Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2015/00489

 

2015,05,22   489


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 135/2015/00391/И

         Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
       
         Нэхэмжлэгч: ******* Дархан-Уул аймаг дахь *******ын  нэхэмжлэлтэй 
         Хариуцагч:  Дархан Уул аймгийн ******* сумын *******т орших *******-д  холбогдох зээлээр авсан үрийн будааны төлбөр болон алдангийн 6,750,000 төгрөг гаргуулах  тухай хэргийг 2015 оны 4 дүгээр  сарын 14 -ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
         
         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн захирал ******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дашдаваа  нар оролцов. 
                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ
  
         Нэхэмжлэгч ******* Дархан-Уул аймаг дахь *******ын дарга ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тайлбарлахдаа: ОБЕГ-ын харъяа Дархан-Уул аймаг дахь ******* нь “*******-тай Улсын нөөцөөс бараа материал зээлээр олгох 24 тоот гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж 1 тонн тутамд 600,000 төгрөгийн үнэтэй үрийн улаан буудай 20 тонныг урьдчилгаа төлбөр 2,400,000 төгрөгийг төлүүлж үлдэгдэл 9,600,000 төгрөгийн барьцаанд тариалангийн 230 га газрыг барьцаалах  барьцааны гэрээ байгуулан улаан буудай олгосон юм. ******* нь 2014 оны ургацаас 9,600,000 төгрөгийг төлөх байсан ч 5,100,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр болох 4,500,000 төгрөгийг төлөөгүй ба гэрээний 6.1-д заасны дагуу алданги 2,250,000 төгрөг нийт 6,750,000 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэрээний дагуу алданги тооцож байгаа тул энэ нэхэмжлэлээс хасч тооцох боломжгүй гэв.  
          Хариуцагч *******-ийн захирал ******* шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай компани Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн газартай гэрээ байгуулж үрийн будаа авсан нь үнэн. Үрийн будааны үлдэгдэл төлбөр 4,500,000 төгрөгийг төлнө алданги гэж 2,250,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй учир нь 2014 оны хавар Цайдам дахь үрийн нөөцөөс үрэнд гаргаж байсан үрийн будааны чанарыг ОБЕГ нь шалгаж чанарын шаардлага хангахгүй нь батлагдаж аж ахуйн нэгжүүдэд олгохыг зогсоосон. Манай компани нэгэнт энэ үрийн будааг авсан учраас дахин цэвэрлэж тариалалт хийсэн боловч ургац тааруу ******* сумын ургац хураалтын дунджаас доогуур ургац авсан тул хүү, алданги тооцож байгааг зөвшөөрөхгүй байгаа тул алданги тооцож байгааг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 
ҮНДЭСЛЭХ  НЬ;
      
          Нэхэмжлэгч ОБЕГ-ын харъяа Дархан-Уул аймгийн ******* нь хариуцагч *******-тай үрийн будаа зээлээр худалдах худалдан авах тухай гэрээ, барьцааны гэрээг бичгээр хийж хоёр тал тохиролцон гарын үсэг зурж баталгаажуулан 20 тонн будааг 1         тонныг нь 600,000 төгрөгөөр тооцож зээлээр олгосон болох нь х/х-ийн 3-9 дүгээр талд авагдсан бараа материал зээлээр олгох гэрээ, үрийн улаан буудай хүлээлгэн өгсөн акт, барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

         Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262,1 дэх хэсэгт зааснаар  Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан байна. Зохигчдын хооронд байгуулсан бараа материал зээлээр худалдах худалдан авах гэрээний 2.10-т заасны дагуу гэрээний хүчинтэй хугацаанд үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор заасан байх тул хариуцагч *******-аас үрийн будааны үлдэгдэл төлбөр 4,500,000 төгрөг алданги 2,250,000 төгрөг нийт 6,750,000 төгрөгийг гаргуулж ОБЕГ-ын Дархан Уул аймаг дахь *******т олгох нь зүйтэй байна. 
      
        Монгол Улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 
                                                         ТОГТООХ НЬ:
  
         1. Монгол улсын Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1,  232 дугаар зүйлийн 232,6 дахь хэсэгт  зааснаар хариуцагч *******-аас 6,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ОБЕГ-ын харъяа Дархан Уул аймаг дахь *******т олгосугай. 

          2. Монгол Улсын улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 122.950 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 190000941 тоот дансанд оруулсугай. 

         3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* нь энэ шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.  

          4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.


                            


                          

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.БАТТУЛГА