Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2015/00327

 


        

2015.04.08

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2015/00189/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, *******, *******, ******* оршин суух, ******* овогт ******* /РД: *******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *******, ******* тоот, одоо байгаа хаяг *******, ,од оршин суух, /РД:, утас: /-д холбогдох
“4,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дашдаваа нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Исүзү Элф маркийн ДАР улсын дугаартай машиныг 2015.01.08-ны өдөр урьдчилгаа 4,000,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 2015.02.08-нд авахаар болсон. Н.Нармандах нь байгуулсан гэрээгээ зөрчин удаа дараа машинаа ав гэсэн үндэслэлгүй шаардлага тавьж байнаа. Ийм учраас хариуцагч Н.Нармандахаас гэрээнд заасны дагуу үлдэгдэл 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч , хариуцагч Н.Нармандах нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Нармандах нь машинаа 8.000.000 төгрөгөөр  худалдсан. Тухайн үед 4.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдсэн 4.000.000 төгрөгийг 1 сарын дараа өгөхөөр тохиролцсон. Үүнийг Нармандах тайлбарлахдаа нь надад эрхийн доголдолтой машин өгсөн. нь хэлэхдээ ямар ч эрхийн доголдол байхгүй үүнийг гэрчлэх баримт нь 2013 оны тээврийн хэрэгсэлийн оношилгоо юм. Машин эвдэрсэн байлаа гэхэд тухайн үедээ яагаад машиныг буцааж өгөөгүй юм бэ? Тэр ч байтугай Нармандах нь өөрөө дээр нь нэмж засвар хийсэн байдаг. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан Нармандахын буруу гэж үзэж байна. Мөн 255.1.3-т зааснаар тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн бол үүнийг нэхэмжлэгч хариуцахгүй юм. Иймд хариуцагч Нармандахаас 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... Миний бие Н.Нармандах 2015 оны 01-р сарын 08-нд ын гар хүргэхгүй сайн машин, банкны өрөнд шахагдаад зарж байна гэж хэлсэн үгэнд итгэж худалдаж авахаар 4,000,000 төгрөгийг бэлэн өгч, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 1 сарын дараа бараа зараад өгөхөөр тохиролцон Исүзү Элф маркийн ДАР улсын дугаартай ачааны машиныг бичиг баримттай нь авсан. Тухайн үед би Хужир, ноосон сүлжмэл бараагаа хөдөөгөөр явж зарах зорилгоор энэ машиныг авсан. Мөн өдрийн 19 цагт 3,5 тн хужир ачаад Дарханаас Шарын гол руу явж байтал Үйлдвэрийн районд гэнэт унтарсан. Энэ үед тай холбогдож хэлтэл нэг залуутай хамт ирж засаж асааж өгөөд, одоо зүв зүгээр гэж хэлээд явсан. Бид цааш явахад руль булааж замаас гарч зам онохгүй цас руу орчих гээд гэлдрүүлж явтал дахин унтарсан. Утасдах гэтэл сүлжээгүй холбоо тасарсан. Бидний аз болоход замын машин таарч чирүүлж Шарын гол орсон. Өглөө тай ярьж болсон явдлыг хэлж машиныг чинь ачиж аваачиж өгье гэхэд гэрээнд буцаахгүй гэж заасан шүү гээд утсаа тасалсан. Дахиж хэд хэдэн удаа залгасан боловч аваагүй. Хориод хоногийн дараа машинд зарим засвар хийсний дараа Дарханд өөрийн биеэр ирж уулзахад: мөнгийг чинь өгч чадахгүй, машин авчихсан. Миний машиныг авчирч өг. Би зарж байж өгнө гэсэн. Авсан машинаа унаад явж байсан. Ингэж хэлж байгаа хүнд дахин итгэж чадахгүй. Сэлбэг, засвар: Шарын голд- нум 2 ком 260,000 төгрөг, акумлятор 2 ширхэг 300,000 төгрөг, жанам 150,000 төгрөг, тос тогтворжуулагч 5000 төгрөг, бэхжүүлэгч 5000 төгрөг, кроп, моторын тос 30,000 төгрөг, үйлчилгээний хөлс 80,000 төгрөг нийт 830,000 төгрөг, Улаанбаатар хотод- цааф 150,000 төгрөг, тайлах үйлчилгээ 70,000 төгрөг, токарь 30,000 төгрөг, суудлын бүрээс 150,000 төгрөг, шалавч 20,000 төгрөг, нийт 420,000 төгрөг. Зарим сэлбэг нь тухайн үед олдоогүй. Одоо моторын тос гоожсон хэвээр кроп нь дуугардаг, бөгсний тос сальник солих шаардлагатай байгаа. Бид гар хүрэхгүй, хийх юмгүй сайн машин биш, эвдрэл гэмтэл ихтэй муу машин байснаас их хохирч байна. Дарханаас Шарын гол, Шарын голоос Дархан, Улаанбаатар явж шатахуун тослох материалын зардал гаргаж, сэлбэг хайж олон засуулах гэж нааш цааш явж цаг хугацааг алдаж бараагаа борлуулж чадаагүй. Иймд ын нэхэмжилж байгаа 4,000,000 төгрөгийг төлөх боломжгүй. Яагаад гэвэл бидэнд худлаа хэлж бидний итгэлийг алдаж эвдэрхий машинаа өгсөн нь биднийг маш их хохироож байгаа тул энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Одоо энэ машины /1998, 1999 онтой/ үнэ зах зээлд 5,0-6,0 сая төгрөгний үнэтэй байна ... гэжээ.    
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед ачаа ачиж Шарын гол руу явж байх замд машин унтарч рүль нь салаглаад ямар ч ажиллагаагүй болсон байдаг. Үүнийг т мэдэгдэж машиныг нь буцаах гэтэл гэрээнд заасан шүү дээ буцаахгүй гэсэн. Энэ хугацаанд Шарын голд аас худалдаж авсан машиндаа урсгал засвар хийж 830.000 төгрөгний зардал гаргасан байдаг. Үүний дараа Улаанбаатар хотод очиж ахин засвар хийлгэж 420.000 төгрөгний засвар хийсэн байдаг. Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэсэн хуулийн заалт байдаг. Эрхийн доголдолтой машин өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлага 4.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг машинд 3.400.000 гаран төгрөгний засвар хийсэн учраас үлдэх 600.000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.    
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                                   
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243-р зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд  2013 оны 10-р сарын 08-ны өдөр байгуулагдсан автомашин худалдах худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. Энэхүү гэрээг зохигчид бичгээр үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэстэй  байна.
Хариуцагч Н.Нармандах нэхэмжлэгч Ц.Эрдэнбаяр нарын хооронд байгуулагдсан автомашин худалдах худалдан авах гэрээгээр Япон улсад үйлдвэрлэсэн ДАР улсын дугаартай Исүзү Элф маркийн автомашиныг 8,000,000 төгрөгөөр худалдах, 2015 оны 01-р сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 4 сая төгрөгийг 2015 оны 2-р сарын 8-нд төлөх, эд хөрөнгийг шилжүүлсэн өдрөөс хойш учирсан эвдрэл гэмтлийг худалдан авагч хариуцахаар тохиролцсон байна.
Хариуцагч Н.Нармандах нь заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй учраас үлдэгдэл төлбөр болох 4,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч Н.Нармандах ... гар хүрэхгүй, хийх юмгүй сайн машин биш, эвдрэл гэмтэл ихтэй муу машин байснаас их хохирч байна. Дарханаас Шарын гол, Шарын голоос Дархан, Улаанбаатар явж шатахуун тослох материалын зардал гаргаж, сэлбэг хайж олон засуулах гэж нааш цааш явж цаг хугацааг алдаж бараагаа борлуулж чадаагүй. Иймд нэхэмжилж байгаа 4,000,000 төгрөгийг төлөх боломжгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ... гэжээ.
Хариуцагч эвдрэл гэмтэл ихтэй муу машин байсан, 3.400.000 гаран төгрөгний засвар хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаархи нотлох баримт гаргаж өгөөгүй, цааф, жанам, нум худалдан авсан гэх 560.000 төгрөгний баримт гаргаж өгсөн боловч уг баримтанд хүлээлгэн өгсөн, авсан хүмүүсийн нэр гарын үсэггүй, байгууллагын нэр бичигдээгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх уг баримтыг  үнэлэх боломжгүй гэж үзэв.
2015 оны 3-р сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч “нотлох баримт цуглуулж, сөрөг нэхэмжлэл гаргах” хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хүлээн авч 14 хоногийн хугацаагаар шүүх хуралдаан хойшлогдож байсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх талаархи хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй, шүүхэд гаргасан тайлбартаа: ... нотлох баримтыг жич гаргаж өгнө, автомашины үнэлгээ хийлгүүлнэ ... гэсэн боловч шүүхэд болон шүүх хуралдаанд шинжээч томилуулах, үнэлгээ хийлгэх талаар хүсэлт гаргаагүй байна.
Нэхэмжлэгчийн ... Би машинаа өгөхдөө үнэнээ хэлсэн, доогуур жаахан тос хаяж байгаа, хүнд муу юм өгмөөргүй байна гээд Дархан захын хойно байрлах Зиг заг дээр очиж оношыг гаргуулж 50.000 төгрөгний засвартай байна гэхээр нь тэр мөнгийг бэлнээр өгсөн ...гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.
Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар  автомашин нь 1999 онд үйлдвэрлэгдсэн, ачааны зориулалттай, 2007 оны 5-р сард Монгол улсад импортлогдсон, 2014 оны 7-р сарын  29-нд техникийн хяналтын үзлэгт орсон болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Иргэний хуулийн 254-р зүйлд зааснаар эд хөрөнгийг худалдан авснаас хойш 6 сарын дотор эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, гэрээг цуцлах эрхтэй гэж маргаж байгаа боловч автомашины доголдлын талаар баримт ирүүлээгүй, анх худалдан авах гэрээ байгуулсан өдрөө авто засварын газраар оношлуулахад 50,000 төгрөгийн засвараас өөр ямар нэгэн доголдолгүй байсан талаархи нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй зэргээс автомашин доголдолтой байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Автомашин нь 1999 онд үйлдвэрлэгдсэн, хуучин автомашин учраас баталгаат хугацаа тогтоох боломжгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 251-р зүйлд зааснаар гэрээгээр тогтоосон чанар, үнэ бүхий, гэрээнд заасан зориулалтар ашиглах боломжтой автомашин худалдсан гэж үзэх үндэслэлтэй байна. 
Иймд ын “4,000,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар хариуцагч Н.Нармандахаас 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас  78,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.        


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Г.ГЭРЭЛТ-ОД