Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1208

 

 

 

 

 

 

 

   2025          12            03                              2025/ШЦТ/1208

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшин даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,   

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Н.Тнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

           

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Тнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр  зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Тнь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Н.Тнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

  1. Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Н.Тнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох Б.Налбан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зүүн талаас нь хамар луу мөргөсөн нь хүч хэрэглэж, тухайн өдөр хохирогч Б Н биед хамар ясны баруун хажуу хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нөгсөн "Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст эргүүлийн офицер, цагдаагийн алба хаагч бөгөөд тухайн өдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахла.х ахлагч Ц.М хамт Тэс-117 чиглэлийн автомашинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ба 15:10 цагт "Чингэлтэй дүүргийн 8-р хорооны хажуу талын нийтийн байранд хүмүүс зодолдоод байна" гэх дуудлага мэдээлэл ирсэн. Tyс дуудлагын дагуу очиход нэгэн эрэгтэй хүн тус гудамжны голд дээд хэсгээрээ нүцгэн, 30 орчим насны хүн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, гартаа чулуу барьсан байдалтай, орилж хашхирсан байдалтай байсан. Иймд эргүүлийн цагдаа жолооч Ц.Мөнхбаатар бид хоёр түүн дээр очин "Та ямар шалтгааны улмаас бусдын амгалан тайван байдлыг алдагдуулна вэ?" тухайн үйлдлээ зогсоох, гэртээ орох талаар сануулж, шаардлага тавьсан боловч тухайн эрэгтэй нь эсэргүүцэн "Би та нараар заалгахгүй, би өөрийн амиа хорлоно, би гэрийнхээ гадаа байна" гэх зэрэг зүйлс хэлж ойр байсан хашааг мөргөх үйлдэл гаргасан. Ийнхүү бид шаардлага тавьсан боловч эсэргүүцсэн тул биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэн түүнийг гавлах зорилгоор хүч хэрэглэн түүний 2 талд гарч барьсан бөгөөд би түүний баруун гар талд нь зогсож түүнийг гавлах гэж байтал миний зүүн талаас хамар луу мөргөсөн. Тэгээд хамраас их хэмжээний цус гарсан, уг этгээдийг гарыг нь урд талд нь гавлаад нэмэлт хүч дуудан машинд суулгаж Нийслэлийн цагдаагийн удирдах газрын эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн." гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8/

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12533 дугаартай шинжээчийн “Б.Н биед хамар ясны баруун хажуу хананд цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн чихний дэлбээнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт, /хх-ийн 26-27/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Т “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөн хохирлоо нөхөн төлсөн учир хэргийг маань хялбаршуулж шийдэж өгнө үү” /хавтаст хэргийн 105 дахь хуудас/ гэх мэдүүлэг болон шүүгдэгч Н.Тшүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр  зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

"Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэж үндсэн шинжийг зааж өгсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ.

“Албаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодид халдсаныг, “хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийг болон ойр дотны хүний эрх, эрх чөлөөг хязгаарлана хэмээн сүрдүүлснийг тус тус ойлгоно.

Шүүгдэгч Н.Тнь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн идэвхтэй өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, хэргийн үйл баримт тогтоогдож байх ба энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Тнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокурорын санал болгосон, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр  зүйлийн 1 дэх заалтад зааснаар 2700 нэгжэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч тухайн хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ажил эрхлэлтийн байдал зэрэг баримтуудаар тогтоов.

 

Шүүгдэгч Н.Тнь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн гомдол санал зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоогүй байдал, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн гомдол саналгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял буюу шүүгдэгч Н.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр  зүйлийн 1 дэх заалтад зааснаар 2700 нэгжэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь заалтад заасныг журамлан нэмж нэгтгэн 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 ( гурван сая нэг зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял тохирсон байх тул уг ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Харин шүүгдэгч Н.Тнь шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан санууллаа.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Т 349.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Н олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан нэг ширхэг Си Диг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36,8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр  зүйлийн 1 дэх заалтад заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар,

 мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр  зүйлийн 1 дэх заалтад зааснаар 2700 нэгжэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Т үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялыг 3150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.   

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Тнь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар 90 хоногийн хугацаанд биелүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Т 349.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Н олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЭНХТҮВШИН