| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Баттулга |
| Хэргийн индекс | 135/2015/00571/И |
| Дугаар | 135/ШШ2015/00678 |
| Огноо | 2015-06-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 135/ШШ2015/00678
2015,06,30 678
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/00571/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж шүүгч Г.Гэрэлт-Од, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* Уул аймгийн ******* сумын *******ийн*******од оршин суух ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* Уул аймгийн ******* сум *******од оршин суух иргэн ******* /*******/-ээс гэм хор учруулсны төлбөр 6.035,500 төгрөг гаргуулах тухай хэргийг 2015 оны 5 дугаар сарын 18 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Төмөрчөдөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний -д ажиллаж байхдаа эзэмшиж байсан тус компанийн өмч болох улсын дугаартай “Амарок маркийн бага оврын ачааны авто машиныг нь хувийн хэрэгцээндээ надаас гуйж ашиглаж яваад перда диск ган диск маховек ган диск муфть шарик зэрэг эд ангийг эвдэлсэн учир үйлдвэрээс дээрх сэлбэг хэрэгсэл худалдан авсан болон засвар хийлгэхэд гарсан нийт зардал болох 6,035,500 төгрөгийн нэхэмжлэлийг Төмөрлөгийн үйлдвэр шүүхэд гаргаж уг мөнгийг би тус үйлдвэрт төлөхөөр болсон машиныг жолоодож яваад эвдэлсэн ээс 5.818.440 төгрөгийг гаргуулж өгнө үү бусад нэмэгдэл зардлын 217,060 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна. Би энэ асуудлаас болж ажлаасаа халагдаж Төмөрлөгийн үйлдвэрийн албаны байрнаас гарсан зэрэг байдлаар хохирч байна. Энэ байдлыг мэдэж байгаа байх гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би *******оос Төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшлийн улсын дугаартай “Амарок маркийн бага оврын тээврийн хэрэгслийг гуйж унаж явсан нь үнэн. Би хөдөө явахаар болоод 2 найзын хамт Даваадоржийнд очиход өөрөө согтуу байсан учраас машиныг унаж явахад машины нь динск хий эргэсэн юм. Ер нь өмнө эвдрэлтэй байсан болоод л ийм богино ойрын замд эвдэрсэн гэж үзэж байгаа тул *******ийн нэхэмжилж байгаа 6,035,500 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч Д.Даваадорж нь *******ы Төмөрлөгийн үйлдвэрт хөдөлмөрийн гэрээгээр жолоочоор ажиллаж байхдаа өөрийн эзэмшиж байсан улсын дугаартай “Аморок маркийн бага оврын тээврийн хэрэгслийг ийн гуйлтаар үйлдвэрийн удирдлагын зөвшөөрөлгүй жолоодуулж явахад нь уг тээврийн хэрэгслийн дискийг хий эргүүлж явах эд анги нь ажиллахгүй болсноос нь жолооч
Д.Даваадоржоос 5.818,440 төгрөг гаргуулахаар Сум дундын 7 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 27 ны өдрийн 508 дугаартай захирамж гарч хүчин төгөлдөр болсны дагуу Д.Даваадорж нь уг гэм хорын хохирлоо ээс гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
*******ы -ийн эзэмшлийн дугаартай “Аморок маркийн машины эвдрэлийн эд ангийг сольж засварлуулахад 5,818,440 төгрөгийн, бусад зардалд 217060 төгрөгийн зардал гарсан болох нь Таван богд ХХК-ийн үнэлгээ тооцооны тайлан нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, засвар үйлчилгээний захиалгын хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба нь Амарок маркийн авто машиныг унаж яваад цасанд сууж хий эргүүлсний улмаас дээрх эвдрэлүүд учирсан талаарх нэхэмжлэлийн тайлбарыг няцаагаагүй, авто машин нь угаасаа эвдрэлтэй байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайдбарласан боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч ээс 5,818,440 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Даваадоржид олгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115. 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ээс 5.818.440 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111518 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч ээс 111518 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэ шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА
ШҮҮГЧИД Г.ГЭРЭЛТ-ОД
Ж.ЛХАГВАСҮРЭН