Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2023/01312

 

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2023/01312

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 10 дугаар хороо 31 дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүргийн, -р хороо, одонт гудамж, тоотод бүртгэлтэй боловч дүүргийн дугаар хороо нэгдэлчин апартмент тоотод оршин суух овогт /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: 98,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2022 оны 08-р сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам

Б.*******гийн нэхэмжлэлтэй, Б.т холбогдох 98,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Хариуцагч Б.т шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бөгөөд нэхэмжлэгч Ц. хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зөрчснөөс учирсан хохиролд 98,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Миний нэрийг ******* овогтой ******* гэдэг 1989 онд төрсөн одоо 33 настай эхнэр 2 хүүхдийн хамт СБД-ийн 10-р хороо 31-р байрны ******* тоотод амьдардаг. Инженер мэргэжилтэй одоогоор хувиараа барилгын зураг төсөл боловсруулдаг ажил хийдэг. 20.02.04 ний өдөр урьд хамт Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ажиллаж байсан хяналтын инженер Мөнх-Эрдэнэ надад хандан гэрийн гадаа ирээд уулзахдаа Миний ах овогтой нь уул уурхай, хүнд машин механизмын компани ажиллуулдаг юм. Бизнесийн үйл ажиллагаанд нь мөнгө зээлүүлж тус болооч гээд нэг хүн дагуулж ирсэн байсан нь Б. байсан юм. Маргааш өдөр нь 20.02.05-ны өдөр 11.09 Зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулаад 60,00,000төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлж гэрээнд 5% байхаар тооцож, хэрэв хугацаа хэтэрвэл хэтэрсэн хоног тутамд 0.5% алданги төлөхөөр тусгасан. Тэгээд тэр өдөртөө Б.ын эзэмшлийн хаан банкны тоот дансанд өөрийн Хаан банкны данснаас 60,000,000 төгрөг шилжүүлсэн юм. Үүнээс хойш 5 хоногийн дараа буюу 20.02.10-ны өдөр Б. утсаар яриад зээлийн гэрээнд хамааруулахгүйгээр 18.000.000 төгрөг өгөөч нөгөө 60.000.000 төгрөг дутаад байна та туслаач удахгүй буцаагаад өгчихнө гэхээр нь Б.ын эзэмшлийн хаан банкны тоот дансанд өөрийн Хаан банкны данснаас 18.000.000 төгрөг шилжүүлсэн. 20.03.10-ны өдөр Б.ын Хаан банкны данснаас миний эзэмшлийн дансанд 10.000.000 төгрөг төлөгдсөн. Энэхүү мөнгийг сүүлд авсан 18.000.000 төгрөгийн 10.000.000 төгрөг төлөгдөж байна гэж ойлгосон.

Үүнээс хойш гэрээнд заасан хугацаа өнгөрч утсаар ярихаар утсаа авахгүй ямар нэгэн байдлаар зугтаад өдий хүрлээ аргагүйн эрхэнд 1 жилийн хугацаа өнгөрсөн тул арга буюу шүүхэд хандаж байна. Би иргэн овогтой Зээлийн гэрээний үндсэн зээлдүүлсэн 60.000.000 төгрөг түүний хүү болон алданги хоног дутам 0.5% алдангийг Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4 дахь зүйл хэсэгт заасныг удирдлага болгон 30,000,000 төгрөгөөр тооцож Зээлийн гэрээний дагуу 90,000,000 төгрөг, сүүлд гэрээнд хамааралгүйгээр зээлдүүлсэн 18.000.000 төгрөгийн төлөгдөөгүй үлдсэн 8.000.000 төгрөг нийт 98.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би иргэн овогтой Зээлийн гэрээний үндсэн зээлдүүлсэн 60.000.000 төгрөг түүний хүү болон алданги хоног дутам 0.5% алдангийг Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4 дахь зүйл хэсэгт заасныг удирдлага болгон 30.000.000 төгрөгөөр тооцож Зээлийн гэрээний дагуу 90,000,000 төгрөг, сүүлд гэрээнд хамааралгүйгээр зээлдүүлсэн 18.000.000 төгрөгийн төлөгдөөгүй үлдсэн 8.000.000 төгрөг нийт 98.000.000 төгрөгийг хуулийн дагуу гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч болох Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж сонсгоод нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна, шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2.Хариуцагч 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардаж авсан хэдий ч өнөөдрийг хүртэл хариу тайлбар ирүүлээгүй 2023 оны 03 дугаар сарын 27 өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 68,000,000 төгрөг нэхэмжлэгчээс авсан. Ямар нэгэн төлбөр буцаан төлөөгүй. Хүү алдангид 30,000,000 төгрөг төлөхөөр болсон байна. Би өмнө нь нэхэмжлэгчид авто машин бартераар өгөх санал гаргаж байсан. Одоо ч энэ санал хэвээрэй. Нэхэмжлэийн шаардлагад маргаад байх зүйл байхгүй гэжээ.

3.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: Нэхэмжлэл /хх 1-3 дугаар хуудас/, А.ад олгосон итгэмжлэл /хх 5 дугаар хуудас/, Б.*******гийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх 6 дугаар хуудас/, Б.*******, Б. нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 7 дугаар хуудас/, тоот Хаан банкны дансны хуулга, /хх 8-9 дүгээр хуудас/, ******* дүүргийн 2022 оны 03 дугаар сарын 14 өдрийн 184/ШЗ2022/039 дугаартай хэргийг хрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх 10 дугаар хуудас/, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 181/ШШ2022/009******* дугаартай шийдвэр /хх 11-13 дугаар хуудас/, ******* дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг /хх 14 дүгээр хуудас/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх *******-18 дугаар хуудас/, 20 оны 02 дугаар сарын 05 өдрийн зээлийн гэрээ /хх 000000 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

Талуудын тайлбар, хүсэлтийг хэрэгт авагдсан баримттай харьцуулан танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

20 оны 02-р сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Б.******* хариуцагч Б. нар зээлийн гэрээ байгуулж 60,000,000 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул үндсэн зээл 60,000,000 төгрөг, хүү 30,000,000 төгрөг, 20 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн гэх 18,000,000 төгрөгийн үлдэгдэл 10,000,000 төгрөг гаргуулна гэсэн агуулгаар тодорхойлсныг,

-хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ... Би 68,000,000 төгрөг нэхэмжлэгчээс авсан. Ямар нэгэн төлбөр буцаан төлөөгүй. Хүү алдангид 30,000,000 төгрөг төлөхөөр болсон байна. Би өмнө нь нэхэмжлэгчид авто машин бартераар өгөх санал гаргаж байсан. Одоо ч энэ санал хэвээрэй. Нэхэмжлэийн шаардлагад маргаад байх зүйл байхгүй гэж тайлбарлаж, маргаагүй.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

  1. Зохигч 20 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 0241 дугаартай зээлийн гэрээний үндсэн дээр 90,000,000 төгрөг, 20 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тоот дансруу шилжүүлсэн 18,000,000 төгрөгийн үлдэгдэл 8,000,000 төгрөг нийт 98,000,000 төгрөг зээлдүүлсэн.
  2. Үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 4,900,000 төгрөг, алданги ,100,000 төгрөг, 20 оны 3 дугаар сарын 10 өдөр шилжүүлсэн 18,000,000 төгрөгийн үлдэгдэл 8,000,000 төгрөг нийт 98,000,000 төгрөгийн үлдэгдэл тооцоотой

Талууд маргааны зүйлгүй, түүнчлэн ...үндсэн зээлийн үлдэгдэл, нэмэлт 18,000,000 төгрөгийн зээл, түүний үлдэгдэл 8,000,000 төгрөг, үндсэн зээл, хүү, алданги зэрэгт маргаагүй.

Зохигчийн хооронд 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 1, зааснаар Зээлийн эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан, нотариатаар гэрчлүүлсэн, хүчин төгөлдөр хэлцэл байх ба хэрэгт авагдсан баримтаар гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.******* Иргэний хуульд зааснаар зээлдүүлэгч бөгөөд зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээж 60,000,000 мөн 18,000,000 төгрөг шилжүүлэх, зээлдүүлэх үүргээ биелүүлсэн байна,

Зээлийн гэрээгээр нь, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус харилцан тохиролцсон байна.

Хариуцагч Б. шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээсэн боловч төлбөр төлөх хариу үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр 20 оны 2 дугаар сарын 05ы өдөр байгуулсан зээлдүүлэгч Б.******* зээлдэгч Б. нарын хоооронд байгуулсан 60,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээ, тухайн өдөр байгуулсан барьцааний гэрээ, 20 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Б. зээлүүлсэн 18,000,000 төгрөгийн үлдэгдэл 8,000,000 төгрөг зэрэг баримтууд хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдаан гаргасан зохигчийн тайлбараар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон Б.*******гийн дансны хуулга зэрэг баримтаар хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдлоо.

Зохигч 20 оны 2 дугаар сарын 05-ний өдөр байгуулсан гэрээний 3.6, 3.7-д зааснаар хугацааны эцэст хүү төлнө. Хэрэв зээлдэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж тохиролцжээ. /хх 56/

Мөн зохигч 20 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 18,000,000 төгрөгийн үлдэгдэл 8,000,000 төгрөгийн хувьд хүү, алданги тооцоогүй, /хх-8/

Хэрэгт авагдсан дээрх баримт, хариуцагчийн тайлбараар Б.ын эзэмшлийн дансанд 60,000,000 төгрөг, 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.******* шилжүүлсэн болох нь Хаан банкны тоот дансны хуулгаар тогтоогдож байна. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн буюу гэрээ ёсоор мөнгийг шилжүүлэн өгсөн эсэх тал дээр маргаан гарсан тохиолдолд мөнгө, зээлдэгчид шилжүүлсэн байх нь гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл болохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгээр зохицуулсан. Нэхэмжлэгч Б.******* 60,000,000 төгрөг, 18,000,000 төгрөгийг зээлдэгч Б.ын эзэмшлийн Хаан банкны дансанд шилжүүлэн өгсөн байх тул буцаан өгөхийг шаардах эрхтэй.

Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр өөрөөр хэлбэл нэг тал нь мөнгө зээлэх эсхүл мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй, нэхэмжлэгч алданги нэхэмжлээгүй болно.

Мөн хуульд /282.1, 282.3/.Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ зээлдэгч болон зээлдүүлэгч биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Иймд шүүх хариуцагчийг оролцуулан, барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэх нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 242 дугаар зүйлийн 242.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийн агуулгыг зөрчөөгүй гэж дүгнэв.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.3., 282.4-д тус тус зааснаар хариуцагч Б.аас зээлийн үндсэн төлбөрт 60,000,000 төгрөг, хүү 3,000,000 төгрөг, алданги 27,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөг гаргуулах, мөн 20 оны 3 дугаар сарын 10 өдрийн зээлийн үлдэгдэл 8,000,000 төгрөг нийт 98,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.т олгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 647,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 1, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281.1 дүгээр зүйлийн 281.1зааснаар хариуцагч Б.аас 98,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 647,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН