Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/0103

 

 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **** хот, **** дүүргийн **** хороо **** гудамжны ** тоотод оршин суух, регистрийн дугаар **, Т*** овогт Ж****гийн Н****ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: **** аймгийн **** сумын ** баг ** хороолол ** байр ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Ч**** овогт Б****гийн Ө****т холбогдох

 

2500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Н****, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г****,  нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Н**** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Ө****т зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж 8 багц банзны үнэ болох 2320.000 төгрөгийг 2013 оны 10 сарын 12-ны өдрөөс 2013 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл 4 өдрийн хугацаатай зээлүүлсэн юм. Гэтэл өнөөдрийг хүртэл худлаа хэлж, хууран зугатааж ирсэн. Ийм учраас 8 куб банзны үнэ 2320.000 төгрөг, **** **** хоёрын хооронд явсан зардал, алданги тооцож 2500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хариуцагч Д.Ө**** нь 2320.000 төгрөгийн банзыг зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан авсан. Үүнийг **** хотод барьсан 8 айлын орон сууцанд хэрэглэсэн. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд Сэлхийн барилгын асуудлаар 99 сая төгрөгийн маргаан явж байгаа. Үүнийг шийдвэрлэсний дараа төлнө гэдэг юм. 180.000 төгрөгийн хувьд гэрээнд хохирол, алданги заагаагүй тул зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Н**** нь хариуцагч Б.Ө****т холбогдуулан 2500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Н****, хариуцагч Б.Ө**** нар 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 4-ийн нарсан банз 240 ш буюу 8 куб-г нэг бүрийн багцыг 290.000 төгрөгөөр тооцож 2320.000 төгрөгийн банзны үнийг 2013 оны 10 дугаар сарын 16-нд бэлнээр төлөхөөр тохиролцон зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 3/

 

            Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Н**** 8 куб банзыг хариуцагч Б.Ө****ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээнд заасан төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа 8 куб банзны үнэ 2320.000 төгрөгийг төлнө гэж зөвшөөрч байгаа бөгөөд ирж буцсаны зардал, алдангийг гэрээнд тусгаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            Талууд гэрээндээ үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр тусгаагүй тул нэхэмжлэгч нь анз шаардах эрхгүй харин Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч нь учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Ж.Н****ийн замын зардал болох 180.000 төгрөгийг ****аас ****, ****аас **** хотод ирж, буцахад зарцуулсан шатахууны баримтыг үндэслэн хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б.Ө****аас 180.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н****ид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 заасныг баримтлан хариуцагч Б.Ө****ийн 2320.000 төгрөгийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 54950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНТУЯА