| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Баттулга |
| Хэргийн индекс | 135/2015/00329/И |
| Дугаар | 135/ШШ2015/00429 |
| Огноо | 2015-05-07 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2015/00429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/00329/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан Уул аймгийн ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* Төрийн бус байгууллагад холбогдох татварын үлдэгдэл төлбөр 1,408,000 төгрөг гаргуулах тухай хэргийг 2014 оны 3 дугаар сарын 31 -ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нямдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн ******* даргыг түр орлон гүйцэтгэгч ******* болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ТББ-ын улсын бүртгэлийн 19021112260002 татвар төлөгчийн дугаар авч ******* регистрийн дугаартайгаар 2011 онд бизнесийг үр ашигтай эрхлэн явуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан юм. 2012 онд тайлангаар ногдуулсан СХХОО суутгасан албан татвар 1,408,000 төгрөг байна. Татварын өрийг барагдуулахын тулд ТЕХ-ийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэл гардуулах, дансыг нь хаах зэрэг шат дараалсан арга хэмжээ авсан боловч өнөөдрийг хүртэл татварын өрийг барагдуулаагүй байна.
Иймд ТЕХ-ийн 62 дугаар зүйлийн 62,1,3 дахь заалт шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн дагуу 2012 онд тайлангаар ногдуулсан СХХОО суутгасан албан татвар 1,408,000 төгрөгийн татварын өрийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2015 оны 4 дүгээр сарын 0-3 ны өдөр гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч Дархан Уул аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч ******* ТББ-аас татварын өр 1,408,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч “******* ТББ нь татварын өр төлүүлэх тухай мэдэгдэх хуудсыг удаа дараалан хүлээн авч байсан болох нь х/х-ийн 3-4 тал татвар төлөгчийн карт татварын өрийн тайлан зэргээр нотлогдож байна.
Хариуцагч ******* ТББ-ийн захирал ******* нь нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш хариу тайлбар ирүүлээгүй шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож ******* 1,408,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 115, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1,1 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “******* ТББ-аас 1,408,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст олгосугай.
2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 37.478 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогот оруулсугай.
3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ТББ нь энэ шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА