Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2015/00581

 

               


2015.06.12


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 135/2015/00314/И

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, *******, *******, ******* оршин байх “Болор зоос” ХХК,  /захирал ,*******,*******-ийн нэхэмжлэлтэй 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *******,,,
Хамтран хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *******,,од оршин суух ,-д холбогдох

“278400,000 төгрөг гаргуулах”  тухай иргэний  хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Болор зоос” ХХК-ийн захирал , итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь манай байгууллагаас 2014 оны 04-р сарын 11-ний өдөр баталгаат ипотекийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээ байгуулан гэрээний дагуу 20,000,000 төгрөгийн зээлийг хувийн хэрэгцээний зориулалтаар, сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, улсын бүртгэлийн дугаар бүхий Эрдэнэчимэг овогтой Сод-Эрдэнийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл авсан болно. нь зээлээ хугацаандаа төлөх боломжгүй болж, зээл төлөх хуваарийг өөрчилж дахин гэрээ хийх хүсэлт гаргасны дагуу 2014 оны 09-р сарын 29-ний өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулсан юм. Гэвч нь зээлийн гэрээний хавсралт №1-т заасан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчин зээлийн хугацаа хэтрүүлэн одоог хүртэл нэг ч төгрөг үндсэн төлбөр, зээлийн хүүнд төлөөгүй байна. Манай байгууллагын зүгээс д зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчтэй биеэр уулзаж, утсаар мэдэгдэж, 2015 оны 02-р сард 34 тоот мэдэгдэх хуудас өгч зээл төлөх боломжийг удаа дараа өгч байсан. Гэвч манай зээлийн төлбөр төлөгдөхгүй өнөөдөр хүрээд байгаа тул шүүхэд хандаж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгч ээс барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-т заасан үүргээ зөрчсөн тул үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 6,166,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,233,300 төгрөг нийт 27,400,000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү, Барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д “манай байгууллага гэрээг нэг талын санаачлагаар цуцалж зээлийн нийт төлбөрийг төлөхийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардана” гэж заасны дагуу барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж өгнө үү, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийг 453.2, барьцаат зээлийн гэрээний 3.3, 3.4-д заасан заалтуудыг үндэслэн зээлдэгч өмчлөлийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие өөрийн хувийн хэрэглээнд зориулж 2014 оны 04-р сарын 11-ний өдөр “Болор зоос” ББСБ-аас 20,000,000 төгрөгийг зээлийг 5 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай авсан. 2014 оны 08 сар хүртэл зээлийн төлбөрийн хүүг төлж байгаад Япон улсад сургалтаар яваад 7, 8, 9 сард ажил орж ирэхгүй байсан, тодорхой шалтгааны улмаас зээлээ төлж чадахаа больсон. Ингээд 2014 оны 09-р сард “Болор зоос” ББСБ-д хандаж гэрээндээ өөрчлөлт оруулж шинээр гэрээ хийсэн бөгөөд 2014 оны 10-р сард миний төрсөн эгч гэдэг хүн эмнэлэгт хэд хоног хүнд өвчтэй миний асрамжид байж байгаад нас барсан бөгөөд талийгаачийн буяны ажлыг би өөрөө гүйцэлдүүлсэн. Ингээд 2015 оны 03 сард талийгаач эгч гийн охин нь бас миний гар дээр байж байгаад хүнд өвчний улмаас нас барсан. Надад ойрхон хоёр уй гашуу тохиолдоод миний санхүүгийн байдал доройтсон бөгөөд миний ажил тогтмол орлогогүй байсны улмаас авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Гэхдээ авсан зээлээ төлөх нь миний үүрэг учраас төлөх нь үнэн, гэхдээ зээл авахдаа барьцаанд нь нарын байрыг барьцаанд тавьж зээл авсан. Надад итгэж орон байраа банкны барьцаанд тавьсан хүмүүсийн орон гэрээр тоглох ухамсар байхгүй, ойрын хугацаанд төлөх боломж гарч ирж байгаа учраас миний санхүүгийн байдал мөн санхүүгийн хямралтай байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өгөөч гэж хүсч байна. Шүүх хуулийн дагуу нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж нэхэмжлэгч байгууллагад төлбөрөө төлж нарын байрыг чөлөөлж өгнө гэв.

Хариуцагч Э.Сод-Эрдэний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Дархан-Уул аймгийн *******ын 4 дүгээр баг 22 дугаар хороолол 11 байрны 27мкв 2 өрөө байрны эзэмшигчээр нарын 4 хүний өмчлөлд байдаг. 2014 оны 04-р сарын 11-ний өдөр д “Болор зоос” ББСБ-д барьцаанд тавих, эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх түүнтэй холбоотой баримтанд гарын үсэг зурах, эрхийг олгосон итгэмжлэл хийж өгсөн байдаг. тухайн үед д өгөхийг зөвшөөрсөн, бусад хамтран өмчлөгч буюу түүний эхнэр зөвшөөрөөгүй байдаг. Үүнийг шийдвэрт дурдах нь зүйтэй гэж бодож байна. 2014 оны 04-р сарын 11-ний өдөр хариуцагч ББСБ-д барьцаанд тавьж зээл авсан бөгөөд байгуулагдсан барьцааны гэрээнд гэж нэр нь байгаа боловч гарын үсэг зурагдаагүй энэ нь тухай үеийн ББСБ-ын ажилтны бичсэн гэрээ гэж бодож байна. Гэхдээ энэ зээлийн гэрээний дараа 2014 оны 09 сард шинэчилж гэрээ байгуулсан нь 2014 оны 04 сарын гэрээг хүчингүй болсон гэж үзэх үндэслэлтэй байхад Сод-Эрдэнийг хариуцагчаар оруулж ирсэнд гайхаж байна. Тус байгууллагаас зээл аваагүй зөвхөн д итгэмжлэл олгосны үүднээс зээл авч өөрөө захиран зарцуулсан байдаг тул д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож барьцаа хөрөнгө болох *******ын 4 баг 22 дугаар хороололын 11-14 тоот 2 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлээс хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар иргэний хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 27,400,000 төгрөг гаргуулах, барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ. 

Хариуцагч зээл, зээлийн хүүгийн талаар маргахгүй, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү гэжээ. 

Хамтран хариуцагч Э. нь зээл аваагүй, зээл авч захиран зарцуулсан учраас зээлийн төлбөрийг хариуцахгүй гэж маргажээ.

Хариуцагч нь 2014 оны 04-р сарын 11-ний өдөр “Болорзоос” ББСБ-тай улсын бүртгэлийн дугаар бүхий Эрдэнэчимэг овогтой Сод-Эрдэнийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, *******,,, орон сууцыг барьцаалан хувийн хэрэгцээний зориулалтаар, сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул зээл төлөх хуваарийг өөрчилж 2014 оны 09-р сарын 29-ний өдөр гэрээг шинэчлэн байгуулжээ.

Мөн өдрөөс хойш хариуцагч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Нэхэмжлэгч “Болорзоос” ХХК нь хариуцагч Ч.Сод-Эрдэнийг ... “орон сууцыг барьцаанд тавих итгэмжлэл олгосон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” гэсэн үндэслэлээр хариуцагчаар татан оролцуулжээ.

Нэхэмжлэгч “Болорзоос” ББСБ болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийн зээлийг 30 хоногт 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдэгчид олгох, гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд баталгаат ипотекийн гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах, зээлийг зориулалтын дагуу ашиглах, зээл, хүүгийн төлбөрийг хавсралтад заасан хугацаанд төлөх, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөгдөөгүй үндсэн төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20 хувиас ихгүй нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээг нэг талын санаачлагаар цуцлахаар харилцан тохиролцож гэрээнд талууд гарын үсэг зурж нотариатаар батлуулан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Хариуцагч нь 2014 оны 04-р сарын 11-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу төлөх ёстой байсан зээлийн хүүгийн төлбөрийг төлөн 2014 оны 9-р сарын 29-ний өдөр зээл төлөх хуваарийг өөрчлөн гэрээг шинэчлэн байгуулсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.3.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулахаар заасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ банк бус санхүүгийн байгууллага нэрээр гаргасан боловч  банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.1, 282.3-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болохоор заасан тул зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байх тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна.

Дээрхи үндэслэлээр хариуцагч ээс үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүүд 6,166,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэмэгдүүлсэн хүү 1,233,300 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Болорзоос” ХХК, хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор улсын бүртгэлийн дугаар бүхий Эрдэнэчимэг овогтой Сод-Эрдэнийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2014/77 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Э. нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй учраас зээлийн гэрээний төлбөрийг хариуцах учиргүй ба харин д өөрийн өмчлөлийн орон сууцыг “Болорзоос” ББСБ-д барьцаалан зээл авах, эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, түүнтэй холбоотой бичиг баримтад гарын үсэг зурах эрхийг итгэмжлэн олгосон, хариуцагч уг итгэмжлэлийн үндсэн дээр түүний өмчлөлийн орон сууцыг барьцаалан зээл авсан тул гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцаат зээлийн гэрээний 3.3, 3.4 дэх заалтуудыг үндэслэн Э.Сод-Эрдэний өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй юм.

Дээрх барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ. 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.  

Хариуцагч Э.Сод-Эрдэний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: ... “Болор зоос” ББСБ-д барьцаанд тавих, эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх түүнтэй холбоотой баримтанд гарын үсэг зурах эрх олгон итгэмжлэл хийж өгсөн байдаг. тухайн үед д өгөхийг зөвшөөрсөн, бусад хамтран өмчлөгч буюу түүний эхнэр зөвшөөрөөгүй ... гэх тайлбар гаргасан ба өмнө нь Э.ийн гарын  үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргаж шүүх уг хүсэлтийг хүлээн авч шинжээч томилсон боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ... “байрны өмчлөгч Э., хамтран өмчлөгч , нарт ногдох үнийн дүнгээс зээлийн төлбөрийг гаргуулах” гэж өөрчлөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарган хэргийг шийдвэрлэсэн, шүүх хуралдаанд гарын үсгийн шинжээч томилуулах талаархи асуудлаар дахин ямар нэгэн хүсэлт гаргаагүйг болон зохигч талууд Э., Э., хамтран өмчлөгч , нараас 2014 оны 4-р сарын 11-ний өдөр д олгосон “орон сууц барьцаалах” итгэмжлэлийн хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ээс 26,166,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Болорзоос” ХХК-д олгож, нэмэгдүүлсэн хүү 1,233,300 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хуулийн 174-р зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 26,166,700 төгрөг төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, *******,,, орон сууцыг албадан худалдаагаар худалдан  өмчлөгч Э., хамтран өмчлөгч , нарт ногдох үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.     

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Болорзоос” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 26,166,700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж  нараас 288,784 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Болорзоос” ХХК-д олгосугай.

4.    Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.ГЭРЭЛТ-ОД