Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 29

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа Улсын яллагч Д.******* Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ц.*******д холбогдох 20171*******00019 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 13-нд Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө нь 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2004 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг багтаан нийт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Завхан аймгийн *******сумын ******* багийн ******* тоотод оршин суух хаягтай ******* овогт *******ын *******./Регистрийн дугаар:// Шүүгдэгч Ц.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Ц.******* нь 2017 оны 03 дугаар сарын 04-ний үдэш Завхан аймгийн *******сумын багт байрлах Мандаат дэлгүүрийн гадаа Д.тэй хөлсний тэрэг/такси/-ний хөлс төлөх эсэхээс маргалдан хэрүүл үүсгэн улмаар түүний зүүн нүдэн тус газарт нь гараараа цохиж гэмтэл учруулсан болох нь хохиогч Д.ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 04-ны орой Богдын гол багийн таксины зогсоол дээр таксинд явах гээд байж байтал 2 залуу ирж ******* баг гарна гэсэн бид ******* багийн 2-р буудлын наагуур баруун гар тийшээ эргэсэн тэр хавиар нэлээн явсан хаачих гэж байна гэж асуухаар тодорхой очих газраа зааж өгөхгүй байсан, тэгэхээр нь би ******* багийн 2-р буудлын хавьцаа төв зам дээр буцаж ирсэн тэгсэн ямаа майлдаг гарна гэсэн тэгээд тийшээ явсан нэг айлын гадаа очиж *******, нар бууж тэр айл руу орсон, нэг их удаагүй гарч ирээд машинд суухаар нь одоо яах гэж байна гэсэн чинь шаргалдуу өнгийн дээл өмссөн залуу нь пизда минь мөнгийг чинь өгчихнө гээд салаавч өгсөн. Тэгэхээр нь би шууд төв зам дээр гарч иртэл баг гарна гээд Мандаат дэлгүүрийн үүдэнд зогссон. нь бууж Мандаат дэлгүүрийн хашаа руу орсон. Нэлээн байж байгаад буцаж гарч ирээд дахиад явна гэсэн тэгэхээр нь би явахгүй, та хоёр буу гэсэн шаардлага тавихад ******* буусан. Тэгэхээр би буусан. ******* нь ийгоо буу, хоёулаа явъя гэхээр нь би таксиныхаа мөнгийг өгчихөөд яваарай гэсэн чинь оч гэсэн айлын гадаа очоогүй гээд байсан тэгж байтал тас гээд нүд рүү цохисон, би тухайн үед манарсан боловч барилцаж авсан. нь гарч ирээд миний араас тэвэрсэн. ******* миний цээж рүү цохисон. Би *******той зууралдаж унаад босч ирэхэд *******ын хамраас цус гарч байсан ...” гэсэн мэдүүлэг. Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Г.ий өгсөн “...Би 2017 оны 03 дугаар сарын 04-ны орой би гэртээ байсан. Манай урд байдаг “Мандаат” дэлгүүрийн охин манайд CD-гээр кино үзчихээд орж унтлаа гээд гараад явснаа эргэж орж ирсэн, яасан бэ гэсэн чинь ын аав ахыг хоёр хүн зодоод байх шиг байна гэсэн. Тэгээд би гараад гэрийн үүдэндээ чимээ чагнахад ахын дуу мөн байсан. Тэгээд би ахаа гээд дуудсан чинь нааш ир ахын дүү гээд дуудсан. Тэгээд намайг очиход 2 согтуу хүнтэй барилцаад авсан зогсож байсан. Намайг очиход тэр 2 хүн ахыг тавиад салсан. Тэгсэн ах энэ 2 хүн ******* багаар таксидаж явчихаад энд ирээд мөнгө өг гэсэн чинь намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэр 2 согтуу хүний нэгийг нь би танина ах байсан. гэх хүн нь ахад би чиний таксины мөнгийг өгчихнө гэж хэлж байсан. Тэгсэн нэг согтуу хүн нь ах руу салаавч гаргаад ална шүү гээд байсан. ах намайг утсаараа -ыг дуудаад өг гэсэн тэгээд дуудах гэж байтал дээшээ гэх айл руу явна гэж хэлсэн. Тэр 2 согтуу хүн хоёулаа явах гэтэл ах нэгийг нь аваад үлдсэн би руу залгахад - би хэвтэж байна гэсэн. Би аавыг чинь 2 хүн зодсон байна гэж хэлэхэд 5 орчим минутын дараа хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Ц.******* үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж байгаа бөгөөд түүний мэдүүлэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Ц.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн зүүн нүдэнд гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь шинжээчийн 201720050 дугаартай дүгнэлтийн “...Д.ийн биед зүүн талын ухархайн дотор ханын цөмрөл, зүүн талын ухархайн ар ханын хугарал, тархины доргилт, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн гэмтэл, хамрын таславч ясны мурийлт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь 2017-03-04-ны өдөр үүссэн байх боломжтой, цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн хэсгээр болон компьютер томографийн шинжилгээний дүгнэлт зэрэг эмнэлгийн бусад баримтын бичилтээр нотлогджээ. Иймд шүүгдэгч Ц.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцох үндэстэй. Шүүгдэгч Ц.******* нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд тооцох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20/хорь/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4800000/дөрвөн сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******ын цагдан хоригдсон 1/нэг/ хоногийг 1/нэг/ сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй/240.000төгрөг Х 21 хоног/ тэнцүүлж тооцон 4.800.000/дөрвөн сая найман зуун мянган төгрөг/-ийн торгох ялыг эдэлсэнд тооцсугай.

4. Шүүгдэгч Ц.******* нь тогтоол гарахын өмнө 21 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5. Шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

6. Ц.******* нь оногдуулсан торгох ялыг бүрэн эдэлсэнд тооцогдож байх тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол батлан даалтанд өгсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн дээл 1-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.*******т буцаан олгосугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Ц.*******ын хөрөнгөөс 380000 төгрөгний үнэлгээтэй Samsung маркийн 32 инчийн зурагт, 620000 төгрөгийн үнэлгээтэй шар өнгийн тавилга/мөлхөө/, 950000 төгрөгийн үнэлгээтэй PETENZO гэсэн бичиг бүхий 2 хаалгатай хөргөгч, 720000 төгрөгийн үнэлгээтэй PETENZO гэсэн бичиг бүхий 3 халаагчтай цахилгаан зуух/плетка/ тус бүр 1-ийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.НЯМ