Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 27

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа Улсын яллагч Э.******* Шүүгдэгч Б.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* Э.******* Ж.******* /цахимаар/ Гэрч Л.******* Шинжээч М.******* /цахимаар/ М.******* /цахимаар/ Иргэдийн төлөөлөгч С.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 201613000101 дугаартай эрүүгийн хэргийн хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, ам бүл-5, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Завхан аймгийн сумын баг ийн хэсэг тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. овогт ын ******* РД: // Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б. ******* нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний оройн 18 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн худалдааны төвийн гарах хаалган дээр Б.ийг машины урдаас холдсонгүй, урдаас хэл амаар доромжилж салаавч гаргалаа гэсэн шалтгаанаар түүний цээжин тус газарт өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогч Б. хойш савж хатуу хучилттай зам дээр толгойгоороо унасан хэргийн үйл баримт нь хохирогч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тэр өдөр Баруун бүсийн худалдааны төвийн хашаан дотор явж байсан чинь УАЗ-469 маркийн автомашинтай залуу намайг сигналдаад хөөе ах холдооч гэхээр нь би тэр жолоочийн урдаас салаавч гаргаад, чадахгүй пизда минь гээд зогсож байсан чинь тэр машины жолооч залуу машинаасаа бууж ирээд миний цээж рүү нэг удаа тийрсэн. Тэр үед би хойшоо саваад цементэн талбай дээр толгойгоороо унасан. Тэр үед миний толгой өвдөөд босч ирж чадахгүй байсан. Тэгээд эмнэлэг дээр очоод эмнэлэгт хэвтээд хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэрэг гарах үед Б.тэй хамт явж байсан, тухайн үйл явдлыг харсан талаараа мэдүүлсэн гэрч Я.ын “...Тэр өдөр , бид 3 Завхан аймгийн сумын багт байх Баруун бүсийн худалдааны төвийн автомашин гарч, ордог хаалгаар орж явсан юм. Бид нарын хажуугаар саарал өнгөтэй УАЗ-469 маркийн автомашин зөрөөд өнгөрсөн юм. Тухайн машинд саад болсон юм байлгүй, нөгөө машины жолоочтой маргалдаад урдаас нь салаавч өгөөд зогсож байсан машины жолооч залуу машинаасаа бууж ирээд ийн цээж рүү өшиглөсөн. ар дагзаараа цементэн талбай дээр унаад ухаан алдсан. Тухайн машины жолооч машинаа асаагаад яваад өгсөн. Тэгээд би түргэн дуудаад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг, мөн түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ч.гийн “ ... , бид 3 Завхан аймгийн сумын багт байх Баруун бүсийн худалдааны төвийн автомашин гарч, ордог хаалгаар орж явсан юм. Бид нарын хажуугаар цагаан саарал өнгөтэй УАЗ-469 маркийн автомашин зөрөөд өнгөрсөн юм. бид 2-н ард явж байсан. Тэгсэн чинь нөгөө машины жолоочтой маргалдаад урдаас нь салаавч өгөөд пизда минь гээд хараагаад байсан. Машины жолооч залуу машинаасаа буугаад гүйж ирээд ийн цээж рүү тийрсэн. ар дагзаараа цементэн талбай дээр унасан юм...би гүйж очоод ийн толгойг нь өвдөг дээрээ тавиад хөөе яасан бэ зүгээр үү гэсэн чинь дуугарахгүй ухаан алдчихсан байсан. ... цагдаа дуудаад, бас түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд ийг аваад эмнэлэг рүү явсан. Тэгээд хагалгаанд орсон гэсэн... ”гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Б.ийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2016202223 дугаартай ...1. Иргэн Б.ийн баруун чамархай хэсэгт хатуу хальсан дээр цус хуралт, тархи дарагдал, баруун чамархай ясны шугаман хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.... гэсэн шинжээчийн дүгнэлт, дээрх дүгнэлтийг үндэслэлтэй зөв гаргасан гэж дүгнэсэн Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 12- ны өдрийн 201620262 дугаартай давтан шинжилгээний дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 370 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “ хохирогч ийн биед учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.*******гийн үйлдлээс болсон эсэх нь эргэлзээтэй хохирогч эмнэлгийн орноос унаж гэмтэл авсан байхыг үгүйсгэхгүй учраас Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэсэн хүсэлт гаргаж байгааг хүлээж авах боломжгүй байна. Учир нь Б.******* машинаасаа буун хохирогчийн цээжин тус газар өшиглөсний улмаас Б. хатуу хучилттай зам дээр унасан бөгөөд улмаар босоогүй, босох чадваргүй болсон гэдгийг түүнтэй хамт явж байсан гэрчүүд мэдүүлжээ. Гэрч Я. мөн цаг хугацаанд эмнэлгийн түргэн тусламж дуудсан ба эмнэлгийн түргэн тусламж ирэхэд хохирогч босч явах чадваргүй, бусдын дэмжлэгтэйгээр түргэн тусламжийн машинд суусан, түүнчлэн машинаас буухдаа бусдаар түшүүлж буусан, яаралтай тусламжийн тасаг дахь өвчтөн ажиглах өрөөний орон дээр хэвтэхдээ ч бусдын тусламжтайгаар хэвтсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хохирогч шүүгдэгчийн үйлдлийн улмаас гэмтэл авсан гэж үзэх үндэстэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “... эмнэлгийн анхан шатны баримтуудад хохирогч гүн согтолттой байсан гэж тэмдэглэсэн бөгөөд түүнийг эрүүлжүүлэх зорилгоор эмнэлэгт хүргэсэн, эмнэлэгт хүргэгдсэний дараа эмнэлгийн орноос унах хүртэл хугацаанд түүний амин үзүүлэлтүүд хэвийн байсан..” гэж мэтгэлцэж байгаа боловч хохирогч шүүгдэгчтэй маргалдахаасаа өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн хэдий ч үйлдэл хийх чадвартай байсан нь хэргийн газар байсан гэрчүүд болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогджээ. Харин түргэн тусламжаар эмнэлэгт ирэхдээ тэрээр биеэ авч явах чадваргүй байсан нь түүнийг хүлээж авсан сувилагч Л.*******ы “...Тэр хүн биеэ авч явах чадваргүй байсан. Хоёр талаас нь хоёр хүн л түшиж явахаас өөрөө бол явж чадахгүй байсан. Эмнэлэгт анх орж ирэхдээ л хүнээр түшүүлж орж ирсэн...” гэсэн мэдүүлгээр нотлогддог бөгөөд өмгөөлөгч нарын “ хохирогч их согтолтын улмаас биеэ авч явах чадваргүй болсон “ гэсэн үндэслэл нь дээрх байдлаар үгүйсгэгдэж байна. Гэрч Л.******* ”Намайг өрөөнд ороход орны урд баруун хажуу талаараа хэвтсэн байсан...” гэж мэдүүлдэг боловч энэ нь хохирогч эмнэлгийн орноос унаж гэмтэл авсан гэх байдлыг нотлохгүй байх тул өмгөөлөгч нарын “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна. Хэрэгт авагдсан, шүүгдэгчийн үйлдэл, үйлдлийн улмаас учирсан хор уршиг зэрэг хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журам үндэслэлээр авагдсан байх тул шүүх үнэн зөв гэж үнэлэн тогтоолын үндэслэл болголоо. Б. шүүгдэгчийн жолоодож явсан машины урдаас холдохгүй түүнийг хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд саад болж, Б.******* түүнийг “машины урдаас холд” гэсэн хууль ёсны шаардлага тавихад тэрээр эсэргүүцэн хэл амаар доромжилж, салаавч гарган нулимж ёс суртахуунгүй үйлдэл гаргасны улмаас шүүгдэгч машинаасаа буун хохирогчийн цээжин тус газар өшиглөсөн байх тул хохирогч, шүүгдэгчийн хооронд хувийн тааламжгүй харилцаа үүссэн гэж үзэх үндэстэй байна. Шүүгдэгч Б.******* бусдыг өшиглөх үйлдлийн улмаас бусдад гэмтэл учрах боломжтойг мэдсээр атлаа хохирогчийн цээжин тус газар өшиглөж хатуу хучилттай зам дээр унагааж, хохирогчид гэмтэл учруулсан байх тул түүнийг хохирогч Б.ийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэстэй байна. Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, хохирлоо нөхөн төлсөн нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хохиролд 700000 төгрөг авсан.. гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.5 дахь хэсэгт зааснаар хохирогчид учирсан бодит хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Харин шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох үндэстэй байна. Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй болохоо илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551 .1 дэх хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаас доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ын *******г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 51 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн 1051м2 хэмжээтэй хашааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн толгойн томографийн CD- ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8. Шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМ

ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА

З.НАНДИНЦЭЦЭГ