Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2015/00680

 

2015,06,30      680


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 135/2015/00391/И

         Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
       
         Нэхэмжлэгч: Дархан Уул аймгийн Дархан сумын 8 дугаар  баг 17  хороолол 16 дугаар байрны 8-66 тоотод оршин суух Дархчууд  овгийн Дөрвөдийн Мягмардуламын нэхэмжлэлтэй 
         Хариуцагч: Дархан Уул аймгийн Дархан сум ******* нутаг дэвсгэрт орших “Альфа Констракшн ХХК-д  холбогдох зээлээр авах гэсэн орон сууцны урьдчилгаа төлбөр болох 6,243.120 төгрөг гаргуулах  тухай хэргийг 2015 оны 5 дугаар  сарын 27 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв 
         
         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагч “Альфа констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэцогт нар оролцов. 
                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ
  
         Нэхэмжлэгчийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Альфа констрашн ХХК-ийн менежер *******т байрны урьдчилгаа төлбөрт 6.243.120 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Байрыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа банкууд зээлэнд хамааруулдаг журамтай тул үлдэгдэл 21 хувийн төлбөрийг банк судалсан тохиолдолд төлөхөөр гэрээ хийгдсэн тул алданги тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Банкны байгууллагаас өр орлогын харьцаа нь өрхийн татварын өмнөх 45 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтыг хангаагүйгээс хүсэлтийг буцаасан тул тус компани надаас урьдчилгаанд авсан 6,243,120 төгрөгийг хүү алданги тооцохгүйгээр буцаан өгөх ёстой юм. Иймээс уг мөнгийг яаралтай гаргуулж өгнө үү гэв.
    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 355.5-т заасны дагуу тус компани гэрээний үүргээ биелүүлж 2014 оны 11 сарын 12-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэвч захиалагч тал 355.1- заасан гэрээ зөрчсөн. Бид анх захиалга авахдаа амаар тайлбар, бичгээр гэрээ хийж, нотариатаар баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болж хэрэгждэг. Орон сууц захиалагч тал нь гэрээний 8.1, 9.2-т заасан заалтыг зөрчсөн гэрээний дагуу 2015 оны 08 дугаар сард 20.810.400 төгрөгийг төлөх ёстой байснаас 6.243.120 төгрөгийг төлж үлдэгдэл 14.567.280 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 8.1-д зааснаар 147 хоногийн 0.5 хувьтай тэнцэх төгрөгийн алдангийг тооцно гэв.
                                                                       ҮНДЭСЛЭХ  НЬ;
      
          Нэхэмжлэгч ******* нь Альфа консракшн ХХК-ийн төлөөлөгчтэй орон сууцны захиалгын гэрээг хийж 6,243,120 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн байна. Орон сууц захиалгын гэрээний 9-2-т зааснаар хэрэв захиалагч банкны шаардлага хангаагүйгээс бусад шалтгаанаар гэрээг цуцалсан эсвэл орон сууцыг хүлээн авахаас татгалзсан бол гэрээний үнийн дүнгийн 10 хувиар торгууль төлөхөөр заажээ. Гэвч уг байрыг банкны зээлээр худалдан авах шаардлага хангахгүй талаар Төрийн банкны Найрамдал тооцооны төвөөс иргэн *******т мэдэгдсэн байна. ХХК нь *******ын нэр дээр *******аас урьдчилгаа төлбөрт 6,243,120 төгрөгийг хүлээн авч компанийн  орлогот оруулан Татварын албанд тайлан гаргаж өгсөн тул манай компани алдагдал хүлээхгүй гэж компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх тул уг 6,243,120 төгрөгийн 10 хувийн торгуулийн 5 хувийг нэхэмжлэгчээр тус компанид төлүүлэх нь зүйтэй байх тул хариуцагч Альфа консракшн ХХК-аас 5.930.964 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн анхны 6.243,120 төгрөгийн нэхэмжлэлээс 312.156 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 
      
        Монгол Улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115. 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 

                                                         ТОГТООХ НЬ:
  
   1. Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1  269 дүгээр зүйлийн 269. 1,  205 дугаар зүйлийн 205.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Альфа консракшн ХХК-аас 5.930.964   төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, 312.156 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.          

    2.  Монгол улсын   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар *******ын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114800 төгрөгийг  төрийн сангийн орлогот хэвээр үлдээж хариуцагч ХХК-аас 109.845 төгрөгийг  гаргуулж  нэхэмжлэгч *******д  олгосугай.

         3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Альфа консракшн ХХК  нь энэ шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.  

          4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй


                            

                          

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.БАТТУЛГА