Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 25

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Т.******* Хохирогч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Т.*******д холбогдох 201713000032 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 20-нд ******* аймагт төрсөн, ******* настай эрэгтэй, *******боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, Завхан аймгийн ******* сумын ******* багийн тоотод оршин суух овогт ын *******./Регистрийн дугаар:// Шүүгдэгч Т.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.******* нь 2017 оны 03 дугаар сарын *******-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багт байрлах караокед “намайг олон хүмүүсийн нүүрэн дээр хэл амаар доромжилж салаавч өглөө” гэсэн шалтгаанаар иргэн Б.*******гийн цээж рүү цохиж, нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.*******гийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдөр би караокегоор үйлчлүүлээд тэр өдөр цалин ороогүй болохоор мөнгө байхгүй байсан учраас би Нокиа маркийн хар өнгөтэй хуучин гар утас 1 ширхэг, IPone-5S голд маркийн шаргал өнгөтэй шинэвтэр 1 ширхэг гар утас, теннисний аркет 1 ширхэг тус тус тооцооныхоо оронд үлдээгээд явсан юм. Тэр өдөр *******ы дүү гэж залуу байсан 21000 төгрөгний тооцоо гараад тэрэнд үлдээсэн юм. Тэгээд 25-ны өдөр үлдээсэн юмнуудаа авах гээд 2 удаа очиход онгойгоогүй байсан. 03 сарын *******-ны өдрийн 16 цагийн үед дахиад очтол онгойгоогүй байхаар нь хажуу талынх нь караокены газрын залуугийн утсаар залгаад өгөөч гэж ярьсан чинь одоо очлоо гэсэн юм. Тэгээд удалгүй миний гар утаснууд аркет тавьсан залуу ирээд ганцхан энийг үлдээсэн гээд Нокиаг гаргаж өгөхөөр нь би 2 утас аркеттай үлдээсэн шүү дээ гэсэн чинь үлдээгээгүй ганцхан энэ утсаа үлдээсэн гэсэн. Удалгүй ******* ирээд миний сууж байсан өрөөг үзүүлээд ганцхан энэ утсыг үлдээсэн гэсэн өөр утас үлдээгээгүй гэж хэлсэн. Тэгээд би тэднийд 2 пиво уучхаад *******ы дүүтэй гарч компьютерийн төв рүү очиж тэр залуугийн данс руу мөнгө шилжүүлж тооцоогоо хийгээд зөрүү мөнгөө авсан юм. Тэгээд дэлгүүрээс тамхи авах гээд явж байтал найзуудтайгаа таараад *******ы ажиллуулдаг караокены хажуу караокед орж 0.75 граммтай архи нэгийг хувааж уугаад, манай найзууд яваад би *******ы караоке руу ороод ******* өөрөө байхаар нь камераа шалгаж өгнө үү, тавьсан юмнуудаа авъя гэсэн чинь манай камер 7 хоноод бичлэгээ устгадаг, байхгүй гэсэн тэгээд миний хажууд өөр 2 хүн *******, эхнэр 2-оос нь юмаа авъя гээд яриад зогсож байхаар нь энэ хүмүүсийн юмыг миний юмнуудтай өгчөөч гэсэн чинь намайг ******* зүүн гараараа барьж аваад баруун гараараа цохиод, хойшоо унагаагаад унасан хойно дээрээс дэвсэж, өшиглөсөн юм. Тэгээд би гараад цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг. Хамт байсан гэрч Л.гийн “...2017 оны 03 дугаар сарын *******-ны орой хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна. ******* гэдэг залуутай уулзах гээд нөхөртэйгээ караокед очсон чинь ******* ******* гэдэг залуутай маргалдаад зогсож байсан. ******* *******аас утас өгөөдөх камераа шүүгээдэх гээд байсан. ******* манай камер олон хоногийн бичлэг байдаггүй, багтаамж бага учраас устчихдаг гээд байсан. Утас өгөөдөх, чи манай банкинд өртэй биздээ гээд ******* нь салаавч гаргаад бас ******* бас зөрүүлж салаавч гаргаад байсан. Тэгээд ******* *******гийн нүүр лүү нь толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон юм. Дундуур нь би утсаар ярих гээд гэрч явсан зарим зүйлийн нь хараагүй. ******* эрүүл, ******* нь согтуу байсан” гэсэн мэдүүлэг болон хамт байсан гэрч Х., С., Б. нарын энэ талаар мэдүүлсэн ижил агуулга бүхий мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас Б.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн “...Б.*******гийн биед: Тархи доргилт, зүүн нүдний *******доод зовхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтэл байна. Хохирогчийн зааж байгаа хугацаатай тохирч болно. Тархины доргилт, зүүн нүдний *******доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 201720064 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Иймд Т.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч Б.******* хэрэг бүртгэлтийн шатанд 1683018 төгрөгийн хохирол нэхэмжлэн тооцоог хэрэгт хавсаргуулсан байгаа ч үүнийгээ нотолсон ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул түүнд ийм хэмжээний хохирол учирсан гэж үзэх үндэсгүй. Түүнчлэн хохирлоо нотолсон ямар ч баримт ирүүлээгүй учир шүүгдэгч Т.*******ы үйлдлийн улмаас М.*******д хохирол учирсан гэж үзэх боломжгүй. Харин шүүгдэгч нь хохирогчид 300.000 төгрөг өгсөн болох нь тэдний мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Мөн хохирогч Б.******* нь өөрт учирсан хохиролд холбогдох баримтгүй ч шүүгдэгчтэй “05 дугаар сарын 29-ний өдөр 300000 төгрөг өгнө” гэсэн тохиролцоо хийж гомдол саналгүй, нэхэмжлэх төлбөргүй болохоо хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн шатанд илэрхийлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүссэн хүсэлт гаргасан байх тул хохирогчийг шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгч Т.*******ы үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, нөхөн төлөх хохиролгүй, хохирогч түүнтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Т.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дах хэсэг, 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. овогт ын *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.*******д холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолтой, 201713000032 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Т.*******д өмнө авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Т.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, нөхөн төлөх хохиролгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

6.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний *******шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.НЯМ