Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2015/00198

 


        

2015.03.02

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2015/00070/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, *******, *******, *******од оршин суух, ******* /РД: *******, утас: *******/-гийн нэхэмжлэлтэй 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *******, *******, оршин суух,  Эрдэнэ-Очирын /РД:, утас: ,/-д холбогдох
“2,100,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 8-р сарын 15-нд замын эрдэс нунтаг үйлдвэрлэх зориулалтаар иргэн 175 тн буюу 2,100,000 төгрөгний чулууг аман хэлцлийн дагуу худалдаж авсан. Гэтэл элдэв тайлбар гаргаж өнөөдрийг хүртэл төлбөр тооцоо хийгээгүй. Иймд чулууны төлбөр болох 2,100,000  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Өмнө нь надаас танил маань чулуу авъя гэхээр нь гээс өрнийхөө үнийн дүнд тааруулаад чулуу авъя гэж ярилцсан боловч чулуу авах гэсэн хүн маань эргэж яриагүй, хэрвээ тэр хүн чулуу авсан бол би уг хүнээс мөнгийг нь аваад чулууг өгч болох байсан. Одоо бол чулуу, бэлэн бүтээгдэхүүн авахгүй, мөнгөө авах саналтай байна ... гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... 2013 оны 8-р сарын 15-ны өдөр замын эрдэс нунтаг хийх зориулалтаар иргэн гаас 7 машин буюу 175 тонн чулуу авсан нь үнэн болно. 2014 оны зун иргэн нь надаас чулууны үнэ болох 2,100,000 төгрөг нэхэхэд нь бүтээгдэхүүний борлуулалтын орлого орж ирээгүй байна гэхэд нь авах үнийн дүндээ тааруулж үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүнээс авъя гэсэн. Тэгэхэд нь би зөвшөөрч, тэг тэг машинаа явуулаад ав гэсэн. Үүнээс хойш чимээгүй байсаар ийм нэхэмжлэл гаргасан байна. Би 2014 онд 6000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж баруун болон зүүн бүсийн хатуу хучилттай зам тавьсан компаниудад нийлүүлсэн боловч санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн шалтгаанаар мөнгө өгөхгүй байгаа. Иймээс нэхэмжилж байгаа 2,100,000 төгрөгийг бэлнээр төлөх боломжгүй, чулуу болон бэлэн бүтээгдэхүүнээр төлөх боломжтой байна ... гэжээ.        
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                                   
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243-р зүйлд заасан худалдах, худалдан авах  гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагч д 175 тонн эрдэс чулууг тонн тус бүрийг 12,000 төгрөгөөр тооцож, нийт  2,100,000 төгрөгний чулуу нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 
Нэхэмжлэгч нь хариуцагч гийн хүсэлтийн дагуу 175 тонн чулууг бэлтгэн нийлүүлсэн, чулууны үнэ 2,100,000 төгрөг болох талаар талууд маргаагүй байна. 
Харин нэхэмжлэгч нь чулууны үнийг гаргуулах, хариуцагч 2,100,000 төгрөгийг бэлнээр төлөхгүй, чулуу болон бэлэн бүтээгдэхүүнээр төлнө гэж маргажээ.
Иргэний хуулийн 243-р зүйлд зааснаар худалдагч нь тодорхой хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй тул 175 тонн эрдэс чулууны үнийг бэлнээр төлөхгүй чулуу болон бэлэн бүтээгдэхүүнээр төлнө гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иймд “2,100,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь  2015 оны 03-р сарын 02-ны өдөр 14 цаг 00 минутад болох иргэний хэргийн шүүх хуралдааны товыг өмнө шүүх хуралдаан хойшлох үед мэдсэн, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад 2015 оны 02-р сарын 16-ны өдрийн 14 цаг 20 минутад гарын үсэг зурсан, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3, 100.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй талаар танилцсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйг болон нэхэмжлэгч гийн “хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх” хүсэлтийг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч гээс 2,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас  48,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.        


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Г.ГЭРЭЛТ-ОД