| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2015/01095/И |
| Дугаар | 135/ШШ2015/01221 |
| Огноо | 2015-12-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 135/ШШ2015/01221
2015.12.2 Sh-1221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01095/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ны Дархан-Уул аймаг дахь салбар /утас: *******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, 12 дугаар баг 17 дугаар байр 36 тоотод оршин суух ******* / РД: *******,*******/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* 12 дугаар баг 17 дугаар байр 36 тоотод оршин Б******* / РД: / нарт холбогдох
“2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14/183 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл 175,090,957 төгрөг гаргуулах, Дархан-Уул аймаг ******* 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлах 340 мкв талбайтай эзэмших эрхтэй газар нэгж талбарын дугаар тоот дугаартай, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэн , нар нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14/183 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 145,000,000 төгрөгийн зээлийг Бизнесийн зээлийн зориулалтаар 24 сарын хугацаатай жилийн 35,4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийн байдлаар 175,090,957 төгрөгийн өртэй болоод байна. , нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. 14/183 тоот зээлийн гэрээний 4.2.3, 4.2.4, 4.2.7-д заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээл 145,000,000, хүүний үлдэгдэл 29,954,206 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 136,751 төгрөг, нийт 175,090,957 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжинд 1,033,404 төгрөг төлсөн. , Б.Мөнхсайхан нарыг өмчлөлийн зээлийн барьцаанд буй Дархан-Уул аймаг ******* 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлах 340 мкв талбайтай эзэмших эрхтэй газар нэгж талбарын дугаар тоот дугаартай, барьцааны зүйлээс зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү.
Нэхэмжлэгч талын зүгээс барьцаа хөрөнгийг зарж борлуулаад гарсан зардал болон зээлийн үүргийн гүйцэтгэлд хүрээгүй тохиолдолд үлдэгдэл төлбөрийг харуицагч нараар төлүүлэхээр шаардаж байна. ” гэжээ.
Хариуцагч , нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ болон бидний хувьд Дархан-Уул аймгийн *******наас бизнесийн зээлийн зорилгоор 145,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. Банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу 2015 оны 01 сарын 28-наас 2015 оны 05 сар хүртэл нийт 16,735,000 төгрөгийн хүү төлсөн. Хувь хүний санхүүгийн байдал хүнд байгаа тул уг хүүг үндсэн зээлээс хасч тооцон 128,265,000 төгрөг төлөх саналтай байна.
Бидийн зүгээс эдийн засгийн тогтворгүй байдал, бизнесийн алдагдалаас үүсч санхүүгийн чадвар муудсан тул тус банкнаас нэхэмжилсэн хүүний үлдэгдэл болох 29,954,206 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 136,751 төгрөг нийт 30,090,957 төгрөгийг төлөх боломжгүй.
Банкнаас зээлсэн үндсэн мөнгө болох 145,000,000 төгрөгийг тус банкнаас авсан зээлийг барагдуулах зорилгоор өөрийн биеэр 6 сарын хугацаанд *******ын 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлах амины орон сууцыг зарж борлуулах саналтай байна. Манай байшинг худалдан авах саналтай 2 хүн байгаа. Мөн худалдан борлуулах талаар тодорхой хүмүүст хандаж байгаа нь үнэн болно.
Дээрхи зээлийг манай гэр бүлийн компани болох Тоон Ертөнц ХХК нь өөр байгууллагатай цахилгааны ажлыг хийж гүйцэтгэх туслан гүйцэтгэгчийн гэрээнд хэрэглэх зориулалтаар авсан боловч нөгөө тал маань барилгаа эхлүүлээгүй, хөрөнгийн эх үүсвэр нь шийдэгдээгүй зогссон тул, зээлийг энэ ажлыг эхлэх хугацаанд гээд газар тариалангийн салбарт зарцуулсан боловч эрсдэлд орсоноос төлж чадаагүй болно.” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ны Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцагч , нараас 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14/183 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл 175,090,957 төгрөг гаргуулах, Дархан-Уул аймаг ******* 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлах 340 мкв талбайтай эзэмших эрхтэй газар нэгж талбарын дугаар тоот дугаартай, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 175,090,957 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч “Ариг“ банк ХХК нь хариуцагч , нарт холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14/183 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцлах, мөн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 145,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 29,954,206 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 136,751 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зээлдэгч , нар нь бизнесийн зориулалтаар 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14/183 тоот зээлийн гэрээгээр 145,000,000 төгрөг зээлсэн байна.
Зээлдүүлэгч ******* ХХК нь зээлийн гэрээний 3.1-д зааснаар зээлийн гэрээний зүйл болох 145,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шижлүүлэх үүргээ биелүүлсэн талууд энэ талаар маргаагүй болно.
Зээлдэгч , нар нь зээлийн гэрээний 2.2 -д заасан “зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу зээлийн төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
14/183 тоот зээлийн гэрээний хугацааг талууд 2 жил гэж тогтоосон боловч зээлийг хугацаанаас нь өмнө цуцлаж байгаа талаар хариуцагч маргаагүй, харин зээлийн хүүд төлсөн төлбөрийг үндсэн зээлд тооцуулан хасуулах, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргаж байгаа болно.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч , нар нь 2015 оны 01-04 дүгэр сард үндсэн зээл төлөх үүрэг хүлээгээгүй, 05 дугаар сараас үндсэн зээл, хүү төлөх үүрэг хүлээсэн бөгөөд хүү, үндсэн зээлийн төлөлтийг зохих ёсоор төлөөгүй, дутуу төлөлттэй байсан нь депозит дансны хуулгаар нотлогдож байх тул зээлдэгчийн хүүнд тооцон суутгасан 16 735 000 төгрөгийг үндсэн зээлд тооцох үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан атлаа зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 9 дүгээр сард хүү 4 073 424.65 төгрөг, 10 дугаар сарын хүү 4 179 139,72 төгрөгийг тооцон оруулсан нь үндэслэлгүй байх тул хасаж тооцох нь зүйтэй байна
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй тохиололд нэмэгдүүлсэн хүү тооцох бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 136,751 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Зээлдэгч 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14/183 тоот барьцааны гэрээний 1.5-д зааснаар барьцаагаар хангагдах үндсэн шаардлага нь талуудын хооронд байгуулсан 14/183 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлсэн 145 000 000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хангахаар үүрэг хүлээсэн энэхүү гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээг бичгээр байгуулсан тул нэхэмжлэлийн хангагдсан дүн болох үндсэн зээл 145 000 000 төгрөг, хүү 21 564 892 төгрөг нийт 166 564 892 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны гэрээний зүйл болох *******ын 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлах 080154175, тоот эрхийн улсын бүртгэлтэй эзэмших эрхтэй газар, дугаарт бүртгэлтэй хувийн орон сууц зэргийг дуудлага худалдаагаар борлуулан үнийн дүнгээс хангуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453.1-д зааснаар хариуцагч , нараас 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14/183 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 145 000 000 төгрөг , зээлийн хүүгийн төлбөр 21 564 892 төгрөг, нийт 166 564 892 төгрөг гаргуулан “Ариг“ банк ХХК-д олгож, нэмэгдүүлсэн хүү 136 751 төгрөг, хүү 8 252 563 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар 14/183 тоот барьцааны гэрээний зүйл болсон *******ын 14 дүгээр баг 2 дугаар хороолод байрлах 080154175, тоот эрхийн улсын бүртгэлтэй эзэмших эрхтэй газар, дугаарт бүртгэлтэй хувийн орон сууц зэргийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах учрыг мэдэгдсүгэй.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан–Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1 033 404 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан дүнгээс тооцсон тэмдэгтийн хураамж 990 774 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ