| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2015/00985/И |
| Дугаар | 135/ШШ2015/01246 |
| Огноо | 2015-12-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 135/ШШ2015/01246
2015.12.04 Sh-1246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/00985/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******,******* /утас: *******/ -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *******, үйлдвэрийн раойнд байрлах ******* ХК -д холбогдох
“1,574,584,384.56 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Тус компани татварын тайлангаар 2,963,001,324.90 төгрөг ногдуулсан болно. Үүнээс өнөөдрийг хүртэл 1,554,584,384.56 төгрөгийг барагдуулаагүй байна. Иймд 1,574,584,384.56 төгрөгийн татварын өрийг төлүүлэх, хөрөнгө битүүмжлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн татварын хэлтсээс Дархан-Уул аймгийн *******анд үйл ажиллагаа явуулдаг ******* ХК-иас татварын өр 1,574,584,384.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дархан-Уул аймагт уул уурхай олборлолтын туслах бусад үйл ажиллагаа, бусад металл эдлэлийн үйлдвэр, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан ******* ХК нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1–д зааснаар Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа,
тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, төлөх үүрэг хүлээсний хувьд татвар төлөгч бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар татварын хуулиар татвар төлөх, татвар суутгах үүрэг хүлээснээр татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэн татвар төлөгчийн 1901011111047 тоот регистрийн дугаарыг авсан байна.
******* ХК нь татвар төлөгчийн хуулийн этгээдийн хувьд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн нь Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан татвар төлөгч ******* ХК-ийн тайлангаар тодорхойлогдсон татварын өрийг төлүүлэхээр мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулах, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасан хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулах зэрэг татварын өрийг үл маргах журмаар гаргуулах үүргээ биелүүлсэн боловч татвар төлөгч үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг үл маргах журмын дагуу барагдуулах боломжгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргана гэсний дагуу шүүхэд хандсан байна.
Хариуцагч Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК нь цалин хөлс түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайангаар 1 170 969 368.70 төгрөг, суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлангаар 47 591 082.39 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайлангаар 128 697 360.87 төгрөг, газрын төлбөр 29 548 956.70 төгрөг, хүү торгуулийн орлого 197 777 345.90 төгрөг төлөхөөр тайлагнасан боловч төлөөгүй энэ талаар маргаангүй бөгөөд хариуцагч хүү торгуулийн орлого 197 777 345.90 төгрөгийг үйлдвэрлэл, уурхайн үйл ажиллагаа зогссон, борлуулалтгүйгүй байгаа, мөн татварын өршөөлд хамрагдах боломжтой төлөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн татварын алба нь энэ тайлбарыг хүлээн зөвшөөрч хүү торгуулийн орлого болох 197 777 345.90 төгрөгийг татварын тайлангаар тогтоогдсон татварыг хугацаанд нь төлөөгүй зөрчилд ногдуулсан хариуцлага торгууль гэж тайлбарлаж байгаа тул хүү торгуулийн орлого 197 777 345.90 төгрөг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Татварын Ерөнхий Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ******* ХК-иас татварын өр 1,376,807,039 төгрөгийг гаргуулан Дархан–Уул аймгийн т олгон хүү торгуулийн орлого 197 777 345.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Дархан-Уул аймгийн нэхэмжлэл гаргах үед тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар хариуцагч Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 1,376,807,039 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 7,041,985 төгрөг гаргуулж төрийн сангийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ