| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2022/06040/И |
| Дугаар | 184/ШШ2023/01112 |
| Огноо | 2023-03-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2023/01112
| 2023 оны 03 сарын ******* өдөр | Дугаар 1*******4/ШШ2023/01112 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Бага тойруу, Сити-центр ******* тоотод байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /*******/
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, өнөр хороолол, -р байр, *******4 тоотод оршин суух, овогт //
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,625,901 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 11р сарын 29ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Амгалан.
Зохигч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бөгөөд тэдний хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зөрчснөөс учирсан хохиролд 4,625,901 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Б. нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сарын 2,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувийн хүүтэйгээр ЗГ/21/010113010*******000249 тоот Зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг зээлж I Phone 13 pro max 12*******gb загварын гар утсыг ХХК-иас худалдан авсан байдаг.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Гэвч гэрээ байгуулсан өдрөөс одоог хүртэл нийт 1,421,200 төгрөг төлсөн бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр эргэн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл дахиж төлөлт огт хийгээгүй 90 хоног болсон байна.
Манай ББСБ-ын зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлийн төлбөрийн үлдэгдэлийг Зээл, зээлийн хүү төлөлтийг хуваарийн дагуу яаралтай төлөхийг шаардсан ч хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл нь зээлийн гэрээний 3.2.2 зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь ББСБ-д төлнө, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дугаар зүйлийн .1-д Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ. гэснийг тус тус зөрчиж байна.
Зээлдэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,194,067 төгрөг, зээлийн хүүний өр 421,******* төгрөг, торгуулийн хүү 10,565 төгрөг, нийт 4,625,901 төгрөг төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч ******* *******гийн ******* ББСБ нь дээрх төлбөрийн үлдэгдлийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.
Иймд үндсэн зээлийн төлбөр 4,194,067 төгрөг, зээлийн хүүний өр 421,******* төгрөг, тогуулийн хүү 10,565 төгрөг, нийт 4,625,901 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардалыг бүхэлдэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
******* ******* ******* ББСБ ХХК нэхэмжилж байгаа 4,625,901 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх зээлийн 2023 оны 12 дугаар сард гэхэд төлж барагдуулахаа илэрхийлж байна. 2023 оны 3 дугаар сарын *******-ны өдрийн үззх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул намайг эзгүйд хуралдаанаар асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/21/010113010*******000249 тоот Зээлийн гэрээ /хавтаст хэргийн 9-17 дугаар тал/, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хариуцагч Б.ын ******* *******гийн ******* ББСБ гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 19 дүгээр тал/, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/21/010113010*******000249 тоот Зээлийн гэрээний 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл /хавтаст хэргийн 20 дугаар тал/, Б.ын зээлийн дансны хуулга /хавтаст хэргийн 21 дүгээ тал/, 2022 оны 0******* дугаар сарын 23-ны өдрийн Мэдэгдэх хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 7 дугаар тал/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 25-2******* дугаар тал/ гэрэл зураг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн тайлбар /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.
Хариуцагчаас 2023 оны 03 сарын *******-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.
Үүнд: ... Б. нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сарын 2,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувийн хүүтэйгээр ЗГ/21/010113010*******000249 тоот Зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг зээлж I Phone 13 pro max 12*******gb загварын гар утсыг ХХК-иас худалдан авсан, нийт 1,421,200 төгрөг төлсөн, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,194,067 төгрөг, зээлийн хүүний өр 421,******* төгрөг, торгуулийн хүү 10,565 төгрөг, нийт 4,625,901 төгрөг төлөх үүрэгтэй гэсэн агуулгаар тодорхойлсон.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрсөн. Үүнд: ...******* ******* ******* ББСБ ХХК нэхэмжилж байгаа 4,625,901 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. гэж тайлбарлаж, маргаагүй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/21/010113010*******000249 тоот зээлийн гэрээгээр зээлдэгчид 5,000,000 төгрөг шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд энэ үүргээ биелүүлсэн,
-хариуцагч дээрх гэрээгээр заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх хариу үүрэг хүлээсэн, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Талуудын Зээлийн гэрээ, хугацаа, гарын үсэг, тэмдэг, тусгай зөвшөөрөл, гэрээ цуцласан, шаардах эрх, үндсэн төлбөр, шилжүүлсэн байдал, хүлээн авсан, уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний хугацаанд хариуцагч 1,421,2000 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл 4,625,901 төгрөг зэрэгт маргаагүй байна.
Нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, Нэхэмжлэгч Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хариуцагч гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй, үүргээ биелүүлээгүй тул 4,625,901 төгрөг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
-энэ хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй,
-энэ хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан.
Хариуцагч гэрээний 7.1.1, 7.1.2, 7.1.10-т зааснаар зээлийн гэрээг ББСБ-ын санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар ББСБ-аас тавьсан шаардлагыг үндэслэлгүйгээр биелүүлээгүй, ...зээл, зээлийн хүү төлөх хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах талаар зохих арга хэмжээ аваагүй, зээлийн цуцалсан тохиолдолд зээлдэгчээс зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү бусад зардал төлбөрийг нэн даруй шаардах эрхтэй. гэжээ.
Иймд дээрх хуульд заасан үндэслэл, баримтыг үндэслэн хариуцагч Б.аас үндсэн зээл 4,194,067 төгрөг, зээлийн хүүний өр 421,******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,565 төгрөг, нийт 4,625,901 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүрэн хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн **************,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.аас 4,625,901 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК -д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************,965 төгрөгийн улсын орлогод үлдээж, хариуцагчаас **************,965 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН