| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Баттулга |
| Хэргийн индекс | 135/2015/00210/И |
| Дугаар | 135/ШШ2015/00331 |
| Огноо | 2015-04-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 135/ШШ2015/00331
2015,04,09 331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/00210/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан Уул аймгийн ******* ******* ******* *******ны *******од оршин суух *******т холбогдох
“ Зээлийн төлбөр 57,082,943 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2015 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарын захирал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... нь 2013 оны 11 дүгээр сарын 07 ны өдөр 13/210 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 49,000,000 төгрөгийн орон сууц худалдан авах зориулалтаар 120 сарын хугацаатай жилийн 25,2 хувийн хүүтэйгээр зээл авсан юм. Гэвч зээлдэгч ******* нь зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараалан мэдэгдэл өгч шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар санаачлага гаргахгүй зайлхийсээр үндсэн зээл 48,361.930 төгрөг, зээлийн хүү 8,695,762 төгрөг нэмэгдүүлсэн хүү 15,570,000 төгрөг нотариатын хөлс 9500 төгрөг нийт 57,082.943 төгрөгийг гаргуулж өгнө үү тус банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус банкны ажилтан *******ыг томилж байна гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тайлбарлахдаа хариуцагч *******ийн шүүхэд өгсөн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямбын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг ойлгож байна. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй жил шахам болж байна. Зээлийн гэрээндээ барьцаа хөрөнгийн талаар үүрэг хүлээсэн тул уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
“...******* банкны Дархан салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 07 ны өдөр банкнаас орон сууц худалдан авах зориулалтаар 49,000,000 төгрөгийн зээлийг 10 жилийн хугацаатай жилийн 25,2 хувийн хүүтэй зээлсэн зээл авснаас хойш 2014 оны 12 дугаар сарын 31 ныг хүртэл нийтдээ 9,440,116 төгрөгийн зээлийг төлсөн. Энэ үеэс эхэлж улс орон эдийн засгийн хямрал болсноос шалтгаалан миний бизнесийн ажиллагаа зогсонги байдалтай болж банкны зээлийг төлөхөд хүндрэлтэй болсон Цаашид хуримтлагдсан зээл зээлийн хүүгийн үлдэгдлийг төлж банкийг хохиролгүй болгоод гэрээгээ үргэлжлүүлэн дахин зөрчил гаргахгүй байх саналтай байна.” гэжээ.
C:\Users\computer\Desktop\Шинэбаяр Эрдэнэбаяр - Copy.doc
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...*******ийн хүсэлтийг харгалзан цаашид зээлийн хуримтлалыг төлж орон сууцны зээлийн гэрээг үргэлжлүүлэх талаар анхаарч үзнэ үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Дархан салбар нь зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагч *******ээс зээлийн төлбөр 57,082,943 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь 2013 оны 11 дүгээр сарын 07 ны өдөр /хуучнаар/ банкны Дархан салбараас 13/210 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 49,000,000 төгрөгийн зээлийг авч зээлдэгч ******* нь.гэрээний үүрэг хүлээж зээлийн болон барьцааны гэрээн дээр гарын үсэг зурсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямбын шүүхэд хуралдаанд гаргасан тайлбар хэргийн материалд авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь ******* банкинд хуримтлагдсан зээл зээлийн хүүгийн үлдэгдлийг төлж банкийг хохиролгүй болгоод гэрээгээ үргэлжлүүлэн дахин зөрчил гаргахгүй байх саналтай байна гэснийг ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч эвлэрэх боломжгүй гэсэн байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг буюу хүүг буцаан төлөх үүрэгтэй байна. Иймд ******* банкны салбарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 57,082,943 төгрөгийг гаргуулж ******* банкны Дархан салбарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 175.2-т зааснаар төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг дурдсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,365 төгрөгийг төрийн сангийн орлогот хэвээр үлдээж хариуцагч *******ээс 443,365 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хариуцагч ******* нь сайн дураараа эс биелүүлбэл албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА