Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2015/00449

 

 


        

2015.05.14
    

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекц:135/2015/00254/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч З.Тунгалагмаа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******,*******, *******, *******, ******* оршин суух *******, /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, ******* оршин суух, /РД: , утас: ,/-д холбогдох
“2,140,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэн Т.Нармандах нь манай ахын таньдаг найз нь юм. 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т.Нармандах “ах нь самранд явах гэсэн юм ахдаа машинаа унуулаач” гэж хэлэхээр нь би өөрийн өмчлөлийн приүс 11 маркийн улсын дугаартай машинаа өгч явуулсан. Тэгтэл явах замдаа миний машиныг осолд оруулсан байсан. Тэгээд осолд орсон гэдгийг тухайн үед Замын Цагдаад бүртгүүлээгүй авчирсан байсан. Тэгтэл нэг өдөр Батлан хамгаалахын урд талын авто засварын газар очиход миний машиныг тэр засварын газар орхиод явсан байсан. Т.Нармандахын гар утас руу нь залгахад утсаа авдаггүй. Тухайн үед миний машины засуулахаар авто засварын газартай Т.Нармандах нь үнэ хөлсөө тохирсон байсан учраас тэр засварын газар нь миний машинд засвар хийсэн байсан. Нийт машин засвар болон сэлбэгийн мөнгө гэж 2.140.000 төгрөг төлж би машинаа авсан байгаа. Тиймээс энэ мөнгийг Т.Нармандахаас гаргуулж өгнө үү ... гэжээ.        
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                                   
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн приүс 11 маркийн улсын дугаартай автомашинд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ. ийн өмчлөлийн эд хөрөнгөд гэм хор учирсан болох нь улсын дуаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, автомашинд учирсан эвдрэлийн фото зураг, сэлбэг худалдан авсан зарлагын баримт, засварын хөлс шилжүүлсэн баримт, гэрч мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. 
Хариуцагч Т.Нармандахт нэхэмжлэлийн хувийг гардуулахаар удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй тул түүнийг албадан ирүүлэх 1198 тоот шүүгчийн захирамжийн дагуу албадан ирүүлж 2015 оны 4-р сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардуулан “ нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхийн мэдэгдэх хуудсанд дурдсан хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй, мөн тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож холбогдох хэргийг шүүх шийдвэрлэх” талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.4-д зааснаар нэхэмжлэл гардаж авах үедээ танилцаж гарын үсгээ зурсан боловч заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Хариуцагч Т.Нармандах хариу тайлбар ирүүлээгүй боловч түүнийг шүүх хуралдаанд ирүүлэхээр түүний гэрийн хаягаар удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн ба шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3, 100.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй талаар танилцсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйг болон нэхэмжлэгч ийн  “хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх” хүсэлтийг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дур дах нь зүйтэй.
Ц.Нармандах нь 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ийн өмчлөлийн приүс 11 маркийн улсын дугаартай автомашиныг унаж яваад осолд оруулж ийн эд хөрөнгөд 2,140,000 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа, мөн хариуцагч нэхэмжлэлийг гардан авсан боловч тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч .............аас 2,140,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49,190 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас  49,190 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.        


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД
                                                                                              
                ШҮҮГЧИД                        Ж.ЛХАГВАСҮРЭН 
                                       З.ТУНГАЛАГМАА