Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 135/ШШ2015/00456

 

                     2015.05.15


                                                                


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2015/00021/И

Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч З.Тунгалагмаа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, “Дархан даллах” ХХК /захирал /-ийн нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *******,*******,******* оршин суух хаягтай, *******,
Хариуцагч: *******,*******,*******,, нарт холбогдох,

Гэм хорын хохирол 218,096,837 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,ийн өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Дархан даллах” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Манай компаний үйл ажиллагаа болон үйлдвэрийн ажлын байранд бодит гэм хор хохирол учруулсан нөхөн төлбөрийг ИХШХШТ хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-р зүйл, Иргэний хуулийн 228-р зүйл 497-р зүйл, нотариатын тухай хуулийн 46-р зүйл заалтын дагуу бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй /-ээр онц их хэмжээний гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй учраас хариуцагч *******, хариуцагч нараас хөрөнгийн үнэлгээний үнэ 200,096,837 төгрөгний учирсан гэм хор хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ. 
Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан, энэ хэрэг өнөөдрийг хүртэл үргэлжилж байна, би гэм хорын хохирол 218.096.837 төгрөгөө шаардаж байна. Манай компани 17 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн, жилд 200.000.000 гаруй төгрөгийн орлоготой, хамгийн багадаа 70.000.000-80.000.000 төгрөгийн орлоготой, 30 гаруй ажилчинтай, 150 гаруй иргэний амьдралыг шийдэж байсан юм. Манай компанийн үйл ажиллагааг зогсоож, бүрэн сүйрүүлсэн хүн бол юм. Учир нь манай компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Хөтөлийн цементийн үйлдвэрт 10.000 тонн гөлтгөнө нийлүүлэх 820.000.000 төгрөгийн гэрээ хийгээд, үүнийхээ дагуу банкуудаар яваад хүссэн хэмжээнд зээлээ авч чадаагүй, тэгээд муурын байшингаа зарах гэж явж байгаадт хамаг эд хөрөнгөө булаалгасан, булаалгасан үндэс нь болохоор урьд нь бид хоёрт энэ хэрэгт хамааралгүй 1.500.000 төгрөгийн тооцоо байсан, би байшингаа 100.000 доллараар зарах гэж байсан, тухайн үед миний байшин “Дархан өсөх” ББСБ-д 12.000.000 төгрөгийн барьцаанд байсан, тэгээд би худалдан авагчид миний зээлийг чөлөөлчих, үлдсэн мөнгөө би авъя гэсэн чинь тэгье гэсэн. Тэгээд зээлээ чөлөөлүүлээд нотариатч дээр очоод гэрээ хийж байхад миний хөрөнгийг булааж авсан, энэ нь 1.500.000 төгрөгийн төлөө миний компанийн өнөөдрийн сүйрлийг бий болгосон хэрэг юм. Тэгээд би гэрээ хийх гэтэл гэрээ нь 18.000.000 төгрөгийн гэрээ байсан, би тийм юм байхгүй гэж хэлсээр байтал нотариатч ******* 1 хүний гарын үсэгтэй зээлийн гэрээг сүүлд нь гаргаж ирсэн. Тухайн үед 6 хувь гэрээ байсан, би бүгдийг нь аваад устгасан. Нотариатчийн дэвтэр дээр миний гарын үсэгний дээд талд чагт зурагдсан байсныг би үзээгүй, тэрнээс л намайг мушгисан юм. нөхөртэйгөө бичиг баримтыг аваад шууд гараад зугатаасан. Тэгээд худалдан авагч мөнгөө өг эсвэл бичиг баримтаа авч өг гэсэн. Дээд шүүхээс тухайн компанийн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр доголдуулсан байна гэсэн хамгийн сүүлийн шийдвэр гарсан. 18.000.000 төгрөгийн төлөө шунахай сэдэлтээр манай компанийг дампууруулсан, энэ бүх зүйл хоёр хариуцагчаас болсон.
Энэ хэрэг 2009 онд анх үүссэн, ******* хариуцагчаар татагдсан байсан, Цагдаа дуудаад ч ирэхгүй зугатааж явсаар байгаад 2010 он хүргэсэн., ын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор, миний бичиг баримтыг булаагаад явсан учир түүнийг олуулахаар, би луйвардуулсан гэх зэргээр Цагдаагийн байгууллагад 4 удаа хандаж байсан, Цагдаагийн байгууллагын “иргэн гэрээнд гарын үсэг зурсан байж болно” гэсэн дүгнэлтээс үүдэн шүүхүүд шийдвэр гаргасан. Би хойшлуулах нь зөв юм байна гэж үзээд дараа нэхэмжлэхээр хүсэлт өгч түр хойшлуулсан. Засварын ажил хийх шаардлагатай болсон тухайд манай компани ажиллаж байхад ШШГАлбаныхан шууд хөөж гаргаснаас болж байшин хөлдсөн учир би нэхэмжилж байна, Манай компани Улаанбаатарт очиж үйл ажиллагаа явуулахад түрээсийн байрны дулаан, цахилгааны төлбөрөөс гадна сарын түрээс нь 1.500.000 төгрөг, жилийн 18.000.000 төгрөг болсон учир нэхэмжилж байна, шижээчийн дүгнэлт гарах болсон шалтгаан бол миний байшинг битүүмжилснээс үүдэлтэй гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо: ... 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээр гүйцэтгэх хуудас бичигдэж ШШГАлбаны ажиллагаа явагдсан тогтоол нь энэ байна, энэ шийдвэр явсаар байгаад шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин үүсгээд 2014 онд Дээд шүүхийн тогтоол гарч хэрэгсэхгүй болгосон. Шүүх буруу шийдвэр /2010 оны 911 дугаартай/ гаргаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноос үүдэлтэй учирсан гэм хорын хохирлоо нэхэмжилж байна гэв.
Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс, *******ын 5 дугаар багийн албан бичгээр “Дархан Даллах” ХХК нь 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг тодорхойлсон байдаг. Тухайн үед нотариатчийн буруу үйлдэл байгаагүй. Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 911 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж ШШГАлбанаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болохоос компанийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжлээгүй болох нь тодорхой байдаг. Гэм хорын хохирол нотлогдоогүй гэж үзэж байна гэв. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн байшинг битүүмжилснээс болж үүссэн гэм хорын хохирлыг нэхэмжилж байна гэж ойлгож байна.ийн шалтгааны улмаас хохирол учруулсан зүйл байхгүй. Энэ нь хавтаст хэргийн 164-р хуудсанд байгаа 03/955 дугаартай албан бичгээр нотлогдоно. Шинжээчийн дүгнэлтэдийн талаар буруутай үйлдэл хийсэн гэж тусгагдаагүй байгаа, засвар болон шугам сүлжээ солих ажлуудыг хийх шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарсан. Компанийн үйл ажиллагаа 2 жил 4 сар зогссонтой холбоотой санхүүгийн хохирол учирсан гэдэг нь шүүхээр тогтоогдоогүй учир үндэслэлгүй гэж үзэж байна, нэхэмжлэгч ын хаана ажиллах нь өөрийнх нь эрхийн асуудал, үйл ажиллагаагаа өөрийн байрандаа явуулах боломжтой байсан, хавтаст хэргийн 38-р хуудсанд байгаа гэрээний 4-р зүйлд зардлыг хариуцна гэж заасан байгаа, мөн мөнгө авсан гэх баримт байхгүй, нэхэмжлэгч баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв. 
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Дархан даллах” ХХК нь хариуцагч, ******* нарт холбогдуулж гэм хорын хохирол 218,096,837 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасан ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно … гэсний дагуу шаардаж байгаа гэж тайлбарлаж байсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо: ... 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж ШШГАлбаны ажиллагаа явагдсан, энэ шийдвэр явсаар байгаад шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянагдаж 2014 онд Дээд шүүхийн тогтоол гарч хэрэгсэхгүй болгосон. Шүүх 2010 оны 911 дугаартай буруу шийдвэр  гаргаснаас үүдэн хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явагдсанаас учирсан гэм хорын хохирол нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс, *******ын 5 дугаар багийн албан бичгээр “Дархан Даллах” ХХК нь 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг тодорхойлсон байдаг. Тухайн үед нотариатчийн буруу үйлдэл байгаагүй, Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 911 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж ШШГАлбанаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болохоос компанийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжлээгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Үл хөдлөх хөрөнгө үнэлгээ, худалдаа, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2012 оны 5-р сарын 10-ны өдрийн 12-54 тоот дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба уг тайланд ... “Дархан даллах” ХХК-ийн өмчлөлийн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий 1 давхар барилгын гадна дотор талын засвар, сантехникийн засварын зардал, барилгын инженерийн шугам сүлжээний гадна дулааны шугамын засварын зардал, компаний үйл ажиллагаа 2 жил 4 сарын хугацаатай зогссонтой холбогдуулан санхүүгийн хохирлыг өнөөгийн зах зээлийн төвшинд тодорхойлоход үнэлгээ хийх захиалга зорилго оршино ... гэсэн байх ба барилгад үүссэн хохирлын үнэлгээ барилгын гадна дотор талын засвар, сантехникийн засварын зардал 71,046,291 төгрөг, сул зогсолттой холбогдох ажилчдын сул зогсолтын цалин болоод нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, байгууллагаас нөхөн төлөгдөх нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг тооцоод 53,395,200 төгрөг, Дархан даллах компаний олж болох байсан ашиг 75,655,346 төгрөг, нийт 200,096,837 төгрөг гэж тогтоожээ.

Нэхэмжлэгч нь дээрхи үнэлгээний дагуух 200,096,837 төгрөг, мөн “Дархан даллах” компани Улаанбаатарт очиж үйл ажиллагаа явуулахад байр түрээслэн төлсөн жилийн түрээс 18,000,000 төгрөг, нийт 218,096,837 төгрөг нэхэмжилжээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь д холбогдуулан зээлийн төлбөр 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган *******, 5 дугаар баг, 4-р хороолол /хуучнаар “Муурын байшин”/ 239 м кв талбайтай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий барилгыг дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 7-р сарын 16-ны өдрийн , Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2010 оны 10-р сарын 12-ны өдрийн оор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж байжээ.
Мөн нь, *******, нарт холбогдуулан “2009 оны 10-р сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах”, “гэм хорын хохирол 486,450,000 төгрөг гаргуулах”, “албаны болон хувийн нэр төрөө сэргээлгэх” тухай нэхэмжлэл гаргаж Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6-р сарын 20-ны өдрийн ээр “2009 оны 10-р сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлагыг хангаж “гэм хорын хохирол 486,450,000 төгрөг гаргуулах”, “албаны болон хувийн нэр төрөө сэргээлгэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг хариуцагчийн гаргасан гомдлын дагуу Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2012 оны 11-р сарын 22-ны өдрийн 87 тоот магадлалаар ийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01-р сарын 08-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанд нь “2009 оны 10-р сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах”, “гэм хорын хохирол 486,450,000 төгрөг гаргуулах”, “албаны болон хувийн нэр төрөө сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлагаа багасган, шүүх багасгасан шаардлага болох “2009 оны 10-р сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” нэхэмжлэлийг 46 тоот шийдвэрээр хангаж шийдвэрлэжээ.

Улсын Дээд шүүхийн 2014 оны 02-р сарын 20-ны өдрийн 26 тоот тогтоолоор 911 тоот шийдвэр, , Улсын Дээд шүүхийн 771 тоот магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж шийдвэр магадлал тогтоолыг хүчингүй болгожийн нэхэмжлэлтэй хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр буцаажээ. /хх-ийн 52-55/

Сум дундын 7-р шүүхийн 2014 оны 04-р сарын 17-ны өдрийн ээр аас 18,000,000 төгрөг гаргант олгож, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 06-р сарын 09-ний өдрийн 87 дугаар магадлалаарийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10-р сарын 07-ны өдрийн 560 тоот тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-ийн 57-62/

Дээрхи бүх хэргийг шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, “Дархан даллах” компаний хөрөнгийг битүүмжлэх, үйл ажиллагааг зогсоох талаар ямар нэгэн захирамж гарч байсан талаар баримтыг зохигчдоос гаргаж өгөөгүй, хэрэгт авагдаагүй байх ба Дархан-Уул аймаг дах сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ийн дагуу 2011 оны 4-р сарын 28-ны өдөр ******* 5 дугаар багт байрлах “Дархан даллах” ХХК-ийн  үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх хураан авах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан байх боловч дээрхи ажиллагаагаар зөвхөн төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг зогсоогоогүй болох нь Дархан-Уул аймгийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 164/

Үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглан үйл ажиллагаа явуулах, засан сайжруулахад саад болохгүй ба Үл хөдлөх хөрөнгө үнэлгээ, худалдаа зуучлалын “Дамно” ХХК-ийн 2012 оны 5-р сарын 10-ны өдрийн 12-54 тоот дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд дурдагдсан 200,096,837 төгрөг болон Улаанбаатарт очиж үйл ажиллагаа явуулахад байр түрээслэн төлсөн жилийн түрээс 18.000.000 төгрөгний гэх хохирол хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 497-р зүйлд бусдын эд хөрөнгөд санаатай, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд хариуцлага хүлээхээр заасан ба “Дархан даллах” ХХК-д хариуцагч нарын буруутай үйл ажиллагаанаас болж гэм хор учирсан болон хариуцагч нар уг компанид гэм хор учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ хариуцагч нар нэхэмжилж буй гэм хорын хохирлыг төлөх үндэслэлгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “"""""” ХХК-аас хариуцагч, ******* нарт холбогдуулан гаргасан “гэм хорын хохирол 218,096,837 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс төрийн сангийн 190000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 20,200 төгрөг, 2014 оны 12 сарын 23-ны өдөр төлсөн 700,000 төгрөг, 2014 оны 10 сарын 06-ны өдөр төлсөн 50,000 төгрөг, 2014 оны 12 сарын 30-ны өдөр төлсөн 250,250 төгрөг, 2015 оны 01 сарын 05-ны өдөр төлсөн 138,000 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээсүгэй.
3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.        


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.ГЭРЭЛТ-ОД 

ШҮҮГЧИД                     З.ТУНГАЛАГМАА 

                                Ж.ЛХАГВАСҮРЭН