| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Баттулга |
| Хэргийн индекс | 135/2014/00443/И |
| Дугаар | 135/ШШ2015/00424 |
| Огноо | 2015-05-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 135/ШШ2015/00424
2015,05.05 424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2014/00443/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 28 дугаар байрны 44 тоотод оршин суух иргэн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* оршин суух ******* /*******/,
Хариуцагч: Дархан сум ******* /ПЕ74053106/,
Хариуцагч. Дархан сум 1 дүгээр баг *******,
Хариуцагч: Дархан сум ******* /ТЗ77021905/,
Хариуцагч: Дархан сум /ТД72070700/,
Хариуцагч: Дархан сум, ,, // нарт холбогдох зээлийн төлбөр бүгд 51 сая төгрөг гаргуулах тухай хэргийг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч хариуцагч шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Хандсүрэн нь 2014 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1,500.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, Б.Норовсүрэн нь 2014 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 4,000,000 төгрөг, Т.Мөнхжаргал нь 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, Ц.Дуламсүрэн нь 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг, Ү.Уранчимэг нь 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, Д.Долгорсүрэн нь 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 500,000 төгрөгийг тус тус сарын 15 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай зээлдэн авч сар бүр хүүгээ төлж байхаар тохирсон боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул Г.Хандсүрэнгээс 4,175,000 төгрөгийн хүү авсныг хасч тооцон 19,175,000 төгрөгийг, Ц.Дуламсүрэнгээс 900,000 төгрөгийн хүү авсныг хасч тооцон 6,150,000 төгрөгийг, Т.Мөнхжаргалаас 595,000 төгрөгийн хүү өгснийг хасч тооцон 5,700,000 төгрөгийг, Д.Долгорсүрэнгээс 1075000 төгрөгийн хүү өгснийг хасч тооцон 3.250.000 төгрөгийг, Б.Норовсүрэнгээс 1,900,000 төгрөгийн хүү өгснийг хасч тооцон 8,100,000 төгрөгийг,
Ү.Уранчимэгээс 2.325.000 төгрөгийн хүү өгснийг хасч тооцон 8,575,000 төгрөгийг тус гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү. Энэ хүмүүс өөрсдийн хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулж надаас дээрх зээлийг авсан тул миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар нь өөрсдийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээ байгуулж зээл авсан тул гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй ба гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа бол гэрээгээр халхавчлан залилсан гэж үзэх үндэслэлтэй байгаа тул гийн нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлтэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай төлөөлүүлэгч нар нь гаас зээлийн гэрээ байгуулж сарын 15 хувийн хүүтэйгээр мөнгө зээлдэж авсан нь үнэн. Энэ хүмүүс эхний саруудад авсан зээлийн хүүг сар сард нь төлж байсан боловч цаашид төлөх төлбөрийн чадваргүйгээс зээлийн хүүг төлөөгүй нь банк болон,банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүнээс хэт өндөр хүү тогтоож зээлдэгч нарыг хохироосон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар шүүх зээлийн хүүг багасгаж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Хандсүрэн, Д.Долгорсүрэн, Ү.Уранчимэг, Т.Мөнхжаргал, Ц.Дуламсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид тухайн үед зээлийн гэрээ байгуулж нэхэмжлэлд бичигдсэн мөнгийг гаас зээлж авсан нь үнэн зээлд авсан мөнгөний тухайд маргах зүйл байхгүй зээлийн гэрээний хүүг 15 хувиар тооцож нэхэмжилж байгаа нь бид нарт маш их хохиролтой байгаа тул хүүг өмнөх шийдвэрийн дагуу 5 хувиар тооцож багасгаж өгнө үү .Бид нарт энэ нэхэмжилсэн хэмжээгээр зээлийг эргүүлэн төлөх боломж байхгүй байна гэцгээв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч """""" нь байгуулсан зээлийн гэрээний дагуу хүү алданги тооцож зээлдэгч """"""""" нараас бүгд 51,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн, нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр нэг тал нь бусдын өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх , нөгөө тал нь авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн болох нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Гэвч хариуцагч """"" нь зээлийн гэрээгээр зээлдэгч нарт сарын 15 хувийн хүүтэй зээл олгож хүүг энэ хэмжээгээр нэхэмжилж байгаа нь х/х-ийн 48,49 дүгээр талд авагдсан Монгол банкны зээл хадгаламжийн дундаж хүүний болон банк бус санхүүгийн байгууллагаас иргэдэд олгодог зээлийн хүүтэй харьцуулан үзэхэд өндөр хэмжээгээр тогтоосон байна гэж үзэхээр байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүү нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282,2 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон байх тул хариуцагч нарын хүсэлтээр зээлийн хүүг багасган сарын 10 хувийн хүүтэйгээр тооцох нь зүйтэй байна.
Шүүх """""гийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ зээлдэгч нарт олгосон зээлийн үлдэгдэл хүүг сарын 10 хувиар тооцох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч зээлдэгч нарын хооронд зээлийн гэрээгээр мөнгө төгрөг өгч авалцсаныг х/х-ийн 7-18 дугаар талд авагдсан нотариатаар батлуулсан зээлийн гэрээ х/х-ийн 53-58-р талд авагдсан нэхэмжлэлийн хувь тооцоо бодсон баримт зэрэг нотлох баримтуудаар тооцож үзэхэд Г.Хандсүрэнд 11.500.000 төгрөгийн зээлийг сарын 15 хувийн хүүтэй зээлж зээлийн хүүд 7,675,000 төгрөг нэхэмжилснээс 2,558,500 төгрөгийг хасч тооцон Г.Хандсүрэнгээс 16,616,500 төгрөгийг гаргуулж д олгох,
Д.Долгорсүрэнд 2.500.000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлж хүүд 750,000 төгрөг нэхэмжилнээс 250,000 төгрөгийг хасч 3,000,000 төгрөгийг гаргуулж д олгох,
Ү.Уранчимэгт 5,500,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлж хүүд 3075000 төгрөг нэхэмжилснээс 1025000 төгрөгийг хасч д 7,550,000 төгрөгийг олгох
Б.Норовсүрэнд 4,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлж хүүд 4,100,000 төгрөг нэхэмжилснээс 1.366.700 төгрөгийг хасч тооцон 6,733,300 төгрөгийг гаргуулж д олгох,
Т.Мөнхжаргалд 3.000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлж хүүд 2,700,000 нэхэмжилснээс 900,000 төгрөгийг хасч тооцон 4,800,000 төгрөгийг гаргуулж д олгох,
Ц.Дуламсүрэнд 3,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлж хүүд 3,150,000 төгрөг нэхэмжилснээс 1.050.000 хасч тооцон 5,100,000 төгрөгийг гаргуулж д тус тус олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115. 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 281.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч """""""ээс 16,616,500 төгрөгийг, """"""""""гээс 3,000,000 төгрөгийг, """"""""""гээс 7,550,000 төгрөгийг """""""""""нгээс 6,733,300 төгрөгийг """""аас 4,800,000 төгрөгийг """"""""""гээс 5,100,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч """"""""д олгосугай.
2. Монгол Улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн хүүг 15 хувиар тооцож нэхэмжилж байсныг багасган 10 хувь болгож хариуцагч """""гээс 2,558,500 төгрөгийн """""гээс 250,000 төгрөгийн """"""ээс 1025000 төгрөгийн """""гээс 1.366.700 төгрөгийн """""""лаас 900,000 төгрөгийн """"""гээс 1.050.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар """"""гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412950 төгрөгийг төрийн сангийн орлогот хэвээр үлдээж, """"""гаас улсын тэмдэгтийн хураамжид 396724 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 190000941 тоот дансанд оруулж, хариуцагч """"""гээс 241033 төгрөгийг """""гээс 62950 төгрөгийг Ү.Уранчимэгээс 135750 төгрөгийг """"""гээс 122683 төгрөгийг """"""аас 91750 төгрөгийг """"""гээс 96550 төгрөгийг тус тус гаргуулж """"""д олгосугай.
4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь энэ шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
5.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА