Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/0116

 

 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч **** ББСБ-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч  **** аймгийн **** сумын ** дугаар баг *** гудамж ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Б**** овогт Н****гийн М****т холбогдох

 

үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 01 дүгээр  сарын 20-ны өдөр хүлээн авч 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч****, хариуцагч Н.М****, нарийн бичгийн дарга Б.Мөнгөнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **** ББСБ-ын захирал Ш.О****, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч**** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн **** тоот шүүхийн шийдвэрээр **** ББСБ-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Б****аас 5452390 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Гэтэл А.Б**** нь дээрхи шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1159 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас гаргуулан албадан гүйцэтгэх ажиллагаа хийлгэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2014 оны 05 дугаар сарын 07нд хандсан болно.

Энэ хугацаанаас хойш өөрийн хөрөнгө, орлого байхгүй, ажил зогссон гэдгээр зээлийн төлбөрийг төлөхгүй одоог хүрээд байна.

Анх зээл авахдаа А.Б**** нь **** аймгийн **** сумын ** багийн  ** гудамж ** тоотын **** тоот улсын бүртгэлийн дугаартай газар, **** тоот улсын бүртгэлийн дугаартай Н.М****ын өмчлөлийн / хашаа, байшин/ үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл авсан юм.

Иргэний хуулийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг. Н.М**** нь Б****ын зээлд батлан даалт гаргаж манай ББСБ-тай ипотекийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, үл хөдлөх хөрөнгийн байгууллагаар баталгаажуулсан хууль ёсны гэрээ хийсэн юм. Энэ гэрээг байгуулснаараа Н.М****ыг иргэний хуулийн дээрхи заалтын дагуу үүрэг хариуцлага хүлээх ба хэрвээ Н.Б**** зээлээ төлж чадахгүй бол өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөрөө төлөх үүрэг хүлээнэ гэж үзэж байна.

2014 оны 03 сард манай ББСБ Сум дундын 7 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Н.М****ын өмчлөлийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөөр А.Б****аас 53452.390 төгрөгийн төлбөрийг барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан ба шүүх хуралдаанд А.Б****, Н.М**** нар оролцсон юм.

Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн байгууллага нь 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн **** тоот шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт Н.М****ын барьцаалсан хөрөнгийн талаар тодорхой бичсэн байтал заалтыг тогтоох хэсэгт заагаагүйгээс болж барьцааны хөрөнгөөр төлбөр барагдуулах ажиллагаа хийх боломжгүй гэж үзээд одоог хүртэл төлбөр барагдахгүй байна.

Иймд дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

1.Н.М****ын өмчлөлийн **** аймгийн **** сумын ** багийн Хараагийн ** гудамж 59 тоотын **** тоот улсын бүртгэлийн дугаартай газар, **** тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр А.Б****ын 5452390 төгрөгийн төлбөрийг барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.М**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие энэ хадгаламж зээлийн хоршооноос авсан мөнгийг боломжоороо 2 сая төгрөгийг нь төлсөн. Цаашид үлдэгдэл 3 сая төгрөгийг өөрийн тэтгэвэр болон үр хүүхдүүдийнхээ тусламжтайгээр төлж барагдуулж дуусгана. Би энэ мөнгийг өөрийн том хүүгийн найз Одгэрэлд анх авч өгсөн. Том тэрэгний запас сэлбэг авна гээд авахуулсан. Одоо энэ хүний өмнөөс би төлбөрийг нь боломжоороо барагдуулж байгаа. Би энэ 3 сая төгрөгнөөс болж өөрийн хашаа, байшингаа зарах боломжгүй. Би гэр орноо зарчихвал надад орох очих газар байхгүй. Манай том хүүхэд найзынхаа өмнөөс төлж байгаа. Гэвч нүүрсний жолооч нарын ажил зогсохоор орлогогүй болдог. Миний хүү ганцхан энэ төлбөрийг хийдэггүй, өөрөө тархиндаа цус харвасан хүүхэдтэй. Энэ хүүхдийн эмчилгээнд тодорхой хэмжээний мөнгийг зарцуулдаг. Өвчтэй хүүхдийнхээ асран хамгаалагч нь учраас албан ёсны даатгал төлдөг байгууллагад ажиллах боломжгүй байдаг.  Дунд хүү маань сая нас барсан. Иймд надад үнэхээр хэцүү байна. Би хэцүү байна гэж суулгүй ямар ч байсан энэ байгууллагын 3 сая төгрөгийг төлж барагдуулна. Би хашаа, байшингаа зарахыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** ББСБ нь хариуцагч Н.М****т холбогдуулан Н.М****ын өмчлөлийн **** аймгийн **** сумын ** багийн Хараагийн ** гудамж 59 тоотын **** тоот улсын бүртгэлийн дугаартай газар, **** тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр А.Б****ын 5452390 төгрөгийн төлбөрийг барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэжлэгч **** ББСБ-аас А.Б**** нь 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2700.000 төгрөгийн зээлийг бизнессийн зориулалтаар сарын 0.5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай авахдаа Н.М****ын өмчлөлийн **** тоот улсын бүртгэлийн дугаартай газар, **** улсын бүртгэлийн дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл аваад зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчин зээлээ хугацаа хэтрүүлэн төлөөгүй тул нэхэмжлэгч шүүхэд хандан зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5802.027 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 275 дугаар шийдвэрээр зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. / хх-ийн 5-6/

 

Дээрхи хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч **** ББСБ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа …хариуцагч Н.М**** нь Б****ын зээлд батлан даалт гаргаж манай ББСБ-тай ипотекийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, үл хөдлөх хөрөнгийн байгууллагаар баталгаажуулсан хууль ёсны гэрээ хийсэн. Энэ гэрээг байгуулснаараа Иргэний хуулийн 458.1-д заасны дагуу үүрэг хариуцлага хүлээх ба хэрвээ Н.Б**** зээлээ төлж чадахгүй бол өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөрөө төлөх үүрэг хүлээнэ гэж үзэж байгаа тул хариуцагч Н.М****ын өмчлөлийн **** аймгийн **** сумын ** багийн  ** гудамж ** тоот үл хөдлөх хөрөнгөөр А.Б****ын 5452.390 төгрөгийн төлбөрийг барагдуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.М**** …би энэ мөнгийг өөрийн том хүүгийн найз Одгэрэлд анх авч өгсөн. Том тэрэгний запас сэлбэг авна гээд авахуулсан. Одоо энэ хүний өмнөөс би төлбөрийг нь боломжоороо барагдуулж байгаа. Би энэ 3 сая төгрөгнөөс болж өөрийн хашаа, байшингаа зарах боломжгүй гэж татгалзжээ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг аль нэг үүрэг гүйцэтгэгчээс шаардсан ч үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгүүлэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр” тул хариуцагч Н.М**** нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхгүй ба 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ** дугаар шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй бөгөөд барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр юм.

 

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-т зааснаар барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга ба барьцааны гэрээ дангаараа буюу үндсэн үүрэггүйгээр хэрэгжих боломжгүй тул нэхэмжлэгч **** ББСБ-ын нэхэмжлэлтэй Н.М****т холбогдох Н.М****ын өмчлөлийн **** аймгийн **** сумын ** багийн  ** гудамж ** тоотын **** тоот улсын бүртгэлийн дугаартай газар, **** тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр А.Б****ын 5452390 төгрөгийн төлбөрийг барагдуулах шийдвэр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 175.1-д заасныг баримтлан **** ББСБ-ийн нэхэмжлэлтэй Н.М****т холбогдох **** аймгийн **** сумын ** багийн Хараагийн ** гудамж 59 тоотын **** тоот улсын бүртгэлийн дугаартай газар, **** тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр А.Б****ын 5452390 төгрөгийн төлбөрийг барагдуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА