Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2015/00490

 

 

2015.05.22
        


    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2015/00345/И  

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, *******, *******, ******* ******* оршин суух *******,*******-ийн нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *******,*******,,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *******, Зурагтын ар 3 гудамж ******* оршин суух Боржигон овогт Доржпаламын ,,, 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *******,, нарт холбогдох
“11 сая төгрөг гаргуулах”, , холбогдох “зээлийн болон барьцааны гэрээг хүчингүй болгуулах” сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч ,, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би Дарханд байсан. Манай ээж дээр, нар ирээд “яаралтай мөнгө хэрэгтэй байна бараа татах гэсэн юм, зээлэх мөнгө байна уу” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед манай ээж надаас “чамд зээлэх мөнгө байна уу” гэж асуусан. Би тэр үед энэ хүмүүсийн саналыг хүлээн авч 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, нартай зээлийн гэрээ байгууланын газрын гэрчилгээг барьцаалан барьцааны гэрээ байгуулж 2.500.000 төгрөгийг, нарт өгсөн. Тухайн үед би нөхрөө салхинд гаргах үүднээс Дарханд ирсэн байсан учраас Улаанбаатар хот руу буцаад явсан. Дараа нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дахин эгч надтай утсаар холбогдож “эгч нь цагаан сар болохоос өмнө дахин бараагаа хангалттай татах хэрэгтэй байна дахиад 2.500.000 төгрөг зээлээч, дараа сард өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь барьцаагүй өгөхгүй гэж хэлээд гийн газрыг /Дархан-Уул аймаг, *******, Зурагтын гудамж *******ийн нутаг дэвсгэр/ барьцаалан манай ээж тэй гэрээ хийж дахин 2.500.000 төгрөгийг өөрсдийнх нь санал болгосон 15 хувийн хүүтэй зээлүүлсэн. Тэр үед өмнөх зээлийн сарын хүү 375.000 төгрөг өгөөд үндсэн зээл 2.500.000 төгрөгийг өгөөгүй байсан. Нийт 5 сая төгрөгийг,, нар 15 хувийн хүүтэй авч зээлийн болон барьцааны гэрээ байгуулан нотариат дээр очиж батлуулсан. Зээлийг хариуцагч нар сарын дараа өгнө гэж хэлээд гэрээ хийсэн боловч эгч “энэ сар боломжгүй байна харин хүүг төлье” гэж хэлж, эхний 2-3 сар тогтмол зээлийн хүүгээ төлж нийт 750.000 төгрөг өгсөн. Тэгээд 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 3 сая төгрөг хүү гэж өгсөн. Сүүлдээ буюу 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тогтсон хугацаандаа өгөх боломжгүй болж цувуулан мөнгөө өгөх болсон. 2014 оны 06 дугаар сарын 20-нд мөнгө өгөөгүй, 2014 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 400.000 төгрөгийн хүү, 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 700.000 төгрөгийн хүү, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөгийн хүү, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 50.000 төгрөгийн хүү тус тус өгсөн. Энэ өдрөөс хойш надад огт мөнгө өгөөгүй, бэлнээр би ямар ч мөнгө аваагүй байгаа. Нийт үндсэн зээл 5 сая төгрөг болон 2014 оны 08 дугаар сараас хойшхи хүү өгөөгүй байгаа. 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 700.000 төгрөгийн хүү болон 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөгийн өгсөн хүүг 2013 оны зээлийн хүүндээ оруулан тооцсон. Нийтдээ хариуцагч нараас би 4.375.000 төгрөгийн хүү авсан. Хүүг сарын 15 хувиар 8 сараар бодсон. Тэгтэл нөхөр маань тархины хорт хавдартай болсон, би ажилгүй, цалингийн зээл зэрэг их өртэй байсан учраас надад мөнгө хэрэгтэй болсон. Тэгээд хариуцагч нараас мөнгөө нэхэхэд надад өгөөгүй. 2013 оны 12 дугаар сарын 20-ны хариуцагч, нар надаас зээлсэн 2.500.000 төгрөгөө өгөхгүй байсан учраас ээжээсээ тэр мөнгийг авсан байгаа. Харин ээж надад өгсөн 2.500.000 төгрөгөө олж авахын тулд 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр /2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн, нарын надтай байгуулсан/ гэрээг шинэчлэн дахинтай гэрээ байгуулсан.ийн дансанд мөнгө орсон учраас хариуцагчаар татсан. Түүнээс биш үндсэн хариуцагч биш,т холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байна гэв.
2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн нарын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагууаас үндсэн зээл- 2.500.000 төгрөг, түүний хүү 3 сая төгрөг нийт 5.500.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн , нарын хооронд байгуулсан гэрээний дагуу гаас үндсэн зээл- 2.500.000 төгрөг, түүний хүү 3 сая төгрөг нийт 11 сая төгрөг нэхэмжилж байна. , нараас тус бүр 512.500 төгрөгөөр хүүгээ багасгаж байна ... гэжээ 

Хариуцагчид болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:, нар нь тай хийсэн гэрээгээ хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл зээлийн гэрээ нь анх, нартай 2013 оны 12 дугаар сард гэрээ байгуулсан байдаг. 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр , нартай гэрээ байгуулахдаа 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлсэн байдаг боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчид зээл болох 2.500.000 төгрөгөө өгөөгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн нь 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тэй зээлийн болон барьцааны гэрээг дахин байгуулсан байдаг боловч энэ 2.500.000 төгрөгийг өөрийн гараар хүлээн аваагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг өөрт нь өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж заасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.ийн хувьд 5 сая төгрөгийг өөрийн биеэр хүлээн авсан. Гэхдээ 500.000 төгрөгийгт хувиасаа зээлүүлж, үлдсэн 4.500.000 төгрөгийг нь өөрөө авсан байдаг. Хариуцагч нь зээлээ эргэн төлөхдөө сар болгон нийт зээлж авсан 5 сая төгрөгний хүү 700.000 төгрөгийг төлж явсаар хэрэгт авагдсан баримтаар нийт 5.350.000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн. 
, нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны ямар нэг гэрээ байхгүй. Тиймээс ямар ч гэрээ хийхгүйгээр зээлсэн 5 сая төгрөгийг нь нэхэмжлэгч талд буцаан төлсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Хүүгийн хувьдтэй нэхэмжлэгч тал нь бичгээр гэрээ хийсэн зүйл байхгүй учраас хүү авах эрхээ алдаж байгаа. 4.375.000 төгрөг нь ын гаргасан тооцоо байна. Гэтэл ын дансны хуулгаас шүүж үзэхэд 4.650.000 төгрөг гарч байсан. Энэ дээр гэрч Энхсайханы өгсөн мэдүүлгээр 700.000 төгрөгийг руу шилжүүлсэн. Ингээд нийт 5.350.000 төгрөг төлсөн гэж үзэж байгаа. руу мөнгө шилжүүлсэн дансны хуулгыг харахад Одончимэг гэж хүний нэр байсан., Одончимэг нар нь садан төрлийн холбоотой буюу үеэлүүд гэж байсан. руу мөнгө шилжүүлэх үед нь картгүй байсан учраас дүү Одончимэгийнхээ дансаар руу мөнгийг шилжүүлдэг байсан. Мөн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 700.000 төгрөгийг руу орой банк хаасан байсан учраас нь хамт ажилладаг хүн болох Мөнхдэлгэр гэж хүний данснаас шилжүүлсэн байсан., нарын хооронд зээлийн болон барьцааны ямар нэг гэрээ байхгүй. , нар нь гэрээ байгуулсан боловч мөнгийг өөртөө шилжүүлэн аваагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ мөнгийг авсан гэж ярьсан. Энэ хэрэгт , нар гэрээ байгуулсан гэж яриад байгаа боловч яагаадийг давхар хариуцагчаар оруулж ирсэн гэдэг нь ойлгомжгүй байна. нь гийн газрыг барьцаалан зээл авсан. Тиймээс нь энэ гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн гэж үзэхгүй. Гэрээнд 0.5 хувийн алданги нэхсэн зүйл хэрэгт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэрлэх байх гэж бодож байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь 2014 оны 01-р сарын 20-ны өдөр тай байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2,500,000 төгрөг, түүний 8 сарын хүү 3,000,000 төгрөг, 2014 оны 5-р сарын 27-ны өдөртай байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2,500,000 төгрөг, түүний 8 сарын хүү 3,000,000 төгрөг нийт 11,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Дээрхи гэрээнүүдийн дагуу мөнгийгт шилжүүлсэн үндэслэлээрийг мөн хариуцагчаар татжээ.

Хариуцагч нар мөнгийг төлсөн, төлөх төлбөргүй, дээрхи гэрээнүүдийн дагуу авсан зээлийг авсан, эргүүлээд төлсөн, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж маргажээ. 

Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлээ дээрхи гэрээнүүдийн дагуу , нар мөнгийг хүлээж аваагүй, авсан  гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2014 оны 01-р сарын 20-ны өдөр Алтансүхийнтай нэг сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй, 2,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор г-2003007930 тоот гэрчилгээтэй газар барьцаалж барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулжээ.

Мөн нэхэмжлэгч нь 2014 оны 5-р сарын 27-ны өдөр Доржпаламын тай  нэг сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй, 2,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, г-2003007886 тоот гэрчилгээтэй газар барьцаалж гэрээг нотариатаар батлуулан барьцааг улсын бүртгэлд бүртгүүлжээ. 

Үүнээс өмнө 2013 оны 12-р сарын 20-ны өдөр нэхэмжлэгч ийн охин ньтай мөн нэг сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй,  2,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж байсан байх ба уг гэрээний дагуу зээлдүүлсэн 2,500,000 төгрөгөө ээж болох ээс авсан тул 2014 оны 5-р сарын 27-ны өдөр дээрхи гэрээг шинэчлэн нарын хооронд гэрээ байгуулсан гэж тайлбарлажээ.

Хариуцагч,, нар нь 2014 оны 01-р сараас 2014 оны 9-р сар хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн охин Цацралын “Хаан” банкин дах тоот дансанд өөрсдийн болон бусдын нэрээр 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 700.000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр данснаас 50.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Одончимэгээс 750.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр Одончимэгийн данснаас 400.000 төгрөг, мөн өдөрээс 320.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Одончимэгийн данснаас 30.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр / 700.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр буюуээс 400.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 700.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөрээс 600.000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөрээс 700.000 нийт 5,400,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Б.Энхсайханы мэдүүлэг зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч, нар нь дээрхи зээлийн гэрээнүүдийн дагуу нийт 5 сая төгрөгөөс 4,500,000 төгрөгийг хүлээж аваагүй, 500,000 төгрөгийг авсан түүнийгээ эргүүлэн төлсөн гэсэн тайлбар гаргасан боловч, нарын эгч дээрхи мөнгийг хүлээж авсан талаар маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, нар нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж тэй гэрээ байгуулан эгчт зээл авч өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тэдгээрийн ... “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчид зээл болох 2.500.000 төгрөгөө өгөөгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн нь 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тэй зээлийн болон барьцааны гэрээг дахин байгуулсан байдаг боловч энэ 2.500.000 төгрөгийг өөрийн гараар хүлээн аваагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг өөрт нь өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж заасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” ... гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
О.Эрдэнэчимэг дээрхи мөнгийг хүлээж авсан учраас зээлдүүлэгч зээлдэгчид мөнгийг шилжүүлж өгөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаадлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 2014 оны 01-р сарын 20-ны өдөр тай байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2,500,000 төгрөг, түүний 8 сарын хүү 3,000,000 төгрөг, 2014 оны 5-р сарын 27-ны өдөртай байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2,500,000 төгрөг, түүний 8 сарын хүү 3,000,000 төгрөг нийт 11,000,000 төгрөгийн шаардлагаас тус тус 512,500 нийт 1,025,000 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан ба нийт 9,975,000 төгрөгийг хариуцагч, нараас гаргуулахаар шаардсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцадт холбогдуулан гаргасан шаадлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5-д зааснаарт холбогдуулан гаргасан шаадлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг батлах нь зүйтэй байна.

,тай байгуулсан зээлийн гэрээг нэг сарын хугацаатай байгуулсан, сарын хүүг 15 хувь гэж бичгээр тохирсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281-р зүйлийн 1-д зааснаар нэг сарын хүү шаардах эрхтэй байна. Талууд гэрээгээр гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги төлөхөөр тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6-д зааснаар алданги нэхэмжлэх эрхтэй боловч алданги нэхэмжлээгүй байна.

2013 оны 12-р сарын 20-ны өдрийн тай байгуулсан зээлийн гэрээг 2014 оны 5-р сарын 27-ны өдөр шинэчлэн тэй гэрээ байгуулах хүртэл хугацаанд хүү төлсөн, гэрээний дагуу сар бүр 375,000 төгрөгний хүү төлсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй,  тэй гэрээг шинэчлэн байгуулах хүртэл хугацааны хүүний талаар шаардлага гаргаагүй байх тул шүүх энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв. Дээрхи 5,400,000 төгрөгөөс тэй гэрээг шинэчлэн байгуулах хүртэл хугацаанд нийт 5 сарын хүү 1,875,000 төгрөг хүүд шилжүүлсэн гэж үзэхээр байх ба гэрээг шинэчлэх хүртэл хугацааны хүүг д шилжүүлж, үндсэн зээлийн хэмжээнд тэй гэрээг шинэчлэн байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрхи үндэслэлүүдээр нийт нэхэмжлэлийн шаардлагаас 2,225,000 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
гийн тухайд нэг сарын хугацаатай 15 хувийн хүүтэй, 2,500,000 төгрөг зээлж авсан байх гэрээгээр тохирсон нэг сарын хүүд 375,000 төгрөг төлөх үүрэгтэй тул нийт 2,875,000 төлөх ёстойгоос төлсөн 5.400.000 төгрөгийн 2.700.000 төгрөгийг төлсөн гэж үзээд дээрхи дүнг төлөх ёстой дүнгээс хасвал 175,000 төгрөгийг гаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Д.ын тухай  мөн нэг сарын хугацаатай 15 хувийн хүүтэй, 2,500,000 төгрөг зээлж авсан байх гэрээгээр тохирсон нэг сарын хүүд 375,000 төгрөг төлөх үүрэгтэй тул нийт 2,875,000 төлөх үүрэгтэй.
Д. мөн 2,700,000 төгрөг төлсөн гэж үзвэл үүнээс 1,875,000 төгрөгийн хүүг тай байгуулсан гэрээг шинэчлэх хүртэл хугацаанд д төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд 1,875,000 төгрөгийг төлсөн 2,700,000 төгрөгөөс хасч тооцвол 825,000 төгрөгийг 2014 оны 5-р сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэж үзэх үндэслэлтэй юм.  Нийт гэрээний үүрэгт 2,875,000 төлөхөөс төлсөн гэж үзсэн 825,000 төгрөгийг хасч тооцвол 2,050,000 төгрөгийгаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
    
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2,115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2,050,000 төгрөг, хариуцагч гаас 175,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.     Иргэний хуулийн 57-р зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч, нарын “зээлийн болон барьцааны гэрээг хүчингүй болгуулах” сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ньт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсугай.
4.    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн  2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч, нараас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 50,550 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.   
5.    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ГЭРЭЛТ-ОД