| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Гэрэлт-од |
| Хэргийн индекс | 135/2014/0385/И |
| Дугаар | 135/ШШ2015/00321 |
| Огноо | 2015-04-07 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2015/00321
2015.04.07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2014/0385/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж, шүүгч Д.Оюундарь, шүүгч Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, *******, *******, *******, ******* оршин суух *******, /РД: *******/,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, *******, *******, *******, ******* оршин суух ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн , /*******,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******ын засаг дарга /*******ын Засаг даргын тамгын газрын байр/ -д холбогдох
“55,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дугар, Р.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , *******ын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Дугар, Р.Энхтуяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Бид Дархан-Уул аймгийн *******ын 10-р баг, *******ны 47 тоот арктай 1 өрөө орон сууцанд 1997 оны 3-р сараас эхлэн амьдарч эхэлсэн юм. Уг байр нь иргэн нь 1995 оны 4-р сар хүртэл амьдарч байгаад эзэнгүй орхисон байр байсан бөгөөд тухайн үед орон сууц хувьчлах тухай хууль батлагдаагүй байхад 1997 оны 03-р сарын 17-ны өдөр Дархан-уул аймгийн АДХГЗ-аас тоот ордер олгосон юм.
Үүнийг үндэслэн Дархан-уул аймгийн Орон сууц ашиглалтын 2-р компанитай байрыг хөлслөх гэрээ байгуулж амьдарч эхэлсэн. Орон сууц хувьчлах тухай хууль 1998 онд гарснаас хойш төрийн өмчид байгаа орон сууцыг хувьчлах болж 1998 оны 2-р сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 12 дугаартай тогтоол гарч Р.Энхтуяа надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгож уг орон сууцны өмчлөгч болсон. Гэтэл 2008 оны 6-р сарын 22-нд Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхээс дуудсан бөгөөд миний өмчлөх болон эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байсан. Уг нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан хэлэлцэж 2009 оны 2-р сарын 16-ны өдрийн 30-р тогтоолоор миний өмчлөх эрхийн гэрчилгээ болон орон сууц хувьчлах товчооны 12 тоот тогтоолын надад холбогдох хавсралт хэсэг, орон сууц эзэмших тоот гэрчилгээ зэргийг хүчингүй болгосон. Улсын дээд шүүх 2014 оны 9-р сарын 26-ны өдрийн хуралдаанаар 17 жил амьдарсан байрнаас маань нүүлгэн гаргах шийдвэр гаргасан. Ийм учраас Дархан-Уул аймгийн засаг даргын нөөц сангаас 35,000,000 төгрөг, Дархан-Уул аймгийн *******ын нөөцийн сангаас 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Дугар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1996 оны 10 сард Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд өргөдөл бичиж өгснөөр 1997 оны 3 сарын 17-нд энэ байранд орсон. Энэ байранд ороход их л өртэй байр байсан. Тэгээд тухайн үеийн байр, гэрэл, ус, дулааны өр гэж тухайн үеийн мөнгөөр бол 21.948 төгрөг төлж орсон. гэдэг хүн 1995 онд энэ байраа хүлээлгэж өгөөгүй, өртөй байраа хаяаад Сэлэнгэ аймаг руу шилжсэн. Тэгээд төрийн өмчийн орон сууц байсан учраас тэр үеийн орон сууцны гэрчилгээн дээр тухайн үеийн хуулиар 3 сараас дээш эзэнгүй бөгөөд өртэй байвал хураан авч дараагийн үйлчлүүлэгчид хөлслүүлнэ гэж заасан байдаг. Би яагаад гомдолтой байгаа вэ гэхлээр аймаг, сумын захиргааны ажилтан нар шүүхийн шийвдэрийг буруу тайлбарласан. Шүүхийн шийдвэрт олго гэж бичээгүй зөвхөн хувьчлал буруу явагдсан гэж дурдсан байсан. Тэгээд хувьчлал явуулах талаар захиргааны хэргийн шүүхээс гүйцэтгэх хуудас явуулахад улсын бүртгэлийн хэлтэс гэрчилгээ олго гээд бичсэн байсныг бид нар хүчингүй болгуулсан. Дараа нь бид нар шудрага эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргах гээд байж байхад Сумын засаг даргын хурлын протокол гараад манай талд шийдвэрлэсэн болохоор тайван болчихсон байсан чинь гэдэг хүн байрны гэрчилгээн дээр гэдэг хүний нэрийг бичсэн. Энэ байдлаас болоод Сумын орон сууц хариуцсан мэргэжилтэн гэдэг хүн гэрчилгээ олгосон байсан. Дараа харин дахин хурал хийгээд уг гэрчилгээг хүчингүй болгосон байсан. Ингээд байхад Батболд гэдэг хүн дугаартай гэрчилгээг хүчин төгөлдөр гэсэн байсан. Хоёр дахь удаагаа ингэж гэрчилгээ бичүүлсэн нь Дархан-Уул аймгийн болон *******ын захиргааны ажилтан нарын буруутай үйдэл болоод байна. Манай гэр бүлийнхэн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байрнаасаа гарсан. Эцэст нь хэлэхэд шүүхийн шийдвэрийн буруу тайлбарласнаас болж бид нар одоо ийм байдал хүрсэн. Тухайн үед орон сууц хувьчлалын дарга нь Аймгийн байдаг байсан учраас 35 сая төгрөг нэхэмжилж байгаа. гэдэг хүн бол их сонин хүн. Сумын хурлын шийдвэрээр дугаартай гэрчилгээг хүчингүй гээд байхад хүчинтэй гэсээр байгаад хэвээрээ болгосон. Тийм болохоор Сумын засаг даргаас 20 сая гэж нэхэмжилж байгаа юм ... гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдөр төрийн байгууллагын буруутай үйл ажилагаанаас болж орох оронгүй болсон учраас гомдол гаргасан. Шунахай сэдэлтээр өөрийнхөө нэрийг бичээд авсан гэж байна. Хэрвээ ингэж ярьж байгаа бол цагдаагийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Миний үйлчлүүлэгч нарын 10 хэдэн жил амьдарсан байрны асуудлыг урьд гарсан шүүхийн шийдвэрүүдээр үнэлэх боломжгүй. Өнөөдөр зөвхөн гэм хорын асуудал яригдаж байна. Дархан-Уул аймгийн Засаг даргын ямар буруутай үйл ажиллагаа байсан бэ гэхлээр 1998 онд орон сууц хувьчилахад тухайн үед орон сууцны контор гэж байсан, Дархан-Уул аймагт 3 орон сууцны контор байснаас энэ орон сууц нь 2 дахь конторт харьяалагддаг байсан.
Орон сууц хувьчлах асуудлыг аймгийн мэддэг байсан. Миний үйлчлүүлэгч нар энэ байранд 1995 онд амьдарч байсныг мэдээгүй, 1997 онос эхлээд энэ орон сууцанд Д.Дугар, Р.Энхтуяа нар амьдарч байсныг Улсын дээд шүүхийн шийдвэрээр тогтоосон байгаа, мөн орон сууцны конторын байцаагч нар тэр эзэмшлийн картыг бөглөдөг тухайн үеийн орон сууцны конторын байцаагч нар нь тэр орон сууцанд хэн харьяалагдаж байсан бэ гэдгийг хянадаг байсан. Тухайн үед орон сууцны контор нь төрийн өмч байсан. Би 1988 оноос орон сууцны конторуудад зөвлөгөө өгдөг байсан учраас маш сайн мэдэж байна. Тиймээс ыг тэр байранд байсан, байгаагүй гэдгийг тэр орон сууцны байцаагч мэдэх ёстой, энэ нь ажлын хариуцлагагүй байдал, хоёрдугаарт 1996 оны хуульд дээр бүр тодорхой зааж өгсөн байгаа. Орон сууцаа орхин явж байгаа иргэн тухайн орон сууцныхаа конторт албан ёсоор мэдэгдэх ёстой байдаг. Төр буруу хувьчилснаас болж 19 жилийн дараа миний үйлчлүүлэгч нар хохирогч болоод байна. Аливаа асуудалд бодитой хандах хэрэгтэй. Энэ орон сууц буруу хувьчилсан асуудлыг хэн хариуцах ёстой юм гэхлээр орон сууцны конторын дарга буюу аймгийн хариуцах ёстой. Тийм болохоор аймгийн Засаг даргын буруутай үйлдэл байгаа.
*******ын яагаад буруутай вэ гэхлээр гэдэг хүн 1995 онд энэ байраа хүлээлгэж өгөөгүй, өртөй байраа хаяаад Сэлэнгэ аймаг руу шилжээд байраа орхиод явсан. Тэгсэн чинь гэдэг хүний тодорхойлолтоор энэ хүмүүсийн буруу байна гэж үзээд гэрчилгээ олгосон. 1996 онд төр орон сууцаа мэддэг байсан. Миний үйлчлүүлэгч 1996 оны 10 сард Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд өргөдөл бичиж өгснөөр 1997 оны 3 сарын 17-нд энэ байранд орсон. Энэ нь төртэй орон сууц хөлслөх гэрээ байгуулсан гэсэн үг. Ийм байхад энэ хүмүүсийг хууль бусаар гэрээ хийсэн гэж үзэхгүй. 1996 оны Иргэний хуулинд тодорхой заасан байгаа. Эзэнгүй 3 сар болох л юм бол тэр байрыг төр гэрээгээ дуусгавар болгоод дараа нь өөр хөлслүүлэгч олдог байсан. Хүчингүй болсон гэрчилгээг хүчинтэй гээд өгөөд байгаа нь хэний буруу юм Сумын засаг даргын буруу. Өөр орон нутаг руу шилжээд явсан хүнийг хэн шалгах ёстой юм. Тухайн үед сумын Тамгын газар шалгадаг байсан. Тэр орон сууцанд хүн амьдарч байна уу? үгүй юу? гэдгийг. Энэ үүргээ тухайн үед төрийн байгуулагын ажилчид зохих ёсоор биелүүлээгүй байгаа нь өнөөдөр ийм асуудалд хүргэж нэхэмжлэгч нарыг хохироож байна. Хэрвээ тухайн үед энэ байранд танайх орж болохгүй гэсэн бол тэр үед эзэнгүй зөндөө олон байр байсан. Нэг байр олоод орох боломжтой байсан цаг үе. Нөгөө талаар шүүхийн шийдвэрт энэ байрны эзэмшигчийг нь тогтоосон болохоос ын эзэмшлийн байр гэдгийг тогтоогоогүй. Тийм болохоор төр буруутай. Иймд гэм хорын хохирол нэхэмжлэх нь хууль ёсонд нийцсэн гэв.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Сум дундын шүүхийн 2013 оны 05 сарын 6-ны өдрийн 515 дугаартай шийдвэрт иргэн Р.Энхтуяа, Д.Дугар нарын болон нарын орон сууцны маргааныг шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн хянавал гэсэн хэсэгт Р.Энхтуяа нь уг маргаж буй орон сууцанд түр амьдарч байх үедээ ын орон сууц эзэмших картанд Р.Энхтуяаг ын эгч нь гэж бичүүлэн өөрийн нэрийг бүртгүүлсэн нь 1996 оны 10 сарын 04-ний өдрийн орон сууцны эзэмшлийн картаар батлагдаж байна гэсэн байна. Мөн эзэмшигчээс нь зөвшөөрөл авахгүйгээр өөртөө шилжүүлсэн хууль бус үйлдлийг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэрийг буруу тайлбарласан гэж байна. Шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хэрэгжүүлсэн. Байгууллагуудаа ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Иймд төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж иргэн Р.Энхтуяа, Д.Дугар нар нь хохирсон зүйлгүй. Уг орон сууцны эзэмшигч нь гэдгийг мэдэж байсан тул Монгол улсын иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасны дагуу хохирогч өөрөө илтэд болгоомжгүй хандсан эсвэл үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь учирсан хохирлыг 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т заасны дагуу заасан байгууллага хариуцлагаас чөлөөлж болно гэсэн заалт байсан. Иймд Дархан-Уул аймгийн засаг даргыг хариуцлагаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Дархан-Уул аймгийн яагаад хариуцагчаар орж ирээд байгаа нь тодорхойгүй. Гэм хорын хохирол гарсан шалтгаант холбоо байх хэрэгтэй. Ямар төрийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болоод гэм хор учирсан талаарх баримт байхгүй байна. Маргаж байгаа байр нь анхнаасаа энэ хүний биш байсан гэдэг нь тогтоогдсон. Анхнаасаа байхгүй байсан юм чинь байхгүй байсан гэсэн үг. Хууль бус эзэмшигч нь гэдгийг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Иргэн Энхтуяад 12 дугаар тогтоолоор хувьчилсан тогтоол нь иргэн ын эрх ашигийг хөндсөн тогтоол байсан болохоор дараа нь шүүх засварласан. Иргэн Энхтуяа Захиргааны хэргийн шүүхэд хандаад олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаад хүчин төгөлдөр юм байна гэдгийг өөрөө мэдсэн. Иргэний шүүхэд шудрага эзэмшигчээр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл өгөөд бас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Энэ хүчин төгөлдөр шийдвэрүүд нь өөрөө төрийн албан хаагч нарын буруутай үйл ажиллагаа биш гэдгийг хэлээд байгаа юм. Өнөөдөр орон сууц хувьчлалын асуудал яригдаагүй байгаа. Шалтгаант холбоо хаана байна. Хууль бус гэдгийг тогтоосон болохоор хохирол гэм хор нэхэмжлэх эрх нэхэмжлэгч талд байхгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасныг юу гэж тайлбарлах вэ гэвэл нэхэмжлэгчид хохирсон гэж үзэж байгаа бол санаатай өөрсдөө хохирсон. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
Хариуцагч *******ын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... Сумын засаг даргын нөөц сангийн хөрөнгийг Монгол Улсын Сангийн сайдын 2014 оны 03-р сарын 14-ний өдрийн 55-р тушаалд зааснаар зарцуулдаг. Иймд иргэн Р.Энхтуяа, Д.Дугар нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.
Хариуцагч *******ын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Р.Энхтуяа, Д.Дугар нар нь *******ын засаг даргын нөөц сангаас 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас иргэн Р.Энхтуяа, Д.Дугар нарыг хууль бусаар, эзэмшигчээс нь зөвшөөрөл авахгүйгээр өөртөө шилжүүлсэн гэдгийг тогтоосон. Иргэн ын эзэмшлийн байран дээр нэмж Энхтуяа гэж бичүүлсэн нь ын эрхийг зөрчсөн. Уг орон сууц эзэмших гэрчилгээ олгох ажиллагаа нь хууль бус явагдсан. Иргэн Энхтуяа нь шунахай сэдэлтээр өөрийнхөө нэрийг бичүүлэн анхнаасаа энэ байрыг авах гэсэн санаа байсан гэдгийг тогтоосон. Тэгээд 1997 оноос хойш үнэ төлбөргүй амьдарсан. Энэ асуудал орон сууцны товчоо буруугүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 20.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ... гэв.
Хариуцагч *******ын засаг даргын өмгөөлөгч И. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч нар энэ байранд нэг өдөр, нэг сар ч суугаагүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч нар хууран мэхлээд суусан гэдэг нь тогтоогдож байна. Шудрага бусаар эзэмших гээд байгаа юм. Төрсөн эгч нь биш мөртлөө төрсөн эгч гэж бичсэн байсан. Харин ч эд нараас хохирлоо гаргуулах, нэхэмжлэх ёстой байсан юм. Өөрийн юм шиг болгох гээд 1996 оны юм яриад байна. Эд нарын буруутай ажиллагаанаас болсон. Хэрвээ энэ хүмүүсийн зөв гэж үзэх юм хөөн хэлэлцэх хугацааг харах хэрэгтэй. Шат шатны шүүхийн шийдвэр нь энэ хүнийг энэ байранд орох ёсгүй байсан гэж шийдвэрлэснийг анхаарч үзэх байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Дугар, Р.Энхтуяа нар нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон гэж үзэн 1 өрөө орон сууцны үнэ “55,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн , *******ын засаг дарга, тэдгээрийн төлөөлөгч нар нь Д.Дугар, Р.Энхтуяа нарын “гэм хорын хохирол 55,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг ... Сум дундын шүүхийн 2013 оны 05 сарын 06-ны өдрийн 515 дугаартай шийдвэрт иргэн Р.Энхтуяа, Д.Дугар нарын болон нарын орон сууцны маргааныг шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн хянавал гэсэн хэсэгт Р.Энхтуяа нь уг маргаж буй орон сууцанд түр амьдарч байх үедээ ын орон сууц эзэмших картанд Р.Энхтуяаг ын эгч нь гэж бичүүлэн өөрийн нэрийг бүртгүүлсэн нь 1996 оны 10 сарын 04-ний өдрийн орон сууц эзэмшлийн картаар батлагдаж байна гэсэн байна. Нэхэмжлэгч Р.Энхтуяа, Д.Дугар нар нь уг орон сууцны эзэмшигч нь гэдгийг мэдэж байсан тул Монгол улсын иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасны дагуу хохирогч өөрөө илтэд болгоомжгүй хандсан эсвэл үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь учирсан хохирлыг 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т заасны дагуу заасан байгууллага хариуцлагаас чөлөөлж болно гэсэн заалт байсан... гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Р.Энхтуяа нь Дархан-Уул аймаг, *******, 10-р баг, *******ны 47 тоот, 1 өрөө орон сууцыг 1997 оны 3-р сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн АДХГЗ-аас олгосон тоот ордерийн үндсэн дээр Дархан-Уул аймгийн орон сууц ашиглалтын 2-р компанитай “Орон сууц хөлслөх” гэрээ байгуулан дээрхи орон сууцанд гэр бүлийн гишүүдийн хамт амьдарч эхэлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан “орон сууц хөлслөх гэрээ”, тоот ордероор тогтоогдож байна.
Үүнээс өмнө уг орон сууцыг 1990 оны 11-р сараас 1995 оны 4-р сар хүртэл, 1995 оны 10-р сараас 1997 оны 4-р сар хүртэл эзэмшиж байсан байна.
1998 оны 2-р сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 12 дугаартай тогтоол гарч Р.Энхтуяад өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, Р.Энхтуяа уг орон сууцны өмчлөгч болж, Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан 1998 оны 2-р сарын 10-ны өдрийн 12-р тогтоолын 1-р хавсралтын Р.Энхтуяад холбогдох 139-р заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 11-р сарын 04-ний өдрийн 295 тоот магадлалаар ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Р.Энхтуяад олгосон тоот ордер, Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 2-р сарын 10-ны өдрийн 12-р тогтоолын 1-р хавсралтын Р.Энхтуяад холбогдох 139-р заалтыг хүчингүй болгон, уг тогтоолын үндсэн дээр олгогдсон орон сууц өмчлөх эрхийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2009 оны 02-р сарын 16-ны өдрийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Д.Дугар, Р.Энхтуяа нар нь , Дархан-Уул аймгийн *******ын д холбогдуулан дээрхи 47 тоот 1 өрөө “орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргаж Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 05-р сарын 06-ны өдрийн 515 тоот шийдвэрээр Д.Дугар, Р.Энхтуяа нарын “орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10-р сарын 01-ний өдрийн 509 тоот тогтоолоор 515 тоот шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
нь Д.Дугар, Р.Энхтуяа нарт холбогдуулан дээрхи 47 тоот 1 өрөө орон сууцнаас Д.Дугар, Р.Энхтуяа нарыг “нүүлгэн гаргаж, байрыг чөлөөлүүлэх” нэхэмжлэл гаргаж, Сум дундын 7-р шүүхийн 2014 оны 05-р сарын 28-ны өдрийн 506 тоот шийдвэрээр ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “нүүлгэн гаргаж, байрыг чөлөөлүүлэх”-ээр шийдвэрлэж, уг шийдвэрийг Иргэний хэргийн давж заалдах шатны 9-р шүүхийн 2014 оны 06-р сарын 30-ны өдрийн 102 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 540 тоот тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 11-р сарын 04-ний өдрийн 295 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор ... Р.Энхтуяад маргаан бүхий орон сууцыг ашиглах, эзэмших эрхийг ын зөвшөөрөлгүй олгосон..., Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлалын товчоо Р.Энхтуяаг маргаан бүхий сууцны хууль ёсны мөн эсэхийг шалгаж тогтоолгүй уг сууцыг түүнд хувьчилж, дээрхи хуулийн заалтыг зөрчсөн ... гэх үйл баримт тогтоогдсон, тухайн үед төрийн албан хаагчид үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй талаар шүүх дүгнэлт хийж байсан байна.
Д.Дугар, Р.Энхтуяа нарын ... орон сууц ашиглалтын төлбөрөө төлөөгүй, орхиж явсан байсан, өрийг төлж гэрээ байгуулсан ... гэх тайлбарыг хариуцагч нар няцаагаагүй байна.
Мөн нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн ... Улсын дээд шүүхээс хууль бус хувьчлалын байр байна гээд хувьчлалыг хүчингүй болгож, харин одоо бол эзэмшлийн байр болгосон байгаа, өөрөөр хэлбэл төрийн өмч хэвээрээ байна. Дээд шүүх орон сууц өмчлөх тогтоолыг, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноос биш энэ байрыг яг тэрний өмч гэж эзнийг нь тодорхой заагаагүй, тиймээс энэ гэрчилгээг бичихээс өмнө орон сууцны комисс нь энэ байр хэний нэр дээр байдаг, ямар учир шалтгаантай орхиод явсан юм бэ гэдгийг эхлээд тогтоох ёстой байсан, тэгээд хэнд нь хувьчлах вэ гэдэг нь төрийн мэдлийн асуудал байсан. Иймд төрийн буруутай үйл ажиллагаа гэх ... нэхэмжлэгч нарын тайлбарт дурдсан байдлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : 1996 оны үеийн тэр асуудал дээр тодорхой тайлбар алга, 1995 оны үед орон сууцанд хэн амьдардаг байсан асуудалд хэрхэн хяналт тавьж ажилладаг байсныг мэдэхгүй байна. 2009 оноос хойш бол тухайн байранд ямар хүн оршин сууж байгааг очиж шалгасны дараа эзэмшил, өмчлөлийн асуудлыг шийдвэрлэдэг, хувьчлалын материалыг Сумын комисс дээр эхэлж ирээд эцсийн шийдвэрийг аймаг дээр гаргадаг гэж хариу тайлбарласан ба орон сууц эзэмшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэдгийг нотолж чадаагүй байна.
Шүүх Д.Дугар, Р.Энхтуяа нарт олгосон эзэмших эрхийн дугаар тоот ордер бичиг, уг ордерийг үндэслэж олгосон Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1998 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар тогтоолын Р.Энхтуяад холбогдох хэсэг, орон сууц өмчлөх эрхийн 0026798 Да дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж уг орон сууц төрийн өмч болж өмчлөгч нь хэнд эзэмшүүлэх, өмчлүүлэхийг зохих хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй болсон байна.
Гэтэл уг орон сууцыг ад эзэмшүүлэхээр тоот эрхийн бичиг олгож, эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсоноор , Д.Дугар, Р.Энхтуяа нарт холбогдуулан уг орон сууцнаас нүүлгэн гаргуулж, орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор Д.Дугар, Р.Энхтуяа нарт олгосон эзэмших эрхийн дугаар тоот ордер бичиг, өмчлөх эрхийн 0026798 Да дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба ад эзэмших эрх олгох талаар заагаагүй байна.
Гэтэл ад ямар үндэслэлээр орон сууц эзэмших эрх олгосон нь тодорхойгүй байна.
нь 2003 оноос 2009 оны 3-р сарын 30 хүртэл хугацаанд Сэлэнгэ аймагт оршин сууж байсан болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 67-р тал/
Орон сууц хувьчлах товчооны хурлын 1998 оны 2-р сарын 10-ны өдрийн “Орон сууц хувьчлах эрхийн гэрчилгээ олгох тухай” 12 тоот тогтоолд ... Орон сууц хувьчлах тухай Монгол Улсын хуулийн дагуу өргөдлөө гаргаж зохих журмын дагуу шалгагдсан нэр бүхий 371 иргэнд одоогийн эзэмшиж байгаа орон сууцыг нь хувьчилж орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосугай... гэжээ.
Дээрхи тогтоолоос харвал тухайн үед орон сууц хувьчлах товчоо хувьчлах шийдвэр гаргахдаа , Р.Энхтуяа нарын хэн нь орон сууцыг эзэмших эрхтэй болохыг шалгаад дээрхи тогтоолыг гаргасан мэт харагдаж байгаа боловч хэрхэн яаж шалган дээрхи шийдвэрийг гаргасан болохыг нотлох баримтыг хариуцагч нар шүүхэд ирүүлээгүй байна.
Дархан-Уул аймгийн *******ын 10-р баг, *******ны 47 тоот арктай 1 өрөө орон сууцны өмчлөгч буюу төрийг төлөөлж орон сууц эзэмших ордер олгох, орон сууц хөлслөх гэрээ байгуулах эрх бүхий ажилтнууд гэрээ байгуулах үед орон сууцыг эзэмшиж буй эсэх, тухайн орон сууцыг одоо хэн эзэмшиж байгаа болох, орон сууц хөлслөх гэрээнд заасан үүргээ биелүүлсэн эсэх, орон сууц ашиглалтын хөлсийг гэрээнд заасан хугацаанд нь төлсөн эсэх, орон сууц хөлслөх гэрээ байгуулах эрх бүхий этгээд мөн эсэхийг шалгаж нягтлалгүй, 1997 оны 3-р сарын 17-ны өдөр иргэн Р.Энхтуяатай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Хэдийгээр Д.Дугар нарын орон сууц эзэмших, өмчлөх эрхийг хууль бус гэж хүчингүй болгосон боловч Орон сууц хувьчлах хууль батлагдсантай холбогдуулан уг орон сууцыг Дугар нарт эзэмших, өмчлөх эрхийг төрийн байгууллагаас олгосон, өнгөрсөн 17 жилийн хугацаанд Дугар нь дээрх эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр уг орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууц гэсэн итгэл үнэмшил бүрэн төрсөн, орон сууцны өмчлөх эрхтэй болж уг хугацаанд байр ашиглалтын төлбөрийг төлж ирсэн зэргээс төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас түүнийг хохирсон гэж үзэж үндэслэлтэй юм.
Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 498-р зүйлийн 498.2-д ... бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллуулж байгаа төр хариуцан арилгахаар ... заажээ.
Маргааны зүйл болж байгаа 47 тоот арктай 1 өрөө орон сууцны одоогийн зах зээлийн ханшийг хөрөнгийн үнэлгээний эрхтэй “Капитал зууч“ ХХ Компаний үнэлгээгээр 55,000,000 төгрөг гэж тогтооосон бөгөөд хариуцагч энэ үнэлгээг үгүйсгээгүй байна.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал тогтоолоор Р.Энхтуяа нь ... ын зөвшөөрөлгүйгээр өөрийн нэрийг нэмж бичсэн ... гэх үйл баримт тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 514-р зүйлийн 514.1-д зааснаар гэм хор учрахад түүний үйлдэл нөлөөлсөн гэж үзэн нийт гэм хорын хэмжээг 100 хувь гэж үзэн хариуцах гэм хорын хэмжээг 3 хуваасны нэг хэмжээгээр багасгах нь зүйтэй гэж үзэв.
Иймд Дархан-Уул аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс 18,333,333 төгрөг, *******ын Засаг даргын нөөц хөрөнгөөс 18,333,333 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Дугар,Р.Энхтуяа нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг арилгасан байгууллага тухайн гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг шаардаж гаргуулах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 510-р зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар Д.Дугар, Р.Энхтуяа нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Дархан-Уул аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс 18,333,333 төгрөг, *******ын Засаг даргын нөөц хөрөнгөөс 18,333,333 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Дугар, Р.Энхтуяа нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 432,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн засаг даргаас 170,642 төгрөг, *******ын ас 170,642 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
Д.ОЮУНДАРЬ
Ж.ЛХАГВАСҮРЭН