогт Чойжилсүрэнгийн Орхонтуул /РД: МЭ66071182/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Ч.Орхонтуул нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг Хилийн 2 дугаар гудамжинд хамтран амьдрагч Б.Эрдэнэбаярын толгой тус газарт аягаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ч.Орхонтуул мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай хамтран амьдрагч Б.Эрдэнэбаяр нь архи уугаад согтуудаа гэрийнхээ цонхыг хагалаад хагархай шилээр нь өөрийнхөө хоолойг зүснэ гээд байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгсэн цагдаагийн байгууллагаас тухай өдөр Б.Эрдэнэбаярыг саатуулаад маргааш өдөр нь торгуулийн мөнгө гэж 100.000 төгрөг нэхэхээр нь байгаа 50,000 төгрөгөө өгөөд үлдсэн мөнгийг нь Б.Эрдэнэбаярыг өөрөө ажил хийгээд олж өг гэж хэлсэн. Тэгсэн манай хүн ажил хийгээд тал мөнгөөр нь архи уугаад байхаар нь түүнд уурласан. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өглөө Эрдэнэбаяр бид 2 Мөнхөө ахын гэрт очоод Улаан бөглөөт архи хувааж уугаад сууж байтал уусан архиндаа согтоод Эрдэнэбаярын торгуулийн мөнгөнөөс болж хоорондоо маргалдсан. Тэгээд би Эрдэнэбаярыг Мөнхөө ахын гэрт үлдээгээд гэртээ очоод амарч байтал Эрдэнэбаяр гэрийн гадаа гартаа шилэнд хийсэн халиар барьчихсан явж байхаар нь чи миний нэрээр ногоо аваад архинд өгөх гэж байна уу гэж хэлээд халиарыг нь хагалах зорилгоор газраас жижиг чулуу аваад шидсэн чинь шилийг нь оноод хагалчихсан. Ингээд би гэртээ буцаж ороод хувцсаа өмсөөд Б.Эрдэнэбаярын араас Мөнхөөгийн гэрт яваад орсон чинь Эрдэнэбаяр өөдөөс ундаа уу гээд шаазан аяга өгөхөөр нь чи дахиж архи уусан байна гэж хэлээд уурласан чинь өөдөөс чи над руу чулуу шидсэн биздээ гээд миний нүдний шилийг гараараа базаад авахаар нь ундаа ууж байсан аягаараа толгой руу нь цохисон чинь цус нь гарсан. Тэгэхээр нь би цусийг угааж өгөөд Мөнхөөгийн гэрт унтуулаад дэлгүүр ороод гэртээ ирсэн чинь Эрдэнэбаярын төрсөн эгч, дүү хоёр манай гэрт ирчихсэн Эрдэнэбаярыг хүн зодсон байна гэхээр нь та юун сүртэй юм Эрдэнэбаярыг хэрэг төвөгт ороход нь өнчин өрөөсөн гээд тоодоггүй юм байна лээ. Би нэг удаа цохисон чинь яагаад сүржигнээд байгаа юм гээд зүгээр хэлсэн чинь намайг Б.Эрдэнэбаярыг зодсон байна гээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байсан. Б.Эрдэнэбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 4-5/

-Хохирогч Б.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 цагийн орчимд төрсөн эгч Отгонтуяагийн хадам ээж Ганпүрэвийн гэрээс шилэнд хийсэн дарсан халиар аваад Мөнхөө ахын гэр рүү алхаад явж байтал хамтран амьдрагч Орхонтуул гэрээсээ гарч ирээд миний араас чулуу шидсэн. Тэгсэн шидсэн чулуу нь миний барьж байсан халиартай шилийг оноод хагарсан шил нь миний баруун гарын бугуйны дотор хэсгийг зүсээд цус гаргасан. Тэгээд би тоолгүй цаашаа Мөнхөө ахын хашаа руу ороод байж байтал араас ирэнгүүтээ архины шил юм уу шаазан юм уу нэг юмаар толгой руу цохиход цохисон зүйл миний толгойн дээр хагараад толгойны баруун хэсгийг зүссэн. Тэгэхээр нь би Орхонтуулаас зугтаагаад Мөнхөө ахын гэрт ороод цус гойжуулаад унтаж байтал манай төрсөн эгч Отгонтуяа, төрсөн дүү Март нар ороод ирчиххсэн намайг дагуулаад эмнэлэгт очиж үзүүлсэн. Тухайн үед би өөрийн ухаангүй болтлоо архи уучихсан байсан бөгөөд Орхонтуулд толгойгоо хагалуулчихаад Мөнхөө ахын гэрт ороод унтаж байсан чинь манай эгч дүү нар орж ирээд худлаа баахан сүржигнэсээр байгаад цагдаагийн байгууллагад миний өмнөөс гомдол гаргасан байсан. Тэрнээм надад ямар нэгэн санал байхгүй. Энэ хэргийг хурдан хааж өгнө үү. Учир нь би Орхонтуултай хамтран амьдраад 7-8 жил болж байна. Бид хоёрын хувьд өнөөдрийн байдлаар тодорхой эрхэлсэн ажилгүй. Өдөр болгон архи уудаг нь үнэн. Гэхдээ өдий болтлоо хамтран амьдарчихаад нэг нэгнийгээ хуулийн хариуцлага хүлээлгэмээргүй байна. Үүнийг харгалзан үзнэ үү гэжээ. /хх-ийн 12-13/

- Гэрч Ч.Орхонтуул мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 07 дугаар сарын  гэжээ. /хх-ийн 14-15/

-Гэрч В.Отгонтогоогийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: ....Тэгсэн О.Анхбаяр Түвшинжаргалыг “энэ намайг хутгалчихлаа ш дээ” гэхээр нь Түвшинжаргал руу хартал цамцныхаа ханцуй руу 20 см хиртэй хурц үзүүртэй шар өнгийн бариултай хутга хийгээд О.Анхбаярыг вокзал руу дагуулаад явсан. Тухайн үед О.Анхбаярын зүүн талын өгзөгний хэсгээс цус гарч байсан бөгөөд О.Анхбаяр Түвшинжаргалд хандаж "чи намайг яасан гэж хутгалж байгаа юм вэ" гэхэд “би чамайг хутгалаагүй, яасан сүртэй амьсгаа вэ” гэсэн гэжээ. /хх-ийн 16-17/

-Гэрч Ч.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: Тухайн үед Түвшинжаргал нь согтуу байдалтай байсан ба цамцныхаа баруун ханцуйд шар өнгийн бариултай хурц үзүүртэй хутга хийчихсэн байхаар нь би санаа зовоод “чи хүн амьтны нүдэн дээр хутга бариад яваад байх юм, халаасандаа хийгээд, нуугаач” гэсэн чинь “өө өнөөдөр хүн зодохгүй бол нойр хүрэхгүй байна, та хоёрт мөнгө байна уу, байвал 3000 төгрөг өгчих” гэхээр нь “мөнгө байхгүй байна аа хөгшөөн, бид хоёр дөнгөж сая талбай дээр ирсэн гэж хэлсэн” гэжээ. /хх-ийн 18-19/

-Гэрч Б.Ууганбаатар мөрдөн байцаалтын атанд өгсөн мэдүүлэгт: Ингээд Түвшинжаргалд хуулийн дагуу шаардлага тавиад цагдаагийн хэлтэс дээр авчирж, согтуурлын зэргийг драгер багажаар үлээлгэн шалгахад 2,30 хувьтай гарсан бөгөөд Түвшинжрагал нь тухайн үед ил харагдах гэмтэл шархгүй өөрийгөө удирдан жолоодон авч явах чадваргүй байсан тул саатуулсан, мөн болсон зүйлийн талаар Түвшинжаргалаас асуухад “би яадгийн Анхбаярыг хутгалчихсан юм, манай дүү угаасаа шоронд байгаа, би дүүгийнхээ араас явмаар байна, явуулаад өг пиздаанууд минь” гээд орилоод байсан болно гэжээ. /хх-ийн 21-22/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Эд зүйл түр хураан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-5/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6/

-Шинжээчийн 127 тоот дүгнэлт: 1.О.Анхбаярын биед зүүн өгзөгний доод талд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 2.Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4.”Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-р заалтыг үндэслэсэн болно. 5.Шинээр илэрсэн зүйлгүй болно  гэжээ. /хх-ийн 29/

-Шинжээчийн 15 тоот дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн бэлтгэлийн өмдний зүүн ар хэсэгт 02х0,09 см хэмжээтэй ташуу хэлбэрийн урагдал байна. 2.Уг урагдал нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3.Шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй болно гэжээ. /хх-ийн 31-33/

-Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 70/

-Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 83-84/

-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай Прокурорын санал /хх-ийн 90/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

 Шүүгдэгч Т.Түвшинжаргал нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт иргэн О.Анхбаярын зүүн гуяан тус газар нь хутгалж зүүн өгзөгний доод талд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Д.Майнбаярын “...Түвшинжаргал гартаа шар өнгийн бариултай, хурц үзүүртэй хутга барьчихсан согтуу байдалтай бид нар дээр ирээд “та нарт мөнгө байна уу, 3000 төгрөг байвал өгчих” гэхээр нь “байхгүй” гэж хэлсэн. ...Анхбаяр, Грин корнер рестораны зүг явсан, тэгээд удалгүй Анхбаяр “Түвшинжаргалд гуяа хутгалуулчихлаа” гээд ирэхээр нь эмнэлэг рүү дагуулж явсан, тухайн үед Анхбаярын өмсөж явсан саарал өмд цоорчихсон, бага зэрэг цус гарч байсан” гэх мэдүүлэг, гэрч В.Отгонтогоогийн “...О.Анхбаяр Түвшинжаргалыг “энэ намайг хутгалчихлаа ш дээ” гэхээр нь Түвшинжаргал руу хартал цамцныхаа ханцуй руу 20 см хиртэй хурц үзүүртэй шар өнгийн бариултай хутга хийгээд О.Анхбаярыг вокзал руу дагуулаад явсан.” гэх мэдүүлэг, гэрч Ч.Батболдын “...Тухайн үед Түвшинжаргал нь согтуу байдалтай байсан ба цамцныхаа баруун ханцуйд шар өнгийн бариултай хурц үзүүртэй хутга хийчихсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Ууганбаатарын “...болсон зүйлийн талаар Түвшинжаргалаас асуухад “би яадгийн Анхбаярыг хутгалчихсан юм, манай дүү угаасаа шоронд байгаа, би дүүгийнхээ араас явмаар байна, явуулаад өг пиздаанууд минь” гээд орилоод байсан” гэх мэдүүлэг, шинжээчийн 127, 15 тоот дүгнэлтүүд зэргээр тогтоогдсон.

Шүүгдэгч нь хохирогч О.Анхбаярыг хутгалж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь зүйтэй байна.

Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Чойжилсүрэнгийн Орхонтуулд зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ирз овогт Чойжилсүрэнгийн Орхонтуулийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Чойжилсүрэнгийн Орхонтуулийг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ч.Орхонтуул нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар нийт 300 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Орхонтуул нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Түвшинжаргалд нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                         Э.БОЛОРМАА