Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 26

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа Улсын яллагч Д.******* Шүүгдэгч П.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* Хохирогчийн өмгөөлөгч Т.******* Иргэдийн төлөөлөгч Ц.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******ад холбогдох 201713000027 дугаартай эрүүгийн хэргийн хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн ******* сумд 1981 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ах, эгчийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар: / Шүүгдэгч П.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны оройн 17 цагийн үед Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Рагмуу” гэх газар өвөлжиж байсан Б.ийн гэрт иргэн Ц.тай “ аймгийн сум явахад авч явсан архинаасаа гаргаагүй, урдаас салаавч гаргаж айлын боол гэж доромжиллоо” гэсэн шалтгаанаар маргалдаж Ц.гийн зүүн мөрний дээд хэсэгт нь хутгалсан хэргийн үйл баримт нь хохирогч Ц.гийн “....******* ... яваад ирсэн талаар яриад над руу уурлаад байсан юм. Би тэр явдал өнөөдөр ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Бид хоёр урд урдаасаа хараад муудалцаж байсан. ******* над руу олон юм хэлээд чи муу, ууж идэж чадахгүй байж хохь чинь шүү, явахдаа чи архи даана гэж хэлчихээд архи дааж чадаагүй гэх утгатай юм хэлээд над руу дайрахаар нь би урдаас нь салаавч өгсөн... чинь ******* яах ийхийн зуургүй ийн гэрийн хойморт ширээн дээр тавьсан махны хажууд байсан хутгыг аваад миний зүүн мөрний орчимд хатгачихаад, хутгаа суга татаж аваад над руу харуулаад ихдэх үү, багадах уу гэж надаас асуугаад хутгыг над руу харуулахад, хутга нь цус болчихсон харагдсан” гэсэн мэдүүлэг, тухайн үед хамт байсан гэрч Т.ын “ ... тэр хоёр өвөл аймгийн сум руу хүмүүстэй явсан гэсэн тэгээд хамт явахдаа нь архи авч яваад архиа дамалж зарсан талаар яриад маргалдаад байсан, би тэр үед больцгоо хая гэж хэлсэн. Ингээд маргалдаад байснаа нь чи тэгээд яадаг юм бэ гэж хэлээд салаавч өгсөн чинь ******* шууд махан дээр байсан хутгыг аваад гийн зүүн мөрний хэсэгт хатгасан. ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, дээрх мэдүүлгүүдийг баталсан гэрч Б.ийн “...буцаад гэрт ороод ирсэн чинь ******* г хутгалчихлаа гээд манай нөхөр сандарсан байдалтай байсан. Тэр гурваас өөр хүн гэрт байхгүй байсан. ..” гэсэн мэдүүлэг, болон гэрч Б., У. нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч Ц.г хутгалсан хутгыг шүүгдэгч П.*******ын эгч П. гэрээс гаргаж хаясан болох нь гэрч Б.ийн “... хутгалсан хутгыг ... эгч ... гаргаад шидчихсэн “ гэсэн мэдүүлэг, гэрч Б.ийн “.. хутгыг эгч гэрээс гаргаад хаясан...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд уг хутгыг мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор хураан авчээ. Хохирогчийн өмсөж явсан дээл, ноосон цамц, дотуур нимгэн цамцны зүүн мөрний хэсэгт үүссэн гэмтлүүд хураан авсан дээрх хутгаар үүсгэгдсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2163 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ нөхцөл байдал нь шүүгдэгч П.******* уг хутгаар хохирогчийн зүүн даланд хутгалж гэмтэл учруулсныг давхар баталж байна. Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах нотлох баримтаар үнэлсэн болно. Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журам үндэслэлээр авагдсан байх тул шүүх үнэн зөв гэж үнэллээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ц.гийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20172043 дугаартай “...4.1 Ц.гийн биед гэмтэл учирсан байна. 4.2 Ц.гийн биед зүүн уушигны цоорол, цээжний хөндийн цус хий хуримтлагдсан, зүүн мөрний ар дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 4.3 Дээрхи гэмтлүүд хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 4.4 Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4.5 Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч хохирогч нар нь “ аймгийн сум явахад авч явсан архинаасаа гаргаагүй “гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар хохирогч шүүгдэгч рүү салаавч гаргаснаас үүдэн түүнийг хутгалсан бөгөөд тэдний хооронд хувийн тааламжгүй харилцаа үүссэн байх тул П.*******ын үйлдлийг Аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна. Иймд шүүгдэгч П.*******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч П.******* нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогджээ. Хохирогчийн өмгөөлөгч Т.******* шүүх хуралдаанд шүүгдэгчээс хичнээн төгрөг нэхэмжилж байгаа талаар тодорхой шаардлага гаргаагүй бөгөөд хэрэгт авагдсан хохирлыг нотолсон гэх баримтууд, мөн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн гаргасан баримтууд, хохирогчийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гаргасан “...хотод очиж эмчлүүлэх эмчилгээний зардал ...1500000 төгрөг, өмгөөлөгч хөлсөлж авсан зардал 700000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү..” гэсэн, “ хөлсөөр малаа маллуулсны зардал 1338400 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг үндэслэн хохирогч Ц.г шүүгдэгчээс нийт 6196240 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн гэж үзлээ. Үүнээс нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар тогтоогдож байгаа эмнэлэгт хэвтсэн өрөөний төлбөр 180000 төгрөг, эмнэлгийн төлбөр 507960 төгрөг, томографийн шинжилгээний төлбөр 120000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр авсан шатахууны үнэ 16500 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр авсан шатахууны үнэ 15100 төгрөг, наалт авсан 15000 төгрөг, цээжний жижиг компактны үнэ 130000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр авсан эмний үнэ 77000 төгрөг, 23500 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр авсан эмний үнэ 25800 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр авсан эмний үнэ 48500 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр авсан эмний үнэ 155000 төгрөг, цус төлжүүлэх зорилгоор хэрэглэсэн нэмэгдэл хүнс болох улаан лоолины үнэ 32500 төгрөг, 39000 төгрөг, 32500 төгрөг, 26000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр авсан эм тарианы үнэ 8600 төгрөг нийт 1452960 төгрөгийг шүүгдэгч П.*******аас гаргуулах үндэслэлтэй байна. Харин доорхи зардлуудыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэсгүй гэж үзлээ. Үүнд: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хуулиар тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. Ийнхүү хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу төлж байгаа шимтгэлийг шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас эмчилгээтэй холбогдон гарсан зардал гэж үзэхгүй учраас хохирогчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн 2 ширхэг баримт бүхий 104580 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй. Мөн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн ******* сумаас авсан шатахууны үнэ 120000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн сумаас авсан шатахууны үнэ 101900 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр авсан шатахууны үнэ 110350, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр авсан шатахууны үнэ 95000 төгрөг, шатахууны үнэ 10000 төгрөг /он сар өдөргүй/, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр авсан шатахууны үнэ 60000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдөр авсан шатахууны үнэ 50000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр авсан шатахууны үнэ 10000 төгрөг, мөн өдөр авсан шатахууны үнэ 39000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шатахуун авсан 69000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн замын зардал 20000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23- ны өдөр авсан шатахууны үнэ 60000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр авсан шатахуун үнэ 30000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шатахуун авсан 87000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр авсан шатахуун үнэ 40000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр авсан шатахууны үнэ 50000 төгрөг, 04 дүгээр сарын 05-ны өдөр авсан шатахууны үнэ 70000 төгрөг, 2017 оны 05 дугаар 08-ны өдөр авсан шатахууны үнэ 30000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр авсан шатахууны үнэ 40750 төгрөг, өмгөөлөгчид төлсөн зардал 700000 төгрөг, малаа маллуулахад гаргасан зардал гэх 1338400 төгрөгийг тус тус гаргуулах боломжгүй байна. Учир нь хохирогч дээрх шатахууныг ямар зорилгоор авч хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй, мөн дээрх зардлуудыг шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэгтэй холбогдон гарсан зайлшгүй гарсан зардал гэж үзэхгүй. Хохирогч цаашид эмчилгээнд 1500000 төгрөгийг зарцуулна гэж нэхэмжилсэн боловч үүнийг нотолсон ямар нэгэн баримт шүүхэд ирүүлээгүй учир 1500000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна. Иймд хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 4735680 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч П.******* нь хохиролд 1452960 төгрөгийг төлөх үндэслэлтэй болох нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч хохирогчид нийт 3000000 төгрөгийг төлсөн байх тул хохирол нөхөн төлөгдсөн гэж үзлээ. Шүүгдэгч П.*******ад ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Шүүгдэгч П.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж хэргээ хүлээн мэдүүлж байгаа, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаас доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж жирийн дэглэмтэй ангид эдлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох үндэстэй байна. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ц.гийн өмсөж явсан гэх хар өнгийн хурган дотортой дээл, шар өнгийн бүсийг хохирогчийн өмгөөлөгч буцаан авах хүсэлт гаргасан учир уг зүйлсийг хохирогч Ц.д буцаан олгож, түүний хутгалуулах үедээ өмсөж явсан гэх саарал өнгийн ноосон цамц, улаан өнгийн фудволка, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан модон иштэй, ишийг гадуур нь скочоор ороосон, нийт урт нь 29 см, ажлын хэсгийн урт нь 16 см хутгыг устгах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ад оногдуулсан 3 жил 5 сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч П.*******ад 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.гийн нэхэмжлэлээс 4735680 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ын хувьд ноогдох хөрөнгөнөөс 10 тооны нас гүйцсэн эр хонийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хурган дотортой дээл, шар өнгийн бүсийг хохирогч Ц.д буцаан олгож, саарал өнгийн ноосон цамц, улаан өнгийн фудволка, модон иштэй, ишийг гадуур нь скочоор ороосон, ажлын хэсгийн урт нь 16 см, нийт 29 см урттай хутгыг тус тус устгасугай.

8. Шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт иргэний үнэмлэхний лавлагаа хавсаргагдсан болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМ

ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА

З.НАНДИНЦЭЦЭГ