Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2023/00796

 

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 1*******4/ШШ2023/00796

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, Зүүнбаянцагаан ******* дугаар гуудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: НЮ*******1053016/,

Хариуцагч: ******* дүүрэг, 1******* дугаар хороо, 1*******101, Москва гудамж 4*******а байр тоотод оршин суух, овогтой гийн /РД: ПН93*******2614/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн үүрэгт 45,215,115 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлд 2022 оны 9-р сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга н.Сандаг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.******* нь Ц.д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн үүрэгт 45,215,115 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ж.******* би Ц.тай 2021 оны ******* дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15 сая төгрөгийг 7 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатайгаар 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээний хамт барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны зүйлд ******* дүүрэг 1******* дугаар хороо, толгойт 1*******101 Москва гудамж, 4*******а байр, тоотын 2*******,19 м.кв /Ү, 000*******41004/ орон сууцыг барьцаалж зээл олгосон. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дахин гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 7,000,000 төгрөгийг өмнөх зээлийн гэрээний адил нөхцөлөөр байгуулсан. Ц. нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөр болон хүү, алданги нэг ч төгрөг өгөөгүй болно. Иймд Ц.гаас нийт 45,215,115 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц. хариу тайлбар гаргаагүй, зохигч 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрүүдэд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: 1.Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2021 оны ******* дугаар сарын 23-ны өдрийн 2363 дугаартай зээлийн гэрээний үндсэн дээр 15,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1119 дугаартай гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж 7,000,000 сая төгрөг нэмж зээлийн гэрээг байгуулж нийт 22,000,000 төгрөг авсан ба зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 22,000,000 төгрөг зээлийн хүү *******,603,000 төгрөг, алданги 10,230,000 төгрөг тэмдэгтийн хураамж 3*******2,115 төгрөг нийт 45,215,115 төгрөг өгөхөөр харилцан тохиролцов. 2.Ц. нь тохиролцсон 45,215,115 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулна. 3.Эвлэрлийн гэрээний 2 дугаарт заасан хугацааны дотор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл хүү алданаги төлөөгүй тохиолдолд Улаанбаатар хот, ******* дүүрэг 1******* дугаар хороо, толгойт 1*******101 москва гудамж, 4*******а байр тоот хаягт байршилтай 2*******,19 мкв орон сууц Ү- бүртгэлийн дугаартай 000*******41004 дугаартай барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна. 4.Эвлэрлийн гэрээ байгуулсан үр дагаварыг зохигч бүрэн ойлгож байгуулсан болно. Эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс: 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0499 дугаартай гуравдагч этгээд З.ээс Ц.д барьцаалах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх олгосон Итгэмжлэл /хх 7/, 2021 оны ******* дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээ, /хх-*******-9/, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1119 дугаартай Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон барьцаа /1*******9/-ны гэрээ /хх-10-13/, 2021 оны ******* дугаар сарын 23, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Орлого /15,000,000+7,000,000 төгрөг/-ын мэдүүлэг /хх-14/, З., Ц. нарын Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх-15/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт эвлэрлийн гэрээ зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газраас З.ийн хилээр орсон, гарсан лавлагааг нотлох баримтаар цуглуулсан.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: .. ...зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 15,000,000 сая төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлүүлсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул үндсэн зээл 22,000,000 төгрөг, хүү 11,703,000 төгрөг, 93 хоногийн алдангид 10,23,000 төгрөг хариуцагчаас гаргуулна, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн агуулгаар тодорхойлсныг,

-хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаанд тавьсан байр бол миний өөрийн өмчлөлийн байр, төлбөрөө төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэхэд татгалзах зүйлгүй. З. манай ээжийн эгчийн хүүхэд, З.ийг орон сууцны хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн учир нь гадаад явахад хөрөнгөтэй байх шаардлагатай байсан учир гэрчилгээнд нарыг нь оруулсан, түүнээс биш миний өөрийн өмчлөлийн орон сууц гэж тайлбарлаж, маргаагүй.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

  1. Зохигч 2021 оны ******* дугаар сарын 23-ны өдрийн 2363 дугаартай зээлийн гэрээний үндсэн дээр 15,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1119 дугаартай гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж 7,000,000 сая төгрөг нэмж зээлийн гэрээг байгуулж нийт 22,000,000 төгрөг зээлдүүлсэн.
  2. Үндсэн зээл 22,000,000 төгрөг, зээлийн хүү *******,603,000 төгрөг, алданги 10,230,000 төгрөг, нийт 45,215,115 төгрөгийн үлдэгдэл тооцоотой
  3. Ц. нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулах, энэ хугацаанд зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл, хүү, алданги төлөөгүй тохиолдолд Улаанбаатар хот, ******* дүүрэг 1******* дугаар хороо, толгойт 1*******101 москва гудамж, 4*******а байр тоот хаягт байршилтай 2*******,19 мкв орон сууц Ү- бүртгэлийн дугаартай 000*******41004 дугаартай барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон.
  4. Үл хөдлөх эд хөрөнгө З. болон Ц. нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байх боловч Ц.д З. нь зээлийн барьцаанд тавих, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах эрхийг олгосон.
  5. З. 2022 оны ******* дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын хилээр гарсан бүртгэл авагдсан.
  6. Шүүхээс З.ийн оршин суух ******* дүүргийн 1******* болон 33 дугаар хорооны хаягаар шүүхийн дуудах болон мэдэгдэх хуудас хүргүүлсэн, 1*******-р хорооны хаягт бүртгэлгүй, 33 дугаар хорооны хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Талууд маргааны зүйлгүй, түүнчлэн ...үндсэн зээлийн үлдэгдэл, тооцоо, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил зэрэг бусад зүйл маргаагүй.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 1*******9 дүгээр зүйлийн 1*******9.1, 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1, 1-д, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Зээлийн болон барьцааны эрх зүйн харилцаа үүссэн, гэрээнүүд хуулийн шаардлага хангасан, нотариатаар гэрчлүүлсэн, хүчин төгөлдөр хэлцэл байх ба хэрэгт авагдсан баримтаар гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Ж.******* Иргэний хуульд зааснаар зээлдүүлэгч, барьцаалагч бөгөөд зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд 22,000,000 төгрөг шилжүүлэх, зээлдүүлэх үүргээ биелүүлсэн байна,

Зээлийн гэрээгээр нь, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. эх талаар дүгнэх,

 

Хариуцагч Ц. шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээсэн боловч төлбөр төлөх хариу үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр 2021 оны ******* дугаар сарын 23-ний өдөр байгуулсан зээлдүүлэгч Ж.*******, зээлдэгч Ц. нарын хоооронд байгуулсан 15,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээ, тухайн өдөр байгуулсан барьцааний гэрээ, 2021 оны 11 сарын 15-ны өдөр байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 7,000,000 төгрөгийг өмнөх гэрээний нөхцөлтэй ижил байдлаар байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зэрэг баримтууд хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдаан гаргасан зохигчийн тайлбараар талуудын хооронд зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан, хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдлоо.

Хэрэгт авагдсан баримтаар, Ц. нь З.ийг төлөөлөх бүрэн эрхтэй нь тогтоогджээ. Тодруулбал, З. нь өөрийн үелд Ц. 2021 оны 7-р сарын 27-ны өдөр итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлээр Ц. ...******* дүүргийн 1*******-р хороо, Толгойтын 1*******101, Москвагийн гудамж, 4*******а байр тоотын 2*******,19 мкв орон сууцыг Ж.*******ийн 22 сая төгрөгийн зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд бүрэн төлөөлөх, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах...эрхийг олгосон байна.

Зохигч 2021 оны ******* дугаар сарын 23-ний өдөр байгуулсан гэрээний 3.6, 3.7-д зааснаар сар бүрийн 23-ны өдөр хүү төлнө. Үндсэн зээлийг хугацааны эцэст Хаан банкны 5026903939 Ж.*******ийн дансанд шилжүүлнэ гэж, зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж тохиролцжээ. /хх *******-10/

Мөн 2021 оны 11 сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний 3.1-д талууд харилцан тохиролцсоны үндсэн гэрээнд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулж байна. Үүнд үндсэн гэрээний 3.2-т зээлийн хэмжээ 15,000,000 төгрөг дээр нэмж 7,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр харилцан тохиролцов. Нийт зээлийн хэмжээ 22,000,000 төгрөг болно гэх нөхцөл тогтоогдсон. /хх-11/

Хэрэгт авагдсан дээрх баримт, хариуцагчийн тайлбараар Ц.гийн эзэмшлийн 1024003**************277 дансанд 15,000,000 төгрөг, 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.******* шилжүүлсэн болох нь Төрийн банкны орлогын баримтаар тогтоогдож байна. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн буюу гэрээ ёсоор мөнгийг шилжүүлэн өгсөн эсэх тал дээр маргаан гарсан тохиолдолд мөнгө, зээлдэгчид шилжүүлсэн байх нь гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл болохыг Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.4 дэх хэсгээр зохицуулсан. Нэхэмжлэгч Ж.******* 22,000,000 төгрөг зээлдэгч Ц.гийн эзэмшлийн Төрийн банкны дансанд шилжүүлэн өгсөн байх тул буцаан өгөхийг шаардах эрхтэй.

Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр өөрөөр хэлбэл нэг тал нь мөнгө зээлэх эсхүл мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй, нэхэмжлэгч алданги нэхэмжлээгүй болно.

Мөн хуульд /2*******2.1, 2*******2.3/.Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь шаардах эрхтэй.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2021 оны ******* дугаар сарын 23-ны өдрийн, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээнээс үзвэл, Ц. нь З.ийг төлөөлөн нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулан нийт 22 сая төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 7 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд ******* дүүрэг, 1*******-р хороо, Толгойт, 4******* а байрны тоот хаягт байрлах 2*******,19 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан байна. Энэхүү итгэмжлэлээр, Ц. нь З.ийг төлөөлөх бүрэн эрхтэй.

Тодруулбал, З. нь өөрийн үеэл Ц.д 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлээр Ц. нь ... гүйцэтгэлд ******* дүүрэг, 1*******-р хороо, Толгойт, 4******* а байрны тоот хаягт байрлах 2*******,19 м.кв талбайтай орон сууцыг Ж.*******ийн 22 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавих... зээл болон зээлийн барьцааны гэрээнд төлөөлөх үүргийн гүйцэтгэлийг хангах үйлдэл хийх эрх олгосон байна.

З. 2022 оны ******* дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын хилээр гарсан бүртгэл авагдсан, шүүхээс З.ийн оршин суух ******* дүүргийн 1******* болон 33 дугаар хорооны хаягаар шүүхийн дуудах болон мэдэгдэх хуудас хүргүүлсэн, 1*******-р хорооны хаягт бүртгэлгүй, 33 дугаар хорооны хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны засаг дарга, эрх бүхий байгууллагын лавлагаа, тодорхойлолтоор тогтоогдсон. Шүүхээс гуравдагч этгээдэд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн, З.ийн хилээр гарсан байдал нь хэргийг түдгэлзүүлэх, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэхэд нөлөөлөхгүй, саад болохгүй.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ зээлдэгч болон зээлдүүлэгч биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

3.Анхан шатны шүүх Ц.г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, З.ийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлд зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үйлдэл хийх эрхийн талаар заасан, барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагын талаар хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо татгалзал илэрхийлээгүй буюу эсэргүүцээгүй байна. Иймд шүүх хариуцагчийг оролцуулан, барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэх нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 242 дугаар зүйлийн 242.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийн агуулгыг зөрчөөгүй гэж дүгнэв.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.

Иймд Иргэний хуулийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1., 2*******2 дугаар зүйлийн 2*******2.1., 2*******2.3., 2*******2.4-д тус тус зааснаар хариуцагч Ц.гаас зээлийн үндсэн төлбөрт 22,000,000 төгрөг, хүү 11,703,000 төгрөг, алданги 10,230,000 төгрөг, нийт 45,215,115 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг ******* дүүргийн 1*******-р хороо, Толгойтын 1*******101, Москвагийн гудамж, 4*******а байр тоотын 2*******,19 кв.м орон сууцаар үүргийн гүйцэтгүүлэх нэхэмжлэгч Ж.Түвшинбаярт олгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3*******4,026 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3*******4,026 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11******* дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4, 234.6, 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.3-д зааснаар хариуцагч Ц.гаас 45,215,115 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.түвшинтөгст олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох ******* дүүргийн 1*******-р хороо, Толгойтын 1*******101, Москвагийн гудамж, 4*******а байр тоотын 2*******,19 кв.м орон сууцыг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3*******4,026 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 3*******4,026 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН