Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 135/ШШ2015/00480

 

 

2015.05.20
        


    


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2015/00204/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, *******, *******, ******* байрлах, “""""” ХХК /РД: *******, Утас: *******, захирал *******,*******/-ийн нэхэмжлэлтэй 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, , өөрийн байранд байрлах “""""” ХХК /РД: ,,/-д холбогдох
 “10,738,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Техсиг” ХХК-ийн захирал , түүний өмгөөлөгч /, хариуцагч “""""” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Техсиг” ХХК-ийн захирал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 1 сарын хугацаатай, “""""”-ийн үйлдвэртэй, элеваторын хуучин кабелыг хураан авч хоёр аж ахуй болгон салгаж /өөрөөр хэлбэл хоёр элеватор болгох/ түүний оронд нь /элеватор гэж гурил тэжээлийн 1, 2 дугаар корпус буюу гурил хадгалдаг сав/ шинэ кабель тавих гэрээг байгуулсан. Элеваторын хяналтын болон цахилгааны хуучин угсралтыг хураан авч шинэ кабель тавих ажил байсан. Түүнээс тоног төхөөрөмж холбох ажил нь манай компаний хийх ажил биш өөр тусдаа хийгддэг ажил. Өөрөөр хэлбэл цахилгааны щитэнд, заасан схемийн дагуу кабелиа оруулах ажил байсан. Анх гэрээндээ 13 сая төгрөгөөр “хуучин хяналтын болон цахилгааны утсыг хураан авч оронд нь шинэ кабель тавих, хуучин кабелиа буцаан тавих ажлыг хийхээр гэрээ байгуулсан. Нийт 5000 метр кабель буюу ширхэгээр 1000 орчим кабелыг 1 сарын хугацаатай нийт ажлын хөлс 13 сая төгрөг авахаас эхний ээлжинд 30 хувийн урьдчилгаа 3.900.000 төгрөг авсан. Ажил гүйцэтгэх явцад 40 хувийг өгөхөөр тохиролцсон боловч өгөөгүй. Тэгээд 40 хувиа өгөөчээ гэж үйлдвэрийн дарга """"""аас асуухад “ажлаа хийж бай өгнө” гэж хэлсэн. Ажлаа хийж дуусахад үлдсэн 70 хувиа өгөөгүй, тэгээд аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Үлдсэн 70 хувь нь 9.100.000 төгрөг байгаа, дээр нь гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0.2 хувийн алдангийг 3 сарын хугацаатай тооцож нийт 10,738,100 төгрөг нэхэмжилсэн. 
Гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж дуусаад Дархан гурил тэжээлийн үйлдвэрийн дарга ажлаа хүлээлгэн өгөх гэтэл ерөнхий инженерт хүлээлгэн өг гэж хэлсэн. Тэгэхээр нь 09 дүгээр сарын 30-ны өдөр Дархан Гурил тэжээлийн үйлдвэрийн ерөнхий инжинер , тоног төхөөрөмжийн инжинер , зөвлөх инженер нарт хүлээлгэн өгсөн. Ажлыг хүлээлгэн өгөхөд дахин нэмж 6 ажил хийж өг гэж хэлсэн. Тэр ажлуудын 3 ажил нь манай компаний зүгээс хийсэн ажлаа чанаржуулах, 3 ажил нь бас нэг том мотортой тоног төхөөрөмж байсан. Тэр төхөөрөмж байсан кабелуудыг нь засварлаад 10 дугаар сарын 08-ны өдөр тоног төхөөрөмжийн инженер , зөвлөх инженер нарт хүлээлгэн өгч гурван хүний гарын үсэгтэй акт үйлдсэн. 
Тухайн үед нэмэгдэл ажил гэж юу хийсэн талаараа бичсэн байгаа. Хийх ёстой ажлаа манай компани 100 хувь хийж гүйцэтгэсэн. Хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гэсэн гарын үсэгтэй тайланг Б.Намсрайжав дарга хүлээн авч гарын үсэг зурсан. Гэтэл мөнгөө өгөхгүй, гар утас руу нь залгахаар утсаа авахгүй байхаар нь сүүлдээ мессеж бичсэн. Мөнгөө өгөхгүй бол шүүхэд хандлаа гэхэд хариу өгөхгүй болохоор нь зөвшөөрч байна гэж ойлгон шүүхэд хандаж байна. Хариуцагч шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулаад байгаа үндэслэл нь Техсиг компани хийж гүйцэтгэнэ гэсэн 44 ажил хийхээр шинээр жагсаалт гаргасан байсан. Гэтэл гэрээнд тийм 44 ажил хийнэ гэсэн зүйл байхгүй.  Тиймээс энэ гаргасан жагсаалт нь үндэслэлгүй юм. Гэрээний хавсралт гэж бичиж толгойг өөрчлөн Б.Намсрайжав гэсэн гарын үсэг зурж тамга дарсан байсан. Б.Намсрайжавын гарын үсгийг ерөнхий инженер зурсан байх. Тэр гэрээний хавсралт гэж хэлээд байгаа 44 ажлын жагсаалт нь ямар ч үндэслэлүй хуурамч гэж үзэж байна. Иймд одоо 10,738,100 төгрөг нэхэмжилж байна. Би энэ гэрээнд заасан ажлыг хийхээр хэд хэдэн хүнийг гэрээгээр авч ажиллуулсан. Тэдгээр ажилчдын хийсэн ажлын цалинг өгөөгүй байгаа учраас тэр хүмүүс намайг шүүхэд өгөх ийм хүндрэлтэй асуудал үүсээд байна. Хамгийн гол нь ажилчдаа хохиролгүй болгомоор байна.
ХХААЯамны төслийн ажилд манай компани туслан гүйцэтгэгч компани байсан. Туслан гүйцэтгэгч компани ямар, ямар ажил хийх вэ гэдгийг хоёр компаний хурал дээр яригдсан. Гэрээнд “элеваторын доторх цахилгааны хяналтын хуучин угсралтыг хураан авч шинээр угсралт хийнэ” гэж заасны дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. , нар нь ажлыг хүлээн авах эрхтэй хүмүүс. Яагаад гэвэл би Б.Намсрайжав дарга руу ярихад инженерүүдэд хүлээлгэн өг гэж хэлсэн. Тэгээд би ажлыг хийж гүйцэтгэж дуусаад хоёр инженерт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. 44 ажлын жагсаалтыг би хараагүй, гарын үсэг ч зураагүй, сүүлд гаргаж ирсэн байх би мэдэхгүй. Гэрээний заалтанд хавсралтаар гэж зааж өгсөн байх ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй. Анх намайг ажил гүйцэтгэхэд энэ жагсаалтыг өгөөгүй. Жагсаалтыг гэрээний хавсралт болгон өөрчилж хуурамчаар үйлдсэн. Тоног төхөөрөмжийн ажил нь ерөнхий инженерийн хийж гүйцэтгэх ажил болохоос миний хийх ажил биш. Манай компаний зүгээс доголдолгүй ажил хүлээлгэн өгсөн. Инженерүүдийн хүлээн авсан ажлыг Б.Намсрайжав захирал хүлээн авч гарын үсэг зурсан. Ажлын хөлс нь дутуу болохоос бусад эрх зүйн баримт бичгүүд нь бүрдсэн байгаа ... гэв.
Хариуцагч  “""""""""""” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “"""""""""""” ХХК нь Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны төслөөр орж ирсэн нийт 36 мянган тонн багтаамжтай элеваторын ажлын цахилгааны угсралтын ажил хийлгэхээр “Техсиг” ХХК-тай гэрээ байгуулсан. Энэ гэрээнд шинээр угсралтын ажил хийнэ гэж заасан байгаа. Нэхэмжлэгч нь хуучин кабелыг авч шинэ кабел тавих ажил байсан гэж яриад байна. Гэрээний хавсралтаар нийт 44 ажил хийхээр заасан байдаг. Нэхэмжлэгч компани нь 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн цахилгааны ажил гүйцэтгэх гэрээг яриад байгаа боловч гэрээний 1.1-т “шинээр цахилгааны угсралтын ажил хийнэ” гэж тодорхой заасан. Гэрээний хавсралтын тэмдэглэлд “шинэ элеваторын цахилгаан угсралтын ажил хийгдэнэ” гэж талууд тохиролцон Б.Намсрайжав, *******, Уртнасан нар гарын үсэг зурж баталсан байдаг. Гэтэл талууд ажил хүлээлцсэн асуудалд маргаан үүсгэсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т “ажил гүйцэтгэж байгаа тал доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэн өгнө” гэж заасан. Гэвч нэхэмжлэгч компани доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэн өгсөн баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч компаний хэрэгт өгсөн фото зургаар ажлыг бүрэн хийж дуусгасан үлдсэн мөнгөө авна гэж нэхэмжилж байгаа боловч манай талаас сүүлд хэрэгт нотлох баримтаар өгсөн фото зурагт нэхэмжлэгч компанийн хийж дуусаагүй ажлыг гүйцэтгэж байгаа зураг, план зураг зэргийг шүүх бүрэлдэхүүн харьцуулан хараарай гэж хэлмээр байна. 
Энэ зурагнуудаас ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй гэдэг нь тодорхой харагдана. , нарт хүлээлгэн өгсөн гэж хэлж байна. Гүйцэтгэгч компани нь хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөхдөө актаар хүлээлгэн өгнө гэж хуульд заасан. Гэтэл актаар хүлээлгэн өгөөгүй, зүгээр ажлын тайлан гаргаж өгсөн байдаг. , нар нь гэрээний ажлыг хүлээн авах эрх бүхий субъект биш, энэ хоёр хүнийг түр ажилд томилох тушаал болон ажил үүргийн хуваарийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн.  Тийм учраас нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бид нар ажлаа гүйцэтгэсэн гэсэн бичиг бариад яваад байдаг болохоос ямар ажлыг хэрхэн, яаж гүйцэтгэсэн талаарх нотлох баримт байхгүй байна. Гэрээгээр маргаан үүсгэдэг болохоос сүүлд хийсэн ажлаараа маргаан үүсгэсэн зүйл огт байхгүй. 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүнс Хөдөө Аж Ахуйн яамны “""""""""""” компаний ажлын гүйцэтгэлийн дүгнэлтэд 21 ажил хүлээн авсан гэдэг нь тодорхой харагддаг. Энэ 21 ажил нь гэрээний 4, 6-11, 13-16, 21-т заасан ажлууд нь нэхэмжлэгч компаний гүйцэтгэх байсан цахилгааны ажлууд байгаа. Мөн нэхэмжлэгч компани дутуу үлдсэн мөнгөө нэхэмжилсэн төлбөрийн баримтад цахилгааны ажлыг иж бүрэн гүйцэтгэхээр тохирсон гэрээнд заасан ажлынхаа зардлыг нэхэмжилсэн байдаг. Гэтэл ажлыг бүрэн хүлээлгэж өгөөгүй гэдэг нь фото зураг болон манай талаас өгсөн нотлох баримтуудаар нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343-р зүйлд заасан “ажил гүйцэтгэх” гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд 2014 оны 8-р сарын 31-ний өдөр байгуулагдсан “цахилгааны ажил гүйцэтгэх” гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 
Уг гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу “Техсиг” ХХК нь захиалагч “"""""""""” ХХК-ийн хүсэлтийн дагуу “элеваторын доторхи цахилгааны хяналт тэжээлийн хуучин угсралтыг хураан,  хуучин зургийн дагуу шинээр угсралт хийх ажлыг 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх”, захиалагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 13,000,000 төгрөг төлөхөөр  тохиролцжээ. /хх-ийн 7-р тал/
“""""""""""""” ХХК гүйцэтгэх ажлын урьдчилгаанд 3,900,000 төгрөг төлсөн, талууд энэ талаар маргаагүй байна.
“Цахилгааны ажил гүйцэтгэх” гэрээг зохигчид бичгээр үйлдэж гарын үсэг зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн тусгагдсан гэж үзэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч “Техсиг” ХХК нь “цахилгааны ажил гүйцэтгэх” гэрээний дагуу хийх ёстой ажлаа 100 хувь гүйцэтгэсэн тул гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 9,100,000 төгрөг, хөлсийг хугацаанд төлөөгүй тул хэтрүүлсэн хугацааг 3 сараар тооцон алданги 1,638,000 төгрөг, нийт 10,738,000 төгрөгийг хариуцагч “Дархан гурил тэжээл” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ ... “гэрээний хавсралтад нийт 44 ажил хийгдэхээр байсан, гүйцэтгэхээр тохиролцсон ажлаа мэргэжлийн түвшинд хийгээгүй, чанарын шаардлага хангаж ажиллахгүй байхаар нь бид удаа дараа амаар болон бичгээр шаардлага тавьдаг байсан, шаардлага хангахгүй болохоор нь ажлыг хүлээн зөвшөөрөхгүй болсон, ингээд тус компани өөрсдөө манай ажлыг хаяад явсан юм, хэрвээ тус компани ажлаа бүрэн хийж дуусгасан бол манай компанид ажлаа актаар хүлээлгэж өгөх ёстой байсан, бид өөрсдийн мэргэжлийн ажилчдаар ажлыг хийж дуусгасан” ... гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон “элеваторын доторхи цахилгааны хяналт тэжээлийн хуучин угсралтыг хураан, хуучин зургийн дагуу шинээр угсралт хийх” ажлыг хийж гүйцэтгэсэн, захиалагч нь уг ажлыг хүлээн авсан боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Хариуцагч нь хавсралтад дурдагдсан 44 ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан боловч уг ажлын 15 хувийг хийж гүйцэтгэсэн гэсэн тайлбар гаргасан ба нотлох баримтаар 2014 оны 10-р сарын 10-ны өдөр гэх огноотой, “ажлын объём тодорхойлсон акт” /хх-ийн 67-р тал/, “2015 оны 8-р сарын 31-ний өдрийн “Техсиг” ХХК-тай хийсэн гэрээний хавсралт”  /хх-ийн 73, 74-р тал/, “Техсиг ХХК хийсэн ажлын гүйцэтгэл” /хх-ийн 75,76,77-р тал/ гэх баримтуудыг гаргаж өгсөн байна.
2014 оны 10-р сарын 10-ны өдөр гэх огноотой, “ажлын объём тодорхойлсон акт”-д нэр бүхий 4 хүн гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч “Техсиг” ХХК-ийн төлөөллийг байлцуулаагүй, нэхэмжлэгч буюу “Техсиг” ХХК-ийн төлөөллийн гарын үсэг зурагдаагүй, “2015 оны 8-р сарын 31-ний өдрийн “Техсиг” ХХК-тай хийсэн гэрээний хавсралт” гэх баримтад “Дархан гурил тэжээл” ХХК-ийн захирал, ерөнхий инженер гэх хүмүүс гарын үсэг зурсан боловч мөн ажил гүйцэтгэгч талын гарын үсэг зурагдаагүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 8-р сарын 31-ний өдрийн “цахилгаан гэрээний тэмдэглэл” гэх баримтад “...  шинэ элеваторын цахилгааны угсралт, 1-р корпуст 2 щит, цаад 2,3-р корпуст 2 щит тавигдана, хуучин демонтаж буугдана ..., ... гүйцэтгэх: элеваторын доторх цахилгааны хяналт, тэжээлийн хуучин угсралтыг хураан шинээр угсралт хийх ажлыг гүйцэтгэж захиалагчид шилжүүлнэ .../хх-ийн 6-р тал/ гэсэн байх ба уг тэмдэглэлд зохигч талууд гарын үсэг зуран тус тусын байгууллагын тэмдэг дарж баталгаажуулжээ.
Дээрхи “цахилгаан гэрээний тэмдэглэл” гэх баримтаар хариуцагч талаас тайлбарлаж буй ... “44 ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон гэх болон “Техсиг” ХХК-тай хийсэн гэрээний хавсралт” гэх баримт үгүйсгэгдэж байна. 
Харин 2014 оны 9-р сарын 30-ны огноотой “Гэрээний дагуу элеваторын дотор хийсэн ажлын тайлан” гэх баримтад хүлээн авсан гээд “Дархан гурил тэжээл” ХХК-ийн төлөөлөл нэр бүхий 2 хүн гарын үсэг зурсан, ажлын хөлсөнд төлөх 9,100,000 төгрөгийн “Техсиг” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан /хх-ийн 10-р тал/-д хариуцагч тал хүлээн авсан гэж гарын үсэг зурсан зэргээс үзэхэд зохигч талууд гэрээгээр тохиролцсон ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байсан байдал тогтоогдож байна. /хх-ийн 8-р тал/
Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Гэрээний дагуу элеваторын дотор хийсэн ажлын тайлан” гэх баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж мэтгэлцсэн ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч уг баримтын эх хувийг шүүхэд үзүүлж, шүүх уг баримтыг эх хувьтай нь тулгаж үзэхэд тохирч байсан ба энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан “Эрэл” цемент компаний цахилгаанчин Чойрогийн Чиргаабаатар, “""""""""""” ХХК-д цахигаанчин ажилтай , “Дархан гурил тэжээл” ХХК-д ерөнхий инженер ажилтай Жанчивдоржийн , мөн компанид угсралтын инженер ажилтай Дашнямын нар ... “Техсиг” ХХК нь ойролцоогоор 15-20 хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн, үлдсэн ажлыг хийж гүйцэтгээгүй ... гэж мэдүүлсэн боловч дээрхи нэр бүхий хүмүүс нь гэрээ байгуулах үед хийж гүйцэтгэх ажлыг тодорхойлоход байлцаагүй, ямар хугацаанд ямар ажлыг хийж гүйцэтгэх талаар гэрээнд заагаад, ямар ажлыг хийж гүйцэтгээгүй, хэрхэн 15-20 хувийн ажил хийсэн гэж дүгнэсэн талаараа мэдүүлээгүй, харин хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээний хавсралт гэх 44 ажлын жагсаалттай холбогдуулан дээрхи дүгнэлтийг хийж гэрчийн мэдүүлэг өгсөн байна.
Шүүх хариуцагчаас гаргаж өгсөн 44 ажлын жагсаалт гэх баримтыг хэрэгт авагдсан бусад баримт болон зохигчийн тайлбараар үгүйсгэгдэж байна гэж үзсэн тул дээрхи 44 ажлын жагсаалтад үндэслэн ажлын гүйцэтгэлийн хувийг тодорхойлох үндэслэлгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.2-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба ажил гүйцэтгэгч нь “Цахилгааны ажил гүйцэтгэх” гэрээнд заасан “элеваторын доторхи цахилгааны хяналт тэжээлийн хуучин угсралтыг хураан,  хуучин зургийн дагуу шинээр угсралт хийх” ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 352-р зүйлийн 352.5.1-д зааснаар хөлс төлөх үүргээ биелүүлэхийг шаардах, биелүүлээгүйгээс учирсан хохирлыг шаардах эрхтэй юм.
Мөн зохигчид “Цахилгааны ажил гүйцэтгэх” гэрээний 5.5, 6.1-д зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд учирсан хохирлоо нэхэмжлэх, хоног тутамд 0,2 хувь алданги төлүүлэхээр заасан байх тул Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6-д зааснаар нэхэмлэгч алданги нэхэмжлэх эрхтэй байна.
Дээрхи үндэслэлүүдээр “10,738,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.    Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, 352-р зүйлийн 352.1, 232-р зүйлийн 232.6-д зааснаар “"""""""""” ХХК-иас 10,738,000 төгрөг гаргуулан “"""""” ХХК-д олгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 186,757 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “"""""” ХХК-иас 186,757 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “""""""” ХХК-д олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.        


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Г.ГЭРЭЛТ-ОД