Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2015/00122

 


2015,01,30            122

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 171/2014/0418/И

     Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
       
          Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн *******, *******, ******* оршин суух, *******/-ын    нэхэмжлэлтэй 
          Хариуцагч: *******-д холбогдох 4.000.000 төгрөг гаргуулах, *******-ийн сөрөг нэхэмжлэлтэй *******оос 960.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв 
         
          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, хариуцагч *******-ийн захирал *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Тогтох  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ
  
          Нэхэмжлэгч *******  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******-ийн захирал *******тай 2 давхар 6 ширхэг байрны  гадна талын пассадны засварын ажлыг 2014 оны 07 сарын 24-өөс 2014 оны 08 сарын 30-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, ажлын хөлс нийт 7.500.000 төгрөг авахаар харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
           Ажлыг гэрээнд заасан хугацааны дотор буюу 2014 оны 08 дугаар сарын 9-ний өдөр байрнуудын засварын ажлыг  бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Ажлын хөлс 3.420.000 төгрөг авсан. Үлдэгдэл 4.000.000 төгрөгийг авахаар *******тай удаа дараа биечлэн уулзаж, утсаар ярьсан боловч эхлээд өгнө гэж байснаа сүүлдээ хэл амаар доромжлон ална гэж заналхийлж, огт мөнгө өгөхгүй гэж байх тул хуулийн дагуу миний хийсэн ажлын хөлсийг гаргуулж өгнө үү гэв. 
           Засварын ажил гүйцэтгэх хугацаанд шат болон зарим багажаар хангаж ажиллахаар тохиролцсон Хүнх сэрвэн ХХК-ний захирал *******ийн  нэхэмжлэлд дурдсан 8 шат эвдэж, хугалсан зүйл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ******* нь *******-ийн захирал надаас ажлын хөлс 4.000.000 төгрөг нэхэмжлжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. 
Учир нь иргэн *******той ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Говьсүмбэр аймгийн холбооны шар 95, 96, 97, 98, 99, 103 дугаар байрнуудын засварын ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөхөд нэг байрны засварт нийт 1.250.000 төгрөг төлөхөөр тохиролцсон юм. Гэтэл гэрээнд заасан ажил гүйцэтгэх үүргээ ******* нь бүрэн биелүүлээгүй  95,96,97,103 дугаар байруудын засварыг хагас дутуу хийсэн. 
Улсын комисст хүлээлгэн өгөх хугацаа дөхөж, байрнуудын засварын ажил дуусаагүй байсан учраас 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн *******тэй гэрээ байгуулж, 95, 96, 97, 103 дугаар байрнуудын гадна пассандны ажлыг хийлгэн хөлсөнд нь 650.000 төгрөг өгсөн. Дараа нь 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэн ******* мөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 98.99 дүгээр байрнуудын засварыг 3.000.000 төгрөгөөр хийлгэн 2014 оны 09 дүгээр сарын 10-нд улсын комисст хүлээлгэн өгсөн. 
Мөн 2014 оны 09 дүгээр сарын 05-нд Урантогостой хамт ажиллаж байсан   400.000 төгрөг, нэмээд 80.000 төгрөг өгсөн. 
 Манай компанийн хувьд *******т өгөх өр төлбөр байхгүй. Нэхэмжилж байгаа 4.000.000 төгрөгийг ажлаа гэрээнд заасан  хугацаанд нь хийж дуусгаагүй тул бусадтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хөлсөнд нь өгсөн болно. Иймд *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 
******* нь  гадна пассадны засварын ажил хийх хугацаандаа манай компаниас барилгын засварын техник, тоног төхөөрөмж болох ажлын багаж хэрэгслийг авч ажиллаж байсан бөгөөд нийт 8  ширхэг шатыг эвдэж, дахин ашиглах боломжгүй болгосноос 8 шатыг хүлээлгэж өгөөгүй өдий хүрсэн. *******-ийн зүгээс *******оос 8 шатны үнэ 960.000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв 
                                                             
ҮНДЭСЛЭХ  НЬ;
      
           Нэхэмжлэгч *******  нь *******-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөр нийт 4.000.000 төгрөгийг гаргуулах,  ******* нь *******т холбогдуулан сөрөг нэхэмжлэлээр 960.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

          Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар  Зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Энэ байдлаас дүгнэлт хийхэд  ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэл нь хийсэн ажлын үр дүн байх тул  ажлын гүйцэтгэлийг   бүрэн тооцож байж  хөлсийг гэрээнд зааснаар  авах эрх үүсэхээр байна. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар *******-ийн сөрөг нэхэмжлэлийг *******ын үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

         Нэхэмжлэгч ******* болон *******-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг  шинжлэн судалж үзэхэд  нэг байрны гадна талын  пассадны засварын ажлыг 1.250.000 төгрөгөөр хийхээр тохиролцсон байна. 
         Ажил гүйцэтгэгч тал ажил гүйцэтгэх явцад бий болсон нөхцөл байдлын талаар захиалагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс захиалагч ******* нь ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгээгүй ажлыг  гүйцэтгүүлэхээр 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 98,99 дүгээр байрны гадна пассадны ажлыг гүйцэтгэсэн болох  нь хариуцагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул *******ын анхны нэхэмжлэлээс гүйцэтгээгүй ажлын хөлс болох 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, *******-аас 1.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, *******-ийн сөрөг нэхэмжлэлээр *******оос 960.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаар барилгын засварын ажилд хэрэглэсэн гэх 8 ширхэг шатыг *******т хүлээлгэн өгсөн болон уг шат нь дахин засвар авахгүй гагнуур авдаггүй гэсэн нь  нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Хүнх сэрвэн ХХК-ийн *******оос 960000 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 
         Монгол Улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2  116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:
  
         1.Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350, 351 дүгээр зүйлд зааснаар хариуцагч *******-аас 1.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, түүний анхны нэхэмжлэлээс 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг, хариуцагчийн 960.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 
        
         2.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн 78.900 төгрөг, хариуцагчийн төлсөн 28.000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *******-аас 38.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай. 

         3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* энэ шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл албадан гүйцэтгэх болохыг дурдсугай. 

          4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                            


                          

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.БАТТУЛГА