Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 28

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа Улсын яллагч Д.******* Шүүгдэгч Г.*******, М.******* Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******, М.******* нарт холбогдох 201713000023 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Цэцэн- Уул суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ******* 4 дүгээр багт оршин суух хаягтай одоо ******* дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******. Регистрийн дугаар: // Монгол Улсын иргэн, 1962 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Цэцэн- Уул суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1 ганцаараа Завхан аймгийн сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт ы *******. Регистрийн дугаар: // Шүүгдэгч Г.*******, М.******* нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан буюу ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь

Г.*******, М.******* нар нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ******* дугаар багийн нутаг Гурван зурай гэх газрын Хойд зурайн ойгоос 2.10-2.20 м урттай хэрэглээний шинэс төрлийн /нойтон/ 41 ширхэг хар модыг өөрийн эзэмшлийн цахилгаан хөрөө, хоёр хүний татдаг гар хөрөө ашиглан бэлтгэсэн болох нь мод бэлтгэхээр явсныг гэрчилсэн Г.ийн эхнэр М.ын “...манайх гэртээ галын түлээгүй болоод өвлийн цагаар ойгоос мод бэлтгэх болсон ...нөхөр маань ахынхаа хамт мод бэлтгэхээр явсан ...” гэсэн мэдүүлэг, тайрч бэлтгэсэн модоо сумын төв рүү оруулах гэж байхад нь саатуулсан Завхан аймгийн Цэцэн-уул сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.ийн “...сумын төвөөс 10-аад километр зайд байх багийн Гурван зурайн Хойд зурай гэх ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна гэх яриа надад ...байгаль хамгаалагч нарт сонсогдсон байсан. Тэгээд манай байгаль хамгаалагч нар очиж үзчихээд ирсэн. ...зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байсан талаар сумынхаа цагдаагийн хэсэгт мэдэгдсэн ба дээрх модыг бэлтгэсэн иргэнийг цагдаагийн байгууллагын ажилтнууд өөрсдөө илрүүлэн шалгаж эхэлсэн юм. Тэгэхэд модыг бэлтгэсэн иргэн Г.******* байсан. ...мод бэлтгэхдээ сумын байгаль орчны албаны ажилтнуудаас мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авалгүй, зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн байсан. Тухайн мод бэлтгэсэн гэх Гурван зурайн Хойд зурай гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл өгдөггүй юм. Учир нь Гурван зурайн ой нь сумын төвийн ойролцоох ногоон бүсэд хамаарагддаг юм. Гурван зурайн ой нь ойн хоёрдугаар мужид хамаардаг...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.ийн “...Би сумын цагдаагийн ажилтантай хамт мод бэлтгэсэн гэх газар луу явж байхад замд нэг машин цасанд суучихсан байсан. Тэгээд тэр машины хажууд зогсоод ямар ажилтай явж байгаа талаар нь машины эзнээс асуухад нөгөө хүн энүүхэнд хэдэн мод бэлтгэчихсэн байгаа юм тэр модоо ачих гэж яваад цасанд суучихаад байж байна гэж хариулсан. Би цагдаагийнхаа хамт мод бэлтгэсэн гэх газар руу машинтайгаа явж очиход Гурван зурайн Хойд зурай гэх газрын ой модны захад мод бэлтгээд хураасан байсан ба модон дотор шинээр хөрөөдөн унагасан модны үзүүр хэсгүүдийг мөчиртэй нь тайраад үлдээсэн байсан. Сумын цагдаа бид хоёр буцаж яваад цасанд суусан байсан машиныг нь гаргаж өгөөд мод бэлтгэсэн гэх иргэнээс та яагаад зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн юм бэ гэж асуухад галдаа хийх модгүй болчихоод мод бэлтгэсэн юм гэж хариулсан. Тус мод бэлтгэсэн гэх хүн нь манай сумын иргэн Г. зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн байсан. Мод бэлтгэсэн гэх Гурван зурайн ой нь сумын төвийн ойролцоох ногоон бүсэд хамаарагддаг болохоор тухайн газрын ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл олгодоггүй юм. Г.******* нь бэлтгэсэн модоо ачих гэж яваад цасанд суусан байхдаа ах /М.*******/ болон эхнэртэйгээ хамт явж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.гийн “...2017 оны 01 дүгээр сарын 20-ны орчим санагдаж байна сумын байгаль хамгаалагч надтай уулзаад сумын төвөөс 10-аад километрийн зайд байх Гурван зурай гэх газар мод бэлтгэсэн байна. Хоёулаа явж очиж үзчихээд ирэх үү гэхээр нь тэгье гээд миний машинтай бид хоёр явсан. Замд нэг машин цасанд суучихсан байхаар нь очиход манай сумын Г.******* гэж хүн эхнэр болон төрсөн ах /М.*******/ нарынхаа хамт цас ухаад байж байсан. ... Г.*******эс энд юу хийж яваа юм бэ гэхэд энүүхэн зурайд мод бэлтгээд орхисон. Модоо очиж авах гэж яваад модондоо хүрч чадалгүй машин цасанд суугаад гэж хариулсан. Тэгээд бид хоёр Г.******* гэгч хүний мод бэлтгээд орхисон гэх газарт очиход Гурван зурай гэх газрын Хойд зурайн модны захад хөрөөдөөд, бэлтгэж хураасан хураалттай моднууд харагдсан. Бид хоёр модны гүн рүү ороход модон дотор шинээр хөрөөдөж унагаасан нойтон модны үзүүр хэсгүүдийг мөчиртэй тайраад үлдээсэн байсан. ...бид хоёр буцаж Г.ийн байсан газар очоод *******д хандан та яагаад зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн юм бэ гэж асуухад манайх галдаа хийх түлээгүй болоод уг модыг бэлтгэсэн юм гэж хариулсан. ...Г.ийн бэлтгэсэн гэх моднуудыг тамгын газрын ажилтнуудын хамт ачиж ирэх үед 2.10 метрийн урттай 41 ширхэг бөөрөнхий мод байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг болон хэрэг учрал болсон гэх Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ******* дугаар багийн нутагт байрлах Гурван зурай гэх газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, модыг хураан авч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар тэдний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэллээ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үзлээ. Шүүгдэгч Г.*******, М.******* нарын үйлдлийн улмаас, ойн санд байгаль экологид 339240 төгрөгний хохирол учруулсан нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.ийн “...Г.ийг зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар нь өөрийн сумын засаг даргын тамгын газрын байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нараас мэдсэн. Мөн уг иргэний бэлтгэсэн модыг байгаль хамгаалагч болон цагдаагийн хэсгийн цагдаа нар хураан ачиж ирэхийг харсан. ...Гурван зурай болон хойд, дунд зурайн ой модноос мод бэлтгэдэггүй юм. Яагаад гэвэл тухайн газруудын ой мод нь сумын ногоон бүсэд хамаардаг тул мод бэлтгэх зөвшөөрөл олгодоггүй юм...” гэсэн мэдүүлэг, экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн “... а. Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, 42.1.6 дахь заалт, ойгоос мод бэлтгэх журмыг зөрчсөн байна. в. Иргэн Г.ийн бэлтгэсэн мод нь шинэс төрлийн мод бөгөөд 3.97 метр куб, цаашид амьдрах чадвартай босоо нойтон мод байсан байна. с. БОАЖСайдын 2009 оны 394-р тушаалд ойн сангийн нэг шоо метр модны экологи, эдийн засгийн үнэлгээ нь Шинэс төрлийн модонд 132.000 төгрөг, нойтон модны итгэлцүүр 1.4, мод бэлтгэсэн газар нь БОНХСайдын 2013 оны 325-р тушаалаар 2 дугаар мужлалд орно. д. Галын нойтон түлээ 3.97 метр куб итгэлцүүр – 1.4, нэг метр кубын экологи эдийн засгийн үнэлгээ 3.97х1.4х132.000 төгрөгөөр үржүүлэн 339.240 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан байна. е. Иргэн Г.ийн бэлтгэсэн мод нь цаг хугацааны хувьд 2017 оны 01 дүгээр сард бэлтгэсэн байж болно...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь Завхан аймгийн Цэцэн-Уул сумын засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2/108 дугаартай тодорхойлолтоор тогтоогджээ. Шүүгдэгч нар нь бүлэглэж Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “...аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно...” , мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2 дах хэсэгт “... зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн...” гэсэн заалтуудыг зөрчиж, 41 ширхэг нойтон /шинэс/ хар мод бэлтгэсэн үйлдэл нь ойн сан болон экологи эдийн засагт бага бус хэмжээний хохирол учруулсан шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна. Иймд шүүгдэгч Г.*******, М.******* нарыг ойн хууль тогтоомж зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Г.*******, М.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн анилалд хамаарч байна. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хуулийн 55.1.9 дэх хэсэг зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал болгов. Шүүгдэгч Г.*******, М.******* нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон хувийн байдлуудыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн ЗИЛ-130 загварын автомашиныг шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх байдал тогтоогдохгүй байх тул автомашины АЯ0309596 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Г.*******д буцаан олгох нь зүйтэй. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн, улаан алаг өнгөтэй, цахилгаан хөрөө 1 ширхэг, 2 хүний татдаг гар хөрөө 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2.10-2.20 см урттай 41 ширхэг модыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хурааж тус тус улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дахь хэсэг, 286 дугаар зүйлийн 286.1, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ы *******, ******* овогт *******гийн ******* нарыг бүлэглэн ойн тухай хууль тогтоомж зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, ойн санд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, М.******* нарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, М.******* нарт оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, М.******* нарт оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дугаар зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар Г.*******, М.******* нарт хяналт тавихыг Завхан аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дугаар зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлдэг болохыг мэдэгдсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн, улаан алаг өнгөтэй, цахилгаан хөрөө 1 ширхэг, 2 хүний татдаг гар хөрөө 1 ширхэг болон 2.10-2.20 см урттай 41 ширхэг /шинэс/ хар модыг хурааж тус тус улсын орлого болгосугай.

8. Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.ийн эзэмшлийн 1.000.000 төгрөгний үнэлгээтэй ЗИЛ-130 загварын автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар Г.ийн эзэмшлээс битүүмжилсэн ЗИЛ-130 загварын автомашины АЯ0309596 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүнд буцаан олгосугай.

10. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт иргэний үнэмлэхний лавлагааг хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

11. Шүүгдэгч Г.*******д 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.*******т 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

12. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

13. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА