Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2015/00416

 

2015,05,04                 416


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 135/2015/00108/И

  Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
      
  Нэхэмжлэгч: *******-Уул аймгийн ******* сум, *******, өөрийн байранд байрлах, *******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн нэхэмжлэлтэй 
  Хариуцагч: *******-Уул аймгийн ******* сум 10 дугаар баг 5 дугаар хороолол 1в  байрны 49 тоотод оршин суух ******* /*******-аас 23,000,000 төгрөг гаргуулах *******гийн сөрөг нэхэмжлэлээр цалингийн 1,123,764 төгрөг гаргуулах тухай хэргийг 2015 оны  1 дүгээр  сарын 16 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
         
  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
  Хариуцагч *******, түүний өмгөөлөгч Г.Уянга шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэг  нар оролцов. 
                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ
  
  Нэхэмжлэгч *******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн Эдийн засаг худалдаа хариуцсан дэд захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь тус үйлдвэрт захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа буюу 2007 оны 10 дугаар сарын 01 -ний өдөр *******ы Төмөрлөгийн үйлдвэр “ХК-ийн удирдлага тухайн үеийн ерөнхий захирал Т.Ганболдтой 2 жилийн хугацаатай “Хөдөлмөрийн контрактын гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний 1.2-т гэрээний хугацаа 2.2-т *******гийн хийж гүйцэтгэх ажил үүргийн хуваарь 4.2-т гэрээг дүгнэх хугацаа зэргийг тодорхой тусгасан.  
  ******* нь уг гэрээний 1.8-т заасан “*******-Уул аймгийн нутаг дэвсгэрт 3 өрөө байр олгоно гэсэн заалтыг гуйвуулан 2007 оны 10 дугаар сарын 22 -ны өдөр бэлэн мөнгөний зарлагын баримтаар тус байгууллагаас 23,000,000 төгрөгийг дараа тайланд тооцуулан бэлнээр гаргаж авсан байдаг юм. Энэ нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.3-т заасан Компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах гэсэн заалтыг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь заалт, Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2007 оны 6 дугаар сарын 29 -ний өдрийн 10 дугаар тогтоол зэргийг  тус тус зөрчсөн тул *******ы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн захирлын 2014 оны 6 дугаар сарын 23 -ны өдрийн А/116 тоот тушаалаар өмнөх *******ы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-ийн Ерөнхий захирлын 2009 оны 8 дугаар сарын 17 -ны өдрийн А/56 тоот тушаалыг хүчингүй болгосон. 
  Гэтэл ******* нь тухайн үед “Хөдөлмөрийн контракт гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж гэрээ байгуулснаас хойш 21 хоногийн дараа байгууллагаас бэлэн мөнгө авсан байдал нь гэрээг зөрчиж гуйвуулсан үйлдэл байдаг. Үүний дагуу *******гаас 23,000,000 төгрөгийг байгууллагад буцаан төлөхийг удаа дараалан шаардсан боловч өдийг                хүртэл төлөхгүй байгаа тул 23,000,000 төгрөгийг *******гаас гаргуулан өгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Харин сөрөг нэхэмжлэлийн 2014 оны 11,12 дугаар сарын цалин амралтын мөнгө гэж нийт 1,123,764 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна гэв.  
D/E.Odonchimeg/Sh-416.doc
 
  Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие 1993 онд сургууль төгсөөд *******-Уул аймгийн Гаалийн газарт Улсын байцаагчаар 2003 оныг хүртэл ажиллаж байгаад гарсан энэ хугацаанд нөхөр болох тай гэр бүл болж 1995 онд охин ******* 2001 онд хүү нарыг төрүүлсэн хамтран амьдарч байх хугацаанд өөрийн байрандаа амьдарч байсан бөгөөд нөхөр бизнес хийж байхдаа байраа банкны барьцаанд тавиад зээлээ төлөх боломжгүй хураагдсан иймэрхүү байдлаас болж нөхөр 2003 онд гэрлэлтээ цуцлуулж 2 хүүхдийн хамт амьдрах болсон өөрийн гэсэн орон байргүй байсны улмаас ах дүү төрөл садангийн байраар амьдарч байгаад ******* сумын 10 дугаар багийн 5 дугаар байрны 03 тоотыг түрээслэн амьдрах болсон бөгөөд 2006 онд тус үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа орон байртай болох хүсэлтээ үйлдвэрийн захиргаа ҮЭ-ийн хороонд удаа дараалан тавьж байсан.
  Миний хүсэлтийг үйлдвэрийн удирдлага хүлээн авч комисс томилуулан амьдарч байсан түрээсийн байртай танилцсан уг байр маань маш их хүйтэн, цонх хаалгандаа бүтээлэг бүтээсэн, жорлон ванны өрөө цантаж хөлдсөн, дан хаалгаар нь салхи сийгдэг тийм байр байсантай танилцаад Үйлдвэрийн удирдлага захирлын дэргэдэх зөвлөлөөс шийдвэр гарч өрх толгойлсон эмэгтэй байрны нөхцөл хүнд гэдэг үүднээс тухайн үеийн зах зээлийн ханшаар байрны мөнгө олгосон ба би энэ мөнгийг ямар нэгэн арилжаа наймаанд зарцуулаагүй, ашиг сонирхлын зөрчлөөр хандаагүй байрны үнэ байнга өсч байсан учраас тэр дор нь одоо амьдарч байгаа байрыг иргэн худалдан авсан юм. Байрны асуудлыг Захирлын зөвлөл хуралдаад “Контрактын гэрээ байгуулж дүгнэж урамшуулах нь зөв гэж үзсэн учраас 2009 онд уг гэрээг дүгнэсэн юм. Байрны мөнгийг санхүүгийн журмаар дараа тайланд тооцохоор авсан боловч 2007-2015 он хүртэл ажиллаж байсан одоо ч ажиллаж байгаа нягтлан бодогч нар тушаалын дагуу хаалт хийж тайландаа тусгасан байх учиртай юм. Тухайн жилүүдэд үйлдвэр ашигтай ажиллаж борлуулалт өмнөх жилүүдээс илүү байсан учраас ажилтнуудын нийгмийн асуудалд эдийн засгийн үр ашгаас урамшуулал тооцож олгож байсан одоо ч энэ асуудал үргэлжилсээр байгаа юм. 
  Иймд би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй 2 оюутан сургуульд суралцдаг, би одоо эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа юм. Би сөрөг нэхэмжлэлээр ******* Төмөрлөгийн үйлдвэр ХК-д 2014 оны 12 дугаар сарын 09 ныг хүртэл ажилласан . Гэтэл үйлдвэрийн зүгээс ажилласан хугацааны цалин буюу 2014 оны 11 дүгээр сарын гарт олгох цалин 605052 төгрөг 2014 оны 12 дугаар сарын цалин амралтын мөнгөний тооцоо нийлээд 518712 төгрөг бүгд 1,123,764 төгрөгийг тус үйлдвэрээс гаргуулж өгнө үү гэв. 
                                                                                                                          ҮНДЭСЛЭХ  нь;
      
  Нэхэмжлэгч *******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК-нь *******гаас 23,000,000 төгрөгийг гаргуулах, ******* нь сөрөг нэхэмжлэлээр тус үйлдвэрээс 2014 оны 11,12 дугаар саруудад ажилласан цалингийн 1,123,764 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

  Нэхэмжлэгч *******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК нь хариуцагч *******гаас 23,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь өмнөх ******* Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2007 оны 6 дугаар сарын 29 ны өдрийн 10 дугаар тогтоол, тус компанийн Ерөнхий захирлын 2009 оны 8 дугаар сарын 17 -ны өдрийн А/56 дугаартай Контракт дүгнэж шагнах тухай тушаалаар тухайн үед олгогдсон эрх хэмжээний дагуу ажилтнуудын нийгмийн асуудалд орон сууц худалдан авахад зориулж зарцуулагдсан байна.
  Уул уурхай металлургын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний 5.1.6-д энэхүү гэрээний хугацаанд Үйлдвэрийн ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг холбогдох хууль тогтоомж компанийн сайн засаглалын зарчимд нийцүүлэн сайжруулах талаар ажиллана гэж заасан байна.  
  *******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК-нь  *******д 23,000,000 төгрөгийг олгохдоо дараа тайланд тусгуулахаар бэлнээр олгосон нь тус компанийн санхүүгийн баримтанд Аудитын үзлэг шалгалт хийхэд илэрч акт төлбөр тавигдсан асуудал байхгүй байгаагаас гадна Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2,1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан байх тул *******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн *******гаас 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

  ******* сөрөг нэхэмжлэлээр тус компаниас 2014 оны 11,12 дугаар цалин амралтын мөнгө нийт 1,123,764 төгрөг нэхэмжилж байгааг тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байх тул түүний зөвшөөрлийг баталж уг хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

   Монгол Улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3  116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 

                                                            ТОГТООХ НЬ:
  
  1. Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт  заасныг баримтлан *******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн *******гаас 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
         
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн *******гаас 2014 оны 11, 12 дугаар сарын цалин амралтын мөнгө нийт 1,123,764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж уг хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272.950 төгрөгийг төрийн сангийн орлогот хэвээр үлдээж нэхэмжлэгч  *******гаас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31520 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК-аас 31520 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч *******д  олгосугай. 

 4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хариуцагч *******ы Төмөрлөгийн үйлдвэр ХК  нь сайн  дураараа эс биелүүлбэл албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй. 

   5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй


                            

                          

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     П.БАТТУЛГА